| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06373/И |
| Дугаар | 102/ШШ2016/04864 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2016/04864
2016 оны 08 сарын 12 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04864 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны гудамж, Гранд плаза 1003 тоотод байрлах “*******” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй З.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компани юм.******* овогтой ******* нь орон сууц зуучлуулан борлуулж, гэрээний дагуу үүргээ зөрчиж, зуучлалын хөлс болох 8,580,000 төгрөгийг төлөхгүй зугтсан учир Хан-Уул дүүрэгт оршин суух ээжийнх нь хаягаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч З.******* нь нэхэмжлэл гардаж аваагүй шалтгаанаар шүүхээс нэхэмжлэл буцаагдсан. З.*******гийн гэрийн хаяг нь тодорхой бус учир эрэн сурвалжлуулж, хаягийг нь тодорхой болгох хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн төлөөлөгч А.Анхбат шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч З.*******д эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргасан. “*******” ХХК-ийн төлөөлөгч А.Анхбатыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“Болор түрхүүр” ХХК нь З.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
З.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 сарын 19-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 183/ШЗ2016/014492 дугаар захирамж, “*******” ХХК, З.******* нарын хооронд 2016 оны 05 сарын 04-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө зуучлан борлуулах онцгой эрхийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
З.*******гийн оршин суух хаяг нь мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 сарын 19-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 183/ШЗ2016/014492 дугаар захирамжаар нотлогдож байна.
Иймд*******н *******г эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь З.Зоригийн хаягийг тогтоох ач холбогдол бүхий баримт байхгүй гэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан*******н *******г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан З.*******г эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР