Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2016/04880

 

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2016/04880

Улаанбаатар хот

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг Толбо сум 5-р баг Хөх толгойд оршин суух Секел овгийн Конторбайн Жандос /РД:БЙ86122117/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон 25 дугаар байр, 2 орц 9 давхар 194 тоотод оршин суух  Молхы Машан овгийн Жалелын Нурболат /РД:БЮ86112514/-д холбогдох 37,616,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч К.Жандосын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 06 сарын 08-ны өдөр иргэн К.Жандос нь иргэн Ж.Нурболаттай зээлийн гэрээ байгулан 2013 оны 6 сарын 08-ны өдрөөс 2013 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар 17,500 ам долларыг зээлүүлэн бэлнээр өгч, нотариатаар баталгаажуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний төлбөр болох 17,500 доллар буюу Монгол банкны ханшаар 25,077,500 төгрөг мөн зээлийн алданги болох 12,538,750 төгрөг нийт 37,616,250 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Ж.Нурболатаас гаргаж өгнө үү гэжээ.

          Зохигчдын 2016 оны 8 сарын 15-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: нэхэмжлэгч К.Жандос 37,616,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 12,538,750 төгрөгөөр багасгаж 25,077,500 төгрөгийг нэхэмжилснээс хариуцагч Нурболат нь 4,000,000 төгрөг төлж барагдуулсан, 6,000,000 төгрөгийг 2016 оны  8 сарын 25-ны өдөр, үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөгийг 2016 оны 8 сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К.Жандос нь Ж.Нурболатад холбогдуулан 37,616,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К.Жандос 37,616,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 12,538,750 төгрөгөөр багасгаж 25,077,500 төгрөгийг нэхэмжилснээс хариуцагч Нурболат нь 4,000,000 төгрөг төлж барагдуулсан, 6,000,000 төгрөгийг 2016 оны 8 сарын 25-ны өдөр, үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөгийг 2016 оны 8 сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нэхэмжлэгч К.Жандос 37,616,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 12,538,750 төгрөгөөр багасгаж 25,077,500 төгрөгийг нэхэмжилснээс хариуцагч Нурболат нь 4,000,000 төгрөг төлж барагдуулсан, 6,000,000 төгрөгийг 2016 оны 8 сарын 25-ны өдөр, үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөгийг 2016 оны 8 сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 173,025 төгрөгийг хариуцагч Ж.Нурболат болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч К.Жандост олгосугай.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР