Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 542

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,  

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч: П.Б  өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт П.Б  д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905012450451 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, П.Б  , Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эх, өвөө нарын хамт ....... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ......... тоот регистртэй,

Шүүгдэгч П.Б  нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах техник технологийн политехник коллежийн дотуур байранд М.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.П.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч М.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн орчим хичээл тараад би өөрийнхөө өрөөнөөс гараад 405 дугаартай өрөөнөөс өөрийнхөө аягыг авч гараад өөрийнхөө өрөө рүү орох гээд явж байтал манай байрны дотуур байранд засвар хийж байсан 18-20 орчим насны залуу “нааш ир” гээд намайг дуудахаар нь би юм дуугаралгүй өрөө рүүгээ орсон.... Тэгээд би өрөөндөө ороод хоолоо идэх гэж байтал манай дотуур байрны нэг залуу орж ирээд “гадаа чамайг хүн дуудаад байна” гэхээр нь би “хэн дуудаж байгаа юм” гээд өрөөнөөс гартал дотуур байранд засвар хийж байсан намайг дуудуулсан залуу байсан. Тэгэхээр нь би тэр залуу дээр очоод “яасан” гэхэд тэр залуу “чи яагаад хэгжүүрэхээд байгаа юм” гээд миний зүүн талын шанаа руу алгадаад хамар руу мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 5/,

Гэрч О.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б ын дэргэд ирэхэд П.Б-а заамдаж аваад нэг алгадаад мөргөсөн. Б-ын хамарнаас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...411 дүгээр өрөөнд амьдардаг П.Б гэх залуу намайг “Б-ыг дуудчих” гэхээр нь би 409 дугаартай өрөө рүү ороод Б-д “411 дүгээр өрөөний П.Б-а чамайг дуудаж байна” гэж хэлээд гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 12/,

Шинжээчийн 3249 тоот дүгнэлтэд: “...М.Б-ын биед хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 17/,

Ялладагчаар П.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б-ын өрөөний хажууд явж байсан дотуур байрны А гэх Казак залууг дуудаад “Б-ыг дуудчих” гэж А-ыг Б-ын өрөөнд ороод дуудсан. Б гарч ирээд над дээр хүрч ирэхээр нь би Б-д “чи яагаад байгаа юм бэ, шоолоод байгаа юм уу” гэхэд Б “за тоглож байна шүү дээ сүртэй юм бэ” гээд инээхээр нь би Б-ын нүүрэн тус газарт нэг удаа алгадаад хамар руу нь мөргөчихсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 2/, хохирлын баримтууд /хх-н 6/, нас тоолсон тэмдэглэл /хх-н 8/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 32-34/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч П.Б  нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах техник технологийн политехник коллежийн дотуур байранд М.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч М.Б-ын: “...Тэгэхээр нь би тэр залуу дээр очоод “яасан” гэхэд тэр залуу “чи яагаад хэгжүүрэхээд байгаа юм” гээд миний зүүн талын шанаа руу алгадаад хамар руу мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 5/, гэрч О.Т-ий: “...Б П.Б-ын дэргэд ирэхэд П.Б-а заамдаж аваад нэг алгадаад мөргөсөн. Б-ын хамарнаас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/, гэрч Б.А-ын: “...411 дүгээр өрөөнд амьдардаг П.Б-а гэх залуу намайг “Б-ыг дуудчих” гэхээр нь би 409 дугаартай өрөө рүү ороод Б-д “411 дүгээр өрөөний П.Б-а чамайг дуудаж байна” гэж хэлээд гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 12/, шинжээчийн 3249 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч П.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.Б  нь хохирогч М.Б-тай маргалдан түүнийг алгадан, мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Б-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, эм тариа авсан, эмчилгээ хийлгэсэн 207.568 төгрөг, нийт 215.568 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж насанд хүрээгүй хохирогч М.Б-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч П.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь П.Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг ____________________ ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч П.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй хохирогчийн хохирлыг нөхөн төлөөгүй, түүнчлэн, шүүгдэгч нь хохирол төлөх боломжгүй, ар гэрийн бололцоо байхгүй гэж мэдүүлсэн тул торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч П.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч П.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П.Б-ад 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б  нь шүүхээс оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П.Б-аас 215.568 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч М.Б-д олгосугай.
  6. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР