| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 197/2025/07409/И |
| Дугаар | 210/МА2025/01517 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/01517
*******-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Одгэрэл, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 197/ШШ2025/07202 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Зардлын 190,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 190,600 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг ...СӨХ нь мөнгийг хувийн дансаар авч шамшигдуулсан байх нөгөөтээгүүр оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар зурсан. СӨХ-ны бүрэлдэхүүнийг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольж шинэчлэх ээлжит бус хурлыг 2025.06.11-ний өдөр зарласан гэж эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг *******-ны удирдах зөвлөлийн хэдний өдрийн тогтоолоор орон сууцны зардалд 38,100 төгрөг байхыг тогтоосон баримтаа гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
4. ******* Засаг даргаас *******-г ******* СӨХ-ны бүртгэлд бүртгэж, ******* дугаартай гэрчилгээг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр олгож, *******-ны удирдах зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тушаалаар *******-ны гүйцэтгэх захирлаар *******ийг томилсон тушаал хүчинтэй байх тул тэрээр *******-г төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. /хх 5-6/
4.1 Хариуцагч ******* нь ******* ******* хороо, ******* байр, хаягт оршин суудаг, өмчлөгч мөн эсэхэд талууд маргаагүй.
5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчөөс сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.
5.1 ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/04305 дугаар захирамжаар нэхэмжлэгч *******-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч *******, нар нэхэмжлэлийн шаардлага 271,000 төгрөгийг төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх 27/
5.2 Мөн ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/02883 дугаар захирамжаар хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 28/
5.3 ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/02603 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр 324,900 төгрөг гаргуулах тухай хэрэгт ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 29/
6. ны баримтаар тухайн сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний нэг сарын хураамж 38,100 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байхаас гадна уг баримтаар хариуцагч нь 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 03 дугаар сарыг хүртэлх буюу 5 сарын төлбөр болох 190,500 төгрөг төлөөгүй болох нь тогтоогдож байна. /хх 8/ Түүнчлэн, хариуцагч нь дээрх баримт болон сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний нэг сарын хураамж 38,100 төгрөг эсэх болон уг төлбөрийг төлөөгүй эсэхэд маргаагүй.
6.1 Иймд давж заалдах шатны шүүх дээрх баримт болон шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг талуудын шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан дүгнээд хариуцагчаас 190,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзэв. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн шүүхэд гаргасан татгалзал нь сууц өмчлөгчид хуулиар үүсэх үүрэг болох тухайн зардлыг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 197/ШШ2025/07202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 190,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 6,365 гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-оос төлсөн 10,937 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
М.БАЯСГАЛАН