| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06305/И |
| Дугаар | 102/ШШ2016/04889 |
| Огноо | 2016-08-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2016/04889
2016 оны 08 сарын 16 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04889 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, байрлах “*******” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүргийн тоотод оршин суух Т******* /РД:/-т холбогдох 112,704 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч******* нь 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр манай компанитай “Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” 398906 тоот гэрээ байгуулан******* дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2014 оны 11 сар 2015 оны 12 дугаар саруудын ярианы төлбөр болох 125,136 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгаа болно. Хэрэглэгч*******гээс төлбөрөө төлөхийг утсаар шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг төлбөрийг төлөөгүй байгаа тул хэрэглэгчийн ярианы 125,136 төгрөгөөс барьцаа төлбөрийн 50,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 75,136 төгрөгөөс гэрээний 5 дугаар зүйлийн 5.14-т заасны дагуу 429 хоногийн алданги 37,568 төгрөг, нийт 112,704 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд*******гээс ярианы төлбөр болон алданги нийт 112.704 төгрөгийг гаргуулж, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч******* нь******* дугаарын ярианы төлбөр 112,704 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь*******д холбогдуулан******* дугаарын үйлчилгээний төлбөр 112,704 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нэхэмжлэлийн шаардлага 112,704 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь*******д холбогдох нь******* дугаарын үйлчилгээний төлбөр 112,704 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2275 төгрөг /Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данс/-ийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.8-т зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай