| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2019/0084/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/90 |
| Огноо | 2019-08-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/90
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар лах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн *******0400140081 дугаартай хэргийг 0******* оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******
Улсын лагч *******
Хохирогч: *******-
Шүүгдэгчийн өмгөөлөгч: *******
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч:
******* улсын иргэн, *******.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .. . дүүрэгт төрсөн, .. настай, *******, ******* боловсролтой, , , ам бүл , хамт, .. дугаар хороо, .. дугаар гудамжны ..тоот хашаанд оршин суух, ... хороо .. дугаар .. тоот /түрээсийн/ эгч түр байх, улсаас авсан гавъяа шагналгүй, , овгийн /РД:/
Прокурорын лах дүгнэлтэд тодорхойлсноор
******* нь 0******* оны 06 дугаар сарын 5-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэргэдэх “Эрүүлжүүлэх, саатуулах байр”-ны дугаартай өрөөнд саатуулагдаж байсан *******-гийн нүүрэн тус газарт хөлөөрөө хоёр удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь эрүүний ясны хугарал, зулай, дух, эрүүний өмнөд хэсэгт өнгөц зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“Би 0******* оны 06 дугаар сарын 5-ны орой эгч Э-тай ,5 литрийн пиво хувааж уугаад согтчихсон. Тэгээд цагийн үед хүргэн ах Э-тэй маргалдсан зөрчлөөр эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн. Намайг эрүүлжүүлэхэд орсон цагаас эхлээд л хохирогч үг хэлээр доромжлоод “чи хар тамхи хэрэглэсэн юм уу, лалар аа” гээд өрөөнийхөө торны цаанаас зөндөө л хараагаад байсан. Би өмнөөс нь инээгээд л байсан бөгөөд ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд би 3 дугаарын өрөөнд ороход гэрэл нь унтраад байсан тул цагдаа намайг дугаартай өрөөнд буюу хохирогчийн байгаа өрөөнд оруулсан. Тухайн өрөөнд ороход хохирогч “чи яагаад дээрээс хөнжил хаяаад байгаа юм бэ, чамайг Багануурт гишгүүлэхгүй” гээд хараагаад байсан. Тухайн үед Эрүүлжүүлэх хаалгаар орохоос эхлээд хашгираад доромжлоод байсан хохирогчийн үгэнд ууртай байсан ба өрөөнд ормогц дахин доромж үг хэлэхээр нь түүнийг өшиглөсөн. Хохирогчийг камераас гаргаж ирэхэд ам хэсгээс нь цус гарч байсан тул цагдаа нар түүнийг эмнэлэгт хүргэсэн. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би татаж унадаг өвчтэй. Хүргэн ахындаа амьдарч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учруулсан 1.500.000 төгрөгийн төлбөрийг хүргэн ах төлсөн. Цаашид хохирол нэхэмжилснийг яаж төлөхөө мэдэхгүй байна. Гэхдээ л төлнө” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“Би тухайн өдөр ээлжийн амралт дуусч ажилдаа орох дөхсөн байсан тул ажлынхаа хүмүүстэй архи уусан. Нэлээд согтсон байсан, хамраас цус гарахад эрүүлжүүлэхэд орсноо мэдсэн. Эмнэлэг дээр очиж тариа хийлгэж байснаа мэдэж байна. Эрүүний зураг авахуулахад хоёр газар хугарсан байсан. Би 1 дүгээр эмнэлэгт эрүү хадах хагалгаа, оношилгоо хийлгэсэн, эм тариа авсан, Улаанбаатар хот руу ирж, очих замын зардал гээд нийт 1 55 670 төгрөгийн зардал гарсан. ******* надад 1 500 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 5 670 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үед нэг шүд хөдөлсөн. Эрүү хадахад нэг шүдийг авч байж хадсан тул шүдийг Индранил нэртэй шүдний хувийн эмнэлэгт хийлгэхэд 1 400 000 төгрөгийн үнэтэй болох тухай тодорхойлолтыг тухайн эмнэлгээс авчирлаа. Би Улаанбаатар хот руу хөдөлсөн болон авахуулсан шүдийг үзүүлэх, эмчлүүлэх зэргээр удаа явахад нийт 60 000 төгрөгийн шатахуун зарцуулсан. Дахин эрүүний зура авахуулахад 5 000 төгрөг төлсөн. Иймд оос нийт 1 537 670 төгрөг нэхэмжилж баримтуудыг гаргалаа” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн:
“ *******- нь “Хаана байгаагаа мэдэхгүй, биеэ авч явах чадваргүй” гэх шалтгаанаар Эрүүлжүүлэх дугаартай өрөөнд орсон. *******, нар “Хэрүүл зодоон үүсгэсэн” гэх шалтгаанаар эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэгдэн ирсэн. *******ыг 3 дугаартай өрөөнд оруулсан, :0 цагийн үед 3 дугаартай өрөөний гэрэл шатаж асахгүй болохоор нь *******ыг *******-гийн байсан дугаартай өрөөнд оруулах үед ******* нь *******-гийн нүүр хэсэг рүү өшиглөсөн. *******-гийн амнаас их хэмжээний цус гарч байсныг угаалгаж, самбай аманд нь зуулгаж, өрөөнд оруулж шалгахад эрүү хэсэгт зовиур ихтэй, цус их гарч байсан тул Эрүүл мэндийн төв рүү явуулсан” гэсэн мэдүүлэг /хх 31-33 дахь тал/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн:
“*******ыг 3 дугаартай өрөөнөөс гаргаж, *******- гэх хүний байсан дугаартай өрөөнд шилжүүлж оруулсан. Хаалга хаах үед *******- бүтээлэг нөмрөөд хэвтэж байсан, ******* нь *******-гийн нүүрэн тус газарт нь хоёр удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-35-36 дахь тал/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн:
“*******-гийн биед үзлэг хийхэд амнаас нь цус гараад байсан ба эрүүний хэсэгт тэмтрэхэд хугарсан шинжтэй байхаар нь рентген зураг авахуулахад баруун талын эрүүний булан зөрсөн хугаралтай” гэсэн мэдүүлэг /хх 40 дахь тал/
Шинжээчийн 09шэ/155 дугаартай дүгнэлтийн:
“*******-гийн биед эрүүний ясны хугарал, зулай, дух, эрүүний өмнөд хэсэгт өнгөц зулгаралт, баруун дээд шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын .3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн тэмдэглэл /хх-ийн 49 дэх тал/
Хохирогч *******-д учирсан хохирлыг тооцсон баримтын:
“ИЛИЗАРОВ” эмнэлгийн хагалгааны зардал болох 550,000 төгрөг, 0*******.07.01 “Эн Ар Би” лабораторт эрүүний дэлгэмэл зураг авхуулсан 5,000 төгрөг, 0*******.07.05 “Эн Ар Би” лабораторт эрүүний дэлгэмэл зураг авхуулсан 5,000 төгрөг,
“MED TRAUMA” эмнэлгийн тархи толгой, эрүүний компьютер томографи оношилгоо 10,000 төгрөг, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ор хоногийн 507,980 төгрөг, 0*******.07.01 “Космолайф” ХХК-ны эм тарианы 1,800 төгрөг, “Космолайф” ХХК-ны эм тарианы ,500 төгрөг, 0*******.06.30 “Космолайф” ХХК-ны эм тарианы 8,910 төгрөг 0*******.07.03 эм тарианы 3,050 төгрөг, “Өлзийдэн” ХХК-ны эм тарианы 33,000 төгрөг, “Мөнхийн тун мед” ХХК-ны эм тарианы 1,300 ; 3,600 төгрөг, “Монос” ХХК-ны эм тарианы 8,800 төгрөг, “Ази-фарма” ХХК-ны эм тарианы 7,130 төгрөг, “Тэс петролиум” шатахууны зардал 0,000 төгрөг, “Шунхлай” шатахууны 0,000 төгрөг, “Юнайтед БРА” хоршооны зам явах хуудас 0,000 төгрөг, “Сонгдо” эмнэлгийн шинжилгээ оношилгоо 158,600 төгрөгний баримтууд нийт 1,55,670 төгрөг гэсэн бичилт /хх 4 дэх тал/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлтэд:
*******ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ыг оногдуулах саналтай. Хохирогчийн мөрдөн байцаалтын үед нэхэмжилсэн 155 670 төгрөгийн 1500 000 төгрөгийг шүүгдэгч төлсөн байна. Шүүх хуралдаанд баримтыг гарган нэхэмжилж байгаа 1 485 000 төгрөгийн хохирлын удаа хот явсан шатахууны зардал 60 000 төгрөг, эрүүний зураг авахуулсан төлбөр 5 000 төгрөг, өмнөх нэхэмжлэлээс төлөөгүй 5 670 төгрөг нийт 137 670 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох, 1 400 000 төгрөгийг эмчилгээ хийлгэсний дараа нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэв
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд:
Шүүгдэгч гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа. Эрүүл мэндийн хохиролд 1 500 000 төгрөг төлсөн. Эрүүл мэндийн байдал, ар гэрийн боломжийг нь харж 40 цагийн нийтэд тустай ажил хийлгэх оногдуулж өгнө үү. Хохирлын хувьд хийлгээгүй эмчилгээний зардлыг хувийн эмнэлгийн тодорхойлолтоор гаргуулах нь хуульд нийцэхгүй. Иймд 17 670 төгрөгийг оос гаргуулж хохирогчид олгохыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар:
******* нь 0******* оны 06 дугаар сарын 5-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэргэдэх “Эрүүлжүүлэх, саатуулах байр”-ны дугаартай өрөөнд саатуулагдаж байсан *******-гийн нүүрэн тус газарт хөлөөрөө хоёр удаа өшиглөж эрүүний ясны хугарал, зулай, дух, эрүүний өмнөд хэсэгт өнгөц зулгаралт бүхий гэмтэл учруулжээ.
Энэ үйлдэл нь хохирогчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хамар луугаа цохиулаад өвдөхөд эрүүлжүүлэхэд байгаагаа мэдсэн, хамраас цус гараад эмнэлэг дээр очоод өвчин намдаах тариа хийлгэсэн. Эрүүний зураг авахуулахад хоёр газар хугарсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч “*******- бүтээлэг нөмрөөд хэвтэж байсан, ******* нь *******-гийн нүүрэн тус газарт нь хоёр удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Очгэрэлийн “ дугаартай өрөөнд оруулах үед ******* нь *******-гийн нүүр хэсэг рүү өшиглөсөн. *******-гийн амнаас их хэмжээний цус гарч байсан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн “*******-гийн биед эрүүний ясны хугарал, зулай, дух, эрүүний өмнөд хэсэгт өнгөц зулгаралт, баруун дээд шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тогтоогдсон, дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр хэргийн бодит байдал гүйцэд тодорхойлогдсон байна. Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан ба гэмтлийн эмчийн үзлэгийг үндэслэн гэмтлийн зэргийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.
******* нь согтуурсан үедээ хохирогч А-гийн зүй бус үгэнд уурлаж үйлдэлдээ шууд санаатай хандсан байна.
Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь эрүүл мэндийн хүндэвтэр хохирол болох нь шинжээчийн “Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын .3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгч *******ын үйлдэл нь иргэн *******-гийн ******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-д халдсан тул *******ын үйлдэл нь хууль бус үйлдэл мөн.
Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй .
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн шүүх хуралдааны өмнө нэхэмжилсэн хор уршиг болох 1 55 670 төгрөгөөс 1 500 000 төгрөгийг төлсөн, сэтгэц эмгэг судлалын шинжилгээгээр унаж татдаг өвчтэй болох нь тогтоогдсон ба байнгын орлогогүй, өвчний группэд байдаг эцэгтэйгээ амьдардаг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон. Хохирогчийн урьд нэхэмжилсэн хор уршгийн 5 670 төгрөгийг төлөөгүй байсан байна. Үүнд дээр өмнөх эмчилгээнээс хойш эрүүний зураг авахуулахаар удаа Улаанбаатар хот явсан шатахууны зардал 60 000 төгрөг, зураг авахуулсны төлбөр 5 000 төгрөг, шүд хийлгэх 1 400 000 төгрөг нийт 1 537 670 төгрөгийг хохирогч нэхэмжилснээс 137 670 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох, 1 400 000 төгрөгийг эмчилгээ хийлгэсний дараа бодит баримтыг үндэслэн иргэний шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй. Учир нь: шүдийг хэрхэн яаж эмчлүүлэх талаар эмчийн зар бичилт бүхий баримт байхгүй, эмчилгээний үнийн талаар хувийн эмнэлгийн тодорхойлолтыг баримт болгон ирүүлсэн зэрэг нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна.
Шүүгдэгчийн шүүх хуралдааны өмнө гаргасан хор уршгийн нэхэмжлэлийн 1 500 000 төгрөгийг төлсөн, байнгын эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ыг оногдуулах нь зохистой гэж дүгнэв.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэгийн сидийг хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг шийдвэрт тусгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1; ; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ