Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00098

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: *******,*******,*******-ын  хүсэлттэй,

цэргийн алба хаасан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

          Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ Миний бие 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тухайн үеийн Октябрийн районы цэргийн хэлтсээс ирүүлсэн зарлан дуудах хуудсын дагуу хугацаат цэргийн албанд татагдаж 0195 дугаар ангид тамирчин байлдагчаар 1991.09.14-ний өдөр хүртэл алба хаасан ба 1991.09.15-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын 0801 дүгээр хороонд сэргийлэгчээр улирч орсон болно. Миний бие цэргийн байнгын тэтгэвэрт гарах болсон тул цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү” гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

  Хүсэлт гаргагч ******* нь цэргийн алба хаасан байдлыг тогтоолгохоор шүүхэд хандсан байна.

  *******ын Дотоодын цэргийн 0195 дугаар ангид цэргийн алба хаасан тухай материалыг 1990 онд Нийслэлийн Октябрийн районаас цэргийн албанд татагдсан болон Дотоодын цэргийн 0195 дугаар ангид цэргийн алба хаасан бүртгэлүүдээс түүнтэй холбоотой материал олдоогүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын төв архивын газрын тодорхойлолтоор тогтоогдож байна.

  Гэвч хүсэлт гаргагчийн тайлбар, *******ад 1990.10.01-нд олгосон цэргийн батлах,  тухайн үеийн гэрэл зургууд, гэрч Ж.Батмөнх, Р.Лувсанпүрэв нарын мэдүүлэг зэрэг баримтаар 1990.10.22-ны өдрөөс 1991.09.15-ныг хүртэл хугацаанд 0195 дугаар ангид тамирчин байлдагчаар цэргийн алба хаасан болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангалаа.                                

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                              

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.14 дэх хэсэгт зааснаар*******-ыг 1990.10.22-ны өдрөөс 1991.09.15-ныг хүртэл 0195 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

          

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.ЭНХЦЭЦЭГ