Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2016/04839

 

2016 оны 08 сарын 10 өдөр

 

          Дугаар 102/ШШ2016/04839

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг Энхтайвны өргөн чөлөө 40, 50 мянгатын 54 байр, Пийс цамхагийн 1302 тоотод байрлах “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК /РД:5762375/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 24 байр 23 тоотод оршин суух, Бамбагар ямаат овогт Дорлигийн Цэцгээ /РД:ЧЛ58110107/,

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 24 байр 23 тоотод оршин суух, Даваадоржийн Бат-Эрдэнэ /РД:ЧЛ86081712/-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 44,788,041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Дорлигийн Цэцгээ болон Даваадоржийн Бат-Эрдэнэ нар нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус ББСБ-аас ЗГ2014/11/01 тоот зээлийн болон БГ2014/11/01 тоот барьцааны гэрээ байгуулж 20,000 ам долларын зээлийг сарын 3.0 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2205005543 дугаартай, 000125388 тоот гэрчилгээ бүхий Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 байр 23 тоот, 29 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан болно. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу, зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд ББСБ-ын ажилтнуудаас удаа дараа зээлээ төлөхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй зээлийн гэрээний үүргээ байнга зөрчсөөр байна. ББСБ-аас зээлдэгч нь зээл, зээлийн хүүгээ төлөхгүй байсан тул зээлийн гэрээ цуцлах тухай 2016.06.22-ны өдөр уулзалт хийн мэдэгдсэн болно. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 17,605.91 ам доллар буюу 32,298,110 төгрөг, хүүгийн үлдэгдэл 3,913.70 ам доллар буюу 8,068,873 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 204,23 ам доллар буюу 421,058 төгрөг нийт 21,723.84 ам доллар буюу 44,788,041 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт  гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч  “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн ББСБ”-ын нэхэмжлэлтэй Д.Цэцгээ, Д.Бат-Эрдэнэ нарт холбогдох иргэний хэрэгт үндсэн хариуцагч Д.Цэцгээ нь зээлийн төлбөрийг дангаар хариуцах хүсэлт гаргасан тул Д.Цэцгээгээс 2016 оны 7 сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнг нэхэмжилж байна гэжээ.

          Зохигчдын 2016 оны 8 сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Эй Ар И Си Моргаж Корпрэйшн ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Бамбагар ямаат овгийн Дорлигийн Цэцгээ /РД:ЧЛ5811010/-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 44,788,041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Цэцгээ хүлээн зөвшөөрч  2016 оны 08 сарын 15-ны дотор төлж барагдуулахаар хоёр тал тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Эй Ар И Си Моргаж Корпрэйшн ББСБ” ХХК нь Д.Цэцгээ, Д.Бат-Эрдэнэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 44,788,041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Эй Ар И Си Моргаж Корпрэйшн ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг 44,788,041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Цэцгээ хүлээн зөвшөөрч 2016 оны 8 сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Нэхэмжлэгч “Эй Ар И Си Моргаж Корпрэйшн ББСБ” ХХК нь хамтран хариуцагч Д.Бат-Эрдэнээс татгалзах хүсэлтийг ирүүлсэн байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нэхэмжлэгч “Эй Ар И Си Моргаж Корпрэйшн ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг 44,788,041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Цэцгээ хүлээн зөвшөөрч 2016 оны 8 сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 190,945 төгрөгийг хариуцагч Д.Цэцгээ болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Эй Ар И Си Моргаж Корпрэйшн ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Нэхэмжлэгч “Эй Ар И Си Моргаж Корпрэйшн ББСБ” ХХК нь хариуцагч Д.Бат-Эрдэнээс татгалзсан болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР