Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2016/04873

 

016 оны 08 сарын 12 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04873

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, өөрийн байр, “Иннова” ХХК /РД:2835339/-ийн нэхэмжлэлтэй Ш.Чулуунцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Иннова” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Иннова” ХХК болон, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иннова" ХХК-нд захирал ажилтай РД: ХИ74081015 тоот дугаартай Адилбиш овогтой Тогтох би “ИННОВА" ХХК-д тогооч ажилтай байсан РД:НХ66090902 тоот дугаартай Шагдар овогтой Чулуупцэцэгт 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Зээлийн гэрээ" байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэй, 16 сарын хугацаатайгаар 2016 оны 02 сарын 17-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид харилцан гарын үсэг зурж батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ш.Чулуунцэцэг нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Тус иргэн нь өөрийн оршин суугаа хаяг болон утсан дээрээ байхгүй байна. Түүнчлэн 2 жилийн хугацаанд хамт ажиллаж байсан хүмүүсээс асуулгах, утсаар 1, 2 удаа холбогдон нэхэмжилсэн боловч олдохгүй байгаа. Хамгийн сүүлд Замын -Үүдэд амьдарч байсан тул эрэн сурвалжилж өнгө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

“Иннова” ХХК нь Ш.Чулуунцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Ш.Чулуунцэцэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” 182/ШЗ2016/01260 дугаар захирамж, “Иннова” ХХК болон Ш.Чулуунцэцэг нарын хооронд 2014 оны 10 сарын 14-ний өдөр байгуулсан Цалингийн зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Ш.Чулуунцэцэгийн оршин суух хаяг нь мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” 182/ШЗ2016/01260 дугаар захирамж, нэхэмжлэгчийн талбар зэргээр нотлогдож байна.

 

Иймд Шагдарын Чулуунцэцэгийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

Нэхэмжлэгч нь Ш.Чулуунцэцэгийн хаягийг тогтоох ач холбогдол бүхий баримт байхгүй гэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан Шагдарын Чулуунцуэцэг /РД:НХ66090902/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Ш.Чулуунцэцэгийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн    60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Иннова” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР