Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/91

 

 

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа би, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******, Б., Б. нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1804002710077 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

    Шүүх хуралдаанд:

            Нарийн бичгийн дарга                        З.Ганцоож

 Улсын яллагч                                          Б.Оюунцэцэг

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч                 Л.Ганганбарс

 Шүүгдэгч                                             Д.*******, Б., Б. нар оролцов.

 

гол улсын иргэн, 1979 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ХХК-нд манаач ажилтай, ам бүл 4, эхнэр  , 2 хүүхдийн хамт / үнэмлэхний хаяг: ******* дүүргийн 4 дүгээр хороо, Хөдөө хэсэгт/ одоо ******* дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 24 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, овгийн *******гийн ******* /РД:*******/,

 

гол улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, ХХК-нд токарчин, засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ийн 17 дугаар гудамжны 1а тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД:/,

гол улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 12-ны өдөр аймгийн суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, ХХК-нд мастер ажилтай, ам бүл 4, эхнэр  , 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 15 тоотод оршин суух, нэг овгийн /РД:/,

 

Шүүгдэгч ХХК-нд токарчин, засварчнаар ажилладаг Б. нь тус компанид манаачаар ажилладаг Д.*******тай бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 18-наас, 8 дугаар сарын 19-ний хооронд ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах компанийн өргөтгөлд хадгалагдаж байсан МПЭ-450-900 У2-М хөдөлгүүрийн шатсан якоря /цахилгаан хөдөлгүүр/-ийг задалж дотор талын секц, коллектор буюу 234 килограмм зэс ороомгийг авч түүхий эд авах цэгт тушааж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 1.755.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ХХК-нд мастераар ажилладаг А. нь тус компанид манаачаар ажилладаг Д.*******тай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах компанийн өргөтгөлд байрлуулсан ашиглагдахаа больсон ГПЭ-2000 хөдөлгүүрийн  якоря /цахилгаан хөдөлгүүр/-ийг задалж секц, коллектор буюу 86 килограмм зэс ороомгийг авч түүхий эд авах цэгт тушааж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 645.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ХХК-нд манаачаар ажилладаг Д.******* нь тус компанид токарчин, засварчнаар ажилладаг Б.тай бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 18-наас, 8 дугаар сарын 19-ний хооронд ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах компанийн өргөтгөлд хадгалагдаж байсан МПЭ-450-900 У2-М хөдөлгүүрийн шатсан якоря /цахилгаан хөдөлгүүр/-ийг задалж дотор талын секц, коллектор буюу 234 килограмм зэс ороомгийг авч түүхий эд авах цэгт тушааж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 1.755.000 төгрөгийн хохирол,

Мөн ХХК-нд мастераар ажилладаг А.тай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах компанийн өргөтгөлд байрлуулсан ашиглагдахаа больсон ГПЭ-2000 хөдөлгүүрийн  якоря /цахилгаан хөдөлгүүр/-ийг задалж секц, коллектор буюу 86 килограмм зэс ороомгийг авч түүхий эд авах цэгт тушааж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 645.000 төгрөгийн хохирол нийт 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.*******, А., Б. нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Хохирлын 2.400.000 төгрөгийг бид гурав тэнцүү хувааж төлсөн. Дахин ийм зүйлгүй хийхгүй, гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө ашиглахгүй байгаа нэг хөдөлгүүр байна, доторх зэсийг нь аваад мөнгө болгоё гэхээр нь тэгье гэж зөвшөөрч тай цуг МПЭ-450 маркийн хөдөлгүүрийн яакорийг задалж зэсийг нь гаргаж аваад ажлынхаа чигт төмөр замаар гаргаж үлдээснийг ирж машинтайгаа аваад явсан. Намайг маргааш өглөө нь ажлаасаа буух гэж байтал утсаар яриад миний дансыг аваад дансанд 1.461.000 төгрөг орж ирсэн. Зэс тушаасан мөнгө шүү гэж хэлж байсан, мөнгийг бид хоёр ижил тэнцүү хувааж авсан. 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ажилтай байж байтал мастер “чи өнөөдөр ажилд гарч байгаа юм чинь энэ яакорийг задлаад орхи хоёулаа зэсийг нь гаргаж тушаагаад мөнгийг нь авъя” гэж хэлсэн. Задлаад дууссан гэсэн чинь миний машины ард хийчих гээд ахын 21-22 улсын дугаартай Харьер маркийн машины ард хийгээд хоёулаа тушаах гээд гарсан. Зэс авдаг 2 газарт очсон чинь бохир зэс байна гээд аваагүй тэгээд манай хашаанд аваачаад орхисон. 2 хоногийн дараа ах над руу залгаад “чи нөгөө зэсээ тушаасан уу” гэхээр нь “үгүй” гэсэн чинь “одоо тушаачих надад мөнгө хэрэг болоод байна” гэхээр нь би өөрийнхөө 52-92 БРА улсын дугаартай Вонго пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй очиж тушаасан. Тухайн үед зэс 315.000 төгрөг болсон. Зэсний мөнгө надад 2 хувааж дансанд орж ирсэн. Мөнгийг ахтай хувааж авсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 212/

 

Шүүгдэгч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хөдөлгүүрийг засаж дуусаад тухайн үед манаачаар ажиллаж байсан *******тай ярилцаж байгаад өргөтгөлд хураалттай байсан МПЭ-450 маркийн яакорийг задалж, секц коллекторыг задалж зэсийг нь авсан. Өөрийн БРА улсын дугаартай Тоёота Спасио маркийн тээврийн хэрэгслийн хойд багажинд суудлаа хэвтүүлж байгаад ачсан. Би машиныг үүдэнд тавьсан байж байгаад зэс ачихдаа төмөр замын зүүн талаар тойрч ажлынхаа хашааны харалдаа очоод зэсээ ачаад сургалтын н зэс авдаг газарт тушааж 1.460.000 төгрөгийг Лацлхагвын дансанд хийлгэсэн. Маргааш өдөр нь ажлаасаа бууж ирээд надад 730.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 226/

Шүүгдэгч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ГПЭ-2000 хөдөлгүүрийн яакорийг задалж авахыг *******д зөвшөөрсөн. Бид хоёр зэсийг миний эзэмшлийн УНЕ улсын дугаартай харьер маркийн машинд ачиж гаргасан. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа ******* надад нөгөө хөдөлгүүрийн зэсийг зарсан гэж хэлээд надад бэлнээр 100.000 төгрөг өгсөн....” гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 219/

Мөрдөн байцаалтад хохирогч Б.ы мэдүүлсэн: “...Манай байгууллагаас 2 яакоря алга болсон бөгөөд дээрх яакоря нь манай байгууллагын үндсэн хөрөнгийн жагсаалтад байдаггүй бөгөөд ******* ХК-иас актлагдсан МПЭ-450 хөдөлгүүрийн яакорийг төмрийн үнээр 200.000 төгрөгөөр, ГПЭ-2000 хөдөлгүүрийн яакорийг 230.000 төгрөгөөр төмрийн үнээр худалдаж авч байсан. Уг яакориудыг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр худалдаж авсан санхүүгийн баримт байгаа. Манайх өөрсдийнхөө хөдөлгүүрт засаж сэлбэх гэж ингэж яакоря худалдаж авдаг. Энэ нь үндсэн хөрөнгийн жагсаалтад ордоггүй боловч бараа материалаар бүртгэгддэг. Үндсэн хөрөнгийн жагсаалтад байхгүй боловч байгууллагын өмч гэж явах учраас эдгээр хүмүүст захиран зарцуулах ямар нэгэн эрх мэдэл байхгүй. Дээрх алдагдсан гэх МПЭ-450 хөдөлгүүрийн яакоря /цахилгаан хөдөлгүүр/-тай  ижил яакорийг задалж дотор талын секц, коллектор зэргийг хиллэж үзэхэд 260 килограмм болж байсан гэсэн бөгөөд үүнээс тусгаарлах материалын жин 10 хувиар бодож хасахад 234 килограмм болж байгаа юм. Манайх уг яакорийн зэс ороомгийг өөр хөдөлгүүрт сэлбэг болгон ашиглах боломжгүй гэж үзвэл тухайн үеийн зах зээлийн ханшаар түүхий эд авдаг цэгт тушааж байгууллагын орлого болгодог. Манай байгууллага ГПЭ-2000 хөдөлгүүрийн яакорийн 124 ширхэг секцийн хэмжээ цэвэр жин 44.6 килограмм, 186 ширхэг пластик /коллектор/-ын жин 41.4 килограмм байсан. Нийт 86 килограмм зэсийг 7.500 төгрөгөөр тооцоход нийт 645.000 төгрөг болж байсан. Д.*******, А. нарын зарж борлуулсан яакорийн секц, коллектор нь буудсан ашиглагдах боломжгүй яакоря байсан. Зэсийг нь гаргаж аваад байгууллагын орлого болгох боломжтой байсан. Манай байгууллагад учруулсан 2.400.000 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 10, 39/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.ийн мэдүүлсэн: “...Би 2017 онд хүүхэд асрах чөлөөтэй байсан болохоор уг яакориудыг худалдаж авсныг мэдээгүй. Энэ актлагдсан эд ангиуд нь манай үндсэн хөрөнгийн бүртгэлд байдаггүй болохоор над дээр бүртгэл байдаггүй бөгөөд манай мастер инженерүүд хариуцаж ажилладаг. Тэгэхдээ уг яакориудыг худалдаж авсан талаарх баримтуудыг харахад 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ******* ХК-иас актлагдсан барааг худалдаж авсан бараа материалын дунд байгаа бөгөөд ГПЭ-2000 гэх яакорийг 230.000 төгрөгөөр, МПЭ-450 хөдөлгүүрийн яакорийг 200.000 төгрөгөөр худалдаж авсан байна. Манайх актлагдсан зүйлсийг бусад байгууллагаас сэлбэг болгох гэж хямд үнээр худалдаж авдаг бөгөөд хэрвээ ашиглагдахааргүй бол доторх эд ангиудыг нь /зэс/-ийг зах зээлийн ханшаар зарж борлуулж орлогыг байгууллагын дансанд оруулдаг. Ерөнхийдөө МПЭ 450 хөдөлгүүрийн яакорийг бид нар задалж үзэж зэсийг нь жинлэхэд 260 килограмм болж байсан бөгөөд үүнээс хорогдол 10 хувийг хасаад 234 килограмм зэсийг нэхэмжилж байгаа.  Үүнийгээ зах зээлийн ханшаар бодож 1 килограммыг нь 7.000 төгрөгөөр үнэлэхэд 1.638.000 төгрөг болж байгаа юм. Харин ГПЭ-2000 хөдөлгүүрийн яакорь хэдэн төгрөг болохыг нь мэдэхгүй байна. Манайх адилхан эд ангийн зэсийг авч жинлэж байж нэхэмжлэх дүнгээ гаргана...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 12/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.ын мэдүүлсэн: “...Би 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Одоо ******* ХК-ний судалгаа хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Би А., Б., Д.******* нартай ажил үүргийн хувьд захирал нь байсан. ХХК нь цахилгаан хөдөлгүүр, генератор засварын үйлдвэр байгаа юм. ХХК нь тухайн байгууллагуудын нэг хөдөлгүүрийн нэгж сэлбэгийг шинээр сэлбэж тавихдаа орны хуучин шатсан нэгж сэлбэгийг хоёрдогч түүхий эдийн бүртгэлд авч нярав хүлээн авдаг. Гэхдээ шинээр сэлбэг тавьсан тохиолдолд сэлбэгний өртөгнөөс тухайн хуучин шатсан нэгж сэлбэгний хаягдал зэсний үнэлгээг хасаж тооцдог. Тухайн нэгж сэлбэгийг сольж байгаа засварчинтай хариуцлага тооцохын тулд нэгж сольж байгаа тохиолдолд сольсон хуучин шатсан нэгж сэлбэгийг мастер, нярав хүлээж авдаг. Үүнийг байгууллагын дотоод журмаар зохицуулсан байгаа. Алдагдсан эд зүйл нь ХХК-ний эд хөрөнгөд хамаарна. Дээрх хүмүүс нь байгууллагын эд хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй. Байгууллагын даргаас зөвшөөрөл авч зөвшөөрсний үндсэн дээр захиран зарцуулж болно. Би хэлсэн байж болно гэхдээ заавал зөвшөөрөл авах ёстой, зөвшөөрөл аваагүй тохиолдолд зохих хариуцлага хүлээлгэх ёстой...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40-41/

Мөрдөн байцаалтад гэрч П.ын мэдүүлсэн: “...Би ******* дүүргийн 1 дүгээр хороо н 1 дүгээр гудамжны 14б тоот хаягт хувиараа төмөр, зэс зэрэг хаягдмал түүхий эд авдаг юм. Би 5750604944 гэсэн данс эзэмшдэг. Манайх бүртгэл гэж дэвтэр дээр хөтлөлт хийдэг, тэр дэвтэр болон дансны хуулгаас харахад 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 07 цаг 11 минутанд 1.461.000 төгрөгийг данснаасаа 5012064590 дансанд шилжүүлсэн. Би өгөх гэж байгаа зүйлийг хөдөлгүүрийн эд  зүйл гэж мэдээгүй. Хөдөлгүүр болон цэнэгтэй аккумляторийг  хулгайн эд зүйл байж болзошгүй гэж үзээд авдаггүй. Дансны хуулгатайгаа тулгаж харахад 2018 оны 9 дүгээр сарын 10-ний өдөр 235.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 16-ний өдөр 81.500 төгрөгийн тэмдэглэгээ харагдаж байгаа бусад нь бүртгэлийн дэвтэрт байхгүй байгаа, гэсэн нэртэй данс дэвтэрт бүртгэсэн байгаа. Манай эхнэр авсан юм билээ. Би дансны хуулгаа эхнэртээ үзүүлэхэд хөх портертой хүн 2 шуудай зэс авчирч өгч байсан гэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 24/

Эд зүйлийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Уг эд зүйлийг ******* дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэг ******* ХК-ийн хашаанд байрлах ХХК-ийн хашаанд сэлбэг хадгалах талбайд байх МПЭ-450 маркийн хөдөлгүүрийн (сэкц) ороомог, коллекторийг гэрч аар заалгаж сэкц дээр 1 тоо, коллекторь дээр 2 тоо тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн сэкц 50 ширхэг, 9 үзүүртэй, коллекторь нь 450 ширхэг байв. Салгасан сэкц коллекторийн килограммын жин дээр тавихад 5,200 байв. Хөдөлгүүрийн статер дээр 3 тоо тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн. Уг хөдөлгүүрийн яакорийн сэкц, коллекторийн 50 ширхэг сэкц, 150 ширхэг коллекторийг тооцоход зэс 260 кг болох боломжтой байв. ПЭМ-400 хөдөлгүүрийн яакорь дээр А үсэг тавьж гэрэл зургаар бэхжүүлсэн сэкц нь 41 ширхэг, коллектор нь 123 ширхэг байв. Гэрч Д.******* ПЭМ-400 хөдөлгүүрийг заалгаж Б үсгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлсэн. Үзлэгийн явцад ПЭМ-400, МПЭ-450 хөдөлгүүрийг техникийн үзүүлэлтүүдийг гэрэл зургаар бэхжүүлж гэрч Д.*******, А., Б. нараас өөр хөдөлгүүрийн сэкц, коллекторийн зэс авсан эсэхийг тодруулж санал хүсэлтийг асуухад 2 хөдөлгүүрийг , ******* нар мастерийн зөвшөөрлөөр тайлсан гэсэн ба санал хүсэлт байхгүй гэснээр үзлэгийн тэмдэглэлийг 16 цаг 05 минутанд дуусгаж, 13 кадр зураг тэмдэглэлд хавсаргахаар тогтсон...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дүгээр хх-ийн 44-47/

Хохиролын талаарх ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 9 дугаартай албан бичиг, хавсралтад “МПЭ-450 хөдөлгүүрийн секц, пластик 234 кг, ГПЭ-2000 секц 44.6 кг, ГПЭ-2000 пластик 41.4 кг нийт 2.400.000 төгрөг” гэсэн баримт. /1 дүгээр хх-ийн 94-95/

ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн сэлбэг материалын орлогын баримтаар “******* ХК-иас 1 ширхэг 230.000 төгрөгийн үнэтэй ХХ ГПЭ-2000 болон, 1 ширхэг 200.000 төгрөгийн үнэтэй ХХ МПЭ-450/ гэжээ. /1 дүгээр хх-ийн 96/

ХХК-ийн ээлжийн манаач нарын 2018 оны 8, 9 дүгээр сарын ээлжийн хуваариуд. /1 дүгээр хх-ийн 99-100/

ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн  70 дугаартай “******* овогтой Лацлхагвыг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн манаачаар ажиллуулсугай...” гэсэн тушаал хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1 дүгээр хх-ийн 107, 109, 113/

ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 32 дугаартай “Аюурзана овогтой ыг 2015 оны 6 сарын 2-ны өдрөөс эхлэн мастераар шилжүүлэн ажиллуулсугай” гэх тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт / 1-р хх-н 135, 137-138/

ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 81 дугаартай “тус компанийн мэргэжлийн ажилчдаас авсан түвшин тогтоох шалгалтанд амжилттай дүн үзүүлж “А” үнэлгээ авсан Ү зэрэгтэй токарьчин–ЦМзасварчин Б.т ЦМЗасварчны /// зэрэг олгосугай” гэсэн тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1-р хх-н 122,124, 127/

Д.Лацлхагвын Хаан банкин дахь эзэмшиж буй 5012064590 дугаартай депозит дансны хуулбар /1 дүгээр хх-ийн 153/

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, түүхий эд хүлээж авсан бүртгэлийн хуулбар /1 дүгээр хх-ийн 91-92/

Мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авах тухай “Дэгстлит гэх шовх үзүүртэй цахилгаан тусгаарлах зориулалт бүхий 66 сантиметрийн урттай, 5 сантиметрийн өргөнтэй багаж 1 ширхэг, бариул хэсэг нь 24 сантиметр, ажлын хэсэг нь 9.5 сантиметрийн алх хэлбэртэй багаж 1 ширхэг, лапатик 39,5 сантиметрийн урттай нэг тал нь дөрвөлжин, нэг үзүүртэй боолттой багаж 1 ширхэг, 24, 27 размерийн түлхүүр 1 ширхэгийг хураан авав...” гэсэн тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /1 дүгээр хх-ийн 48,50/

Хохирлын талаарх ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №118 дугаартай албан бичигт “...Б., Д.*******, Б. нар нь 2.400.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан...” гэсэн албан бичиг. /1 дүгээр хх-ийн 98, 2 дугаар хх-ийн 48/

Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 6 дугаар сарын 26, 28-ны өдрүүдийн “Д.Лацлхагвын эзэмшлийн БРА улсын дугаартай Киа Вонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл, Б.ын эзэмшлийн БРА улсын дугаартай Тоёото спасио маркийн тээврийн хэрэгсэл, ийн ын эзэмшлийн БРА улсын дугаартай Тоёото харьер маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн” тухай тогтоолууд, прокурорын зөвшөөрөл /1-р хх-н 58, 61, 67, 72, 75/

Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №251 дугаартай Шинжээчийн “...Д.Лацлхагвын эзэмшлийн Kia Bongo Fronter маркийн 2003 онд үйлдвэрлэсэн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр орж ирсэн автомашин 9.500.000 төгрөг...” гэсэн дүгнэлт. /1 дүгээр хх-ийн 77-78/

Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 252 дугаартай Шинжээчийн “...Б.ын эзэмшлийн Toyota Corolla Spacio маркийн 2002 онд үйлдвэрлэсэн 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр орж ирсэн автомашин 4.000.000 төгрөг...” гэсэн дүгнэлт. /1 дүгээр хх-ийн 82-83/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн “... УНЕ улсын дугаартай Toyota Harrier” маркийн автомашины зах зээлийн үнэ цэнэ 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 8.400.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэжээ. /2 дугаар хх-ийн 27-46/

Шүүгдэгч Д.*******, А., Б. нар нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-н 114, 128, 141/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа. /1 дүгээр хх-ийн 101, 115, 129/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 103, 116, 130/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараах дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

-Шүүгдэгч Б. нь ХХК-нд 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн токарьчин, засварчнаар томилогдон ажиллаж байх хугацаандаа тус компанид манаачаар ажилладаг Д.*******тай бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 18-наас, 8 дугаар сарын 19-ний хооронд ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах компанийн өргөтгөлд хадгалагдаж байсан МПЭ-450-900 У2-М хөдөлгүүрийн шатсан якоря /цахилгаан хөдөлгүүр/-ийг задалж дотор талын секц, коллектор буюу 234 килограмм зэс ороомгийг авч түүхий эд авах цэгт тушааж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 1.755.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч А. нь ХХК-нд 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн мастераар томилогдон ажиллаж байх хугацаандаа тус компанид манаачаар ажилладаг Д.*******тай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах компанийн өргөтгөлд байрлуулсан ашиглагдахаа больсон ГПЭ-2000 хөдөлгүүрийн якоря /цахилгаан хөдөлгүүр/-ийг задалж секц, коллектор буюу 86 килограмм зэс ороомгийг авч түүхий эд авах цэгт тушааж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 645.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Д.******* нь ХХК-нд 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн манаачаар томилогдон ажиллаж байх хугацаандаа тус компанид токарьчин, засварчнаар ажилладаг Б.тай бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 18-наас, 8 дугаар сарын 19-ний хооронд ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах компанийн өргөтгөлд хадгалагдаж байсан МПЭ-450-900 У2-М хөдөлгүүрийн шатсан якоря /цахилгаан хөдөлгүүр/-ийг задалж дотор талын секц, коллектор буюу 234 килограмм зэс ороомгийг авч түүхий эд авах цэгт тушааж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 1.755.000 төгрөгийн хохирол,

Мөн ХХК-нд мастераар ажилладаг А.тай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах компанийн өргөтгөлд байрлуулсан ашиглагдахаа больсон ГПЭ-2000 хөдөлгүүрийн  якоря /цахилгаан хөдөлгүүр/-ийг задалж секц, коллектор буюу 86 килограмм зэс ороомгийг авч түүхий эд авах цэгт тушааж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 645.000 төгрөгийн хохирол нийт 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Лацлхагвын мэдүүлсэн “ ашиглахгүй байгаа хөдөлгүүрийн зэсийг нь аваад мөнгө болгоё гэхээр нь зөвшөөрч тай цуг МПЭ-450 маркийн хөдөлгүүрийн яакорийг задалж зэсийг нь гаргаж аваад ын машинд ачиж гаргаад зэс авдаг газар тушаасан. Маргааш нь миний дансанд 1.461.000 төгрөг орж ирснийг бид хоёр тэнцүү хувааж авсан. 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ажилтай байж байтал мастер “чи өнөөдөр ажилд гарч байгаа юм чинь энэ яакорийг задлаад орхи хоёулаа зэсийг нь гаргаж тушаагаад мөнгийг нь авъя” гэж хэлсэн. Задлаад дууссан гэсэн чинь миний машины ард хийчих гээд ахын 21-22 улсын дугаартай Харьер маркийн машины ард хийгээд хоёулаа тушаах гээд гарсан. Тухайн үед зэс 315.000 төгрөг болсон. Зэсний мөнгө надад 2 хувааж дансанд орж ирсэн. Мөнгийг ахтай хувааж авсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.ын мэдүүлсэн “...*******тай ярилцаж байгаад өргөтгөлд хураалттай байсан МПЭ-450 маркийн яакорийг задалж, секц коллекторийг задалж зэсийг нь авсан. Өөрийн БРА улсын дугаартай Тоёота Спасио маркийн тээврийн хэрэгслийн хойд багажинд суудлаа хэвтүүлж байгаад ачсан. Зэсээ 1.460.000 төгрөгөөр тушаасан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.ын мэдүүлсэн “Би *******д зөвшөөрсөн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа ******* надад нөгөө хөдөлгүүрийн зэсийг зарсан гэж хэлээд надад бэлнээр 100.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., Н.ь, Ц., П. нарын мэдүүлгүүд, ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 9 дугаартай албан бичиг /хх-н 94-95/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.*******, Б., Б. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй ба тэдгээрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., гэрч Н.ь, Ц., П. нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Д.*******, Б., Б. нар нь Цахим ХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа тус компанийн үндсэн үйл ажиллагаа болох цахилгааны хөдөлгүүр, генератор засах зориулалтаар сэлбэг материалаар хадгалагдаж байсан МПЭ-450-900 У2-М болон ГПЭ-2000 хөдөлгүүрийн  якоря /цахилгаан хөдөлгүүр/-үүдийг дур мэдэн задалж дотор талын зэсийг нь бусдад худалдан борлуулсан төлбөрөө өөрсдийн хувийн дансаар шилжүүлэн авч, байгууллагын эд хөрөнгийг завшсан байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч хуулийн этгээдээс *******, , нарт эрхэлж буй ажлын хүрээнд нь өөрийн өмч хөрөнгийг итгэмжлэн олгосон байхад шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр өөрийн үзэмжээр дураараа аашилан, дур мэдэн бусдад худалдан борлуулж, төлбөрийг өөртөө захиран зарцуулсан зэргээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хохирол учруулсан байна.

Иймд Д.*******, Б., Б. нар нь бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Д.*******, Б., Б. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас ХХК-нд бага хэмжээнээс дээш буюу 2.400.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нараас 2.400.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна. /хх-н 98, 48/ Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Хөрөнгө завших гэмт хэрэгт хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянгатай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэж гэж заажээ.

 

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг бүрэн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.*******, Б., Б. нарт “урьд ял шийтгэгдэж байгаагүй, Цахим ХХК-нд тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг”  зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******д 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох, харин Б., Б. нарт 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах гэсэн санал гаргасан. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэмт үйлдлээ болон гэм буруугаа шударгаар хүлээн мэдүүлсэн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зохимжтой гэж үзэв. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж тэнсэх хугацааг ялгамжтай тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б., Д.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Corolla Spacio маркийн БРА улсын дугаартай 4.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар эзэмшигч нь ******* болох нь тогтоогдож байх тул улсын орлого болгож, ******* дүүргийн Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна. Д.******* нь дээрх үйлдлээ Б.тай бүлэглэж үйлдсэн тул улсын орлого болгож буй “Corolla Spacio маркийн БРА улсын дугаартай 4.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийн тал үнэ болох 2.000.000 төгрөгийг Д.*******ас гаргуулж Б.т олгох нь зүйтэй. /1-р хх-н 242/

Шүүгдэгч Б. Д.******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Toyota Harrier маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар эзэмшигч нь “ийн ” болох нь тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 8.400.000 төгрөгийг Б., Д.******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв. /2-р хх-н 49/

Мөн шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ “Кia bongo frontier маркийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаагүй байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хавсаргагдан ирсэн дээрхи тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түлхүүрийн хамт эзэмшигч Д.*******д буцаан олгох нь зүйтэй гэж үзэв./1-р хх-н 243/

 

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан энэ хэрэгт гарсан энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй ба эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дэгстлит гэх шовх үзүүртэй цахилгаан тусгаарлах зориулалт бүхий 66 сантиметрийн урттай, 5 сантиметрийн өргөнтэй багаж 1 ширхэг, бариул хэсэг нь 24 сантиметр, ажлын хэсэг нь 9.5 сантиметрийн алх хэлбэртэй багаж 1 ширхэг, лапатик 39,5 сантиметрийн урттай нэг тал нь дөрвөлжин, нэг үзүүртэй боолттой багаж 1 ширхэг, 24, 27 размерийн түлхүүр 1 ширхэгийг устгахаар шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овгийн *******гийн *******, ******* овгийн ******* , нэг овгийн нарыг гол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар, Б., Б. нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар овгийн *******гийн *******, ******* овгийн ******* , нэг овгийн нарыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
  4. Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Д.*******, Б., Б. нарт  мэдэгдсүгэй.
  5. Д.*******, Б., Б. нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******, Б., Б. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б., Д.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Corolla Spacio маркийн БРА улсын дугаартай, 4.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг түлхүүрийн хамт Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлж, уг тээврийн хэрэгслийн тал үнэ болох 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг Д.*******ас гаргуулж Б.т олгосугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар Д.*******, Б. нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тoyota Harrier маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 8.400.000 төгрөгийг Д.*******, Б. нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.
  9. Д.Лацлхагвын эзэмшлийн “Кia bongo frontier маркийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн тогтоол болон ийн ын эзэмшлийн “Toyota Harrier маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэрэгт хавсаргагдан ирсэн дээрхи тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээ, түлхүүрийн хамт эзэмшигч Д.*******, Р. нарт тус тус буцаан олгосугай.
  10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.*******, Б., Б. нар нь ХХК-нд учруулсан эд хөрөнгийн хохирол 2.400.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдсугай.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар уг тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дэгстлит гэх шовх үзүүртэй цахилгаан тусгаарлах зориулалт бүхий 66 сантиметрийн урттай, 5 сантиметрийн өргөнтэй багаж 1 ширхэг, бариул хэсэг нь 24 сантиметр, ажлын хэсэг нь 9.5 сантиметрийн алх хэлбэртэй багаж 1 ширхэг, лапатик 39,5 сантиметрийн урттай нэг тал нь дөрвөлжин, нэг үзүүртэй боолттой багаж 1 ширхэг, 24, 27 размерийн түлхүүр 1 ширхэгийг тус тус устгасугай.
  12. Д.*******, Б., Б. нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА