Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2016/04862

 

2016 оны 08 сарын 12 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04862

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, өөрийн байр, Баянгол дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй Сирожиддин овогтой Таджибойевичийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтсээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дилором” ХХК нь 2009 оны 08 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 5318408 тоот регистрийн дугаартай, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. “Дилором” ХХК нь өнөөдрийн байдлаар 2014 оны цалин хөлс буюу Суутгалын тайлангийн ногдлоор 116,000 төгрөгийн татварын өртэй бөгөөд 2014 оноос хойш татварын албанд тайлан ирүүлээгүй Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй байна. Тус компаниийн үүсгэн байгуулагч, удирдлагаар ОХУлсын иргэн Сирожиддин овогтой Таджибойевич бүртгэлтэй боловч хаягтаа байхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй, 2014 оноос хойш татварын албанд ирдэггүй, олдохгүй байгаа тул Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу “Дилором” ХХК-ийн захирал ОХУлсын иргэн Сирожиддин овогтой Таджибойевичийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Сирожиддин овогтой Таджибойевич нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10-23 тоот хаягт оршин суух бүртгэлтэй тус хорооны нутаг дэвсгэрт уг хаяг байдаггүй гэх бөгөөд 89575277 дугаартай утас ашиглалтанд байдаггүй байна. Иймд TJK801218М регистрийн дугаартай М750544 дугаартай паспорттай Сирожиддин овогтой Таджибойевичийг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянгол дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй “Дилором” ХХК-ийн захирал С.Таджибойевичийг эрэн суравлжлах шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хийж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Баянгол дүүргийн татварын хэлтэс нь “Дилором” ХХК-ийн захирал ОХУлсын иргэн Сирожиддин овогтой Таджибойевичийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

“Дилором” ХХК-ийн захирал ОХУлсын иргэн Сирожиддин овогтой Таджибойевич нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Татвар төлөгчийн карт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Сирожиддин овогтой Таджибойевичийн оршин суух хаяг мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Татвар төлөгчийн карт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн талбар зэргээр нотлогдож байна.

 

Иймд “Дилором” ХХК-ийн захирал ОХУлсын иргэн Сирожиддин овогтой Таджибойевичийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

Нэхэмжлэгч нь Ш.Чулуунцэцэгийн хаягийг тогтоох ач холбогдол бүхий баримт байхгүй гэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан Сирожиддин овогтой Таджибойевичийг /РД:TJK801218M/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Сирожиддин овогтой Таджибойевичийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.АЗБАЯР