Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 00136

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*******”  ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 210 000 төгрөгийг 2016.07.20-ны дотор төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******ээс 3475 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс  3475 төгрөгийг тус тус гаргуулж “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016.06.03-ны өдөр төлсөн 6950 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

                                                                                        

 

                                     ШҮҮГЧ                                      Д. ЭНХЦЭЦЭГ