| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2019/0076/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/81 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 13.6.2., 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/81
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.С-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904001020070 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл
Улсын яллагч Д.Аянагүл
Хохирогч М.У-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц-
Шүүгдэгч Э.С- нар оролцов.
Шүүгдэгч:
Монгол улсын иргэн, 19.. оны ..дүгээр сарын ..-ний өдөр .. төрсөн, ..настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын механик мэргэжилтэй, энэ хэрэгт татагдахын өмнө ... ажилтай байсан, ам бүл .., хамтран амьдрагч болон .. насны .. хүүхэд нарын хамт, .. дүгээр хороо .. дүгээр байрны ..тоотод оршин суух
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц- овгийн Э-ын С- /РД: ........../
Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд дурдсанаар
Э.С- нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны шөнө 04 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.У-гийн зөвшөөрөлгүйгээр Багануур дүүргийн 1 дүгээр хороо Мандал хотхоны 3 дугаар гудамж 312 тоотод байрлах орон байрны гал тогооны цонхыг хүч хэрэглэн түлхэж нэвтрэн орж бусдын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан У-д хүч хэрэглэсэн, телевизор, телевизорын тавиур, зочны өрөөний стенк, гал тогооны шүүгээний тавцанг татаж унагах зэргээр эвдсэн. Хашаанд нь байсан Б.Б-, Д-, М- нарын эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийн толийг хагалж нийт 1 631 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:
Надтай хамт амьдарч байгаад салсан У-г охиныхоо хажууд архи хэрэглэлээ, шөнийн цагаар гэрт нь асрамжгүй үлдээж явлаа гэсэн сэдлээр У- руу ярих гэтэл утсаа авахгүй болохоор нь цонхыг нь түлхэж охин дээрээ ороод баахан хүүхдүүд унтаж байхаар нь охиноо тэвэрч байтал унтчихаар нь Нарангийн Лоунж дээр очих зэргээр хайсан боловч олоогүй. Би архи хэрэглэсэн байсан ба буцаад У-гийн гэрт очиход У- хүүхдүүдийн эцэг эхийн хамт гэртээ ирчихсэн байсан. Тэднийд хаалгаар нь яваад ороход 7-8 хүн байсан. Би тэдэнд “та нар хүүхдийн хажууд архи уулаа явцгаа” гэж хэлэхэд У- чи манай найзуудыг хөөдөг хэн юм бэ гэсэн. Түүнтэй маргалдаж байтал тэнд байсан залуучууд над руу дайрахаар нь уур хүрээд бужигнаад эхэлсэн. Н- гэгч залуу намайг буйдан дээр дарж хэвтээд хөдөлгөхгүй байсан. Тэнд байсан залуучууд бүгд л намайг зодож цохисон. Маргааш нь бие хөх эрээн болсон байсан. Ноцолдож байхдаа зурагт радио, стенкийн шил, өсгөгч зэргийг эвдсэн юм шиг байна билээ. У- над руу хутга бариад дайраад байсан ба найз нар нь хориглож байсан. Гаднаас Б- ах, Б- эгч нар орж ирээд намайг авч гарах гэхэд нь би явахгүй гээд үүдний текний булангаас бариад байхад чулуун тавцан унаж хагарсан. Гадаа гараад У-гийн машины толийг эвдсэн. Нөгөө хоёр машины толийг хугалснаа санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-78-79 дэх тал/
Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн:
Би У-д болон Б-, Д- нарт учруулсан хохирлыг төлсөн. Харин У-гийн гэрийн тавилгуудаас чулуун тавцан, шүүгээний хөл хоёрыг суурилуулж өгөөгүй байгаа тул нэг сарын дотор хийж өгөхөөр тохиролцоод байна Үйлдэлдээ маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /Шүүхийн хэлэлцүүлэгт/
Хохирогч М.У-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо Мандал хотхоны хувийн орон сууц буюу манай гэрт найз нар болох Э.Д- нөхөр Х.Н-ийн хамт, С.С- нөхөр Б.Б-гийн хамт, Э.С-нөхөр Б.Э-ын хамт хүүхдүүдтэйгээ ирцгээсэн. Бид хоол хийж идээд, хөзөр даалуу тоглож байгаад хүүхдүүдээ унтуулаад шөнийн 01 цагийн үед “Аяс” караокед 1 цаг 30 минут орчим болоод гэртээ ирэхэд гал тогооны өрөөний цонх эвдрээд хүн багтахаар болсон байсан. Шалгах гээд очсон чинь өөдөөс салсан нөхөр Э.С- орилж орж ирээд миний нүүрэн тус газар цохиод том өрөөнд орж стенкийн шилэн хаалга тавиурыг хагалж, зурагтыг цохиж хагалаад, “Хоме театр”-ын хоёр өсгөгчийг өшиглөж эвдсэн. Миний нүдний шилний гарыг хугалсан. Х.Н- түүнийг барьж авч хориглоход ална, шудна та нар юу вэ , янхнууд гээд орилоод дийлдэхгүй байсан. Тэгтэл гаднаас С-ийг авах гэж найзууд нь орж ирээд авч гарахад гарахгүй гэж үүдний текнээс зуурч байгаад чулуун тавцанг хагалж хөлийг нь хугалсан. Хашааны доторхи аав М-ын эзэмшлийн 52-24 БРА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг сууриар нь хугалж, зүүн талын хойд хаалгыг хонхойлгож будгийг халцалсан, хашааны гадна байсан Э.Д-гийн эзэмшлийн Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг, Б.Б-гийн эзэмшлийн Тоёота марк-Х зио маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг тус тус хугалсан байсан. Надад текний чулуун тавцан, хөл зэргийг шинээр авч өгсөн боловч угсарч хийгдээгүй байна, угсраад өгнө гэсэн. Бусад хохирол төлөгдсөн. Шинжээч нараар эд зүйлийн үнэлгээ гаргуулахад би 25 000 төгрөгийн хөлс төлсөн гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хх 95-98 дахь тал/
Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн:
“2019 оны 5 дугаар сарын 16-ны орой манай эхнэрийн ажлын хүүхнүүд нөхөрүүдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо Мандал хотхон гэх газарт М.У-гийн аавын гэрт цуглараад юм яриад сууж байсан, үүрээр 04 цагийн үед М.У-гийн салсан нөхөр Э.С- байшингийн гал тогооны хэсгийн жижиг цонхыг эвдлэн орж ирээд У-гийн нүүрэнд 1 удаа цохисон. Тэгэхээр нь С-ийг хориод орон дээр дараад авсан. гэтэл С- босч ирээд зурагт болон тавиурыг өшиглөж хагалсан. Гаднаас С-той хамт явсан гэх 2 залуу 1 хүүхэн орж ирээд түүнийг аваад гарсан. С- гарахдаа У-гийн машин болон, Д-, Б- нарын машины толийг өшиглөж хугалаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 14 дэх тал/
Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн :
“...гал тогооны хэсгийн цонхыг У-гийн салсан нөхөр С- нь өшиглөж орж ирээд У-гийн нүүрэнд 1 удаа цохисон. Н- бид хоёр салгах гэж оролдсон. С- дийлдэхгүй босож ирээд зурагт, зурагтын тавиур зэргийг өшиглөж хагалсан. Мөн гал тогооны өрөөнд шүүгээний чулуун тавцанг өргөж унагаасан. Түүний араас танихгүй 2 залуу 1 эмэгтэй орж ирээд С-ийг аваад гарсан. С- гадаа байсан миний болон Д-, У- нарын машины толийг өшиглөж хугалсан. Надад машины толины үнэ 200 000 төгрөг өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг / хх 16 дахь тал/
Хохирогч Э.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 04 цагийн үед У-гийн гэрт найзуудтайгаа байж байхад С- цонхоор нь орж ирээд гэрийг нь үймүүлж гарч явахдаа хашааны гадаа байсан миний эзэмшлийн Тоёота приус 11 маркийн БРА 16-25 улсын дугаартай автомашины зүүн талын толийг суурь никлийн хамт хугалсан. 140 000 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон ба толь болон 40 000 төгрөгийг бэлэнээр өгсөн тул хохиролгүй, гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг /хх 105-106/
Гэрч О.Үүрцайхын мөрдөн байцаалтад өгсөн :
“...С- 24 цаг 30 минутын үед утсаар яриад 3 дугаар байрны хажууд ирээд намайг аваадах гэхээр нь очтол охинтойгоо уулзана гээд Мандал хотхонд очсон ба хаалгыг нь цохиод хаалгаа тайлахгүй байсан болохоор нь зүүн талын том цонхон дээр нь очоод цохисон чинь охин нь цонхоор харсан. Охин нь хаалга болон цонхоо онгойлгож чадахгүй байсан.. С- цонхыг нь цааш нь түлхээд гэр лүү нь орсон. Ингээд 30-40 минут орчим болж байгаад гарч ирээд “хүүхдээ унтуулчихлаа цаана нь 4-5 хүүхэд унтаж байна, охиныг унтуулаад ээж нь гарч явсан байна” гээд ээж рүү нь залгаад утсаа авахгүй байсан... надтай явж Наран гэдэг газар очиж У-г хайсан. Утсаар залгахад утсаа авахгүй байсан тул буцаж очиход 3 залуу 3 хүүхэн байсан. С- өмнө орсон цонхоороо орж “хүүхэд унтуулчихаад залуучуудтай архидлаа, би чамайг 3 хоног архи уусныг мэдэж байна” гэж орилсон. Тэгсэн чинь халзан толгойтой залуу С-ийг барьж аваад буйдан дээр унагаасан. С- хөлөөрөө стинкний шилийг хагалсан, хоме театрыг нь авч шидсэн. Халзан толгойтой залуу түүнийг дахин барьж авсан. Гаднаас Зоригоо гэх ах эхнэртэйгээ орж ирсэн. Тэгээд Зоригоо ах чимээгүй бай гээд С-ийг аваад гарах үед үүдний текний чулуун тавцангаас татсан чинь хагарсан. Ингэж арай гэж гадаа гарсны дараа машины толийг хугалсан ” гэсэн мэдүүлэг /хх 110--111 дэх тал/
Гэрч С.С-ын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 5 дугаар сарын 16-нд найз У-гийн Мандал хороололд байдаг гэрт нь 18 цагийн үед хоёр хүүхдээ дагуулж очсон. Д- нөхөр Н-ын хамт хүүхэдтэйгээ, С-нөхөр Э-ын хамт хоёр хүүхэдтэйгээ ирцгээж хоол идэж тоглоцгоосон. 23 цаг өнгөрөөгөөд хүүхдүүдээ унтуулчихаад хажууханд нь байдаг Аяс караокед орсон. 01 цагийн үед буцаад очтол гал тогооны жижиг цонх нь гажаад онгойчихсон байхаар нь гайхаад хүүхдүүдээ сэрээж явья гэж байтал нөгөө цонхоор хүн үсэрч орж ирээд “та нар миний охины хажууд юу хийж байгаа юм, миний гал голомтод ирлээ” гээд орилоод байхаар нь Н- тэвэрч аваад байтал том өрөө рүү нь ороод стенк, зурагт, гэрийн театр зэргийг хагалаад байхаар нь Н- түүнийг буйдан дээр дарж хэвтүүлсэн. У- чи яаж байгаа юм бэ гээд орилоход тэр У-г цохих шиг болсон. Гаднаас 3 хүн орж ирээд нөгөө залууг авч гарах гэж байтал чулуун тавцанг нь унагаад хагалчихсан. Хойноос нь хартал У-гийн аав М-ын болон бусад машины зүүн талын толинуудыг хугалсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 116-117 дахь тал/
2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 193 дугаартай Сэлэнгээстимэйт хөрөнгийн үнэлгээний газрын шинжээчийн
“T.prius 20 машины зүүн талын толь 90 000 төгрөг, Samsung 42 инчийн телевизор 420 000 төгрөг, Plilips Home theater-ийн өсгөгч 200 000 төгрөг, Стенкний шилэн хаалга, шилэн тавцан 111 000 төгрөг, гал тогооны стенкний чулуун тавцан, хөл 350 000 төгрөг, гал тогооны өрөөний жижиг цонхны нугас түгжээ 12 000 төгрөг нийт 1 183 000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх 134 дэхь тал/
2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаартай Сэлэнгээстимэйт хөрөнгийн үнэлгээний газрын шинжээчийн “Т.prius 11 машины зүүн талын толь, суурь никлийн хамт 140 000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх139 дэх тал/
2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 237 дугаартай Сэлэнгээстимэйт хөрөнгийн үнэлгээний газрын шинжээчийн
“T.prius 20 машины зүүн хойд хаалга 80 000 төгрөг, нүдний шилний гар 40 000 төгрөг нийт 120 000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх 149 дэхь тал/
Хэргийн газрын үзлэгийн
“Хэрэг учрал болсон гэх Багануур дүүргийн 1 дүгээр хороо Мандал хотхон хаяг тодорхойгүй 1 давхар байшин байх ба хаалгаар ороход 3 өрөөний зохион байгуулалттай байв. ...буйдангийн зүүн талд байх зурагтын шар өнгийн тавиур байх ба голд нь зурагт радионы суурь хугарч далийсан, дэлгэцний доод хэсэгт хагарч хонхойсон, 2 ширхэг өсгөгч хугарч гэмтсэн байв. Мөн гал тогооны шүүгээний дэргэд хар өнгийн чулуун тавцан газар унаж хагарсан байдалтай байсан. Гал тогооны өрөөний цонхны салхивч хэсгийн нугас эвдэрч далийжээ. Уг байшингийн хашааны гадаа байсан 25-24 БРА, 16-25 БРА, 26-99 БРА дугаартай тээврийн хэрэгслүүдийн толь хугарсан байдалтай байв” Гэрэл зургийн үзүүлэлтүүд хавсаргав” гэсэн тэмдэглэл /хх-5-10 дахь тал/
Улсын яллагч дүгнэлтдээ:
Э.С-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд нь 7200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.200.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд нь 1250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.250.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, ялыг нэмж нэгтгэн 8450 нэгжтэй тэнцэх хэмжээний 8.450.000 төгрөгөөр торгох ялын саналтай гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Ялын төрөлтэй маргахгүй. Э.С- ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирол нөхөн төлөгдсөн байдал тогтоогдож байх тул торгох ялын доод хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү.
Мөн эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа зааж өгнө үү гэв.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судалж, талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Э.С- нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны шөнө 04 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ салсан эхнэр М.У-гийн оршин суудаг Багануур дүүргийн 1 дүгээр хороо Мандал хотхоны 3 дугаар гудамж 312 тоот сууцны гал тогооны өрөөнийх нь цонхны салхивч хэсгийг түлхэж нугасыг эвдлэн орсон, У- болон түүний найзуудыг та нар охины минь дэргэд архи уулаа, янхнууд, ална гэх мэтээр орилж У- руу давшилж том өрөөнд байсан стинкийн /хананы шүүгээ/ шилэн хаалга, тавцангийн хамт /111 000 төгрөг/, зурагт радио /470 000 төгрөг/, хоёр өсгөгч /200 000 төгрөг/, гал тогооны шүүгээний хөл, чулуун тавцан /350 000 төгрөг/ цонхны салхивчны нугас түгжээ /12 000 төгрөг/, У-гийн нүдний шилний өрөөсөн гар /40 000 төгрөг/ зэргийг цохих өшиглөх зэргээр эвдэж гэмтээн 1 133 000 төгрөгийн хохирол, хашаан дотор тавиатай байсан М-ын өмчлөлийн, У-гийн эзэмшлийн гэж 52-24 БРА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толь /90 000 төгрөгийн/, машины хаалга /80 000 төгрөгийн/ эвдэж У-д нийт 1 303 000 төгрөгийн хохирол учруулсан, хашааных нь гадаа тавиатай байсан Б.Б-гийн өмчлөлийн БРА 26-99 улсын дугаартай Марк Х зио маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хагалж хугалж 200 000 төгрөгийн, Э.Д-гийн эзэмшлийн 16-25 БРА улсын дугаартай Тоёото приус 11 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг никл суурийн хамт хугалж 140 000 төгрөгийн, нийт 3 иргэний 1 643 000 төгрөгийн эд хөрөнгийг эвдэж хохироожээ.
Дээрх үйлдэл нь хохирогч М.У-гийн “...Э.С- дайрч орж ирээд миний нүүрний зүүн хэсэгт цохиход нүдний шилний гар хугарч уруулын хэсэгт цохигдсон. Намайг цохиод том өрөөнд орж стинкийн шилэн хаалга тавиурыг хагалж, зурагтыг цохиод зурагт хагараад газарт унасан. Цааш эргээд “Хоме театр”-ын хоёр өсгөгчийг өшиглөж эвдсэн. ...гэрээс гарахдаа үүдний текний чулуун тавцанг салгаж чулууг нь хагалж хөлийг нь хугалсан байсан. Мөн хашаанд байсан 52-24 БРА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг сууриар нь хугалж, зүүн талын хойд хаалгыг хонхойлгож будгыг халцалсан, Э.Д-гийн эзэмшлийн Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хугалсан. Б.Б-гийн эзэмшлийн Тоёота марк-Х зио маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хугалсан” гэсэн мэдүүлэг, яллагдагчийн “5 настай охин маань хаалгаа тайлж чадахгүй болохоор нь У-гийн байрны гал тогооны цонхны салхивчийг түлхэж гэрт нь ороод охиноо унтуулчихаад цонхоор нь гарч явсан. У-г найзуудын хамт ирсэн байхад нь шөнө буцаж очоод “хүүхдийн дэргэд архи уулаа гэж уурлаад У-той маргалдан дайрч давшлахад тэнд байсан залуучууд намайг барьж цохиж зодох үед би ноцолдож байхдаа гэрийнх нь эд зүйлийг эвдэж гэмтээсэн байсан. Гарч явахдаа У-гийн машины толийг хугалсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б-, Э.Д-, Б.Э-, О.Үүрцайх, С.С- нарын “...С- нь цонх өшиглөж орж ирээд У-гийн нүүрэнд 1 удаа цохиж зурагт, зурагтын тавиур зэргийг өшиглөж хагалсан. ...гал тогооны өрөөний шүүгээний чулуун тавцанг өргөж унагаасан. ...С- нь гадна байсан миний болон Д-, У- нарын машинуудын толийг өшиглөж хугалаад явсан” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи үйл баримт нь прокурорын яллах дүгнэлтэд тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн эсэхийг шалгахад:
Э.С- нь У-г “5 настай хүүхдийн дэргэд архи ууж хүүхдээ асрамжгүй орхисон” гэж ойлгон архи ууж согтууран үйлдэл тус бүртээ санаатай хандсан байна.
У- болон түүний гэр бүлийн бусад гишүүдийн байнга оршин суудаг орон сууцанд зөвшөөрөлгүй, цонхыг хүчээр түлхэн нугасыг нь эвдэлж шөнийн 04 цагийн үед орсон үйлдэл нь МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Монгол улсын иргэний орон байр нь халдашгүй чөлөөтэй байх эрхтэй, уг эрх нь хуулиар хамгаалагдана” гэсэн заалт, Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны2200А(ХХI) тогтоолоор баталсан “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэний ч орон байранд дур мэдэн буюу хууль бусаар халдахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн тул хууль бус үйлдэл мөн.
Иймд Э.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Э.С- нь У-гийн гэрт ороод түүнтэй маргаан үүсгэж гэрийн зарим эд хөрөнгийг цохиж эвдсэн, гадаа нь тавьсан байсан бусад иргэдийн тээврийн хэрэгслийн толийг хугалж гэмтээсэн зэрэг үйлдэл нь эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж хэрэгцээний шаардлагыг хангахгүй болгосноор хохирогч нарын өмчлөх эрхэд ноцтой халдсан хууль бус үйлдэл байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300 000/ төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд С-ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчид 300 000 төгрөгөөс дээш буюу 1 643 000 төгрөгийн хохирол учирсан байна.
Иймд Э.С-ийг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчийн гэм буруутайг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага зайлшгүй хүлээлгэх зарчмыг баримтлан С-ид хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч мэдүүлэгтээ “би согтуурсан үедээ хууль бус үйлдэл хийжээ гэж тайлбарласан ба МУ-ын Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасныг тэмдэглэе.
М.У-д 1 303 000 төгрөгийн хохирол учирснаас Э.С- нь машины хаалганы 80 000 төгрөг, толины 90 000 төгрөг, зурагт радионы 420 000 төгрөг, өсгөгчийн 200 000 төгрөг, стенкний шилэн хаалга, тавцангийн 111 000 төгрөг нүдний шилний гарны 40 000 төгрөг нийт 851 000 төгрөг төлсөн, цонхны нугасыг зассан, гал тогооны шүүгээний чулуун тавцан, болон хөлийг /350 000 төгрөг/ авч өгсөн зэргээр хохирлыг төлсөн нь С-ийн ХААН банкин дахь дансны хуулгаар /хх-162 дахь тал/, хохирогч У-, шүүгдэгч С- нарын харилцан зөвшөөрч бичсэн баримтаар тус тус тогтоогдсон. Харин текний чулуун тавцан, хөл зэргийг угсарч өгөх үүргийг 1 сарын дотор биелүүлэхээ илэрхийлсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу үнэлгээний хөлс 25 000 төгрөгийг хохирогч У- төлсөн байх тул С-оос уг зардлыг гаргуулж түүнд олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Э.С- нь хохирогч Э .Д-дучирсан 140 000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Б-д учирсан 200 000 төгрөгийн хохирол зэргийг бүрэн төлж гомдлыг барагдуулсан нь дансны хуулга /хх-161-162 дахь тал/ хохирогч нарын бичгээр гаргасан тайлбар зэргээр нотлогдсон. Хохирогч нар цаашид нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Э.С- нь тогтвортой ажил эрхэлдэг, хамт олны дунд нэр хүндтэй, хохирогч нарыг хохиролгүй болгосон зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан торгох ялыг тус тус оногдуулж нэмж нэгтгэн эдлүүлбэл зохино.
Энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардал гарсан талаар шүүхэд тодорхойлогдож ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт шүүгдэгчид холбогдох хувийн бичиг баримт шилжиж ирээгүйг зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ