| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06127/И |
| Дугаар | 102/ШШ2016/04911 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2016/04911
2016 оны 08 сарын 19 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04911 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,11 дүгээр хороо, Хувьсгалчдын д-0 гудамж, 23 тоотод оршин суух, Боржигон овогтой Цэнджавын Ганганнавч /РД:СФ64121607/-ийн нэхэмжлэлтэй, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ганганнавч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ганганнавч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ганганнавч миний бие 1983 онд Налайхын Техник мэргэжлийн сургуулийн Дизель машинистаар төгсөж ирээд Бэрхийн уулын үйлдвэрийн харъя Дулааны цахилгаан станцын машинистаар 1983 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл уулын үйлдвэрийн харъя хөдөө хэсэгт ажиллаж байгаад 1983 оын 12 дугаар сарын 27-нд Дулааны цахилгаан станцын машинистаар орсон. Анх хөдөлмөрийн дэвтэр нээхдээ миний дуудаг нэрээр Навчаа гээд Ганган гэдгийг хаяад бичсэн байсан. 1995 онд Хөдөлмөрийн дэвтэр нийгмийн даатгалын дэвтэр шинээр нээхдээ Ганганнавч болгож засан бичсэн. Ажиллаж байсан 1983 оны11 дүгээр сарын 10-ны өдрийн 57 дугаар тушаалаар, Бэрхийн уулын үйлдвэрийн даргын 12 дугаар сарын 27-ны 67 дугаар тушаалаар 1990 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаар тушаалаар ажилласан жилийн лавлагаа, Навчаагаар 1991 оноос хойш Ганганнавч гэдгээр гараад байгаа Хөдөлмөрийн дэвтрийн засвартай ажилласан жилийн тушаалыг залруулж ирэх шаардлагатай гэсэн тул 1983 оны 11 дүгээр сарын 10-наас 1997 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Дулааны цахилгаан станцад ажиллаж байсан. Иймд Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ганганнавч нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Бэрхийн уул уурхайн боловсон хүчний хэлтсийн даргаас 1987 оны 03 сарын 05-ны өдөр Ц.Навчаад олгосон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогтой Цэнджавын Ганганнавч /РД:СФ64121607/ мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний 19 дугаартай төрсний гэрчилгээ, РД:СФ64121607 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хэнтий аймаг дахь Бэрх уул ХК архивийн лалвалгаа, “Монголросцветмент” ХК-ийн захирлын тодорхойлолт, Уг хөдөлмөрийн дэвтэрт “1983 оны 11 сарын 14-ний өдөр Цахилгаан станцад 3 дугаар зэргийн дизелийн машинистаар ажиллуулав” гэсэн бичилт нь Бэрхийн уурхайн даргын 1983 оны 11 сарын 10, 2019 оны 02 сарын 20, 1995 оны 12 сарын 04-ний өдрийн тушаал, шүүхэд гэрч Ч.Саранчмиэг, Б.Оюунчимэг нарын мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн Бэрхийн уул уурхайн боловсон хүчний хэлтсийн даргаас 1987 оны 03 сарын 05-ны өдөр Ц.Навчаад олгосон Хөдөлмөрийн дэвтэр дээр түүний эцгийн нэрийг “Цэнджав” гэж бичсэн байх ба Ц.Ганганнавчийн СФ64121607 регистрийн дугаартай Иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон Төрсний гэрчилгээний хуулбарт “Цэнджав”-ийн Ганганнавч гэж бичсэн бичилттэй тус тус тохирч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Бэрхийн уул уурхайн боловсон хүний хэлтсийн даргаас 1987 оны 03 сарын 05-ны өдөр Ц.Навчаад олгосон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогтой Цэнджавын Ганганнавч /РД:СФ64121607/ мөн болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ганганнавчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР