| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 1181 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 13.5.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 1181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Т.Мөнх-Амгалан
шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Ганбат
шүүгдэгч: Л.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт Б овогт Л Л холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906010551081 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Л Л, 20 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажил, сургуульгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, 3 дүүгийн хамт тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 968 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тус ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1769 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Л нь
1.2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн М.З садар самуун агуулга бүхий өөрийн зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
2.2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
3.2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
4.2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.З садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
5. 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Д.О садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 15.000 төгрөгийг залилан авсан
6. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Н.Н садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 60.000 төгрөгийг залилан авсан
7. 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн П.Г садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 40.000 төгрөгийг залилан авсан
8. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Э.М садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
9. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн А.Ч садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
10. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Л садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 35.000 төгрөгийг залилан авсан
11. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Т садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
12. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.Ө садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 40.000 төгрөгийг залилан авсан
13. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн М.П насанд хүрэгчдийн элсүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 15.000 төгрөгийг залилан авсан
14. 2018 оны 11 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
15. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 40.000 төгрөгийг залилан авсан
16. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Э массаж хийнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
17. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
18. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5000 төгрөгийг залилан авсан
19. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн С.Т садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
20. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.А садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
21. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
22. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Т.Г садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
23. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.А садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
24.2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Т.Д садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
25. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Л садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
26. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Ж.Н садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
27. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5000 төгрөгийг залилан авсан
28.2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
29. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Х.М садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
30. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн У.Ө садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
31. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Т.А садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
32. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Л.О садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
33.2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн О.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
34. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Т.С садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
35. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Н.О садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5000 төгрөгийг залилан авсан
36.2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Х.Н садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
37. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 25.000 төгрөгийг залилан авсан
38. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Н.М садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
39. 2018 оны 11 дүгээр сарын 1 8-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Д.Г садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5000 төгрөгийг залилан авсан
40. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
412018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.Г садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
42. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
43. 2018 оны 12 дугаар сарын 29-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн У.Ч садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5000 төгрөгийг залилан авсан
44. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Т.Т садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
45. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
46. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 100.000 төгрөгийг залилан авсан
47. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.Г садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
48.2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Х.Р садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
49. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Л.Х садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
50. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Н.З садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
51. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Ч.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
52. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн И.И садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
53.2018 оны 11 дугаар сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 4000 төгрөгийг залилан авсан
54. 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.Г садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 60.000 төгрөгийг залилан авсан
55.2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн О.Ч садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 15.000 төгрөгийг залилан авсан
56. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
57. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Ц.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
58. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Д садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
59. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 70.000 төгрөгийг залилан авсан
60. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Н садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
61. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.И садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
62. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.А садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 40.000 төгрөгийг залилан авсан
63. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн О.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 40.000 төгрөгийг залилан авсан
64.2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн А.А садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
65. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн С.Г садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5000 төгрөгийг залилан авсан
66. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
67. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
68. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн С.Г садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
69. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн М.Ч садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
70. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.М садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 15.000 төгрөгийг залилан авсан
71. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.М садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
72. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн С.П садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
73. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
74. 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Ц садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5000 төгрөгийг залилан авсан
75. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.Н садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
76. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Х.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 50.000 төгрөгийг залилан авсан
77. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Д.А садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
78. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн А.Ж садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 15.000 төгрөгийг залилан авсан
79. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Ш садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5000 төгрөгийг залилан авсан
80.2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Л.О эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж мөнгө шилжүүлэхийг шаардан дансаар 133.000 төгрөг авсан
81.2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Д.Б эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж мөнгө шилжүүлэхийг шаардан дансаар 10.000 төгрөг авсан
82.2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр О.Б эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж мөнгө шилжүүлэхийг шаардан дансаар 100.000 төгрөг авсан
83. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Н.Л эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж мөнгө шилжүүлэхийг шаардан дансаар 44.500 төгрөг авсан
84. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б.Б эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж мөнгө шилжүүлэхийг шаардан дансаар 460.000 төгрөг авсан
85. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А.Ж эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж мөнгө шилжүүлэхийг шаардан дансаар 5000 төгрөг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, би мөрдөн байцаалтын шатанд хэргээ үнэн зөв мэдүүлсэн учир нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Л.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Д.О эзэмшлийн виза картыг ашиглан хэрэг хийсэн. Маш олон хүнээс мөнгө авсан. Хэзээ хэнээс хэдэн төгрөг авсанаа мэдэхгүй байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. /1-р хх-ийн 239/
Хохирогч М.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 3-ны 02.00 цагт фейсбүүк дээр бичлэг зарна гэсэн зар байхаар нь холбогдож мөнгө явуулсан. Өөрийн зураг бичлэгээ зарна гэсний дагуу мөнгө явуулсан. Би 20.000 төгрөг явуулсан гэжээ. /хх-н 1-р хх-н 13/
Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллаганы үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 06-07 дугаар сарын үед өөрийн охин Т хамт явж ХААН банк дээр очиж өөрийн нэр дээр данс нээлгэсэн юм. Би уг картыг аваад огт ашиглаагүй учир дансны дугаар болон нууц үгийг нь мэдэхгүй байна. Миний охин ажил хийж байгаа учир цалингаа миний дансаар авах гэж би уг дансыг нээлгэсэн юм. Гэтэл манай охин Т миний картыг өөр хүнд шилжүүлээд уг хүн нь миний картыг ашиглаад хэрэг хийсэн гэж дуулсан гэжээ. /1-р хх-ийн 15//
ХААН банкны данс эзэмшигч Д.О депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-н 58-63/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гэртээ байж байтал оройн 22.00 цагийн орчимд фейсбүүк цахим хаягаар садар самуун агуулга бүхий бичлэг зарна гэсэн хуурамч зарын дагуу үл таних хүнд буюу О гэж хүний Хаан банкны данс руу өөрийн эзэмшлийн 5076252308 данснаасаа 20.000 төгрөг шилжүүлсэн юм. Гэтэл намайг фейсбүүк хуудаснаасаа блок хийгээд алга болсон гэжээ. /хх-н 1-р хх-н 107-108/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр зарын фейсбүүк дээр ортол садар самуун бичлэг агуулсан зураг, бичлэг зарна гэсэн хуурамч зарын дагуу О гэж хүний данс руу 20.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл удалгүй намайг блок хийгээд алга болсон гэжээ. /хх-н 1-р хх-н 119-121/
Хохирогч Б.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр найзтайгаа хамт явж байсан. Тэгээд фейсбүүк ортол садар самуун агуулга бүхий бичлэг зарна гэсэн зар байхаар нь зарын дагуу холбогдоход О гэж хүний данс руу мөнгө хий гэсэн. Тэгэхээр нь би өөрийн данснаас 10.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл намайг шууд блок хийгээд алга болсон гэжээ. /хх-н 1-р хх-н 132/
Хохирогч М.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 02.00 цагт фейс дээр бичлэг зарна гэсэн зар байхаар нь холбогдсон. Өөрийн зураг бичлэгээ зарна гэсэн байсан тул би 20.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 1-р хх-н 11/
Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 29-ны өдөр зарын фейсбүүк дээр тавьсан садар самуун бичлэг агуулсан зураг, бичлэг зарна гэсэн хуурамч зарын дагуу О гэж хүний данс руу өөрийн данснаас 3 удаа 5000 төгрөг нийт 15.000 төгрөг шилжүүлсэн. Зарын дагуу видео авч үзэх гэж л мөнгө шилжүүлсэн гэжээ. /хх-н 1-р хх-н 144/
Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаараа орж байгаад эротик зураг видео бичлэг байна, мөн уулзаж болно гэсэн утгатай зар байхаар нь холбогдсон. Би уг ирсэн данс руу 3 удаа 20.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл зураг бичлэг ирээгүй намайг хуурсан байсан гэжээ. /хх-н 1-р хх-н 156-157/
Хохирогч П.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 9-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаараа орж байгаад эротик зураг видео бичлэг байна, мөн уулзаж болно гэсэн утгатай зар байхаар нь холбогдсон. Гэтэл эхлээд мөнгөө явуул гэсэн. Тэгээд би уг хаягаар ирсэн Хаан банкны данс руу гурван удаа 10.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 30.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл намайг хуурсан байсан гэжээ. /хх-н 1-р хх-н 170-171/
Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би болсон асуудлыг сайн санахгүй байна. Би өөрийн эзэмшлийн дансны хуулгаа харахад 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Д О гэх үл таних хүний 5363061237 дугаартай данс руу Нi гэсэн утга бичиж 10.000 төгрөг шилжүүлсэн байна. Тухайн үед фейсбүүк зарын дагуу л мөнгө шилжүүлж байсан юм. Гэхдээ яг хэн гэдэг фейсбүүк хаягтай хүн, зар оруулсан байсныг одоо санахгүй байна. Тухайн хүн надаас 10.000 төгрөг шилжүүлж авчихаад намайг блок хийчихсэн юм. Би ямар ч байсан зарын дагуу мөнгө шилжүүлсэн. Би зураг бичлэг аваагүй гэжээ. /хх-н 1-р хх-н 180/
Хохирогч А.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би Өмнөговь аймагт ажил хийж байсан юм. Тэр үед шөнийн 03.00 цагийн орчимд фейсбүүк цахим хуудас үзээд байж байтал садар самуун агуулга бүхий бичлэг зарна гэсэн зар явж байхаар нь уг зарын дагуу тавьсан хүн рүү нь чат бичтэл Д О гэж хүний тоот дансыг явуулаад энэ данс руу 20.000 төгрөг хийчих гэхээр нь би гэрээсээ мобайл банкаар 20.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 1-р хх-н 190/
Хохирогч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр фейсбүүкт байж байтал нэг сонин нэртэй хүн над руу чат бичсэн. Тэрээр би өөрийнхөө нүцгэн зургыг 10.000 төгрөгөөр үзүүлий гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч эхлээд 10.000 төгрөг дараа нь 15.000 төгрөг дараа нь 10.000 төгрөг нийт 35.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 1-р хх-н 199/
Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр би таксинд явж байгаад гар утсаараа фейсбүүк ортол насанд хүргчдийн зураг бичлэг зарна гэсэн пост байхаар нь чат бичээд өгсөн данс руу нь 10.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 1-р хх-н 208/
Хохирогч Г.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би фейсбүүк цахим хуудсаар дамжуулаад насанд хүрэгчдийн дүрс бичлэг явуулна гэсэн зарын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр О гэж хүний данс руу 2 удаа 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд намайг залилсан байхаар нь би цагдаад хандсан. Би тухайн үед жоохон халамцуу байсан юм гэжээ. /хх-н 1-р хх-н 219-220/
Хохирогч М.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би фейсбүүк цахим хуудсаар дамжуулаад насанд хүрэгчдийн груддп элсүүлнэ гэсэн зарын дагуу 2018 оны 12 дугаар сарын 4-ны өдөр О гэж хүний данс руу 5000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 1-р хх-н 232-233/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд фейсбүүкээр садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэхээр нь авах болоод уг хүний өгсөн дансанд 30.000 төгрөгийг шилжүүлсэн гэжээ. /хх-н 1-р хх-н 239/
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зарын фейсбүүк дээр тавьсан садар самуун бичлэг, зураг зарна гэсэн хуурамч зарын дагуу О гэж хүний данс руу 20.000 төгрөгийг 2 удаа шилжүүлсэн гэжээ. /хх-н 2-р хх-н 10/
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр зарын фейсбүүк дээр тавьсан зарын дагуу Орхон гэж хүний данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл дахиад 20.000 төгрөг шилжүүл гэхээр нь мөн шилжүүлсэн чинь дахиад явуул гэхээр нь явуулаагүй. Би зарын дагуу массаж хийлгэх гэж мөнгө шилжүүлсэн гэжээ. /хх-н 2-р хх-н 21/
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гялс төвийн орчим явж байгаад одоо хэрэглэгчийх нь нэрийг мэдэхгүй байна порно бичлэг зарна гэсэн байхаар нь 10.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Гэтэл ямар нэгэн бичлэг ирээгүй. Тухайн данс эзэмшигч нь Д О гэж хүн байсан гэжээ. /хх-н 2-р хх-н 35/
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэрийг нь санахгүй нэг фейсбүүкийн цахим хаяг руу ороод насанд хүрэгчдийн бичлэг, садар самуунтай холбоотой зураг авахаар Д О гэх хүний данс руу 5000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл надад ямар нэгэн зураг бичлэг ирээгүй гэжээ. /хх-н 2-р хх-н 43/
Хохирогч С.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр манай хүүхдүүд фейсбүүк дээр тавьсан зураг бичлэг зарна гэсэн хуурамч зарын дагуу О гэж хүний данс руу 20.000 төгрөг миний данснаас шилжүүлсэн. Манай хүүхдүүд л шилжүүлсэн байсан гэжээ. /хх-н 2-р хх-н 55/
Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр би Сэлэнгэ аймагт ажил хийж явсан юм. Тэр үед найзуудтайгаа шөнийн 03.00 цагийн орчимд фейсбүүк цахим хуудас үзээд байж байтал садар самуун агуулга бүхий бичлэг зарна гэсэн зар явж байхаар нь уг зарын дагуу чат бичтэл Д О гэж хүний дансыг явуулаад энэ данс руу 20.000 төгрөг хий гэсэн. Тэгэхээр нь өөрийнхөө мобайл банкаар 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бичлэгээ авий гэтэл намайг блоколсон гэжээ. /хх-н 2-р хх-н 28/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Хаан банкны 5070313210 дугаартай данс бол миний өөрийн эзэмшлийн данс байгаа юм. Дээрх дансыг надаас өөр ашигладаг хүн байхгүй би ганцаараа ашигладаг юм. Би Д О гэж хүний данс руу яагаад 10.000 төгрөг шилжүүлсэнээ санахгүй байна. Мөнгөн тусламж гуйсан постын дагуу л шилжүүлсэн байх гэжээ. /хх-н 2-р хх-н 65/
Хохирогч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр зарын фейсбүүк дээр тавьсан гулгаа массаж хийнэ гэсэн хуурамч зарын дагуу О гэж хүний данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 2-р хх-н 77/
Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өөрийн данснаасаа 30.000 төгрөг шилжсэн талаар мэдэхгүй байна. Тухайн өдрийн асуудлыг ч би санахгүй байна гэжээ. /хх-н 2-р хх-н 86/
Хохирогч Т.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр ажил дээрээ байхдаа фейсбүүк орж байгаад эротик видео бичлэг байна зарна гэсэн байхаар нь авах санаатай холбогдсон. Гэтэл эхлээд 10.000 төгрөг явуул гэсэн байхаа би сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг данс руу 10.000 төгрөг эхлээд явуулсан дараа нь дахин 30.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл удалгүй намайг блок хийсэн байсан гэжээ. /хх-н 2-р хх-н 97/
Хохирогч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 22 дугаар байр 84 тоот хаяган дээр гэртээ байхад фейсбүүк дээр садар самуун бичлэг зарна гэсэн чатаар зар ирээд урьдчилгаа мөнгөө шилжүүлбэл бичлэг явуулна гэсэн байхаар нь би 5363061237 данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 2-р хх-н 106-107/
Хохирогч Ж.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр фейсбүүкээр мэдээлэл хараад байж байтал нэг хүн над руу чат бичсэн. Би өөрийнхөө нүцгэн зургыг 10.000 төгрөгөөр үзүүлий та надад 10.000 төгрөг шилжүүл гэсэн байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Д.О гэж хүний данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл тэр охин над руу нүүр царай нь харагдахгүй нүцгэн эмэгтэй хүний зураг явуулсан байсан. Тэгэхээр нь би чи яагаад ийм зураг явуулж байгаа юм гэсэн чинь дахиад 20.000 төгрөг шилжүүл тэгвэл явуулий гэхээр нь чадахгүй гэсэн чинь ахаа та туслаач манай ээж өвчтэй тэгээд би мөнгө олох гэсэн юм гэхээр нь би 20.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл удалгүй ахаа та дахиад 40.000 төгрөг явуулчих гэхээр нь энэ ер нь бүтэхгүй амьтан байна гэж бодоод блок хийсэн гэжээ. /хх-н 2-р хх-н 115/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зарын фейсбүүк дээр тавьсан садар самуун бичлэг агуулсан зураг, бичлэг зарна гэсэн хуурамч зарын дагуу О гэж хүний данс руу өөрийн данснаас 5000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 2-р хх-н 127/
Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний фейсбүүк цахим хуудасны чатад Michelle гэх цахим хаягтай үл таних хүн 2018 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 25 тусгай группд элсүүлнэ гэж чат бичиж орж ирсэн. Ингээд уг чатын дагуу ямар учиртай тусгай групп болох талаар нь асуухад насанд хүрэгчдийн дүрс бичлэг оруулдаг мөн хэн нэгэн харилцаа тогтоож уулзах боломжтой групп гэсэн байсан тул ороход яах ёстой бэ гэхэд О гэж хүний 5363061237 данс руу 20.000 төгрөг шилжүүл гэсэн. Тэгэхээр нь би өөрийн данснаасаа 20.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 2-р хх-н 137/
Хохирогч Х.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ байж байтал шөнийн 01.00 цагийн орчимд фейсбүүк цахим санд ортол садар самуун агуулга бүхий бичлэг зарна гэсэн зар явж байхаар нь чат бичсэн чинь Д О гэж хүний данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл удалгүй намайг блок хийсэн байсан гэжээ. /хх-н 2-р хх-н 151/
Хохирогч У.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарын үнэгүй мн дээр тавьсан массаж хийнэ гэсэн хуурамч зарын дагуу О гэж хүний данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 2-р хх-н 163/
Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 15-наас над руу чат бичиж ахаа надад туслаач би таньд буцаад тус болно мөнгө байвал шилжүүлчих удаахгүй өгнө гэхээр нь би 10.000 төгрөг шилжүүлсэн. Би О гэж хүний данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 2-р хх-н 171/
Хохирогч Л.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. 2018 оны 12 дугаар сарын сүүлээр шиг санаж байна фейсбүүк дээр садар самуун бичлэг зарна гэсэн байхаар нь би авах санаатай Д О гэж хүний данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 2-р хх-н 181/
Хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. 2018 оны 12 дугаар сарын сүүлээр шиг санаж байна фейсбүүк дээр садар самуун бичлэг зарна гэсэн байхаар нь би авах санаатай Д О гэж хүний данс руу 5000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 2-р хх-н 189/
Хохирогч Т.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс Д О гэж хүний данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 2-р хх-н 197/
Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 13.00 цагийн орчимд гэртээ байж байгаад фейсбүүк рүү ортол садар самуун агуулга бүхий бичлэг зарна гэсэн байхаар нь холбогдоод Д О гэж хүний данс руу 5000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 2-р хх-н 206/
Хохирогч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 20.00 цагийн орчимд фейсбүүк дээр бичлэг зарна гэсэн байхаар нь холбогдоод 10.000 төгрөг 2 удаа шилжүүлсэн гэжээ. /хх-н 2-р хх-н 217/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр манай хүүхдүүд фейсбүүк дээр тавьсан хуурамч зарын дагуу миний данснаас 25.000 төгрөгийг О гэж хүний данс руу хийсэн байсан гэжээ. /хх-н 2-р хх-н 229/
Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 2-ны өдөр байхаа сайн санахгүй байна фейсбүүк орж байгаад эротик зураг видео бичлэг байна зарна гэхээр нь сонирхоод чатаар эхлээд мөнгөө явуулсан. Би 20.000 төгрөгийг 536361237 данс руу шилжүүлсэн гэжээ. /хх-н 2-р хх-н 241/
Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би фейсбүүк хаягаар ороод порно бичлэг зарна гэсэн байхаар нь авахаар 5000 төгрөг Д О гэж хүний данс руу шилжүүлсэн гэжээ. /хх-н 2-р хх-н 250/
Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ байхдаа фейсбүүк ортол эротик видео бичлэг зарна гэсэн байхаар нь холбогдоод эхлээд 10.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл намайг блок хийсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 10/
Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би өөрийн машиндаа сууж байхдаа фейсбүүк орсон. Гэтэл Монгол порно бичлэг зарна гэсэн байхаар нь авахаар болоод холбогдсон гэтэл урьдчилгаа 20.000 төгрөг хийгэхээр нь би Д.О гэсэн хүний данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй намайг блок хийсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 19/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би хөдөө орон нутагт ажилладаг юм. 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хотод орж ирээд 7-ны өдөр фейсбүүк ортол порно зураг зарна гэсэн зар байсан. Тэгээд би уг бичлэгийг авахаар болоод урьдчилгаа болох 10.000 төгрөгийг шилжүүлсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 27/
Хохирогч У.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр би фейсбүүк зарын дагуу ороод садар самуун бичлэг зарна гэхээр нь авахаар болоод 5000 төгрөг өгсөн дансанд нь шилжүүлсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 36/
Хохирогч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зарын фейсбүүкээр ороод садар самуун бичлэг зарна гэсэн байхаар нь авахаар болоод 20.000 төгрөгийг Орхон гэж хүний данс руу шилжүүлсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 49/
Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай хүүхдүүд зар дээр тавьсан байсан зарын дагуу О гэж хүний данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн байсан гэжээ. /хх-н 3-р хх-н 60/
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өдрийн 19.00 цагийн орчимд би ажил дээрээ байж байтал фейсбүүк хаяг дээр садар самуун бичлэг зарна гэсэн зар байхаар нь би О гэж хүний данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл удалгүй намайг блок хийсэн байсан гэжээ. /хх-н 3-р хх-н 69/
Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 02.00 цагийн орчимд гэртээ байхдаа фейсбүүк рүү ортол садар самуун бичлэг зарна гэсэн байхаар нь би авахаар болоод 10.000 төгрөг Д О гэж хүний данс руу шилжүүлсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 81/
Хохирогч Х.Р мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр фейсбүүк хаягаар ортол гар утас худалдаа гэсэн группд гар утас зарна гэсэн байхаар нь чат бичээд хэдээр зарах бэ гэхэд 130.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би авий гээд хаана уулзах уу гэтэл 10.000 төгрөг шилжүүл гэсэн. Тэгээд би өөрийн данснаасаа 5363061237 дансанд 10.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 90/
Хохирогч Л.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байхдаа фейсбүүкээр ортол нэг хүн видео бичлэг хийнэ гэсэн байхаар нь холбогдоод ямар үнэтэй бэ гэхэд эхлээд 10.000 төгрөг хийчих гэсэн. Тэгээд Д.Орхон гэж хүний данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 98/
Хохирогч Н.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 02.00 цагийн орчимд гэртээ байж байгаад фейсбүүкээр ортол садар самуун бичлэг зарна гэсэн байхаар нь чат бичтэл Д О гэж хүний данс явуулаад энэ дансанд 10.000 төгрөг хий гэсэн. Тэгээд мөнгөө шилжүүлчихээд бичлэгээ авий гэтэл намайг блок хийчихсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 108/
Хохирогч Ч.Энхмөнх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зарын фейсбүүкээр ортол садар самуун бичлэг зарна гэсэн байхаар нь би холбогдоод 10.000 төгрөгийг Д.О гэж хүний данс руу шилжүүлсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 120/
Хохирогч М.И мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр зарын фейсбүүкээр ортол садар самуун бичлэг зарна гэсэн байхаар нь холбогдоод О гэж хүний данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 132/
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлаасаа тараад интернет кофед сууж байгаад фейсбүүк рүү ортол эмэгтэй хүний нүцгэн зураг зарна гэсэн байхаар нь холбогдсон. Гэтэл 4000 төгрөг шилжүүл гэхээр нь би шилжүүлсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 142/
Хохирогч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр би фейсбүүкээр ортол хаягыг нь санахгүй байна нэг хаягнаас садар самуун бичлэг зарна гэсэн байхаар нь ороод бичлэг авий гэхэд урьдчилгаа хий гэхээр нь би 2 удаа нийт 60.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 151/
Хохирогч О.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 02.00 цагийн орчимд ажил дээрээ фейсбүүк рүү ортол садар самуун бичлэг зарна гэсэн байхаар нь авахаар болоод холбогдсон. Гэтэл урдьчилгаа 15.000 төгрөг шилжүүл гэхээр нь Д.О гэдэг хүний данс руу шилжүүлсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 165/
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зарын фейсбүүкийн дагуу залгатал массаж хийнэ гэсэн байсан. Тэгээд би О гэж хүний данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 176/
Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүкээр ортол садар самуун бичлэг зарна гэсэн байхаар нь авахаар болсон. Гэтэл 10.000 төгрөг явуул гэхээр нь би өгсөн дансанд нь 10.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 185/
Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр зарын дагуу садар самуун бичлэг авахаар болоод О гэдэг хүний данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 197/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байгаад фейсбүүкээр ортол садар самуун бичлэг зарна гэсэн байхаар нь авахаар болоод өгсөн дансанд нь 70.000 төгрөг 2 удаа шилжүүлсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 205/
Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Хаан банкны 5180716112 дугаартай данс бол миний ээж С овогтой Бгэх хүний нэр дээр байдаг данс байгаа юм. Ээж бид хоёр дундаа нэг данс эзэмшдэг юм. Миний данснаас Д.О данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн асудлыг би мэдэхгүй байна. Гэхдээ би шилжүүлсэн юм байлгүй гэжээ. /хх-н 3-р хх-н 214/
Хохирогч Г.И мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр байхаа фейсбүүк орж байгаад эротик зураг видео бичлэг байна зарна гэхээр нь сонирхоод орсон. Тэгтэл эхлээд мөнгөө явуул гэсэн. Тэгэхээр нь би 10.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 227/
Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би өөрийн 5820063143 данснаас Д.О гэж хүний данс руу бичлэг авах гээд 40.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 237/
Хохирогч О.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр фейсбүүк дээр садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж байхаар нь авахаар болоод 40.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 3-р хх-н 42/
Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр фейсбүүк дээр садар самуун бичлэг зарна гэсэн байхаар нь холбогдоод өгсөн данс руу нь 30.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 4-р хх-н 12/
Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр 5045616396 данснаас өдөр 15.00 цагийн орчимд 5363061237 дансруу 5000 төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгийг ямар шалтгаанаар хэн гэдэг хүн рүү яах гэж шилжүүлсэнээ санахгүй байна гэжээ. /хх-н 4-р хх-н 22/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 21-нд фейс бүүк чатаар бичлэг зарна гэсэн байхаар нь зарын дагуу 10.000 төгрөгийг 5363061237 данс руу шилжүүлсэн. Гэтэл удалгүй намайг блоколсон байсан гэжээ. /хх-н 4-р хх-н 32/
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр би гэртээ байж байгаад фейсбүүкрүү ортол садар самуун агуулга бүхий бичлэг зарна гэсэн байхаар нь би өөрийн данснаас Д.О гэж хүний данс руу мөнгө шилжүүлсэн гэжээ. /хх-н 4-р хх-н 44/
Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Хаан банкны 5585171224 дугаартай дансыг эзэмшдэг юм. Надаас өөр хүн уг дансыг ашиглах боломжгүй. Интернет банкны нууц дугаарыг надаас өөр хүн мэдэхгүй. Гэтэл миний данснаас 30.000 төгрөг шилжээд 5363061237 дансанд орсон байна гэжээ. /хх-н 4-р хх-н 75/
Хохирогч М.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би хөдөө ажил хийлэг хүн. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би өөрийн данснаас 5363061237 дансанд 10.000 төгрөг шилжүүлсэн. Би порно бичлэг зарна гэсэн байхаар нь авахаар мөнгө шилжүүлсэн юм гэжээ. /хх-н 4-р хх-н 82/
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр фейсбүүк дээр порно бичлэг зарна гэсэн зар байхаар нь холбогдсон. Тэгээд 5000 төгрөг шилжүүлсэн юм гэжээ. /хх-н 4-р хх-н 117/
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн гар утсаараа фейсбүүк ортол насанд хүрэгчдийн бичлэг, зураг, видео чат хийнэ гэсэн байхаар нь холбогдсон. Гэтэл намайг данс руу 30.000 төгрөг хийгэхээр нь би 20.000 төгрөг нэг удаа 10.000 төгрөг нэг удаа хийсэн гэжээ. /хх-н 4-р хх-н 127/
Хохирогч С.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө би фейсбүүкээр орж байгаад порно бичлэг зарна гэсэн байхаар нь ороод авахаар болоод мөнгө шилжүүлсэн гэжээ. /хх-н 4-р хх-н 143/
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр би гэртээ байж байгаад фейсбүүкээр ортол садар самуун агуулга бүхий бичлэг зарна гэсэн байхаар нь би холбогдсон. Гэтэл Д.Оданс руу 10.000 төгрөг шилжүүл гэхээр нь би шилжүүлсэн гэжээ. /хх-н 4-р хх-н 151/
Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байхдаа фейсбүүк ортол порно бичлэг зарна гэсэн байхаар нь авахаар болоод холбогдсон. Гэтэл намайг 5000 төгрөг шилжүүл гэхээр нь би шилжүүлсэн гэжээ. /хх-н 4-р хх-н 161/
Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр би данс руу мөнгө шилжүүлсэн талаараа мэдэхгүй байна. Би бичлэг зураг аваагүй гэжээ. /хх-н 4-р хх-н 170/
Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр 21.38 цагийн орчимд би гэртээ байж байгаад өөрийн данснаасаа мөнгө залилуулсан гэжээ. /хх-н 4-р хх-н 178/
Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр О гэж хүний данс руу 30.000 төгрөг шилжсэн байна. Би үүнийг мэдэхгүй байна. Надад мөнгөний хэрэг болоод би найз Т данснаас мөнгө шилжүүлж авч байсан. Гэхдээ яг ямар зорилгоор яагаад 30.000 төгрөг шилжүүлсэнийг мэдэхгүй байна гэжээ. /хх-н 4-р хх-н 199/
Хохирогч А.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр би ажил дээрээ байж байхдаа фейсбүүк ортол онлайн зураг тавьж байгаа бичлэгээ зарна гэсэн байхаар нь би бичлэг авахаар тохирсон. Тэгээд өөрийн данснаас 5363061237 данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл миний фейсбүүкийн чатны зургыг дарж мөн миний зургыг над руу таглан фейсбүүкээр энэ хүн бол гаж донтон бэлгийн дур хүслээ хангахын тулд над руу чат бичсэн гэх зэрэг худал мэдээлэл тарааж миний нэр хүндэд халдаж эхэлсэн. Тэгээд надаас 450.000 төгрөгийг 3 цагийн дотор өг гэж нэхэж эхэлсэн. Би мөнгө өгөөгүй харин данс руу нь нэг удаа 5000 төгрөг хийсэн гэжээ. /хх-н 4-р хх-н 210/
Хохирогч Б.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр фейсбүүк ортол порно зураг зарна гэсэн байхаар нь ороод авахаар болсон. Гэтэл урьдчилгаа мөнгө шилжүүл гэхээр нь би 5000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй намайг блок хийсэн байсан гэжээ. /хх-н 4-р хх-н 219/
Хохирогч Л.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэг хүнээс чат ирээд янз бүрийн юм бичээд байсан. Тэгж байснаа бичсэн чатыг чинь түгээнэ 250.000 төгрөг шилжүүл гэсэн. Тэгээд би өөрийн нэр хүндээ бодоод 133.000 төгрөгийг шилжүүлсэн гэжээ. /хх-н 4-р хх-н 66/
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 4-ны өдөр фейсбүүкээр Дэггүй охин гэх цахим хаягтай эмэгтэйтэй танилцсан. Бид хоёр чатаар харьцаж эхэлсэн. Тухайн өдрөө нөгөө хүн 10.000 төгрөг өгөөч гэсэн. Тэгэхээр нь би О гэдэг хүний данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн. Тэгж байснаа нөгөө хүн миний бичсэн чат болон зургыг дэлгэцнээс авч над руу эргүүлэн явуулж олон нийтэд цацна гээд 200.000 төгрөг шилжүүлэхийг шаардсан гэжээ. /хх-н 4-р хх-н 95/
Хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр фейсбүүк цахим хуудсаар Я гэх хаягтай нүүр царай нь харагдахгүй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягнаас танилцах уу гэсэн зар орж ирсэн. Би хэн бэ гэхэд танилций гээд чат бичсэн. Тэгж байснаа намайг дарамталж эхэлсэн. Тэгээд надаас 150.000 төгрөг өг гэж шаардсан. Надад мөнгө байгаагүй тул би Ч гэх танилаасаа 100.000 төгрөг шилжүүлсэн. Би Ч 100.000 төгрөгийг нь өгчихсөн гэжээ. /хх-н 4-р хх-н 106/
Хохирогч Н.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 5028791936 данс бол миний өөрийн данс юм. Миний данснаас удаа дараа мөнгө гарсан байна. Ямар учиртай юм гэхээр 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр миний хаяг руу үл таних хүн чат бичсэн байсан. Тэгээд миний фейсбүүк дээр байсан зургыг аваад хажууд нь нүцгэн хүүхний зураг тавиад янз бүрийн зүйл биччихсэн байсан. Тэгээд надаас 50.000 төгрөг нэхсэн. Би нэр төрөө бодоод уг хүнд 44.500 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 4-р хх-н 135/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын эхээр миний фейсбүүк хаяг руу Т.З гэх хүн Сайн уу гэсэн байсан. Тэгээд би чат бичээд танилцахад өөрийгөө З л гээд байсан. Тэр хүн надаас янз бүрийн юм асуугаад би хариулаад л байдаг байсан. 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр чатлаад гэрлүүгээ харих гэтэл мөнгө байдаггүй унааны мөнгө өгөөч гэхээр нь би Д.О гэсэн данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 1 дүгээр сарын 5-нд над руу чат бичээд миний зурагнуудыг бөөгнүүлээд зурагны дээр нь янз бүрийн юм бичсэн байсан. Тэгээд уг зүйлийг чинь олон нийтэд цацна гээд мөнгө нэххээр нь би нэр төрөө бодоод нийт 420.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 4-р хх-н 187/
Хохирогч А.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би хөдөө ажилладаг юм. 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр фейсбүүкээр ортол онлайн зураг, тавьж байгаа бичлэгээ зарна гэхээр нь холбогдсон. Тэгээд урьдчилгаа 10.000 төгрөг өг гэхээр нь би данс руу нь шилжүүлсэн. Тэгж байтал намайг янз бүрээр дарамталж эхэлсэн. Тэгээд надаас 450.000 төгрөг нэхэж өгөхгүй гэхээр мэдээллийг чинь тараалаа гээд байхаар нь би 5000 төгрөг нэг удаа шилжүүлсэн гэжээ. /хх-н 4-р хх-н 210/
Л.Л иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 26/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 25/,оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 30/ шийтгэх тогтоолуудын хуулбарууд/ 1-р хх-н 40-44/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, прокурорын тогтоол / яллагдагчаас мэдүүлэг авсан зэрэг болно.
Л.Л нь 1.2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн М.З садар самуун агуулга бүхий өөрийн зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
2.2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
3.2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
4.2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.З садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
5. 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Д.О садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 15.000 төгрөгийг залилан авсан
6. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Н.Н садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 60.000 төгрөгийг залилан авсан
7. 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн П.Г садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 40.000 төгрөгийг залилан авсан
8. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Э.М садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
9. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн А.Ч садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
10. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Л садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 35.000 төгрөгийг залилан авсан
11. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Т садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
12. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.Ө садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 40.000 төгрөгийг залилан авсан
13. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн М.П насанд хүрэгчдийн элсүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 15.000 төгрөгийг залилан авсан
14. 2018 оны 11 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
15. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 40.000 төгрөгийг залилан авсан
16. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Э массаж хийнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
17. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
18. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5000 төгрөгийг залилан авсан
19. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн С.Т садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
20. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.А садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
21. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
22. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Т.Г садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
23. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.А садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
24.2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Т.Д садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
25. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Л садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
26. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Ж.Н садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
27. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5000 төгрөгийг залилан авсан
28.2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
29. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Х.М садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
30. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн У.Ө садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
31. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Т.А садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
32. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Л.О садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
33.2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн О.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
34. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Т.С садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
35. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Н.О садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5000 төгрөгийг залилан авсан
36.2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Х.Н садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
37. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 25.000 төгрөгийг залилан авсан
38. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Н.М садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
39. 2018 оны 11 дүгээр сарын 1 8-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Д.Г садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5000 төгрөгийг залилан авсан
40. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
412018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.Г садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
42. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
43. 2018 оны 12 дугаар сарын 29-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн У.Ч садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5000 төгрөгийг залилан авсан
44. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Т.Т садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
45. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
46. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 100.000 төгрөгийг залилан авсан
47. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.Г садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
48.2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Х.Р садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
49. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Л.Х садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
50. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Н.З садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
51. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Ч.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
52. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн И.И садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
53.2018 оны 11 дугаар сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 4000 төгрөгийг залилан авсан
54. 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.Г садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 60.000 төгрөгийг залилан авсан
55.2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн О.Ч садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 15.000 төгрөгийг залилан авсан
56. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
57. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Ц.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
58. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Д садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
59. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 70.000 төгрөгийг залилан авсан
60. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Н садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
61. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.И садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
62. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.А садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 40.000 төгрөгийг залилан авсан
63. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн О.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 40.000 төгрөгийг залилан авсан
64.2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн А.А садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
65. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн С.Г садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5000 төгрөгийг залилан авсан
66. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
67. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
68. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн С.Г садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
69. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн М.Ч садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
70. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.М садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 15.000 төгрөгийг залилан авсан
71. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.М садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
72. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн С.П садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 20.000 төгрөгийг залилан авсан
73. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Э садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
74. 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Ц садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5000 төгрөгийг залилан авсан
75. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.Н садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10.000 төгрөгийг залилан авсан
76. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Х.Б садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 50.000 төгрөгийг залилан авсан
77. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Д.А садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 30.000 төгрөгийг залилан авсан
78. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн А.Ж садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 15.000 төгрөгийг залилан авсан
79. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Ш садар самуун агуулга бүхий зураг,бичлэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5000 төгрөгийг залилан авсан
80.2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Л.О эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж мөнгө шилжүүлэхийг шаардан дансаар 133.000 төгрөг авсан
81.2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Д.Б эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж мөнгө шилжүүлэхийг шаардан дансаар 10.000 төгрөг авсан
82.2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр О.Б эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж мөнгө шилжүүлэхийг шаардан дансаар 100.000 төгрөг авсан
83. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Н.Л эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж мөнгө шилжүүлэхийг шаардан дансаар 44.500 төгрөг авсан
84. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б.Б эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж мөнгө шилжүүлэхийг шаардан дансаар 460.000 төгрөг авсан
85. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А.Ж эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж мөнгө шилжүүлэхийг шаардан дансаар 5000 төгрөг авсан гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч нарын мэдүүгүүд, ХААН банкны дансны хуулга шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Л.Л нь анх ПС тоглоомын газарт тоглож байгаад энэ санааг олсон бөгөөд өөрийн найз охиноор данс нээлгэн хүмүүсээс мөнгө авч байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг түүнээс гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.
Л.Л нь энэ хэргийн улмаас 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 16 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Л.Л нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 968 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нийт 3 сар хорих ял болгон ялуудыг нэмж нэгтгэн шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Л Л Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Л 2 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Л.Л 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Л.Л оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 03 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Л.Л оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Л.Л энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, мөн 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1 сар хорих ял, хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 10 сарын хугацаагаар тогтоосугай
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Л цагдан хоригдсон 16 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Л авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Л.Л 133,000 төгрөгийг Л.О,100.000 төгрөгийг О.Б, 44.500 төгрөгийг Н.Л, 460.000 төгрөгийг Б.Б тус тус олгосугай.
10. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Л авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН