Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2016/04861

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 61-11 тоотод оршин суух, Сэдэд овогтой Лавсандавагийн Мөнхбаатар /РД:МЗ70040617/-ын нэхэмжлэлтэй Э.Уранцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Т.Төгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Мөнхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 онд Э.Уранцэцэгтэй танилцаж, 2000 онд гэр бүлж болж, 2001 онд охин М.Номуун төрсөн. 2006 онд миний бие нь Эрүүгийн 20646285 тоот хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдан хоригдож, Э.Уранцэцэг нь дээрх хэрэгт сэжигтнээр тооцогдох үндэслэлтэй байгаа боловч 2006 оны 8 дугаар сарын 06-ны өдөр БНСА улс руу явсан байдаг. Тэр үеэс хойш Э.Уранцэцэгтэй ямар ч холбоогүй болсон. Одоо би н.Нарангэрэл гэдэг хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгэж, хоёр хүүхэдтэйгээ амьдарч байна. Миний бие Э.Уранцэцэгээс гэрлэлтээ цуцлуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 02024 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймээс шүүхээс Халван овогт Эрдэнэбилэгийн Уранцэцэгийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Л.Мөнхбаатар нь Э.Уранцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Э.Уранцэцэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 сарын 24-ний өдрийн 102/ШЗ2016/18358 дугаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2016 оны 7 сарын 25-ны өдрийн 181/ШЗ2016/02024 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, Л.Мөнхбаатар, Э.Уранцэцэг нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Э.Уранцэцэгийн оршин суух хаяг нь мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2016 оны 07 сарын 25-ны өдрийн 181/ШЗ2016/02024 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар нотлогдож байна.

 

Иймд Халван овогтой Эрдэнэбилэгийн Уранцэцэгийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

Нэхэмжлэгч нь Э.Уранцэцэгийн хаягийг тогтоох ач холбогдол бүхий баримт байхгүй гэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан Халван овогтой Эрдэнэбилэгийн Уранцэцэг /РД:ЧК80121801 /-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Э.Уранцэцэгийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн    60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Мөнхбаатараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР