| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2019/0083/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/86 |
| Огноо | 2019-08-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/86
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.С-т холбогдох эрүүгийн 1904001450090 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Баттуяа
Улсын яллагч Д.Аянагүл
Шүүгдэгч Б.С- нар оролцов.
Шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ..аймгийн .. суманд төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа комиссын бараа борлуулдаг, ам бүл .., хамтран амьдрагч Ө.Ч-гийн хамт ... хороо, .. .. дугаар гудамжны ..тоот хашаанд оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б- овгийн Б-ийн С- /РД: ....................../
Яллах дүгнэлтэд тогтоосноор :
Яллагдагч Э.С- нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .................. тоотод байрлах гэртээ нөхөр Ө.Ч-тэй маргалдан улмаар баруун гартаа заазуур, зүүн гартаа хутга барьж дайрах үед хохирогч Ө.Ч- өөрийгөө хамгаалах зорилгоор заазуур барьсан баруун гараас нь барихад зүүн гартаа барьсан хутгаар хохирогчийн зүүн гарын шууг зүсэж 5х0,2 хэмжээтэй зүсэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
“2019 оны оны 7 дугаар сарын 31-ний өдөр манай найз ирээд бид хоёр 0.75 граммын архи хувааж уусан. Тэр өдөр манайх хонь гаргаад би гэдсийг нь янзлаад сууж байхад нөхөр Ч- гаднаас орж ирсэн. Надаас 20 000 төгрөг өгчих би гадагшаа гарлаа гэхээр нь “мөнгө байхгүй” гэхэд тэр “гадаа байсан хоёр хонины нэгийг зарна” гэхээр нь би уурлаж түүнийг айлгахаар хажууд байсан хутга заазуур хоёрыг хоёр гартаа нэг нэгээр нь бариад дайрахад Ч- миний заазууртай гарыг барьж авсан. Яг яаж гарыг нь зүссэнээ санахгүй байна. Ч-гийн гарнаас нь цус гарахаар нь зүссэнээ мэдсэн. Хэрэг хийсэндээ харамсаж байна гэв / шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Ө.Ч-гийн мөрдөн байцаалтад өгсөн өгсөн:
“2019 оны 7 дугаар сарын 31-ний өглөө 11 цагийн үед бие нь муу ах Г- дээр очоод эхнэрийн өгсөн 20 000 төгрөгийг өгчихөөд, найздаа мод ачилцаж өгөөд гэртээ 18 цаг өнгөрч байхад ирсэн. Эхнэр С- намайг архи уусан үедээ машин барьж ирлээ гээд уурлаад байсан. Би уугаагүй, харин чи согтуу байна, би явлаа гэхэд “ингээд яв” гээд өөдөөс хутга, заазуур бариад ирэхээр нь заазууртай гарыг нь бариад автал нөгөө гартаа барьсан хутгаар миний гарыг зүсчихсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дэх тал/,
Шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 09шэ/181 дугаартай
“Ө.Ч-гийн биед зүүн гарын шуунд зүсэгдсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт/хх-ийн 36 дахь тал/
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний:
“аюулын эрсдэлийн зэрэг бага” гэсэн дүгнэлт /хх 13-17 дахь тал/
Эд мөрийн баримт хураан авч үзлэг хийсэн тухай
Ө.Ч-гийн эзэмшлийн хар өнгийн иштэй, ажлын хэсэг 7 см, бариул хэсэг 10 см, нийт урт нь 17 см урттай хутгыг 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-20 дахь тал/
2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн яаралтай тусламжийн хуудасны
Ө.Ч-гийн зүүн гарын шуу хэсгээр зүсэгдсэн, шуу хэсгээс цус гарна гэсэн тэмдэглэл /хх 52 дахь тал/
Э.С-, хохирогч Ө.Ч- нарын согтуурлын зэргийг шалгасан
“Э.С-, Ө.Ч- нарын согтуурлын зэргийг драгер багажаар шалгахад Э.С- 0.111 хувийн согтолттой, Ө.Ч- 0.00 хувийн“ гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11 дэх тал/ зэрэг болно.
Улсын яллагч дүгнэлтдээ:
Э.С- нь Ө.Ч-гийн гарыг хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял тохиролцсон тул уг ялыг оногдуулах саналтай гэв.
Шүүгдэгч Э.С- дүгнэлтдээ:
Би өөрийгөө өмгөөлж оролцож байгаа ба гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Прокурорын оногдуулж байгаа 500 000 төгрөгийн торгуулийн ялыг зөвшөөрч байна. Тогтмол эрхэлсэн ажилгүй тул 3 сараар хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Э.С- нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .................. тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Ө.Ч-тэй маргалдан баруун гартаа заазуур, зүүн гартаа хутга барьж түүн рүү дайрч зүүн гартаа барьсан хутгаар зүүн гарын шууны хэсэгт 5х0,2 хэмжээтэй зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан байна.
Энэ үйлдэл нь хохирогчийн “ингээд яв” гээд өөдөөс хутга, заазуур бариад ирэхээр нь заазууртай гарыг нь бариад автал нөгөө гартаа барьсан хутгаар миний гарыг зүсчихсэн” гэсэн мэдүүлэг, шинжээчийн “Ө.Ч-гийн биед зүүн гарын шуунд зүсэгдсэн гэмтэл тогтоогдлоо” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн “...Ч- миний заазуур барьсан баруун гарыг барьж авсан. Ч-гийн гараас цус гарахаар нь зүссэнээ мэдсэн” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлж байв.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж тогтоогдсон, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.
Э.С- нь үйлдэлдээ санаатай хандсан ба энэ үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд зориуд хүргэжээ. Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь эрүүл мэндийн хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Ө.Ч-гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгч Э.С-ийн үйлдэл нь иргэн Ө.Ч-гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрх”-д халдсан байна. Иймд түүний үйлдэл хууль бус үйлдэл мөн. Шүүгдэгч хохирогч нарын хооронд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй маргаан, хүч хэрэглэсэн нөхцөл байдал өмнө нь гарч байгаагүй тухайн тохиолдолд нэг удаагийн маргааны улмаас гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын үед тогтоогдсон байна. Иймд гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй гэж дүгнэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй.
Э.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч тухайн үйлдэлд холбогдох Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Хохирогч Ө.Ч- нь шархандаа 2 оёдол тавиулж дахин эмчилгээ хийлгээгүй тул нэхэмжлэх зардалгүй, Бид хоорондоо эвлэрч хамт амьдарч байгаа, гомдол саналгүй гэжээ.
Иймд Э.С-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.
Э.С-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.
Энэ хэрэгт хураагдан ирүүлсэн хар өнгийн иштэй 7 см ажлын хэсэгтэй, 10 см бариултай нийт 17 см хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлогдож ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ