| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06392/И |
| Дугаар | 102/ШШ2016/04887 |
| Огноо | 2016-08-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2016/04887
2016 оны 08 сарын 16 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04887 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн тоотод оршин суух Жанчивсэнгээ /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Ганболд /РД:/-д холбогдох худалдан худалдан гэрээний үүрэг 9,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Жанчивсэнгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь П.Ганболдод 2016 оны 1 сарын 21-ний өдөр 130 тн буюу 2 вагон нүүрс худалдсан. Уг нүүрсний төлбөрийг удаа дараа шаардсан боловч хойшлуулан явсаар өдийг хүрлээ. 2016 оны 5 сарын 11-ний өдөр П.Ганболдтой нотариатаар зээлийн гэрээг байгуулан 2016 оны 06 сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар болсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй учраас шүүхэд хандлаа. П.Ганболдоос зээлийн гэрээний үүрэг нийт 9,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын 2016 оны 8 сарын 16-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Н.Жанчивсэнгээгийн нэхэмжлэлтэй П.Ганболдод холбогдох худалдан авах гэрээний 9,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2,100,000 төгрөгөөр багасгаж 7,500,000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч П.Ганболд хүлээн зөвшөөрч 2016 оны 8 сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 3,500,000 төгрөгийг 2016 оны 9 сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Жанчивсэнгээ нь П.Ганболдод холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 9,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Жанчивсэнгээ худалдах худалдан авах гэрээний үүрэг 9,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2,100,000 төгрөгөөр багасгаж, 57,500,000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч П.Ганболд хүлээн зөвшөөрч 2016 оны 8 сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 3,500,000 төгрөгийг 2016 оны 9 сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар, харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Жанчивсэнгээ худалдах худалдан авах гэрээний үүрэг 9,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2,100,000 төгрөгөөр багасгаж, 57,500,000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч П.Ганболд хүлээн зөвшөөрч 2016 оны 8 сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 3,500,000 төгрөгийг 2016 оны 9 сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар, харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 84,275 төгрөгийг хариуцагч П.Ганболд болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Жанчивсэнгээд олгосугай.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР