Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 00136

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3-9 тоот, өөрийн байранд байрлах, “Жи мобайл”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт 5 дугаар гудамж, 123 тоотод оршин суух, Тангад овогт Доржготовын Дашчийрэв /РД:ВЮ89072110/-т холбогдох,

зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 210 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад                                                                                                                                         

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140 000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу алданги 70 000 төгрөг нийт 210 000 төгрөг  гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Дашчийрэв шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Жи мобайл”  ХХК-ийн нэхэмжилсэн нийт 210 000 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2016.07.20-ны дотор төлж барагдуулна” гэжээ.

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь NP10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140 000 төгрөг, алданги 70 000 төгрөг нийт 210 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Талуудын тайлбар, 2015.03.17-ны өдрийн төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ, зээл төлөх хуваарь зэргээс үзэхэд хариуцагч Д.Дашчийрэв нь 210 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд  нэхэмжлэлийн шаардлага болох 210 000 төгрөгийг 2016.07.20-ны дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Жи мобайл”  ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Д.Дашчийрэв нь нэхэмжлэлийн шаардлага 210 000 төгрөгийг 2016.07.20-ны дотор төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.Дашчийрэвээс 3475 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс  3475 төгрөгийг тус тус гаргуулж “Жи мобайл” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016.06.03-ны өдөр төлсөн 6950 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

                                                                                        

 

                                     ШҮҮГЧ                                      Д. ЭНХЦЭЦЭГ