Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 111/ШШ2017/0024

 

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, С.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга Ц.Энхболдод холбогдох “Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, зөрүү цалингаа буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хууль бус захирамжийн улмаас учирсан хохирол болох хууль зүйн туслалцааны хөлс 500.000 төгрөг, Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу ирж, буцсан 1 удаагийн зардал болох 55000 төгрөг, нийт 555.000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Алтанчимэг, хариуцагч Ц.Энхболд нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “С.Алтанчимэгээс Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга Ц.Энхболдод холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, зөрүү цалингаа буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хууль бус захирамжийн улмаас надад учирсан хохирол болох хууль зүйн туслалцааны хөлс 500.000 төгрөг, Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу ирж, буцсан 1 удаагийн зардал болох 55000 төгрөг, нийт 555.000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт дараах нөхцөлөөр С.Алтанчимэг би Ц.Энхболдтой эвлэрч байна. Үүнд:

1. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас С.Алтанчимэг миний бие татгалзаж байна.

2. Нэхэмжлэлийн зарим шаардлага болох 2017 оны 2-8 дугаар сарыг дуусталх цалингийн зөрүү 750687 /долоон зуун тавин мянга зургаан зуун наян долоо/ төгрөгийг, хууль зүйн туслалцааны зардлын 50 хувь болох 250000 /хоёр зуун тавин мянган төгрөг/, шүүхэд ирж очсоны зардал 55000 /тавин таван мянга/ төгрөг, нийт 1055687 /нэг сая тавин таван мянга зургаан зуун наян долоон төгрөг/ төгрөгийг 2017 оны 09 дүгээр сард багтаан Ц.Энхболд нь С.Алтанчимэгт олгохоор харилцан тохиролцож, эвлэрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Алтанчимэг “Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, зөрүү цалингаа буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хууль бус захирамжийн улмаас надад учирсан хохирол болох хууль зүйн туслалцааны хөлс 500.000 төгрөг, Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу ирж, буцсан 1 удаагийн зардал болох 55000 төгрөг, нийт 555.000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэхэмжлэлийг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68 дугаар зүйлийн 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан байна.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч С.Алтанчимэг, хариуцагч Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга Ц.Энхболд нар харилцан буулт хийж, эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Алтанчимэг нэхэмжлэлийн зарим хэсэг буюу “Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тухайгаа 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаны үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг үйлдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсгийг баримтлан С.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга Ц.Энхболдод холбогдох “Зөрүү цалингаа буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хууль бус захирамжийн улмаас надад учирсан хохирол болох хууль зүйн туслалцааны хөлс 500.000 төгрөг, Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу ирж, буцсан 1 удаагийн зардал болох 55000 төгрөг, нийт 555.000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийг баримтлан С.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга Ц.Энхболдод холбогдох “Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох” захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН