Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2016/04881

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жуулчны гудамж, Центр-34б байр 406 тоот байрлах “Дэлгэрэн Үржих капитал ББСБ” ХХК /РД:5707277/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 13а байрны 14 тоотод оршин суух Боржигон овогт Гантулгын Тамир /РД:ЦЖ79031672/,

Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 18 дугаар байр 23 тоотод оршин суух Боржигон овогт Энхтайваны Эрдэнэбулган /РД:ЦЖ81080967/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 10,816,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Дэлгэрэн Үржих Капитал ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Эрдэнэбулган, Г.Тамир нар 2015 оны 9 сард 2015/0907 тоот зээлийн болон барьцааны гэрээ бичгээр байгуулж, тамга тэмдэг, гарын үсгээ зурж, нотариатаар баталгаажуулж үл хөдлөх хөрөнгийн газраар бүртгүүлэн 12 сая төгрөгийг 4,5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл Э.Эрдэнэбулган, Г.Тамир нар нь өнөөдрийг хүртэл зээлийг гэрээний үүргээ биелүүлэлгүй биднийг хохироосоор байна. Э.Эрдэнэбулган, Г.Тамир нарын төлбөр өнөөдрийн байдлаар 10,816,000 төгрөг болоод байна. Иймд хариуцагч нараас 2015/0907 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10,816,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч “Дэлгэрэн Үржих Капитал ББСБ” ХХК-ийн захирал Л.Үндэс шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Э.Эрдэнэбулган, Г.Тамир нарын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 10,816,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 8 сарын 16-ны өдөр төлж барагдуулан гэсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Э.Эрдэнэбулган, Г.Тамир нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Дэлгэрэн Үржих Капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 10,816,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2016 оны 8 сарын 16-ны өдөр төлж барагдуулна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Дэлгэрэн Үржих Капитал ББСБ” ХХК нь Э.Эрдэнэбулган, Г.Тамир нар холбогдуулан  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,816,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Дэлгэрэн Үржих Капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 10,816,000 төгрөг нэхэмжилснийг харуицагч Э.Эрдэнэбулган, Г.Тамир нар хүлээн зөвшөөрч 2016 оны 8 сарын 16-ны өдөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нэхэмжлэгч “Дэлгэрэн Үржих Капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 10,816,000 төгрөг нэхэмжилснийг харуицагч Э.Эрдэнэбулган, Г.Тамир нар хүлээн зөвшөөрч 2016 оны 8 сарын 16-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 94,003 төгрөгийг хариуцагч Э.Эрдэнэбулган, Г.Тамир нар болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дэлгэрэн Үржих Капитал ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.