Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/138

 

                             

 

 

 

 

                                

                                          

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож,улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар  

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар   яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 1936001880162 дугаартай, 178/2019/0139/Э/ индекстэй хэргийг 2019 оны 09 сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан  журмаар хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн,  1997 оны 03 сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-4, эмээ, дүү, охины хамт Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн ******* тоотод оршин суух,  ******* дугаарын регистртэй,  ******* ******* овогт *******гийн *******

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 8 дугаар гудамжны 20 тоот хашаанд оршин суух иргэн Х.ийн байшингаас нууцаар, хууль бусаар 7 кг 800 гр ноолуур хулгайлж Х.эд 546000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  холбогджээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн ...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн ******* тоот хашаанд байх улаан тоосгон байшинд болсон гэх бөгөөд хашаа цэнхэр өнгийн даамантай мухар гудамжны төгсгөлд блокон хашаа байв.Хашаанд баруун урд буланд төмөр жорлон, баруун талд цэнхэр хаалгатай жижиг шавар амбаар, монгол гэр, саарал өнгийн 19-25УБЭ улсын дугаартай Приус-20 маркийн хучлагатай машин, хажууд нь 02-60 ХОА улсын дугаартай цагаан өнгийн Верна маркийн тээврийн хэрэгсэл зогсож байх бөгөөд 11х7 метрийн харьцаатай 1 давхар, 4 цонх бүхий улаан тоосгон байшин байв.Байшинд ороод ноолуур байсан гэх өрөөнд ороход өрөөний буланд цагаан өнгийн 2 ширхэг шуудай дүүрэн ноолуур, уутны амыг  боосон байдалтай байх бөгөөд ойр орчимд нь сэжигтэй гутлын мөр байхгүй байв.Тус байшингийн 4 цонхонд үзлэг хийхэд цонхнуудын салхивчны түгжээнд ямар нэгэн эвдрэл байхгүй бүгд дотроосоо цоожтой түгжээг тайлаад буцаагаад хааж түгжихэд хэвийн түгжигдэж байв.Мөн байшингийн тамборны хаалгыг хааж түгжижи онгойлгоход ямар нэгэн асуудал байхгүй байв.... гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 6-10-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / 1973 оны 11 сарын 06-нд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ******* регистрийн дугаартай/ ******* овогт Х*******гийн ийн өгсөн...Би 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хөдөөнөөс Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн ******* тоот хашаанд байх байшиндаа ирэхэд 6 дугаар сард байшиндаа авчирч тавьсан 2 уут ноолуураас дээрээс нь алга болсон байсан.Тэгээд цагдаад мэдэгдсэн.Би өмнө нь 22.8 кг ноолуур алга болсон гэж өгсөн.Андуурсан байна лээ.Тухайн үед шуудайнд 15 кг ноолуур авчирч тавьсан.Тэгээд үлдсэн ноолуурыг жигнэж үзэхэд 7.2 кг байсан .Тэгэхээр 7.8 кг ноолуур алга болсон байна.Б.******* нь манай төрсөн дүү Х.Чимэгийн том охин . Алаг толгой багийн ******* тоот хашаанд манай байшин, монгол гэрт Б.******* охин, П., манай ээж Х*******, дүү Б.Молор-Эрдэнэ нарынхаа хамт амьдардаг.Манай гэрийн илүү түлхүүр Б.*******д байдаг.Манай гэрээр байнга орж гардаг бас гэрт байх хөлдөөгчид махаа хийдэг.Би Б.*******гаас хохирлоо бүрэн авсан ... гэх мэдүүлэг / хэргийн 15-16-р хуудас/

Гэрч Г.Х*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Х.ийн байшингийн 2 хаалганы цоож цуурга бүрэн бүтэн, цонх нь бүтэн байна. Би байнга гадаа нь байж байдаг.Хулгай орсон талаар сайн мэдэхгүй.Манайд Х.ийн илүү түлхүүр байдаг.Махаа тэдний гэрт оруулж хөлдөөгчид нь хийдэг....гэх мэдүүлэг / хэргийн 21-22-р хуудас/

Гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би Х. ахын ямааг хамт явж самнаад  Чандмань сумаас 2019 оны 06 дугаар сарын эхээр 2 шуудайтай ноолуур авчирч Жаргалант сумын Алаг толгой багийн ******* тоотод байрлах Х. ахын байшинд тавьсан.Х. ахын байшингаас ноолуур алга болсон гэсэн. Би тухайн үед Мөнххайрхан суманд мал маллаж байсан.Тухайн 2 уут ноолуур 15-17 кг байсан байх. Х. ах өөрөө морин хилээр хиллэж үзсэн.Х. ах намайг авсан гэж бодсон юм шиг байна лээ. Би цагдаа дээр очоод аваагүй гэдгээ хэлчихээд гэртээ ирээд “ тэр ноолуурыг хэн авсан юм бэ” гээд уйлахад манай эгч Б.******* “ би авсан.Т эгээд ноолуурыг зараад хүнд өртэй байсан учраас өрөндөө өгсөн” гэж хэлсэн. Хэдэн хилийг авсныг би  мэдэхгүй.Х. ахын гэрийн түлхүүр манайд байдаг, Манайх махаа тэдний хөлдөөгчид хийдэг байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 28-29-р хуудас/

Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 07 дугаар сарын эхээр байх 20-25 орчим насны туранхай өндөр охин цэнхэр өнгийн уутанд ноолуур хийгээд авчирсан.Ноолуур авах уу гэхээр нь “ 1 кг-ийг нь 70000 төгрөгөөр авч байна” гээд ноолуурыг нь киллэж үзэхэд 7 кг 800 гр болсон. Ноолуурын үнэ нийт 546000 төгрөг болсон.Би хулгайн ноолуур гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 30-р хуудас/

Эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн ... ямааны ноолуур 1 кг нь 81000 төгрөг, 7.8 кг ноолуур нийт 631800 төгрөг ... гэх дүгнэлт / хэргийн 34-р хуудас/

Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр  би Х. ахын байшинд түлхүүрээр нь онгойлгож ороход 2 шуудайтай ноолуур байхаар нь цэнхэр өнгийн ууттай ноолуурын дээрээс нь авсан. Тэгээд ******* морь зах дээр арьс шир авдаг хүнд аваачиж зарсан. Тэнд киллэж үзэхэд 7.8 кг байсан. Нэг хилийг нь 70000 төгрөгөөр өгсөн.Нийт 546000 төгрөг болсон. Би дэлгүүрт өртэй байсан болохоор өрөө өгөөд бас хүнээс мөнгө зээлсэн байснаа өгөөд үлдсэн мөнгөөр нь охиндоо чихэр жимс авч өгсөн.Х. ахын илүү түлхүүр манайд байдаг байсан.Би энэ тухай Х. ахад хэлэх гэснээ айгаад хэлж чадаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 42-43-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн ******* тоот хашаанд байрлах  Х.ийн байшингаас нууцаар, хууль бусаар 7 кг 800 гр ноолуур хулгайлж авсан  болох нь  хохирогч Х.ийн...би өмнө нь 22.8 кг ноолуур алдсан гэж өгсөн. Би андуурсан байна. Тухайн үед шуудайнд 15 кг ноолуур авчирч тавьсан. Үлдсэн ноолуурыг киллэж үзэхэд 7.2 кг байсан гэхээр 7.8 кг ноолуур алдсан байна... мэдүүлэг, гэрч П.ын ... . Би цагдаа дээр очоод ноолуур аваагүй гэдгээ хэлчихээд гэртээ ирээд “ тэр ноолуурыг хэн авсан юм бэ” гээд уйлахад манай эгч Б.******* “ би авсан.тэгээд ноолуурыг зараад хүнд өртэй байсан учраас өрөндөө өгсөн” гэж хэлсэн.... гэх мэдүүлэг,гэрч С.гийн ... ноолуур авах уу гэхээр нь “ 1 кг-ийг нь 70.000 төгрөгөөр авч байна” гээд ноолуурыг нь киллэж үзэхэд 7 кг 800 гр болсон. Ноолуурын үнэ нийт 546000 төгрөг болсон... гэх мэдүүлэг,  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Б.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн ... ямааны ноолуур 1 кг нь 81000 төгрөг, 22.8 кг ноолуур нийт 1.846.000 төгрөг ... гэх дүгнэлт авагдсан боловч боловч хохирогч Х., гэрч С. нарын мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийж үлдсэн ноолуурыг хиллээд 7.2 кг байсныг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт зэргээр шүүгдэгч Б.******* нь 7.8 кг ноолуур хулгайлж авсан нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учруулсан 546000 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь  өөр хорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

Шүүгдэгч Б.******* нь  2019 оны 07 сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн ******* тоот хашаанд  байх  өөрийн нагац ах болох Х.ийн байшинд өөрийн хэрэглээний махыг тавих явцдаа түлхүүрийг нь ашиглан байшинд орж шуудайтай ноолуураас 7.8 клограмм ноолуурыг нууцаар, хууль бусаар авч, ******* морь зах дээр түүхий эдийн ченжид аваачиж 1 кг-ийг нь 70000 төгрөгөөр зараад нийт 546000 төгрөг авч бусдад өртэй байснаа төлсөн хэргийн үйл баримт тогтоогдсон.  

Шүүгдэгч Б.******* нь нэг хашаанд байрлах өөрийн нагац ах Х.ийн байшингийн түлхүүрийг ашиглан байшинд орж шуудайтай ноолуураас авсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн   1-д заасан... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан... гэх хулгайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж  үзлээ.

Иймд шүүгдэгч Б.*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь хулгайлж авсан 7.8 кг ноолуурын үнэ 546000 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирогч Х.ийн ...Би дүү Б.*******гаас хохирлоо бүрэн барагдуулж авсан. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлгээр  тогтоогдож байх тул  хохирогчид  учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн гэж үзнэ.

                Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 48 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар Г.Х*******гийн гэрчээр өгсөн...Б.******* нь *******гийн ууган охин, дороо 2 дүүтэй.Ерөнхий боловсролын дунд сургуулийн 9 дүгээр ангийг төгсөөд Ховд аймгийн Хөгжил политехник коллежийг гоо сайханч мэргэжлээр төгссөн.2015 онд Улаанбаатар хотод цэцэрлэгийн туслах багшаар суралцаж төгссөн. 2016 оны Б.Энхбаяртай танилцаж 2017 онд охинтой болсон. Б.Энхбаяртай албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулаагүй.Одоо Б.Энхбаяр нь Улаанбаатар хотод амьдарч байгаа.Б.******* одоогоор хийсэн ажилгүй, гэртээ охин, эмээ, дүүгийн хамт амьдардаг. Б.******* нь эелдэг даруу, хүнд тусч, гэр бүлээ тэжээ байгаа ганц хүн...гэх мэдүүлэг / хэргийн 31-р хуудас/

Гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Б.******* нь ажилсаг, даруухан, эмээ болон 2 дүүгээ тэжээх гэж зөөгч, тогооч зэрэг ажлыг хийж байсан.Одоо гэртээ хүүхдээ хараад байж байгаа.Б.*******гийн нэр дээр ямар нэгэн хөрөнгө байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 32-р хуудас/ зэрэг баримт  хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.*******гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад  учирсан хохирлоо  төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.

 

Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Б.*******г  07 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй , битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол бодит байдлаар  төлөгдсөнийг тус тус дурдаж, дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд:  Миний бие нь  гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлоо төлж барагдуулсан.Ам бүл 4, охин, эмээ, дүүгийн хамт амьдардаг.Охин Э.Аминхүслэн нь 01 нас 09 сартай, хорих ялыг тэнсэж өгнө үү  гэх дүгнэлт, тайлбар гаргав.

 Шүүхээс шүүгдэгч Б.*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон тул  Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар,  шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг  бодит  байдлаар төлсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Б.*******д 07 сарын хугацаагаар хорих  ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Б.******* нь эмээ, охин, дүүгийн хамт ам бүл-4-үүлээ амьдардаг нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн Засаг даргын тодорхойлолт / хх-50/, гэрч нар болон шүүгдэгчийн мэдүүлэг, охин Э.Аманхүслэн нь 01 нас 09 сартай, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, Энхбаярын Аминхүслэнгийн  ПЮ17321102 регистрийн дугаартай,төрсний гэрчилгээний хуулбар зэргээр гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болох үндэслэл тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 07 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулав.    

Эрүүгийн 1936001880162 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол бодит байдлаар төлөгдсөн,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр үлдээв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г  07 / долоо/ сарын хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан  07 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 1936001880162 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан 546000 төгрөгний хохирол бүрэн   төлөгдсөнийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******д 07 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг  01 / нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2,3-д зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорыг дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл түүх түүнд ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д тайлбарласугай.

7. Шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.   

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ЦЭЦЭГМАА