| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2016/00111/И |
| Дугаар | 00177 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 00177
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Г.Лхагвадулам нь нэхэмжлэлийн шаардлага 270 000 төгрөгөөс 2016.07.01-ний өдөр 100 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 170 000 төгрөгийг 2016.07.08-ны өдөр төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.Лхагвадуламаас 4375 төгрөг, Хан-Ууд дүүргийн Татварын хэлтсээс 4375 төгрөгийг тус тус гаргуулж “Жи мобайл” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016.05.27-ны өдөр төлсөн 8750 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д. ЭНХЦЭЦЭГ