| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2019/0080/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/84 |
| Огноо | 2019-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/84
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******лах дүгнэлт үйлдэж х*******баршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1904001340084 дугаартай хэргийг 019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******
Улсын *******лагч *******
Хохирогч
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч:
******* Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, “... , ам бүл-, /... / хамт ... дугаар хороо, ..гийн .. дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух, урьд ******* *******, улсаас авсан ******* *******, овгийн /РД:...../
Яллах дүгнэлтэд тогтоосноор :
Яллагдагч ******* нь 019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн -3 цагийн үед ... дугаар хороо .. дугаар гудамжны .. тоотод байрлах гэртээ маргалдаж хохирогчийн баруун гарын долоовор хурууг өөрийн зүүн гарандаа зүүсэн бөгжөөр зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтад өгсөн:
Би ийн хамт Төв аймгийн Баян суманд байдаг ахындаа очиж наадамлаж яваад ирсэн. Тэр үед бэр эгчЦ - надад “чи муу гөлөг тэжээдэг биз дээ” гээд над руу агсраад байсан юм. Гэртээ ирсний дараа архины халуунд тэнд бухимдсан сэтгэлээ илэрхийлэхдээ зуухны зүүн талд суугаад хоол хийж байхад нь биед нь халдах гэж дайрахад өөрийгөө хамгаалахаар гараас барихдаа миний зүүн гарын ядам хуруунд зүүсэн байсан бөгжтэй гараас барихад нь би гараа шувт татаж авахдаа бөгжөөр баруун гарынх нь ядам хурууг зүссэн. Би үйлдэлдээ харамсаж байна гэсэн мэдүүлэг
Хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн өгсөн:
“019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баян сум руу нөхөр ы хамт наадаж яваад шөнө -3 цагийн үед гэртээ ирсэн. Намайг багахан хоол хийх гээд зуухан дээр гурилын модоо тавиад бэлтгэж байхад “чи гөлөг гэдэг үгийг юу гэж ойлгож байна эгч намайг гөлөг тэжээдэг гэсэн, чи ойлгож байна уу” гээд байн байн асуугаад байхаар нь уур хүрч “Миний охин л хэлж байгаа биз эгчид тухайн үед нь хэлээгүй байж одоо яриад яадаг юм” гэж маргахад гурилын элдүүр модоор миний баруун хөл рүү нэг удаа цохихоор нь гарыг нь түлхэж элдүүр модыг унагаасан. Гэтэл намайг гараараа цохих гэж далайхаар нь гарыг нь бариад автал гараа шувт татсан. Энэ үед миний баруун гарын ядам хурууны дотор тал ы бөгжинд зүсэгдсэн байсан. Зүсэгдсэн хэсэгтээ төлбөргүй оёдол тавиулсан. -3 хоноод эдгэсэн гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн:
“...Би 019 оны 7 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө эргүүлээс буугаад гэртээ амарч байхад манай арын гудамжны харалдаа хашаанд нөхөр нь ээ зодож байгаа бололтой эмэгтэй хүн хашгираад байх шиг чимээ гарахаар нь би цагдаагийн хэлтсийн 701-10 дугаарын утсанд дуудлага өгсөн. ..”гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30 дахь тал/,
Шинжээчийн 019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 09шэ/170 дугаартай
“Д. биед баруун гарын долоовор хурууны хэсэгт оёдолтой шарх, баруун өвдөгний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй болон хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хуруунд үүсгэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 3 дахь тал/
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээнд:
Аюулын зэргийн үнэлгээний аюулын эрсдэлийн зэрэг бага гэжээ. /хх 10-13 дэх тал/
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд:
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд:
*******ы зүүж байсан очир хээтэй бөгж, Д. зүүж байсан бугуйвч, гурлын элдүүр зэргийг д хүлээлгэн өгөв гэжээ. /хх 1 дэх тал/
Улсын *******лагч дүгнэлтдээ:
******* нь г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ******* тохиролцсон тул уг *******ыг оногдуулах саналтай гэв.
Шүүгдэгч ******* дүгнэлтдээ:
Би өөрийгөө өмгөөлж оролцож байгаа ба гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Прокурорын оногдуулж байгаа 550 000 төгрөгийн торгуулийн *******ыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
******* нь 019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн -3 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарангийн 6 дугаар гудамжны 5 тоотод байрлах гэртээ маргаан үүсгэж гурилын элдүүр модоор өвдөг рүү нь цохих дахин цохихоор давшлах үедээ хамгаалж байсан гарыг нь шувт татах зэргээр хүч хэрэглэсний улмаас хохирогчийн баруун гарын долоовор хуруунд 5х0, см мэс заслын 4 оёдол бүхий шарх, баруун өвдөгний өмнөд хэсэгт 8х5 см хөхөлбөр өнгийн цус хуралт бүхий гэмтлийг тус тус учруулсан байна.
Энэ үйлдэл нь хохирогчийн “Бид хоорондоо маргалдахад гурилын элдүүр модоор миний баруун хөл рүү нэг удаа цохихоор нь гарыг нь түлхэж элдүүр модыг унагаасан, дахин цохих гэж далайхаар нь гарыг нь бариад автал гараа шувт татсан. Энэ үед миний баруун гарын ядам хурууны дотор тал ы бөгжинд зүсэгдсэн” гэсэн мэдүүлэг, шинжээчийн “Д. биед баруун гарын долоовор хурууны хэсэгт оёдолтой шарх, баруун өвдөгний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй болон хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэсэн дүгнэлт, гэрч “Би 019 оны 7 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө эргүүлээс буугаад гэртээ амарч байхад манай арын гудамжны харалдаа хашаанд нөхөр нь ээ зодож байгаа бололтой эмэгтэй хүн хашгираад байсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн” архины халуунд бухимдсан сэтгэлээ илэрхийлэхдээ лүү дайрахад тэр миний гарыг бариад авсан. Би гараа шувт татахад бөгжинд гар нь зүсэгдсэн байсан. Би үйлдлээ хүлээж байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тогтоогдсон, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар батлагдсан.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.
******* нь үйлдэлдээ санаатай хандсан ба энэ үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд зориуд хүргэжээ. Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь эрүүл мэндийн хөнгөн хохирол болох нь шинжээчийн “ Д. биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгч *******ы үйлдэл нь иргэн Д. ******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрх”-д халдсан байна. Иймд түүний үйлдэл хууль бус үйлдэл мөн.
Прокуророос д холбогдуулан шүүхэд ирүүлсэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтуудыг хангасан байх тул хэргийг х*******баршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.
*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Шүүгдэгч нь хууль бус үйлдэл болон гэм буруу, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт зэргээр нь батлагдаж байна.
Хохирогч нь эмчилгээний зардал гараагүй тул нэхэмжлэх зүйлүй. Бид хоорондоо эвлэрч хамт амьдарч байгаа. Гомдол саналгүй гэжээ. /хх 64 дэх тал/
Иймд *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
*******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын саналыг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ******* шийтгэвэл зохино.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт хураагдан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36. дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ