| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06225/И |
| Дугаар | 102/ШШ2016/04838 |
| Огноо | 2015-08-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2015 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2016/04838
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, АОС 56 байр, 5 тоотод оршин суух Гөрөөчин овогт Ариунболдын Алтанзул /РД:УХ73062305/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 хороолол, 65 байр, 55 тоотод оршин суух, Боржигон овогт Батсүхийн Цэдэнсодном /РД:НС79041369/-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 7,175,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Алтанзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Цэдэнсодномд 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 3 сарын хугацаатай, сар бүрийн 12 хувийн хүүтэй 5,000,000 төгрөгийг зээлдүүлж “Зээлийн гэрээ” байгуулан тус өдрөө мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Б.Цэдэнсодном нь зээлийн гэрээний дагуу хүүгээ төлсөн боловч үндсэн зээл болох 5,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймээс “Зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 87 хоногийн алданги 2,175,000 төгрөг, үндсэн зээл 5,000,000 нийт 7,175,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын 2016 оны 7 сарын 29-ний өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: А.Алтанзулын нэхэмжлэлтэй Б.Цэдэнсодномд холбогдох зээлийн гэрээний үүрэг 7,175,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт талууд дараах байдлаар эвлэрч байна. Үүнд Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2,175,000 төгрөгөөр багасгаж, 5,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Цэрэнсодном хүлээн зөвшөөрч 2016 оны 9 сарын 20-ны өдөр А.Алтанзулын “ХААН” банкны 5030515407 дугаар дансанд шилжүүлэхээр, зохигч сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Алтанзул нь Б.Цэрэнсодном холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 7,175,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Алтанзул зээлийн гэрээний үүрэг 7,175,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2,175,000 төгрөгөөр багасгаж, 5,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Цэрэнсодном хүлээн зөвшөөрч 2016 оны 9 сарын 20-ны өдрийн дотор А.Алтанзулын “ХААН” банкны 5030515407 тоот дансанд шилжүүлэхээр, харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч А.Алтанзул зээлийн гэрээний үүрэг 7,175,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2,175,000 төгрөгөөр багасгаж, 5,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Цэрэнсодном хүлээн зөвшөөрч 2016 оны 9 сарын 20-ны өдрийн дотор А.Алтанзулын “ХААН” банкны 5030515407 тоот дансанд шилжүүлэхээр, харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 64,785 төгрөгийг хариуцагч Б.Цэрэнсодном болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Алтанзулд олгосугай.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР