| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2019/0077/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/82 |
| Огноо | 2019-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******ид холбогдох эрүүгийн 1904000940080 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Д.Оргил
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Хохирогч Ч.*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******
Шүүгдэгч Э.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1994 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* *******ын 9 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух, овгийн ын ******* /РД:/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Э.******* нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гийн 9 дүгээр гудамжны 5 тоот хашаанд байрлах монгол гэрт “бэлгийн харьцаанд орсонгүй” гэх шалтгаанаар дургүйцэн хувийн таарамжгүй харьцаа үүсгэж хохирогч Ч.*******гийн биед бугалганаас нь чангааж, баруун цавь, бэлэг эрхтэн орчимд нь 1 удаа өшиглөж хүч хэрэглэн халдсаны улмаас гадна бэлэг эрхтэн, цавины хэсгийн няцрал цус хуралт, зүүн гарын мөрний хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Э.*******ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би архи уучихсан байсан. Намайг хүмүүс Сахлаг гэж дууддаг...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад Э.*******ийн яллагдагчаар өгсөн “Би *******д бэлгийн харьцаанд оръё гэсэн санал тавиад гарнаас нь татахад тэр надаас зугтаж байгаад гэрийн хаалганы орчим унахаар нь түүний салтаа орчим нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-н 71/
Хохирогч Ч.*******гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... гэрт орж ирээд өнөөдөр танайх амарч байгаа юм уу гэж мэнд мэдэж байснаа миний хажууд сууснаа хоёулаа унтъя гэсэн. Тэгэхээр нь би ыг түлхэж өөрөөсөө холдуулсан. Би орон дээрээс босоод гэрийнхээ хаалгаар гарах гээд гүйхдээ бүдэрч унаад босох гэж байхад араас уурлаад гуталтай хөлөөрөө миний салтаа руу 1 удаа өшиглөсөн. Би ад өшиглүүлээд бие нэг сонин болоод ухаан балартаад явчихсан. Нэг мэдсэн чинь манай гэрээс явчихсан байсан. Тэр өдөр миний бөгсөн бие өвдөөд байхаар нь эмнэлэгт очиж үзүүлсэн. ******* манай гэрийг нүүлгэж өгч байхдаа надад өөрийгөө гэж танилцуулсан. ******* надаас уучлалт гуйсан болохоор надад гомдол санал байхгүй. Би ухаан алдчихсан байсан ч гэрээс гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18, шүүх хуралдааны тэмдэглэл/
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Доржхандын мэдүүлсэн: “...2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн үед манай дүү ******* *******аас над руу утсаар залгаад “эгчээ би 2 давхар сандал дээрээс уначихлаа яах вэ гэхээр нь би өвчин намдаах эм уугаад унт гэж зөвлөөд өнгөрсөн. Ингээд би дүү нартайгаа утсаар залгатал *******гийн хөл гар нь аймаар болсон байна гэсэн. Тэгэхээр нь сандраад өчигдөр аймгаас гэрээсээ гараад оройдоо *******т ирээд *******тэй уулзсан. Намайг ирэхэд ******* эмнэлэгт хэвтэж байсан. Өнөөдөр өглөө *******тэй үлдээд эгчийн дүү юу болсноо нуулгүй хэлчих гэхэд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр намайг гэрт байхад гэдэг залуу гэрт ирсэн. Тэр надтай бэлгийн харьцаанд орох гэж дайрсан, улмаар миний бэлэг эрхтэн хэсэгт гутлаараа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 20/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Хишигбаярын мэдүүлсэн: “...2019 оны 4 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн үед би Улаанбаатар хотоос *******т гэртээ ирсэн. Тэр өдөр манай цайны газрын үйлчлэгч Ч.******* манай гэрт цэвэрлэгээ хийсэн. *******гийн бие нэг л зовиуртай алхаж чадахгүй байсан. Би *******гээс яагаад гэмтсэн талаар нь асуухад гэрийн тоононоос хадаг уях гэж байгаад сандал дээрээс унасан гэж худлаа яриад байхаар нь би тулгаад чи битгий худлаа яриад бай чи хүнд зодуулсан л байна ш дээ сандал дээрээс хүн унахад хэзээ ч ийм болдоггүй юм гэж хэлсэн. Намайг гэрт байхад эрэгтэй хүн гэрт орж ирээд намайг татаж унагаад босох гэтэл араас өшиглөсөн юм гэж хэлээд нэг хүний нэр хэлээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/
Мөрдөн байцаалтад гэрч Г. мэдүүлсэн: “...Би тэр хүнийг танина. Тэр залуугийн бүтэн нэрийг нь Э.******* гэдэг. Хочийг нь биш Сахлаг гэж дууддаг. Би ******* аймгийн ******* суманд багаасаа амьдарсан. Ер нь ******* бид хоёр багаасаа ******* суманд хамт өссөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/
Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...Ч.*******гийн биед учирсан гэмтлүүдийн гадна бэлэг эрхтэн цавьны хэсгийн няцрал цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Биеийн ар нуруунд шарх, зүүн гарын мөрний хэсэгт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогч Ч.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд учирсан байх боломжтой. Шинэ гэмтэл. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Харин гадна бэлэг эрхтэн, цавьны хэсгийн няцрал, цус хуралт гэмтэл нь гуталтай хөлөөр нэг удаа өшиглөх, модон сандлын ирмэг дээр унах үед аль алинд үүсэх боломжтой юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №09шэ/111 дугаартай дүгнэлтэд: “Ч.*******гийн биед ар нуруунд шарх, гадна бэлэг эрхтэн, цавьны хэсгийн няцрал, цус хуралт, зүүн гарын мөрний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 45/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 15 дугаартай дүгнэлтэд “Үзүүлэгч Э.******* нь одоогоор Оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдол, эмгэгтэй. Э.******* нь болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Э.******* нь хэрэг хариуцах чадвартай болно” гэжээ. /хх-ийн 52-54/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 14 дугаартай дүгнэлтэд “Үзүүлэгч Ч.******* нь одоогоор Оюун ухааны хүндэвтэр хэлбэрийн хомсдол, зан төрхийн өөрчлөлт /F-71/ эмгэгтэй байна. Ч.******* нь болсон үйл явдлын талаар өөрийн харсан үзсэний хүрээнд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжилгээнд тусгагдаагүй нөхцөл байдал илрээгүй болно” гэжээ. /хх-ийн 52-54/
Шүүгдэгч Э.*******, хохирогч Ч.******* нарын эвлэрсэн тухай тэмдэглэлд “Э.******* нь хохирогчийн биед учруулсан хохиролд халамжийн тэтгэврээ аваад 40.000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцов, байлцсан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******” гэжээ. /хх-ийн 104/
Шүүгдэгч Э.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 79/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 77/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Э.******* нь согтуугаар 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн үед ******* дүүргийн 4 дүгээр хороо, гийн 9 дүгээр гудамжны 5 тоот хашаанд байрлах монгол гэрт “бэлгийн харьцаанд орсонгүй” гэх шалтгаанаар Ч.*******тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, түүний бугалганаас чангааж, баруун цавь, бэлэг эрхтэн орчимд нь 1 удаа өшиглөсний улмаас биед нь гадна бэлэг эрхтэн, цавьны хэсгийн няцрал цус хуралт, зүүн гарын мөрний хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж гэмтэл учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн зүйлийг хүлээн зөвшөөрч байна. ******* надтай бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрөөгүй. Тэгээд надаас зугтаж байгаад гэрийн үүдний орчим бүдэрч унахаар нь салтаа руу нь нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.*******гийн “Би орон дээрээс босоод гэрийнхээ хаалгаар гарах гээд гүйхдээ бүдэрч унасан байхад араас ирээд салтаа руу 1 удаа өшиглөсөн. Би ухаан алдсан байсан, ч гэрээс гараад явсан” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 16-18/, гэрч Ц.Доржхандын “намайг гэрт байхад гэдэг залуу гэрт ирээд бэлгийн харьцаанд орох гэж дайрсан, улмаар миний бэлэг эрхтэн хэсэгт гутлаараа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20/, гэрч Д.Хишигбаярын “Намайг гэрт байхад эрэгтэй хүн гэрт орж ирээд намайг татаж унагаад босох гэтэл араас өшиглөсөн юм гэж хэлээд нэг хүний нэр хэлээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, гэрч Г. “Тэр залуугийн бүтэн нэрийг нь Э.******* гэдэг. Хочийг нь биш Сахлаг гэж дууддаг” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/ шинжээч эмч Ө.Шаарийбуугийн “...Ч.*******гийн биед учирсан гэмтлүүдийн гадна бэлэг эрхтэн цавьны хэсгийн няцрал цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Биеийн ар нуруунд шарх, зүүн гарын мөрний хэсэгт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №09шэ/111 дугаартай дүгнэлт /хх-ийн 45/ шүүгдэгч Э.*******ийг үнэн зөв мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартайг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 15 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-54/, хохирогч Ч.*******г үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартайг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 14 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-60/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Ч.*******, гэрч Ц.Доржханд, Д.Хишигбаяр, Г.Гантулга, шинжээч эмч Ө.Шаарийбуу нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Э.******* нь хохирогч Ч.*******г “бэлгийн харьцаанд орсонгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогчийн биед хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгчийг үйлдэлдээ хувийн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж үзнэ. Уг гэмт хэрэг гарахад “шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” нь нөлөөлжээ.
Иймд Э.*******ийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед гадна бэлэг эрхтэн, цавьны хэсгийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирчээ. 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр шүүгдэгч Э.******* нь хохирогчийн эмчилгээний зардалд 40.000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байна. /хх-н 104/ Иймд шүүгдэгч Э.*******оос 40.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.*******д олгох нь зүйтэй байна.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.
Э.*******ид “урьд ял шийтгэгдэж байгаагүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдсон болно. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас Э.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ялын төрөлтэй маргаагүй ба Э.******* нь сард 174.000 төгрөгийн тэтгэмж авдаг тул торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар хугацаа тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.
Шүүх шүүгдэгч Э.*******ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Иймд шүүхээс Э.*******ийн хувийн байдал болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан ялуудаас торгох ялыг сонгож оногдуулсан ба түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА