| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 197/2025/10600/И |
| Дугаар | 210/МА2025/01343 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01343
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/08204 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,373,720 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан үндсэн зээл 1,866,827 төгрөг, хүү 2,201,710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 305,182 төгрөг нийт 4,373,720 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх мөн өдөр хүлээн авч, шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 197/ШЗ2025/22240 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн боловч хариуцагчид нэхэмжлэлийг гардуулаагүй буюу хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан гэж үзэх ажиллагааг явуулаагүй атлаа хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т “Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ.”, мөн хуулийн 754.1-т “Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ.” гэж тус тус заасан.
Хариуцагчид нэхэмжлэлийг гардаж авах талаар ******* дугаарын утсанд 2025.05.08, 2025.06.06, 2025.06.18-ны өдрүүдэд мэдэгдсэн гэх хэргийн 16-18 дугаар талд авагдсан баримтад “******* найз нь байна, утасны дугаарыг нь түр ашиглаж байгаа, Замын-Үүдэд байдаг гэв”, “2025.05.12 10 цагт очно, одоо бол Замын-Үүдэд явж байна гэв“, “тийм хүн байхгүй” гэж тэмдэглэгдсэн байх ба 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдэх хуудсанд “... 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 59 минутад хүрэлцэн ирэхийг мэдэгдье” гэжээ.
Дээрх баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2, 754 дүгээр зүйлийн 754.1, 77 дугаар зүйлд заасан журмаар хариуцагчид мэдэгдэх хуудас хүргүүлсэн, нэхэмжлэлийг гардуулсан гэж үзэхээргүй байна.
Иймд анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтад заасан хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааг явуулаагүйгээс хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрх зөрчигдсөн байна.
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох бөгөөд ийнхүү товлосноо хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.6 дахь хэсэгт заасан журмаар мэдэгдэнэ.
Шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 197/ШЗ2025/33905 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 20 минутад хийхээр товлосон боловч шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн ямар нэг баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй атлаа хэрэг хэлэлцэх ажиллагааг явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.
4. Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдааг залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул нэхэмжлэгч талын материаллаг эрх зүйн талаар гаргасан гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/08204 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Т.ГАНДИЙМАА