Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 00022

 

                                                      Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс                                                      татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд

            Нэхэмжлэгч: В.Ганзоригийн нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга,

           Хамтран хариуцагч: Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

 “Велла Франц” ХХК-ийн газар түр ашиглах аймгийн Засаг даргын 1998 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэх 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар гэрчилгээг болон хойшхи онуудын гэрчилгээг, газар эзэмших гэрээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн үндсэн шаардлага,

“Орхон аймгийн Засаг даргын 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг үндэслэн гаргасан 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 131 дугаар эзэмшил газрын төлбөрийн гэрээ, Эрдэнэт хотын захирагчийн 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамж, Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 433 дугаар захирамжийг тус тус хууль бус акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Адъяа,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Ганзориг, гэрч Д.Буянхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Адъяа шүүхэд ирүүлсэн хүсэлт болон  хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч В.Ганзориг нэхэмжлэлдээ аймгийн Засаг даргад холбогдуулан “1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэсэн шаардлага гаргаж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч аймгийн Засаг дарга түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гаргаж уг шаардлагаасаа татгалзаж байна.

2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ “Эрдэнэт хотын захирагчийн 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоох” гэсэн шаардлага гаргаж байсан бөгөөд одоо энэ шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь хэргийн материалтай танилцах үед хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн огноог 2004 он гэж буруу харсанаас болсон байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар “...нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзах...” эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Адъяа нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс сайн дураараа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, Орхон аймгийн Засаг даргад холбогдох Орхон аймгийн Засаг даргын 1998 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 08, Эрдэнэт хотын захирагчийн 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй  гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч В.Ганзориг нь 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн В.Адъяад тус захиргааны хэрэгт өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг /3 жилийн хугацаатай/ олгосон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрх, хүлээх үүргийг нэхэмжлэгчийн нэгэн адил хэрэгжүүлэх ба түүний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан нь  хуульд харшлаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсаныг баталж, Орхон аймгийн Засаг даргад холбогдох Орхон аймгийн Засаг даргын 1998 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 08, Эрдэнэт хотын захирагчийн 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч болон хариуцагч Орхон аймгийн Засаг дарга нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн  69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.САРАНГЭРЭЛ