| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2019/0079/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/55 |
| Огноо | 2019-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бөхбат, Ө.Отгонбилэг нарт холбогдох эрүүгийн 1904000960074 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Д.Оргил
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч Ц.Бөхбат, Ө.Отгонбилэг нар оролцов.
Монгол улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 26 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, Боржгин овгийн Цогтбаатарын Бөхбат /РД:УМ99111715/
Монгол улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Төр засаг амралт үйлчилгээний цогцолборт тогооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгч, хамтран амьдрагч Номин-Эрдэнэ нарын хамт /цахим үнэмлэхний хаяг: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 16 дугаар гудамжны 25 тоот/ одоо Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн хуучин эцэс 1858 тоотод оршин суух, Чонос овгийн Өнөрбилэгийн Отгонбилэг /РД:УЮ99092139/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Ц.Бөхбат нь Ө.Отгонбилэгтэй бүлэглэж, 2019 оны 5 дугаар сарын 4-ний шөнө 04 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Эрүүл мэндийн төв”-ийн хашаанд байрлах гарааштай байшингийн өрөөнд хохирогч Н.Алтайбаатартай “юм яриулахгүй үг тасаллаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Ө.Отгонбилэг нь Н.Алтайбаатарыг цохиж, орон дээр унагахад Ц.Бөхбат нь түүний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохих, цээж рүү нь хөлөөрөө өшиглөх, цээжний зүүн хэсэгт нь гараараа 5-6 удаа цохих зэргээр зодсоны улмаас Н.Алтайбаатарын биед зүүн талын 4, 5 дугаар хавирганы хөндлөн хугарал, доод уруул ил шарх, тархины доргилт, цээжинд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Ө.Отгонбилэг нь Ц.Бөхбаттай бүлэглэж, 2019 оны 5 дугаар сарын 4-ний шөнө 04 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Эрүүл мэндийн төв”-ийн хашаанд байрлах гарааштай байшингийн өрөөнд хохирогч Н.Алтайбаатартай “юм яриулахгүй үг тасаллаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Н.Алтайбаатарыг цохиж, орон дээр унаган нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохих, хоолойг нь боох, өгзөг орчимд нь хөлөөрөө нэг удаа өшиглөх, цээжин дээр нь өвдөглөх зэргээр зодсоны улмаас Н.Алтайбаатарын биед зүүн талын 4, 5 дугаар хавирганы хөндлөн хугарал, доод уруул ил шарх, тархины доргилт, цээжинд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Ц.Бөхбатын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 4-ний орой Отгонбилэгийн найз охинтой уулзчихаад явж байгаад Алтайбаатартай таарсан. Бид хоёр Алтайбаатарыг Доун бааранд хүргэж өгөөд 0.75 граммын архи дундаасаа авсан. Тэгээд Зам зуур орж 0.75 граммын архи аваад гэрт нь очсон. Отгонбилэг бид хоёр гадаа муудалцаад эвлэрээд орж ирэхэд Алтайбаатар “яагаад шивнэлдээд байгаа юм бэ” гэсэн. Тухайн үед тэр ах орон дээр сууж байснаа “2 гөлөг минь босоод ир” гээд фудволкоо тайлсан. Би очоод “та намайг гөлөг байхыг хаана харсан юм бэ” гэхэд Отгонбилэг урдуур орж тэр ахыг ор луу түлхэж унагаасан. Би араас нь очиж нүүр лүү нь гараараа цохиж, цээж рүү нь өшиглөж, зүүн хавирга руу нь 4-5 удаа гараараа цохиод гараад явсан. Хохирогчтой анх уулзахад согтуу байсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ө.Отгонбилэгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би тэр ахыг ор луу түлхэж унагаахад Бөхөө хажуунаас цохьсон. Би цээжинд нь өвдөглөөд нүүр лүү нь гараараа 2-3 удаа алгадаж, бөгс рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Алтайбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний санаж байгаагаар Ц.Бөхбат, Ө.Отгонбилэг нар миний амьдардаг өрөөнд архи уугаад сууж байхад Ц.Бөхбат нь чанга, чанга яриад байсан. Миний амьдарч байсан байр эмнэлгийн байр байсан учраас архи дарс уух, чанга дуу чимээ гаргаж болохгүй учраас би Ц.Бөхбат, Ө.Отгонбилэг нарыг “та нар эвтэйхэн манайд хоноод яв, битгий чанга дуугар” гэж хэлснээс болж бид нар маргасан. Гэнэт миний уур хүрч өмсөж байсан фудволкоо тайлаад Ц.Бөхбат, Ө.Отгонбилэг хоёрт хандаж “хоёр гөлөг минь босоод ир, энд аятайхан байж чадахгүй бол зайлцгаа” гэж хэлтэл Ө.Отгонбилэг намайг 2 гараараа ор луу түлхэж унагаасан. Би унах үедээ толгойн дагз хэсгээрээ хана мөргөөд орон дээр унасан. Ө.Отгонбилэг, Ц.Бөхбат нар намайг орон дээр дарж байгаад нүүр нүдгүй зодож эхэлсэн. Тэр хоёр намайг нилээн зодсон. Би тэр хоёрыг хэн нь миний яг хаана хэрхэн зодож гэмтэл учруулсныг мэдээгүй. Би зодуулж байхдаа хоёр гараараа нүүрээ дарж хамгаалж байсан. Тухайн үед миний уруул дотор талдаа сэтрээд, толгой өвдөөд, зүүн талын хавиргаар хатгуулж өвдөж байсан. Би томографид 150.000 төгрөгөөр харуулсан, тамедины уусмалаар амаа зайлж, үрэвсэл дарах, өвчин намдаах эм уух эмчилгээнд 350.000 төгрөг, нийт 500.000 төгрөгийн зардал гарсан. Надад эмчилгээний баримт байхгүй. Би урууландаа косметка хагалгаа хийлгэж, тухайн үед хөдөлгөөнтэй болсон 2 шүдэндээ титан шүд хийлгэх тул 10 сая төгрөг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг, /хх-ийн 7, 13/
Гэрч Б.Батзаяагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн үүрээр 4 цаг 40 минутын үед хүлээн авах тасагт бусдад зодуулсан хүн ирсэн. Үзлэг хийхэд 34 настай эрэгтэй, Н.Алтайбаатар гэдэг хүн байсан. Түүний зүүн талын нүдний зовхи цус хурж хавдсан, доод уруул дотор, гадна талд язарсан шархтай, цус гоожиж байсан. Би доод уруулын язарсан шарханд дотор болон гадна талд 7 ширхэг оёдол тавьсан. Н.Алтайбаатар тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн дунд зэргийн согтолттой байгаа харагдсан. Өглөө ажил цуглахаар цээжний рентген зураг авахуулах зөвлөгөө өгөөд явуулсан. Н.Алтайбаатар цээжний зүүн талаар бага зэрэг өвдөж байна гэсэн зовиур хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Гэрч Г.Ганчимэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө 00 цагийн үед миний танил Бөхбат гэдэг залуу үл таних 2 эрэгтэйн хамт орж ирээд 1 шил 0.75 граммын Улаанбаатар нэртэй архи, 2 шил ундаа захиалж ууж дуусгаад 02 цаг 30 минутын үед тооцоогоо хийгээд гарсан. Үйлчлүүлж байхдаа тэд хоорондоо болон бусад хүмүүстэй муудсан асуудал гаргаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 15/,
Гэрч Б.Оюунбаатарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Нармандах овогтой Алтайбаатар нь 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс тус байгууллагад өрхийн менежерийн ажилд орж туршилтын журмаар ажиллаж байсан. 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр ажил тарах үеэр Алтайбаатар намайг дуудаж уулзаад “би 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүнд зодуулсан дөнгөж ажил эхэлж байгаа хүн ийм нүүр царайтай яаж явах вэ, би ер нь ажлаасаа гардаг юм билүү” гэж хэлсэн. Түүнээс хойш Алтайбаатар ямар ч сураггүй, ажилдаа ирээгүй, гар утас нь холбогдох боломжгүй байсан. Алтайбаатар ажилд туршилтын журмаар ажиллаж байсан, ажилд орсон тушаал гараагүй. Тухайн үед надтай уулзахад нүд нь хөхөрч цус хурсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,
Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Хохирогч Н.Алтайбаатарын биед учирсан зүүн талын 4,5 дугаар хавирганы хугарал болон доод уруулын гадна талдаа 3x0,2 см, дотор талдаа 4x0,3 см мэс заслын 7 ширхэг оёдолтой ил шарх, мөн тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн гэмтлүүд нь гэмтэл тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цээжин дэх зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх цээжинд үүссэн гэмтэл нь ир ирмэгтэй буюу тухайлбал хоолны төмөр сэрээний нэг удаагийн хүчин зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-н 32/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №09шэ/112 дугаартай дүгнэлтэд: “Н.Алтайбаатарын биед зүүн талын 4, 5 дугаар хавирганы хөндлөн хугарал, доод уруул ил шарх, тархины доргилт, цээжинд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 28/,
Шүүгдэгч Ц.Бөхбат, Ө.Отгонбилэг нар нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 66, 70/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 64, 68/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Ц.Бөхбат нь согтуугаар Ө.Отгонбилэгтэй бүлэглэж, 2019 оны 5 дугаар сарын 4-ний шөнө 04 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрүүл мэндийн төв”-ийн хашаанд байрлах гарааштай байшингийн өрөөнд хохирогч Н.Алтайбаатартай “юм яриулахгүй үг тасаллаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Ө.Отгонбилэг нь Н.Алтайбаатарыг цохиж, орон дээр унагахад Ц.Бөхбат нь түүний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохих, цээж рүү нь хөлөөрөө өшиглөх, цээжний зүүн хэсэгт нь гараараа 5-6 удаа цохих зэргээр зодсоны улмаас Н.Алтайбаатарын биед зүүн талын 4, 5 дугаар хавирганы хөндлөн хугарал, доод уруул ил шарх, тархины доргилт, цээжинд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Ө.Отгонбилэг нь согтуугаар Ц.Бөхбаттай бүлэглэж, 2019 оны 5 дугаар сарын 4-ний шөнө 04 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрүүл мэндийн төв”-ийн хашаанд байрлах гарааштай байшингийн өрөөнд хохирогч Н.Алтайбаатартай “юм яриулахгүй үг тасаллаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Н.Алтайбаатарыг цохиж орон дээр унаган нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохих, хоолойг нь боох, өгзөг орчимд нь хөлөөрөө нэг удаа өшиглөх, цээжин дээр нь өвдөглөх зэргээр зодсоны улмаас Н.Алтайбаатарын биед зүүн талын 4, 5 дугаар хавирганы хөндлөн хугарал, доод уруул ил шарх, тархины доргилт, цээжинд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бөхбатын мэдүүлсэн “тэр ахыг Отгонбилэг ор луу түлхэж унагаасан. Би араас нь очиж нүүр лүү нь гараараа цохиж, цээж рүү нь өшиглөсөн. Зүүн хавирга руу нь 4-5 удаа гараараа цохьсон” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ө.Отгонбилэгийн мэдүүлсэн “Би тэр ахыг ор луу түлхэж унагаахад Бөхөө хажуунаас цохьсон. Би цээжинд нь өвдөглөж нүүр лүү нь гараараа 2-3 удаа алгаж, бөгс рүү нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Алтайбаатарын “Ө.Отгонбилэг намайг 2 гараараа ор луу түлхэж унагаасан. Би унах үедээ толгойн дагз хэсгээрээ хана мөргөөд орон дээр унасан. Ө.Отгонбилэг, Ц.Бөхбат нар намайг орон дээр дарж байгаад нүүр нүдгүй зодож эхэлсэн. Тэр хоёр намайг нилээн зодсон. Би тэр хоёрыг хэн нь миний яг хаана хэрхэн зодож гэмтэл учруулсныг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 13/, гэрч Б.Батзаяагийн “Түүний зүүн талын нүдний зовхи цус хурж хавдсан, доод уруул дотор, гадна талд язарсан шархтай, цус гоожиж байсан. Би доод уруулын язарсан шарханд дотор болон гадна талд 7 ширхэг оёдол тавьсан. Н.Алтайбаатар тухайн үед дунд зэргийн согтолттой байсан” гэх мэдүүлэг /хх-н 25/, гэрч Г.Ганчимэгийн “миний танил Бөхбат гэдэг залуу үл таних 2 эрэгтэйн хамт орж ирээд 1 шил 0.75 граммын Улаанбаатар нэртэй архи, 2 шил ундаа захиалж ууж дуусгаад 02 цаг 30 минутын үед тооцоогоо хийгээд гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, гэрч Б.Оюунбаатарын “Алтайбаатар намайг дуудаж уулзаад “би 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүнд зодуулсан дөнгөж ажил эхэлж байгаа хүн ийм нүүр царайтай яаж явах вэ, би ер нь ажлаасаа гардаг юм билүү” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн “Н.Алтайбаатарын биед учирсан зүүн талын 4,5 дугаар хавирганы хугарал болон доод уруулын гадна талдаа 3x0,2 см, дотор талдаа 4x0,3 см мэс заслын 7 ширхэг оёдолтой ил шарх, мөн тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн гэмтлүүд нь гэмтэл тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 32/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №09шэ/112 дугаартай дүгнэлт /хх-ийн 28/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Бөхбат, Ө.Отгонбилэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Ц.Бөхбат, Ө.Отгонбилэг нар нь гэм буруугийн талаар маргаагүй, тэдгээрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Н.Алтайбаатар, гэрч Б.Батзаяа, Г.Ганчимэг, Б.Оюунбаатар нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Ц.Бөхбат, Ө.Отгонбилэг, хохирогч Н.Алтайбаатар нар нь архидан согтуурах үедээ чанга ярьлаа, юм яриулахгүй үг тасаллаа гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэж улмаар шүүгдэгч нар нь бүлэглэж, хохирогч Н.Алтайбаатарын биед хүч хэрэглэсэн үйлдэлдээ шууд санаатай ханджээ. Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлсөн гэж үзэв.
Иймд Ц.Бөхбат, Ө.Отгонбилэг нарын үйлдэл нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Ц.Бөхбат, Ө.Отгонбилэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Алтайбаатарын биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд шүүгдэгч Ц.Бөхбат, Ө.Отгонбилэг нараас 10.000.000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. /хх-н 13-14/ Иймд хохирогч Н.Алтайбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд хандах эрхтэйг дурдах нь зүйтэй.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ц.Бөхбат, Ө.Отгонбилэг нарт “бүрэн дунд боловсролтой, эцэг эхийн хамт амьдардаг, 19 настай, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдал тогтоогдов.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Бөхбат, Ө.Отгонбилэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг нэг жилийн хугацаанд төлж барагдуулах санал гаргасан. Шүүгдэгч нар нь ялын төрөлтэй маргаагүй болно.
Иймд шүүхээс Ц.Бөхбат, Ө.Отгонбилэг нарын хувийн байдал болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан ялуудаас торгох ялыг сонгож оногдуулсан ба тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА