Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/85

 

                                                                                                                                                                                 

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ганбаярт холбогдох эрүүгийн 1904001440088 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                               Д.Аянагүл

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Д.Цолмон

 Шүүгдэгч                                                 Э.Ганбаяр нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, мал нядалгааны газар бойчин ажилтай, ам бүл 3, эхнэр Ж.Энхтайван, 5 настай 1 хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаяг: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багагүний 5 дугаар гудамжны 13 тоот/ одоо Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 3 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2  жил 10 хоногийн хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 4 сарын баривчлах ялаар тогтоож, тус тус шийтгүүлж байсан, Боржигин овгийн Энхтунгалагийн Ганбаяр /РД:НЧ87052217/

       

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Э.Ганбаяр нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 3 дугаар гудамжны 11 тоотод байрлах гэртээ эхнэр Ж.Энхтайвантай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, толгойн тус газарт 2 удаа хуванцар сандлаар цохиж улмаар хохирогч Ж.Энхтайванд тархи доргилт үүсгэж улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Э.Ганбаярын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Манай эхнэр намайг янз бүрээр хэлээд байхаар нь миний уур хүрч эхнэрээ сандлаар цохьсон. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан бүх зүйл үнэн. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр найз Уранчимэгийг нөхөртэй нь хамт цай уулгах гээд гэртээ авч ирээд хашааны хаалгаар ороход Ганбаяр хажуу айлын гэрийн хаяанд халамцуу сууж байхаар нь би гэрийнхээ хаалгыг онгойлгоод гэртээ ороход Ганбаяр араас дагаж орж ирсэн. Намайг цай аягалах гээд ширээн дээр аяга тавга гаргаж тавихад Ганбаяр зүүн орон дээр сууж байхдаа “миний цай уудаг аяга алга байна, байна уу байхгүй юу” гэхээр нь би “битгий хэрүүл хийх гээд бай, хүүхэд өнгөрчихөөд байхад чи согтуу ч гэсэн 21 хоногоор нь ядаж ирчихгүй яасан юм” гэж хэлээд цай хийж өгөх хооронд Ганбаяр урдаа байсан хуванцар сандлыг аваад миний толгой руу 2 удаа цохиход нь би газар уначихсан. Намайг дээш нь босгох гэсэн үү миний цамцнаас зулгаахдаа үснээс хамт зулгаачихсан. Тэр үед Уранчимэгийн нөхөр Төгсөө эхнэртэйгээ хамт баруун орон дээр сууж байгаад Ганбаярыг салгаж аваад гарсан. Одоогоор миний биеийн байдал зүгээр байгаа. Толгой доргисон болохоор Төмөр замд байдаг Нагааш гэдэг бариачаар бариулж байгаа, өөр зовиур байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/

Мөрдөн байцаалтад гэрч А.Уранчимэгийн мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг 40 минутын үед нөхөр Түвшинтөгс 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 3 дугаар гудамжны 11 тоотод найз Энхтайваны гэрт очсон. Гэрт нь ороход нөхөр бид хоёрт цай хийж өгөөд байж байтал Энхтайваны нөхөр Ганбаяр гаднаас орж ирээд гэрийн зүүн орон дээр сууж байгаад эхнэр Энхтайваныг сандлаар шууд толгой руу нь цохихоор нь айсандаа  2 хүүхдээ аваад гэрээс нь гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 35/,

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Түвшинтөгсийн мэдүүлсэн: “...Бид нар ороод цай унд салат идэх аяга тавга гэж байхад Ганбаяр зүүн орон дээрээ суучихсан эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Тэр үед эхнэр нь Ганбаярыг хоноцын шээс минь гээд их муухай муухай үгээр хэлээд байсан, бас хүүхэд өнгөрчихөөд байхад согтуу ч гэсэн гэртээ ирж болохгүй байна уу” гээд хэрэлдээд байсан. Ганбаяр эхнэрийгээ “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд босч ирээд урдаа байсан бор шаргал өнгийн хуванцар сандлыг аваад Энхтайваны толгой руу цохиход Энхтайван Ганбаяртай барьцалдаж зуураад Ганбаяр нь Энхтайваны үснээс зулгаачихаар нь би салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн №09шэ/180 дугаартай дүгнэлтэд: “Ж.Энхтайваны биед тархины доргилт, дээд уруулын, зулайн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 38/,

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай “Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 3 дугаар гудамжны 11 тоотод Ж.Энхтайваны ахуйн хэрэглээний бор шаргал өнгөтэй булан нь 11х16 см хэмжээтэй хагарч эмтэрч цуурсан хуванцар сандлыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол, прокурорын зөвшөөрөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 28-31/

Шүүгдэгч Э.Ганбаяр нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд 3 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 66/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 69-83/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 61/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 63/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Э.Ганбаяр нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 3 дугаар гудамжны 11 тоотод байрлах гэртээ эхнэр Ж.Энхтайвантай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь 2 удаа хуванцар сандлаар цохисны улмаас хохирогч Ж.Энхтайваны биед тархины доргилт, дээд уруул, зулайн хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “миний уур хүрч эхнэрээ сандлаар цохьсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Ж.Энхтайваны “Ганбаяр урдаа байсан хуванцар сандлыг аваад миний толгой руу 2 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/, гэрч А.Уранчимэгийн “Энхтайваны нөхөр Ганбаяр гаднаас орж ирээд гэрийн зүүн орон дээр сууж байгаад эхнэр Энхтайваныг сандлаар шууд толгой руу нь цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 35/, гэрч Ш.Түвшинтөгсийн “Ганбаяр эхнэрийгээ “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд босч ирээд урдаа байсан бор шаргал өнгийн хуванцар сандлыг аваад Энхтайваны толгой руу цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 36/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн №09шэ/180 дугаартай дүгнэлт /хх-ийн 38/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Ж.Энхтайван, гэрч А.Уранчимэг, Ш.Түвшинтөгс нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Э.Ганбаяр нь эхнэр Ж.Энхтайваны “гэр орондоо ирсэнгүй, хоноцын шээс” гэсэн үгэнд дургүйцэж, тэдний хооронд хэрүүл маргаан үүсч, улмаар хохирогчийн биед хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгчийг үйлдэлдээ хувийн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж үзнэ. Уг гэмт хэрэг гарахад “шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” нь нөлөөлжээ.

Иймд Э.Ганбаярын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед тархины доргилт, дээд уруул, зулайн хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирчээ. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Энхтайван нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлжээ. /хх-н 34, 104/ Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.

Э.Ганбаяр нь “ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр Энхтайван, 1 хүүхдийн хамт амьдардаг, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов. Тэрээр хамгийн сүүлд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх нийт ялыг 4 сарын баривчлах ялаар тогтоож, уг ялаа эдэлж 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр суллагдасан болох нь Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангийн дарга дэд хурандаа Ч.Энхбаатар, хүний тоо бүртгэлийн байцаагч ахлах дэслэгч С.Гангантөгс нарын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-н 84/ Э.Ганбаярт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас Э.Ганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчийн торгох ял оногдуулах саналтай мэтгэлцээгүй ба прокурорын шатанд торгуулийн ялыг зөвшөөрсөн байна. Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Э.Ганбаярт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “торгуулийн ялыг 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар хугацаа тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт болон Э.Ганбаярын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан  уг торгуулийн ялыг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацаа тогтоов.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй ба эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бор шаргал өнгийн сандлыг устгахаар шийдвэрлэлээ.  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5- 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигин овгийн Энхтунгалагийн Ганбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигин овгийн Энхтунгалагийн Ганбаярт 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны дотор хэсэгчлэн төлж барагдуулах, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Ганбаярт мэдэгдсүгэй.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ганбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Хохирогч Ж.Энхтайван нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар уг тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бор шаргал өнгөтэй, булан нь 11х16 см хэмжээтэй хагарч эмтэрч цуурсан хуванцар сандлыг устгасугай.
  7. Э.Ганбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА

рын 27-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2  жил 10 хоногийн хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 4 сарын баривчлах ялаар тогтоож, тус тус шийтгүүлж байсан, Б- овгийн Э-ийн Г /РД:............/

       

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Э.Г нь .............оны ............дугаар сарын .........-ний өдөр Нийслэлийн ......................... тоотод байрлах гэртээ эхнэр Ж.Э-тай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, толгойн тус газарт 2 удаа хуванцар сандлаар цохиж улмаар хохирогч Ж.Э-д тархи доргилт үүсгэж улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Э.Гын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Манай эхнэр намайг янз бүрээр хэлээд байхаар нь миний уур хүрч эхнэрээ сандлаар цохьсон. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан бүх зүйл үнэн. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Э-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр найз У-ийг нөхөртэй нь хамт цай уулгах гээд гэртээ авч ирээд хашааны хаалгаар ороход Г хажуу айлын гэрийн хаяанд халамцуу сууж байхаар нь би гэрийнхээ хаалгыг онгойлгоод гэртээ ороход Г араас дагаж орж ирсэн. Намайг цай аягалах гээд ширээн дээр аяга тавга гаргаж тавихад Г зүүн орон дээр сууж байхдаа “миний цай уудаг аяга алга байна, байна уу байхгүй юу” гэхээр нь би “битгий хэрүүл хийх гээд бай, хүүхэд өнгөрчихөөд байхад чи согтуу ч гэсэн 21 хоногоор нь ядаж ирчихгүй яасан юм” гэж хэлээд цай хийж өгөх хооронд Г урдаа байсан хуванцар сандлыг аваад миний толгой руу 2 удаа цохиход нь би газар уначихсан. Намайг дээш нь босгох гэсэн үү миний цамцнаас зулгаахдаа үснээс хамт зулгаачихсан. Тэр үед У-ийн нөхөр Төгсөө эхнэртэйгээ хамт баруун орон дээр сууж байгаад Гыг салгаж аваад гарсан. Одоогоор миний биеийн байдал зүгээр байгаа. Толгой доргисон болохоор Төмөр замд байдаг Нагааш гэдэг бариачаар бариулж байгаа, өөр зовиур байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/

Мөрдөн байцаалтад гэрч А.У-ийн мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг 40 минутын үед нөхөр Түвшинтөгс 2 хүүхдийн хамт ......................... тоотод найз Э-ы гэрт очсон. Гэрт нь ороход нөхөр бид хоёрт цай хийж өгөөд байж байтал Э-ы нөхөр Г гаднаас орж ирээд гэрийн зүүн орон дээр сууж байгаад эхнэр Э-ыг сандлаар шууд толгой руу нь цохихоор нь айсандаа  2 хүүхдээ аваад гэрээс нь гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 35/,

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Түвшинтөгсийн мэдүүлсэн: “...Бид нар ороод цай унд салат идэх аяга тавга гэж байхад Г зүүн орон дээрээ суучихсан эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Тэр үед эхнэр нь Гыг хоноцын шээс минь гээд их муухай муухай үгээр хэлээд байсан, бас хүүхэд өнгөрчихөөд байхад согтуу ч гэсэн гэртээ ирж болохгүй байна уу” гээд хэрэлдээд байсан. Г эхнэрийгээ “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд босч ирээд урдаа байсан бор шаргал өнгийн хуванцар сандлыг аваад Э-ы толгой руу цохиход Э- Гтай барьцалдаж зуураад Г нь Э-ы үснээс зулгаачихаар нь би салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн №09шэ/180 дугаартай дүгнэлтэд: “Ж.Э-ы биед тархины доргилт, дээд уруулын, зулайн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Ш- гэжээ. /хх-ийн 38/,

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай “......................... тоотод Ж.Э-ы ахуйн хэрэглээний бор шаргал өнгөтэй булан нь 11х16 см хэмжээтэй хагарч эмтэрч цуурсан хуванцар сандлыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол, прокурорын зөвшөөрөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 28-31/

Шүүгдэгч Э.Г нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд 3 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 66/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 69-83/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 61/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 63/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ......................... тоотод байрлах гэртээ эхнэр Ж.Э-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь 2 удаа хуванцар сандлаар цохисны улмаас хохирогч Ж.Э-ы биед тархины доргилт, дээд уруул, зулайн хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “миний уур хүрч эхнэрээ сандлаар цохьсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Ж.Э-ы “Г урдаа байсан хуванцар сандлыг аваад миний толгой руу 2 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/, гэрч А.У-ийн “Э-ы нөхөр Г гаднаас орж ирээд гэрийн зүүн орон дээр сууж байгаад эхнэр Э-ыг сандлаар шууд толгой руу нь цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 35/, гэрч Ш.Түвшинтөгсийн “Г эхнэрийгээ “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд босч ирээд урдаа байсан бор шаргал өнгийн хуванцар сандлыг аваад Э-ы толгой руу цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 36/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн №09шэ/180 дугаартай дүгнэлт /хх-ийн 38/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Ж.Э-, гэрч А.У-, Ш.Түвшинтөгс нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Э.Г нь эхнэр Ж.Э-ы “гэр орондоо ирсэнгүй, хоноцын шээс” гэсэн үгэнд дургүйцэж, тэдний хооронд хэрүүл маргаан үүсч, улмаар хохирогчийн биед хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгчийг үйлдэлдээ хувийн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж үзнэ. Уг гэмт хэрэг гарахад “шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” нь нөлөөлжээ.

Иймд Э.Гын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед тархины доргилт, дээд уруул, зулайн хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирчээ. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Э- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлжээ. /хх-н 34, 104/ Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.

Э.Г нь “ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр Э-, 1 хүүхдийн хамт амьдардаг, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов. Тэрээр хамгийн сүүлд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх нийт ялыг 4 сарын баривчлах ялаар тогтоож, уг ялаа эдэлж 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр суллагдасан болох нь Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангийн дарга дэд хурандаа Ч.Энхбаатар, хүний тоо бүртгэлийн байцаагч ахлах дэслэгч С.Гангантөгс нарын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-н 84/ Э.Гт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчийн торгох ял оногдуулах саналтай мэтгэлцээгүй ба прокурорын шатанд торгуулийн ялыг зөвшөөрсөн байна. Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Э.Гт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “торгуулийн ялыг 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар хугацаа тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт болон Э.Гын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан  уг торгуулийн ялыг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацаа тогтоов.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй ба эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бор шаргал өнгийн сандлыг устгахаар шийдвэрлэлээ.  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5- 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б- овгийн Э-ийн Гыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овгийн Э-ийн Гт 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны дотор хэсэгчлэн төлж барагдуулах, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Гт мэдэгдсүгэй.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Хохирогч Ж.Э- нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар уг тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бор шаргал өнгөтэй, булан нь 11х16 см хэмжээтэй хагарч эмтэрч цуурсан хуванцар сандлыг устгасугай.
  7. Э.Гт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА