Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 682

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч Ю.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Ю.Гад холбогдох эрүүгийн 1908022550739 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хөхнуур овогт Ю.Г,  Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Бамбууш” ХХК-д бэлтгэл цехийн ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 7-31 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ...,

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Ю.Гнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян-Уул” бааранд иргэн Б.Бийг “иргэн Б.Чтай хамт бүжиглэлээ” гэх шалтгаанаар маргалдан зодож, улмаар биед нь зүүн чихний шарх, зүүн чих, зулайн хуйх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Гмэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтэнд бичигдсэн зүйл үнэн зөв. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч  Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2019-оны 04 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн орчим СХД-н 19-р хорооны нутагт байх...Баян-Уул нэртэй бааранд орсон. Тэр бааранд би ганцаараа нэг ширээн дээр пиво уугаад сууж байсан чинь хуучин уулздаг байсан З гэж дууддаг охин нэг танихгүй залуутай хамт тэр бааранд орж ирээд...З намайг 2-лаа хамт бүжиглэж болох уу гэсэн. Тэгээд З бид 2 хамт бүжиглэж байсан чинь араас нэг танихгүй залуу ирээд шууд миний зүүн чих рүү пивоны шилээр цохисон...Зг Ч гэдэг юм. Анх бид 2 жилийн өмнө танилцаад уупзаж байсан. Ч анх надтай танилцаж байхдаа З гэж нэрээ хэлж байсан...Г гэх залуу намайг цохиж гэмтэл учруулсан...гэжээ. /хх-10/,

Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2019-оны 04 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн орчим найз Гын хамт... Баян- Уул гэсэн нэртэй бааранд орсон...нэг нэг шил Нийслэл нэртэй пиво авч уусан. Тэгээд бид 2 бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байсан чинь нэг танихгүй залуу ирээд намайг танилцая гээд байхаар нь би өөрийнхөө нэрийн З гэж хэлээд танилцсан юм. Тэгээд Г бид 2 хамт бүжгийн талбай дээр байж байсан чинь надтай танилцсан залуу ирээд Гтай юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй байна...гэжээ. /хх-14/,

Шүүх эмнэлгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №5020 дугаар дүгнэлтэнд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн чих овойж хавдсан, зүүн чихний дэлбэнгийн дунд хэсэгт 0.3х5см зах ирмэг тэгш шарханд мэс заслын оёдол тавигдсан, зулайн зүүн дээд хэсэг овойж хавдсан, духны зүүн дээд хэсэг овойж хавдсан, 2х4 см хөх ягаан өнгийн цус хуралттай.

ДҮГНЭЛТ:

1 . Б.Бийн биед зүүн чихний шарх, зүүн чих, зулайн хуйх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2 .4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3 . Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-18/,

Шүүгдэгч Ю.Гмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2019-оны 04 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн орчим...Баян-Уул гэх бааранд найз Чын хамт орсон. Тэр бааранд орсон чинь нилээд олон хүмүүс байсан. Ч бид 2 нэг ширээн дээр суугаад нэг нэг шил Нийслэл нэртэй пиво захиалсан. Тэгээд бид юм ярьж сууж байгаад бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байсан чинь Чын таньдаг гэх Б гэх залуу таарсан. Ч, Б  гэх залуутай хамт нөгөө талын ширээн дээр юм яриад суугаад байсан...Ч ирээд бид 2 хамт бүжгийн талбай дээр гараад байж байтал Б гэх залуу ирээд Чыг гарнаас нь татаад хамт бүжиглье гээд байхаар нь би тэр Б гэх залууд бид 2 хамт байна гэж хэлсэн чинь Б намайг чи цаашаа бай гээд түлхсэн. Тэгэхээр нь би пивоны шилээр нэг удаа зүүн шанаа руу нь цохисон...Баарнаас гараад намайг явуулахгүй байхаар нь би чулуугаар толгой руу нь нэг удаа цохисон, мөн тэлээгээр нэг удаа толгой руу нь цохисон...гэжээ. /хх-28-30/, 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-35/, “Бамбууш”  үндэсний хүнсний үйлдврийн ажлын газрын тодорхойлолт /хх-32/, даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-33/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-38-44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ю.Гад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ю.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оын 4 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян-Уул” бааранд иргэн Б.Бийг иргэн Б.Чтай хамт бүжиглэлээ гэх шалтгаанаар маргалдан зодож, улмаар эрүүл мэндэд нь зүүн чихний шарх, зүүн чих, зулайн хуйх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн  хохирол учруулсан болох нь

хохирогч Б.Бийн өгсөн “...З бид 2 хамт бүжиглэж байсан чинь араас нэг танихгүй залуу ирээд шууд миний зүүн чих рүү пивоны шилээр цохисон....миний зүүн нүдний дээд хэсэгт чулуугаар цохихоор нь би хариу үйлдэл хийхгүйгээр бариад цагдаа хүлээгээд зогсож байсан чинь миний толгой руу тэлээгээр нэг удаа цохиод зугтаасан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Чын өгсөн ”... Г бид 2 хамт бүжгийн талбай дээр байж байсан чинь надтай танилцсан залуу ирээд Гтай юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

“...Б.Бийн биед зүүн чихний шарх, зүүн чих, зулайн хуйх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...” гэх шүүх эмнэлгийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн №5020 дугаар дүгнэлт,

Шүүгдэгч Ю.Гын яллагдагчаар өгсөн “...Б гэх залуу ирээд Чыг гарнаас нь татаад хамт бүжиглье гээд байхаар нь...би пивоны шилээр нэг удаа зүүн шанаа руу нь цохисон. Баарнаас гараад намайг явуулахгүй байхаар нь би чулуугаар толгой руу нь нэг удаа цохисон, мөн тэлээгээр нэг удаа толгой руу нь цохисон...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Хууль зүйн хувьд Ю.Гнь хохирогч Б.Бийг найз Чтай бүжиглэлээ гэх шалтгааны улмаас зодож бие махбодийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ю.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Б нь гомдол саналгүй, одоо нэхэмжилсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч Ю.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд дээрхи зүйл, хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ю.Гад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  ШүүгдэгчХовогт Ю.Гыг хохирогч Б.Бийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ю.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ю.Гторгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Ю.Гцагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч Б.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг, Ю.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ю.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОЮУНЧИМЭГ