| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06146/И |
| Дугаар | 102/ШШ2016/04871 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2016/04871
2016 оны 08 сарын 12 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04871 | Улаанбаатар хот |
Зохигчидын эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел Плаза өөрийн байранд байрлах Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүгээр хороо, 4 хороо, 2 хороолол, 3а байр, 7 тоотод оршин суух Намсрайн Болормаа /РД:ЧЖ78061606/-д холбогдох гар утасны төлбөр 767,777 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Болормаа нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зовшөөрч 2015 оны 8 сарын 31-ний өдор дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж дараа төлбөрт “ВС 20К"’ үйлчилгээний 90078588 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Н.Болормаа нь гэрээний үүргээ үл биелүүлэн 90078588 дугаарын 2015 оны 10 сарын байдлаарх төлбөр 793,277 төгрөгийг төлөхгүй байгаа тул үйлчилгээг гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдэлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Н.Болормаагаас төлбөрийн үлдэгдэл болох 793,277 төгрөг үүнээс гэрээний 9 дугаар зүйлийн 9.4-д заасны дагуу барьцаа 30,000 төгрөгийг хасаад нийт 763,277 төгрөгийг нотариатыи зардалд 4,500 төгрөгийн хамт нийт 767,777 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчдын 2016 оны 8 сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Болормаад холбогдох гар утасны төлбөрийн үлдэгдэл төлбөр нотариатын зардал нийт 767,777 төгрөг, гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 367,335 төгрөгөөс татгалзаж, 400,442 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н.Болормаа хүлээн зөвшөөрч 2016 оны 8 сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 100,000 төгрөг, 2016 оны 11 сарын 20-ны өдөр 100,422 төгрөг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь Н.Болормаад холбогдуулан 767,777 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь Н.Болормаагаас 767,777 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 367,335 төгрөгөөр багасгаж, 400,422 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н.Болормаа хүлээн зөвшөөрч 2016 оны 8 сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 100,000 төгрөг, 2016 оны 11 сарын 20-ны өдөр 100,422 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчидын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Скайтел” ХХК нь Н.Болормаагаас 767,777 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 367,335 төгрөгөөр багасгаж, 400,422 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н.Болормаа хүлээн зөвшөөрч 2016 оны 8 сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 100,000 төгрөг, 2016 оны 11 сарын 20-ны өдөр 100,422 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,977 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,488.5 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данс болон хариуцагч Н.Болормаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР