| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2024/00309/И |
| Дугаар | 210/МА2025/01455 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01455
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/04780 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******, *******, *******
Нэхэмжлэлийн шаардлага: *******, *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 2,734,974,994 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, *******аас зээлийн гэрээний үүрэгт 403,978,798 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч бөгөөд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Хариуцагч *******, *******, ******* нартай байгуулсан зээлийн гэрээний хувьд:
1.1.1 ******* нь *******, *******, ******* нартай 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ЗГ-2018/50 дугаартай зээлийн гэрээ, БГҮ-2018/50 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-г байгуулж, 250,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэх зорилгоор зээлдүүлж, зээл 250,000,000 төгрөгийг *******-д шилжүүлж, , , , хаягт байршилтай, 4,000 м.кв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгө, мөн хороонд байрлах, 2,229 м.кв талбайтай, , дугаар бүхий, орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.
Гэтэл хариуцагч нар нь зээлийн гэрээний хуваарийг удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хүүнд 3,408,658 төгрөг төлсөн.
1.1.2 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ-2018/50-1 дугаартай зээлийн гэрээг нэмэлтээр байгуулж, 150,000,000 төгрөгийг зээлдүүлсэн ба БГҮ-2018/50 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа.
Өмнөх зээлийн гэрээний хамт нийт 400,000,000 төгрөг болсон. Гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дуусахаар хугацааг тохирсон. Зээлийн 3Г2018/50 дугаартай гэрээний бусад заалт, баталгааг хэвээр үлдээсэн.
1.1.3 ******* болон ******* нар нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 3Г-2018/50-2 дугаартай нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 400,000,000 төгрөгийн үндсэн зээлээс 29,700,000 төгрөгийн үндсэн зээл төлөгдөж, 370,300,000 төгрөгийн үндсэн зээл дээр нэмэлтээр 149,850,000 төгрөгийн зээл авч, нийт зээлийн хэмжээ 520,150,000 төгрөг болсон.
Энэхүү гэрээг байгуулах өдрөөр зээлдэгч өмнөх олгосон зээлийн хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 19,700,000 төгрөг байгаа бөгөөд энэхүү хүүг зээлдэгчийн хүсэлтээр үндсэн зээл 520,150,000 төгрөг дээр нэмж, 539,850,000 төгрөг болгож, хавсралт 2-р зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3Г-201/50-1 дугаар зээлийн гэрээний хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан. Гэрээний бусад заалтыг хэвээр үлдээсэн.
1.1.4 Хариуцагч нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 3Г2018/50-3 дугаар зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр ЗГ-2018/50 дугаар зээлийн гэрээгээр 250,000,000 төгрөг, ЗГ-2018/50-1 дугаар зээлийн гэрээгээр 150,000,000 төгрөг, ЗГ-2018/50-2 дугаар зээлийн гэрээгээр 149,850,000 төгрөг, нийт 539,850,000 төгрөгийг зээлсэн. Энэхүү гэрээг байгуулах өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл 528,000,000 төгрөг байсан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн гэрээнд нэмэлт оруулахад 182,000,000 төгрөгийг нэмж зээлж, үндсэн зээлийн хэмжээ нь нийт 710,000,000 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 40,000,000 төгрөгийг зээлдэгч үндсэн зээл дээр нэмүүлж, бүгд 750,000,000 төгрөгийн үлдэгдлээр зээлийн гэрээний нэмэлт гэрээг байгуулж, гэрээний хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан.
1.1.5 ЗГ-2018/50-3 дугаар зээлийн гэрээнд тус өдөр /2019.8.21-ний өдөр/ 2018/50-3-1 дугаар хавсралт гэрээгээр ******* болон *******-уудын хооронд 210,000,000 төгрөгийн нэмэлт гэрээ байгуулагдсан. Уг зээлийн 105,000,000 төгрөгт автомашиныг тооцож хариуцагчид шилжүүлсэн. Үлдэгдэл 105,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Дээрх 210,000,000 төгрөгийн зээлийн гэрээний задаргаа нь 182,000,000 төгрөгийн зээлийг 2018/50-3 дугаар гэрээгээр, 28,000,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр олгосныг мөн оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ-2018/50-4-1 дугаар нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр 23,500,000 төгрөгийг нэмж олгосон болохыг тусгасан. Ийнхүү 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3Г2018/50-4 дугаартай нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр 750,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь тусгагдсан.
Сүүлийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 3Г-2018/50 дугаар зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3Г2018/50-5 дугаар гэрээгээр үндсэн зээл 750,000,000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 434,761,644 төгрөг /2020.01.20-ны өдрөөс 2021.07.19-ний өдрийг хүртэл хугацааны хүү бодогдсон/ болсон. Уг нэмэлт гэрээгээр гэрээний сүүлийн хугацааг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан. Зээлийн гэрээнүүдийн дагуу үндсэн зээл болох нийт 801,500,000 төгрөг, үндсэн хүү 1,248,728,298 төгрөг /2019.08.21-нээс 2023.12.27-ны өдрийг хүртэл, жилийн нийт хүү 38,4 хувь/, нэмэгдүүлсэн хүү 233,454,325 төгрөг /2020.01.20-ны өдрөөс 2023.12.27-ны өдрийг хүртэл/, нийт 2,283,682,623 төгрөг болсон.
1.1.6 Гэрээний дагуу 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 250,000,000 төгрөгийг банкаар, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2018/50-1 нэмэлт гэрээгээр 45,500,000 төгрөгийг, 14,500,000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 89,250,000 төгрөгийг банкаар тус тус нийт 150,000,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр авсан байна. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2018/50-2 дугаар зээлийн гэрээний дагуу 149,580,100 төгрөгийг кассаар, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2018/50-3 дугаар зээлийн гэрээний дагуу 40,000,000 төгрөгийг банкаар, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2018/50-3 дугаар зээлийн гэрээний дагуу 142,000,000 төгрөгийн 103,600,000 төгрөгийг банкаар, 37,000,000 төгрөгийг кассаар олгосон.
Мөн нэмэлт зээлийн гэрээний дагуу зарим нэг хүүг үндсэн зээл болгосон. 19,700,000 төгрөгийн хүүг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2018/50-2 дугаар гэрээний дагуу үндсэн зээлд тооцсон. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2018/50-3-1 дугаар зээлийн гэрээний дагуу 40,000,000 төгрөгийн хүүг үндсэн зээл болгосон. Банк, кассаар нийт 731,850,000 төгрөгийг өгсөн. Үүнд 105,000,000 төгрөгийн үнэлгээтэй машины үнэ орсон байгаа. Энэ нь ******* болон нарын зээл, нийт зээлийн гэрээний дагуу манайхаас 831,541,993 төгрөгийг олгосон. Үүнээс 30,041,993 төгрөг төлөгдсөн гэж үзэж байна.
1.1.7 Иймд хариуцагч *******, ******* нараас 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 3Г-2018/50 дугаар зээлийн гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3Г-2018/50-1 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 3Г-2018/50-2 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 3Г-2018/50-3 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2018/50-3-1 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3Г-2018/50- 4-1 дугаар гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 3Г2018/50-5 дугаар гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 801,500,000 төгрөг, зээлийн хүү 1,933,474,994 төгрөг /2019.08.21-2025.03.21-ний өдөр хүртэлх хугацаанд бодогдсон хүү/, нийт 2,734,974,994 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
1.2 Хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
1.3 Хариуцагч *******тай байгуулсан зээлийн гэрээний хувьд:
1.3.1 ******* нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус *******-тай ЗГ2084 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 140,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Мөн өдрөө зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор баталгаат ипотекийн БИГ2084 дугаартай гэрээг байгуулан, *******ын өмчлөлийн, , , // гудамж, дугаар байр, хаягт байрлах, 93.1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн мөнгөн хөрөнгө 140,000,000 төгрөгийг *******т бэлнээр өгсөн.
Гэтэл зээлдэгч ******* нь зээл авснаас хойш зээлийн хуваарийг зөрчиж, хугацаандаа төлбөрөө төлөхгүй, байнга хугацаа хэтрүүлдэг байсан. *******-ийн зүгээс зээлдэгчийг төлбөрөө төлөхийг утсаар байнга шаарддаг байсан боловч тэрээр төлбөрөө төлөхгүй манай санхүүгийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулсаар ирсэн.
1.3.2 Зээлийн гэрээний хугацаа нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дуусах байсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 3Г2084-1 дугаартай нэмэлт гэрээ байгуулж, зээлийн гэрээний буцаан төлөх хугацааг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Зээлийн гэрээний дагуу баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан хөрөнгө болон зээлийн гэрээний бусад заалтыг хэвээр үлдээсэн.
1.3.3 Иймд хариуцагч *******аас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ2084-1 дугаар зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 140,000,000 төгрөг, үндсэн хүү 209,979,454 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,727,452 төгрөг, нийт 403,978,798 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь *******-тай нийт 8 зээлийн гэрээ байгуулсан байдаг боловч эдгээр гэрээний дагуу тодорхой хэмжээний мөнгийг дансаар, тодруулбал 5 удаагийн гүйлгээгээр нийт 541,000,000 төгрөгийг бодитоор хүлээн авсан. Гэрээний үүрэгт үндсэн болон хүүгийн төлбөрт 226,068,149 төгрөгийг төлсөн. Гэтэл 2020 онд Дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу ковид-19 гарснаас зээлийн төлбөр төлөхөд маш хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.
Барилгын төсөв нь захиалагч нарын төлбөрөөс буцаагаад зээлээ төлнө гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч цар тахалтай холбоотой захиалагч нар, аж ахуй нэгж гээд бүгд төлбөр төлөхөө больж, төлөлтөө зогсоосон. Энэ талаар манай талаас зээлийн төлбөр төлөх боломжгүйд хүрсэн талаар уулзаж байсан. Зээлийг төлөх боломжгүй байгаа талаар мэдэгдэхэд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээг сунгах боломжтой гэсэн саналыг бидэнд тавьснаар захирлууд хоорондоо ярилцаж гэрээг сунгасан. Гэвч зээлийн гэрээнд тусгагдсан зээлийг бүгдийг нь олгож байгаагүй. Зээлийн төлбөрийг төлж чадахгүй байх хугацаандаа 2 тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг зээлдэгчид санал болгож байсан.
2.2 Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу талуудын хооронд бодитоор 541,200,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг үүссэн. 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.6-т *******-ийн хэрэгжүүлж байгаа , ны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэх төсөлд хөрөнгө оруулах зориулалтаар олгогдсон.
2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ2018/50 дугаартай гэрээний дагуу дансаар 248,570,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 45,500,000 төгрөг, 14,500,000 төгрөг, 89,200,000 төгрөг, нийт 149,500,750 төгрөг орж ирсэн. Дараа нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ЗГ2018/50-2 дугаартай гэрээний дагуу 149,850,000 төгрөг олгох ёстой байснаас 39,600,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ2018/50-3 дугаартай нэмэлт гэрээний дагуу 182,000,000 төгрөг олгох ёстой байтал 103,600,000 төгрөг, тухайн өдрөө дахин нэмэлт өөрчлөлт оруулаад, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2018/50-3-1 дугаартай зээлийн гэрээний дагуу 210,000,000 төгрөг олгох байснаас 105,000,000 төгрөгийн үнэлгээтэй маркийн автомашин өгсөн, мөнгө орж ирээгүй. Уг маркийн машиныг авсантай маргаан байхгүй.
2.3 Бидний зүгээс 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ тус бүрт холбогдох хууль тогтоомжийн дагуу зээл олгосон гэж үзэхгүй байна. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу банкны зээлийг мөнгөн хөрөнгөөр олгох ёстой байсан байтал тодорхой эд хөрөнгөөр зээл олгох зохицуулалт байхгүй. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэгт мөнгөн тэмдэгтийн төрөл гээд зааснаас үзэхэд банк болон банк бус санхүүгийн байгууллага эрх бүхий этгээдээс зээлийг олгохдоо тодорхой монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, эсвэл гадаад валютаар олгох ёстой.
Тийм учраас 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2018/50-3-1 дугаартай гэрээгээр нэхэмжлэгчид шаардах эрх байхгүй. Нийт бэлэн мөнгө буюу хуульд нийцсэн шаардлагын дагуу орж ирсэн мөнгө нь 541,200,000 төгрөг байгаа. Үүнээс нийт зээлийн гэрээний хугацаанд 226,068,149 төгрөгийг цар тахал гарахаас өмнө төлөгдсөн.
2.4 Ковидын нөхцөл байдлын үед буюу 2020 оны 01 сараас 2021 оны 12 сар хүртэл хугацааны хүү тооцож шаардах эрх байхгүй. Хэрэгт авагдсан Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгосон 02/132 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-ээр тогтоогдоно. Иймд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хүүг тооцох эрх нэхэмжлэгчид үүсч байгаа боловч ковид-19 цар тахлын үеийн буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хүүг тооцох боломжгүй.
2.5 Талуудын хооронд байгуулагдсан үндсэн гэрээний 8 дахь хэсэгт зээлийн гэрээг дуусгавар болгох нөхцөлийг тодорхой зааж өгсөн. Гэрээний 7.1-7.13-т гэрээний үүргийг зөрчсөнд тооцох нөхцөлийг зааж өгсөн. Эдгээрт заасан зөрчлийг удаа дараа гаргасан бол зээлдүүлэгч нь гэрээний 8.2.2-т зааснаар гэрээг дуусгавар болгох, цуцлахыг тодорхой заасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс барьцаа хөрөнгө хангалттай гэдэг шалтгаанаар зээлийн гэрээг дуусгавар болгохгүй, нэмж хүү тооцсон байгааг зөвшөөрөхгүй.
2.6 Талууд зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар ипотекийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй боловч зээлийн гэрээний үнийн дүнд маргаж байгаа. Гэхдээ талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон барьцааны гэрээ хүчинтэй болохоос бусад сунгасан гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойш олгосон зээлийн гэрээнүүдэд барьцаа хөрөнгө хамааралгүй, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байхаас гадна угаасаа барьцаа хөрөнгийн үнийг тогтоож өгсөн байтал уг хөрөнгөөс давсан үнийн дүнтэй гэрээг улсын бүртгэл хүлээж авахгүй, ийм гэрээг бүртгэх үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зээл, хүүгийн төлбөрт 797,099,436 төгрөгийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон нэмэлт зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй. Харин 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ2018/50 дугаартай зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.
3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:
3.1 ******* нь *******-тай 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нь ЗГ2084 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 140,000,000 төгрөгийг хүлээн авсантай маргахгүй. Уг зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг төлсөн. Тухайн үед *******-ийн менежер *******ийн, *******-аас компанийн үйл ажиллагаанд зориулан авсан зээлийг хаах зорилгоор ******* зээлийн гэрээ байгуулсан. Тухайн мөнгө нь мөн адил дээрх барилгын ажилд зарцуулагдсан бөгөөд бидний зүгээс гэрээ цуцлах мэдэгдлийг 2020 оны 3 сараас хойш хүргүүлж байсан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 159,600,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 815,515,278 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,919,459,716.07 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 317,566,960.52 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 86,411,837.6 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаас нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 317,566,960.52 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн,
Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн, , , //, гудамж, байр, хаягт байршилтай, 93.1 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг, хариуцагч *******, ******* нар 2018.08.29-ний өдрийн ЗГ2018/50 тоот, 2018.09.10-ны өдрийн ЗГ2018/50-1 тоот зээлийн гэрээний үүрэгт 464,064,528 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд *******ын өмчлөлийн,
Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн , , хаягт байршилтай, 9000 м.кв талбайтай, Үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
Нийслэлийн нд байрлах, , , 2229 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, эзэмших эрхтэй газар зэргийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******, *******аас улсын тэмдэгтийн хураамжид 4,305,726.39 төгрөг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 1,815,985 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,466,977 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
5.1 ******* болон *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ-2018/50 дугаар зээлийн гэрээгээр 250,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ-2018/50-1 дугаар гэрээгээр 150,000,000 төгрөгийн гэрээ байгуулж, 3 хувааж буюу 149,250,000 төгрөг /0,5 хувийн шимтгэл авсан/, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2018/50-2 дугаар зээлийн гэрээгээр 149,850,000 төгрөгийг бэлнээр буюу кассаар олгосон. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2018/50-3 дугаар зээлийн гэрээгээр 210,000,000 төгрөгийг зээлсэн ба үүнээс 105,000,000 төгрөгт маркийн автомашиныг тооцож өгсөн, үлдэгдэл 103,600,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *******-ийн данс руу шилжүүлсэн. Иймээс ЗГ2018/50 дугаар зээлийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтүүд болох 2018/50-1, 2018/50-2, 2018/50-2, 2018/50-3-1 дугаар бүхий зээлийн гэрээнүүдээр нийт *******-аас харилцах дансаар 541,200,000 төгрөг *******-ийн Хаан банкны дансанд шилжсэн баримт хавтаст хэрэгт авагдсан, хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт дээрх үнийн дүнг хүлээн зөвшөөрдөг.
Мөн дээрх 2018/50-3-1 гэрээний 1.1-т заасны дагуу маркийн автомашиныг шилжүүлэн өгсөн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед баримтаар нотлогдсоор байхад шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2018/50 болон 2018/50-1 дугаар гэрээний үндсэн зээл болох 400,000,000 төгрөгийн зээлийг хариуцагчийн дансанд шилжүүлснээр Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасантай нийцэж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүгийн талаар тохиролцсон гэж хууль зүйн дүгнэлт хийчхээд бусад нэмэлт гэрээг хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул гэрээний дагуу олгосон 351,450,750 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоогүй нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.
*******-аас дээрх гэрээнүүдийн дагуу дансаар болон касс тээврийн хэрэгсэл тооцуулаад нийт 799,850,000 төгрөгийн зээлийг олгосон. Хариуцагч ******* нь үндсэн зээлд 30,041,993 төгрөгийг төлсөн байна.
5.2 Анхан шатны шүүх хариуцагчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-г олгосон хэдий ч ковидын үеийн 700 хоногийг хэрхэн хасч тооцсон болох нь тодорхойгүй, эргэлзээтэй байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7/1154 тоот албан мэдэгдлийг зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй банк бус санхүүгийн байгууллагуудад гарсан байдаг бөгөөд уг мэдэгдлийн дагуу манай байгууллага тодорхой арга хэмжээнүүдийг авч, зээлээ төлж чадахгүй байгаа байгууллагуудад утсаар мэдэгдэх ажиллагааг хийсний үндсэн дээр ******* нь зээлийн хүү төлөх хугацааг хойшлуулах, сунгаж өгөөч гэх албан хүсэлтүүдийг ирүүлж байсан. Түүнээс цар тахалтай холбоотой үндсэн хүүг зогсоох гэсэн хуулийн зохицуулалт, Засгийн газрын тушаал байхгүй.
Нэхэмжлэгч ******* нь ковидын үеийн 700 хоногийн хүүг хасаж тооцсоны хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын дагуу үйлчлэх хугацааг 224 хоногт тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 769,808,007 төгрөгөөс 20 хувийн нэмэгдүүлсэн хүүг тооцож 32,071,256 төгрөгийг хасаад 273,739,509 төгрөг болсон. Тиймээс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 769,808,007 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 273,739,509 төгрөг, нийт хүү 1,538,074,686 төгрөг нийт 2,581,622,202 төгрөг болж байхад анхан шатны шүүх 815,515,278 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тиймээс нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,766,106,924 төгрөгийг нэмж хангаж өгнө үү.
5.3 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа *******тай байгуулсан ЗГ-2084 дугаар зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 86,411,837.60 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж *******аас нийт 403,978,798 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг тохиролцсон нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн атлаа, нэхэмжлэлийн анхны шаардлага болох 317,566,960.52 төгрөгийг хангаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн байна.
Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 86,411,837.6 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 86,411,837.6 төгрөгийг нэмж хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******-ийн өмгөөлөгч, *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1 Нэхэмжлэгч байгууллага өөрсдөө гэрээ тус бүрд тооцоолол гаргаж өгөөгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд дурдагдсан 769,808,007 төгрөгөөс хүү тооцсон байдлаар тооцоолол гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал өөрсдөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, гэрээ тус бүрд тооцооллоо гаргаж өгөх ёстой. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт болон тооцооллын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх энэ тухай удаа дараа сануулж байсан. Энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна.
Талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан 2018/50-2 дугаартай гэрээний үндсэн зээлийн дүн дээр хуримтлагдсан хүүг нэмж нэгтгэн 539,000,000 төгрөг гаргуулахыг шаардсан. Нэхэмжлэгч байгууллага 769,808,007 төгрөгийн зээл олгосон гэж тайлбарладаг боловч бодит байдал дээр 541,000,000 төгрөгийн зээл олгосон бөгөөд автомашины үнийг нэмж нэгтгэсэн ч 769,808,07 төгрөг болохгүй. 541,000,000 төгрөгийн зээл олгосонтой нэхэмжлэгч тал маргадаггүй.
6.2 Эхэнд байгуулагдсан гэрээнээс бусад гэрээг 150,000,000 болон 250,000,000 төгрөгийн үндсэн зээлийн хүүг дарах зорилгоор угсарсан гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. *******-аас , нд пийс апартмент гэх 204 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгч байгууллагаас зээл авч байсан. Ковид цар тахлын улмаас тухайн төсөл хөтөлбөр цаашид хэрэгжих боломжгүй болж зогссон бөгөөд хариуцагчийн зүгээс 2022 оны 3 сараас хойших хугацаанд зээлийн төлбөрийг бартераар төлөх болон зээл төлөлтийг хойшлуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэх зэрэг 20-30 хүсэлтийг нэхэмжлэгч байгууллагад гаргасан. Тус хүсэлтүүдийг гаргасан эсэх асуудлаар нэхэмжлэгч тал маргадаггүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт болон гэрээнд заасны дагуу банк бус санхүүгийн байгууллага шаардах эрхтэй гэж заасан нь шударга ёсны зарчимд нийцнэ, мөнгө хүүлэх үйл ажиллагааг шүүхээс дэмжих ёсгүй гэж үзэж байна. Зээлдэгч нь зээлээ буцаан төлөх чадваргүй болсноо илэрхийлсэн байхад зээлийн хүүг нэмж нэгтгэн дахин зээл олгож байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн төлсөн мөнгийг оруулалгүй 3-4 тэрбум төгрөг нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Үүнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гэрчилгээ хэрэгт нотлох баримтаар авагдсан ба тус байгууллага нь зээлийн хүүг хасах эрх бүхий субъект биш хэдий ч давагдашгүй хүчин зүйлд өртсөн эсэх асуудлын хүрээнд холбогдох баримтуудад үндэслэн дүгнэлт гаргасан. Хариуцагч байгууллага нь давагдашгүй хүчин зүйлд өртсөн болохыг илтгэх гэрчилгээ авсан бөгөөд бидний тайлбарлаж буй зүйлс баримтаар нотлогдож байгаа. 204 айлын орон сууц барих төсөл хөтөлбөр нь 12,000,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй байсан боловч ковид цар тахлын улмаас тус төсөв 2-3 дахин нэмэгдэж, хариуцагч байгууллагад санхүүгийн хүнд нөхцөл байдал үүссэн.
6.3 Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч тал 115,000,000 төгрөгийн төлбөр төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 10-13 дахь талд тус тус хариуцагч тал 188,596,226 төгрөгийг төлсөн тухай тусгагдсан. Үүнтэй нэхэмжлэгч тал маргадаггүй. Нэхэмжлэгч байгууллагаас зөвхөн зээл олгосон баримтуудаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ба хариуцагчийн зээл төлсөн баримтуудаас нэгийг ч нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Хариуцагчийн төлсөн төлбөрийг зээлийн дүнгээс хасахгүйгээр нийт дүнгээр тооцоолол гаргаж байгаа нь ойлгомжгүй. Бид өөрт байсан төлбөр төлсөн баримтуудаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд 20,000,000-30,000,000 төгрөгийн зээл төлсөн баримтыг дутуу гаргаж өгсөн. Тус баримтууд нь одоо бидэнд байна. Бодит байдал дээр бид үндсэн зээлийн дүнгээс нийт 226,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн бөгөөд 50,700,000 төгрөгийг бэлнээр төлсөн ба энэ тухай нэхэмжлэлд дурдагдсан. Хариуцагч тал 185,415,417 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна. Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж уг асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 801,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,933,474,994 төгрөг, нийт 2,734,974,994 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар, хариуцагч *******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 140,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 209,979,454 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 38,727,452 төгрөг, нийт 403,978,798 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1 Хариуцагч *******, ******* нар нь ...5 удаагийн гүйлгээгээр нийт 541,000,000 төгрөгийг хүлээн авсан, гэрээний үндсэн болон хүүгийн төлбөрт 226,068,149 төгрөгийг төлсөн. ковид-19 цар тахлын улмаас зээлийн төлбөрийг төлөхөд маш хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагаас 797,099,436 төгрөг төлөхийг болон 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ2018/50 дугаар зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
2.2 Хариуцагч ******* нь ...гэрээ цуцлах мэдэгдлийг 2020 оны 3 сараас хойш хүргүүлж байсан гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагаас 159,600,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.
2.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч *******д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
4. ******* болон *******, ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний тухайд:
4.1 ******* болон *******, ******* нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ЗГ-2018/50 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 250,000,000 төгрөгийг, сарын 3,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэгч *******, ******* нарт зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 17-19/
Мөн өдөр *******, ******* нар БГҮ-2018/50 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******ын өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, , , , хаягт байршилтай, 4,000 м.кв талбайтай, үйлчилгээний орон сууцны зориулалттай, 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , нд байрлах, 2,229 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан байна. /1хх 20-22/
4.2 Мөн талууд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ-2018/50-1 дугаартай зээлийн гэрээг байгуулж, дээрх зээлийн гэрээний үлдэгдэл 250,000,000 төгрөг дээр нэмж зээл 150,000,000 төгрөг олгож, нийт зээлийн хэмжээг 400,000,000 төгрөг болгож, гэрээний бусад заалтуудыг хэвээр гэж тохиролцсон байна. /1хх 23/
4.3 Улмаар талууд 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ЗГ-2018/50-2 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-г байгуулж, зээлийн үлдэгдэл 370,300,000 төгрөг дээр нэмэлт зээл 149,850,000 төгрөг олгож, нийт зээлийн хэмжээг 520,150,000 төгрөг нэмж, нийт зээлийн хэмжээг 539,850,000 төгрөг болгож, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ-2018/50 дугаар зээлийн гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ-2018/50-1 дугаар зээлийн гэрээний нөхцөлд зээлийн гэрээний хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл болгож, гэрээний бусад зүйл заалтууд хэвээр гэж өөрчлөлт оруулсан байна. /1хх 24/
4.4 Түүнчлэн, талууд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-2018/50-3 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-г байгуулж, зээлийн үлдэгдэл 528,000,000 төгрөг дээр нэмэлт зээл 182,000,000 төгрөг олгож, нийт зээлийн хэмжээг 710,000,000 төгрөг, гэрээ байгуулах өдрөөр зээлдэгчид өмнө олгосон зээлийн хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 40,000,000 төгрөгийг, үндсэн зээл 673,000,000 төгрөг дээр нэмж, нийт зээлийн хэмжээг 750,000,000 төгрөг болгож, гэрээний хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл болгож тохиролцсон байна. /1хх 25/
4.5 Мөн талууд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2018/50-3-1 дугаартай Зээлийн гэрээний хавсралт гэрээ-ээр нэхэмжлэгч нь хариуцагчид зээл 210,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцож, 210,000,000 төгрөгөөс 105,000,000 төгрөгт маркийн автомашиныг тооцож олгох, үлдэгдэл 105,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэхээр болжээ. /1хх 27/
4.6 Талууд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ2018/50-4-1 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-ээр зээлийн үлдэгдэл 28,000,000 төгрөг дээр нэмэлт зээл 23,500,000 төгрөг олгож, нийт зээлийн хэмжээ 51,500,000 төгрөг болгож, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ-2018/46 дугаартай зээлийн гэрээний бусад зүйлийг хэвээр гэж заасан байна. /1хх 28/
4.7 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ2018/50-4 дугаартай №ЗГ2018/50 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-ээр зээлдэгчид зээлийн буцаан төлөх хуваарийн хугацааг сунгахтай холбогдуулан ЗГ2018/50 дугаартай зээлийн гэрээ, ЗГ2018/50-1 дугаартай нэмэлт зээлийн гэрээ, ЗГ2018/50-2 дугаартай нэмэлт зээлийн гэрээ, ЗГ2018/50-3 дугаартай зээлийн нэмэлт зээлийн гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгаж өөрчлөлт оруулсан байна. /1хх 29/
4.8 Мөн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ2018/50-4-3 дугаартай Дугаар ЗГ2018/50-4 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-ээр 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ-2018/50-4 тоот зээлийн гэрээгээр 28,000,000 төгрөгийн зээл олгосон, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ-2018/50-4-1 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулж, нийт 51,500,000 төгрөгийн зээл олгосон. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ-2018/50-4-2 тоот нэмэлт зээлийн гэрээгээр зээлийн төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулж, зээлдэгчид зээлийг буцаан төлөх хуваарийн хугацааг сунгахтай холбогдуулан талууд ЗГ-2018/50-4 тоот зээлийн гэрээ, ЗГ-2018/50-4-1 тоот зээлийн нэмэлт гэрээ, ЗГ-2018/50-4-2 тоот нэмэлт зээлийн гэрээний 3.1.5 дахь заалтыг Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэж, зээлийн гэрээний 3.3.1 дэх заалт зээлийн төлбөрийг энэхүү гэрээний Хавсралт 2-р тохиролцсон Зээлийн буцаан төлөх хуваарь дагуу төлөхөөр өөрчлөлт оруулжээ. /1хх 30/
4.9 Улмаар, талууд 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ2018/50-5 дугаартай Дугаар №ЗГ2018/50 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-ээр зээлдэгчийн зээлийн үлдэгдэл 750,000,000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 434,761,644 төгрөг, гэрээний хугацааг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, өөрчлөлт оруулсан байна. /1хх 31/
5. Дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу ******* нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 248,750,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 14,500,000 төгрөг, 45,500,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 89,250,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 39,600,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 103,600,000 төгрөг, мөн 105,000,000 төгрөгт маркийн автомашиныг тооцож хариуцагчид шилжүүлсэн байх бөгөөд ийнхүү зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлэхдээ гэрээнд заасан үнийн дүнгээс гэрээнд заасан шимтгэлийг хасаж шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /1хх 32-36, 39, 2хх 68,71,85/ Өөрөөр хэлбэл, талуудын хооронд дээрх хэмжээнд хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Нэхэмжлэгч нь бэлэн болон бэлэн бусаар нийт 799,850,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэх үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.
Түүнчлэн, хариуцагч ******* болон хариуцагч ******* нь тухайн зээлийн гэрээний харилцаанд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байхаас гадна хариуцагч үүнд давж заалдах гомдол гаргаагүй.
6. Харин анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ******* болон *******, ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тооцож, уг зээлийн төлбөрөөс ковид-19 цар тахлын улмаас барилгын үйл ажиллагааг зогсоосон хугацааны хүүг хасаж тооцож, мөн ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөсүгэй гэж заасан.
6.1 Хариуцагч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр зээл төлөлтийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сард төлж дуусгахаар хойшлуулах хүсэлт, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 21/224 дугаар албан бичгээр давагдашгүй хүчин зүйлийг ойлгон, компанийн нэр дээрх зээлийн төлөлт болон зээлийн гэрээний хугацааг сунгаж, төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргасан байна. /1хх 48, 50/ Хариуцагч ******* нь зээлийн хүү төлөх хугацааг хойшлуулах, сунгаж өгөх хүсэлт гаргаж байсан боловч талууд энэ талаар гэрээнд өөрчлөлт оруулаагүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй.
7. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн дараах байдлаар зээлийн гэрээний үүргийн тооцоолол хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.
7.1 Нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2018/50 дугаартай зээлийн гэрээний дагуу 250,000,000 төгрөгөөс 0,5 хувийн шимтгэлд 1,250,000 төгрөгийг суутган, хариуцагч *******-ийн дансанд 248,750,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2018/50-1 дугаартай зээлийн гэрээний нэмэлт гэрээгээр 150,000,000 төгрөгийг нэмж зээлдүүлэхээр тохиролцон, 0.5 хувийн шимтгэлд 750,000 төгрөг суутгаж, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 14,500,000 төгрөг, 45,500,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 89,250,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид тус тус шилжүүлсэн ба гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дуусахаар тохиролцсон.
7.2 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 2018/50-2 дугаартай зээлийн гэрээгээр өмнөх 400,000,000 /250,000,000+150,000,000/ төгрөгийн зээлээс 29,700,000 төгрөгийг төлсөн болохыг хасаж, зээлийн хүүгийн үлдэгдэл 19,700,000 төгрөг болохыг зөвшөөрч, нэмж 149,850,000 төгрөг зээлдүүлэх, зээлийн гэрээний нөхцөл хэвээр байхаар тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шимтгэл 400,000 төгрөг суутган, 39,600,000 төгрөгийг *******-ийн дансанд шилжүүлсэн байх тул 40,000,000 төгрөгийг зээлдүүлсэн буюу нийт 440,000,000 төгрөгийг хүүтэй зээлдүүлснээс төлсөн 29,700,000 төгрөгийг хасаж, 410,300,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгийн үлдэгдэл 19,700,000 төгрөг гэж үзнэ.
7.3 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт байгуулахдаа хуримтлагдсан зээлийн хүү 45,967,009 төгрөг болохыг зөвшөөрсөн ба 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хуримтлагдсан хүү 19,700,000 төгрөгийг нэмж тооцоход нийт 65,667,009 төгрөгийн хүүнээс 7,226,091 төгрөгийн хүү төлж, хүүгийн үлдэгдэл 58,440,918 төгрөг, үндсэн зээлд 21,850,000 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 388,450,000 төгрөг болсон байна.
Өөрөөр хэлбэл,2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 388,450,000 төгрөг, хуримтлагдсан хүү 58,440,918 төгрөг. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл зээлийн хүү сарын 3,2 хувиар тооцоход 35 хоногийн хүү 14,303,473 төгрөг, хүүнд төлсөн 2,000,000 төгрөгийг хасахад хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 70,744,391 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 112 хоногийн зээлийн хүү тооцоход 45,771,116 төгрөг, өмнө хуримтлагдсан 70,744,391 төгрөгийг нэмэхэд 116,515,507 төгрөг, үүнээс хүүнд төлсөн 113,989,040 төгрөгийг хасаж, 2,526,467 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна.
7.4 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 388,450,000 төгрөгөөс 582 хоногоор сарын 3,2 хувиар хүү тооцоход 237,846,338 төгрөг, төлсөн 13,836,095 төгрөгийг хасаж, өмнөх хүүний үлдэгдэлд 2,526,467 төгрөгийг нэмж тооцоход 226,535,710 төгрөгийн хүүгийн үлдэгдэлтэй байна.
7.5 Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн 2025 оны 03 дугаар арын 17-ны өдөр хүртэл 446 хоногийн хүү 182,267,125 төгрөг, хуримтлагдсан хүүгийн өр 226,535,710 төгрөгийг нэмж тооцоход нийт хуримтлагдсан хүү 408,802,835 төгрөг болжээ.
7.6 Нэмэгдүүлсэн хүүний хэмжээ нь зээлийн үндсэн хүү 3,2 хувийн 20 хувь гэж үзэхэд сарын 0,64 хувь, жилийн 7,68 хувь байна. Нэмэгдүүлсэн хүү тооцох хугацаа 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 1,175 хоног, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцоход 96,037,610 төгрөг /388,450,000 төгрөгийн жилийн нэмэгдүүлсэн хүү болох 7,68 %-ийг 365 хоногт хувааж, хэтэрсэн 1175 хоногоор үржүүлнэ/ болно.
8. Харин 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2018/50-3-1 дугаартай зээлийн гэрээний хавсралт гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 210,000,000 төгрөгийг хүүтэй зээлүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, гэрээний 1.1-д ...ЗГ-2018/50-3 тоот гэрээний дагуу гэж заасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ...гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэнтэй нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгө зээлүүлэх мэргэжлийн байгууллагын хувьд зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоог гэрээнд тухайлан тусгах үүрэгтэй. Гэтэл дээрх гэрээгээр өмнөх гэрээний адил гэсэн агуулгаар заасан нь тохиролцсон гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу үндсэн зээл 210,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Харин түүний хүүгийн төлбөрийг шаардах нь үндэслэлгүй.
9. Дээрх тооцооллыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******, ******* нараас үндсэн зээл 388,450,000 төгрөг, хүүгүй зээлүүлсэн 210,000,000 төгрөг, нийт 598,450,000 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүүгийн төлбөрт 408,802,835 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 96,037,610 төгрөг, бүгд 1,103,290,445 төгрөгийг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулна.
10. ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний тухайд:
10.1 ******* болон ******* нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗГ2084 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 140,000,000 төгрөгийг, жилийн 42 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэгч *******т зээлдүүлэх, зээлдэгч зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 175-178/ Зээлийн мөнгөн хөрөнгө болох 140,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй.
Мөн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Дугаар ЗГ-2084 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-ээр дээрх гэрээний хугацааг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. /1хх 179/
10.2 Талууд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр БИГ2084 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******ын өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , , // гудамж, дугаар байр, хаягт байршилтай, 93.1 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /1хх 180-182/
10.3 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
10.4 Хариуцагч нь гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй.
10.5 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ-2084 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээний хавсралт 1-д зааснаар гэрээний хугацаа дуусах 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үндсэн зээл 140,000,000 төгрөгийг төлөхөөр заасан. /1хх 179/ Гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь уг үндсэн зээлийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээл 140,000,000 төгрөгийг шаардах эхтэй.
10.6 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлээгүй гэж дүгнэн хүүгийн төлбөрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь, хэдийгээр зээлийн гэрээгээр талууд гэрээг цуцлах үндэслэлийг тохиролцсон, нэхэмжлэгч үүнийг хэрэгжүүлээгүй боловч хариуцагч мөн адил гэрээний үүргээ шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ нь зээлийг ашигласан хугацааны төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.
10.7 Дээрх зээлийн гэрээний хуримтлагдсан хүүгийн төлбөр нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 209,818,356 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хүүгийн төлбөрт 209,818,356 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
10.8 Түүнчлэн, талууд гэрээгээр нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон байхаас гадна үндсэн зээл 140,000,000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаа дуусах 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон байх тул нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тооцвол 31,896,986 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 31,896,986 төгрөгийг шаардах эрхтэй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас үндсэн зээл 140,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 209,818,356 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 31,896,986 төгрөг, нийт 381,715,342 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
11. Анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнд талууд давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/04780 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 1,103,290,445 төгрөг, хариуцагч *******аас 381,715,342 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******, ******* нараас 1,631,684,549 төгрөг гаргуулах, *******аас 22,263,456 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,466,977 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 5,674,402 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2,066,526 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-аас төлсөн 9,578,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
М.БАЯСГАЛАН