| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 197/2025/04485/И |
| Дугаар | 210/МА2025/01518 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/01518
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/09022 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00194 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 1,288,426,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, *******, ******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг албанд даалгаж шийдвэрлэжээ. /1хх 67-76/
3.1 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 23420741 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. /1хх 87/
4. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч *******, *******-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хураасан. Энэ ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.
4.1 *******-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тухай мэдэгдэл-ийг *******т хүргүүлсэн байна. /1хх 39/ Мөн өдөр шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт үйлджээ. /1хх 238/
4.2 Төлбөр төлөгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Улмаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2024/03867 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /1хх 166-169/
4.3 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2024/16968 дугаар захирамжаар нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг буцаасан. /1хх 175-176/
4.4 Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэлд ... *******-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох нэхэмжлэлийг буцаасан захирамжид гомдол гаргасан эсэх талаар тодруулахаар ******* дугаарын албаны утаснаас ******* дугаар луу залгаж ярихад нэхэмжлэгч гомдол гаргасан байна гэснээр тэмдэглэл дуусав гэжээ. /1хх 177/
Мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэлд ...*******-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох хэргийг тодруулахаар шүүгчийн туслахын ******* дугаарын утас руу ******* дугаарын утаснаас тодруулахад нэхэмжлэлийг буцаасан захирамж дээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна гэснээр тэмдэглэл дуусав гэсэн байна. /1хх 178/
5. Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-оор *******, *******-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан -ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , , байр од байрлах, 38.61 м.кв талбайтай орон сууцыг 123,044,000 төгрөгийн 70 хувиар тооцон 86,128,000 төгрөгөөр 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн. /1хх 184/
5.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заасан.
5.2 Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байх тул дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэж ажиллагаа явагдаагүй нөхцөлд уг хугацааг тоолох боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтыг зөв тогтоон, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, *******-ийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
6. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасан маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/09022 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
М.БАЯСГАЛАН