| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/01761/И |
| Дугаар | 210/МА2025/01317 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2025/01317
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/04650 дугаар шийдвэртэй,
******* нэхэмжлэлтэй,
*******ад холбогдох,
Төрд учирсан хохирол 14,475,182 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Төрийн албаны зөвлөлөөс , аялал жуулчлалын яаманд хяналт шалгалтыг хийхэд тухайн яамны харьяа болон яамны албан хаагчдыг төрийн албанд хууль бусаар буюу шалгалтгүйгээр томилсон зөрчил илэрсэн тул ******* 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон хавсралтад заасан 2013-2017 оны тушаалыг хүчингүй болгож, албан тушаалын сул орон тоог хууль, журамд заасны дагуу нөхөх арга хэмжээ авахыг , *******ад зөвлөмж хүргүүлсэн. Уг тогтоолыг үндэслэн ******* нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалаар тус яамны харьяа захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан *******ыг төрийн албанаас чөлөөлсөн.
1.2. ******* нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд хандсан.Тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийдвэрээр ,ын 2019 оны ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, *******т ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралттай байх хугацаанд ажилласан хугацааны цалин олговрыг олгохыг даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай магадлалаар шүүхийн шийдвэрт 18,000,000 төгрөг гэснийг 14,400,000 төгрөг гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
1.3. Дээрх шийдвэрийг үндэслэн Хууль зүй дотоод хэргийн сайдын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай 46 дугаар тушаалаар *******т ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 14,475,182 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн сайдын багцаас олгосон. Төрийн албаны зөвлөл төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар хариуцагч *******ад мэдэгдэл хүргүүлснийг эс зөвшөөрсөн.
Иймд төрд учирсан хохиролд 14,475,182 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Хариуцагч ******* нь ,аар ажиллаж байхад Төрийн албаны зөвлөлөөс , аялал жуулчлалын яам, түүний харьяа төрийн захиргааны зарим байгууллагад хяналт, шалгалт хийгээд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 28 дугаар тогтоолыг , аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн.Тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Төрийн албаны тухай хуулийн 27, 33 дугаар зүйлийг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон хавсралтад заасан 2013-2017 оны тушаалыг хүчингүй болгож, албан тушаалын сул орон тоог хууль, журамд заасны дагуу нөхөх арга хэмжээ авахыг ,ад зөвлөж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ******* ажлын албанд даалгасан.
Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэж заасан. Хариуцагч ******* нь ,ын хувьд ******* 2019 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж уг тогтоолд төрийн жинхэнэ албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон гэж дурдагдсан тул 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалаар захиргааны даргын апбан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс *******ыг чөлөөлсөн. ******* 2019 оны 28 дугаар тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйллийн 30.1, 30.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд гарч, хариуцагч ******* нь ,аар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д заасны дагуу ******* 2019 оны 28 дугаар тогтоолыг үндэслэл болгон мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн, Төрийн албаны төв байгууллагаас гаргасан тогтоолыг хэрэгжүүлсэн.
2.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар магадлалаар ,ын ******* дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, төрийн албаны чиглэлээр мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 2019 оны 28 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 27, 33 дугаар зүйлийг зөрчиж томилсон гэж дурдагдсан төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийг зөрчиж томилоогүй болохыг захиргааны хэргийн шүүх тогтоосон. 2002 онд батлагдан, мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль хэрэгжиж байх үед буюу тухайн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх албан хаагчийг томилохдоо сонгон шалгаруулалт заавал зарлах хуулийн зохицуулалтгүй үед томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчийг 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 27, 33 дугаар зүйлийг зөрчиж, сонгон шалгаруулалтгүйгээр томилсон гэх заавал биелэгдэх шинжтэй тогтоол гаргасан ******* буруутай шийдвэрийн улмаас ******* нь хариуцагчаар татагдсан.
2.3. Хариуцагч ******* нь Төрийн албаны зөвлөлөөс сайтар нягтлан шалгаагүй, хууль тогтоомжийг зөв хэрэглэлгүй гаргасан тогтоолыг хэрэгжүүлсэн шийдвэрийнхээ улмаас төрд хохирол учруулсан гэж хариуцагчаар татагдсан нь үндэслэлгүй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 2002 оны Төрийн албаны тухай хуулийн дагуу томилсон албан хаагчийг 2017 оны Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан, Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д заавал биелүүлэхээр хуульчилсан тогтоол гаргасан Төрийн албаны зөвлөл, түүний ажлын хэсэг дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан төрд учруулсан хохирлыг хариуцах, шийдвэр гаргасан буруутай этгээдүүд гэж үзэж байна.
******* 2019 оны 28 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт нь зөвлөсүгэй гэсэн боловч Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д зааснаар Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тогтоолыг заавал биелүүлэхээр хуульчлагдсан. Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг энэ хуулийн 76.7-д зааснаас бусад тохиолдолд төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ гэж заасан хариуцлага хүлээлгэх зохицуулалттай юм.
Иймд дээрх үндэслэлээр *******ад холбогдуулан гаргасан ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч *******аас төрд учирсан хохиролд 4,342,555 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн улсын төсвийн ******* тоот дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,132,627 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******аас 84,431 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 4,342,555 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ зохигч гэм хор учруулсан эсэх, гэм хорын хохирлыг нөхөн төлөх үндэслэлтэй эсэхэд маргаантай, мөн Төрийн албан тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д тодорхой этгээдийг томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн эсхүл халсан нь хууль бус болох нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон байхыг шаардах бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт эдгээр үйлдэл, эс үйлдэхүйг шууд эсхүл илтэд болгоомжгүй гэм буруугийн байдлаар гаргасан байхыг ойлгоно гэж хуульд нийцсэн дүгнэлтийг хийсэн боловч дүгнэлтийн үргэлжлэл хэсэгт ******* нь илтэд болгоомжгүй гэм буруугийн хэлбэрээр хохирол учруулсан гэх утгатай дүгнэлтийг хийсэн нь хуулийг буруу тайлбарласан.
Уг дүгнэлтэд: ...******* нь ******* 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ албан тушаалын сонгон шалгаруулалт зарлаагүй нь ажилтнаас үл хамаарах нөхцөл байдал болохыг анхааралгүйгээр *******ыг ажлаас чөлөөлсөн, ингэхдээ сайдад зөвлөмж болгосон эрх зүйн актыг төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан гэм хорын бүрэлдэхүүн болох илтэд болгоомжгүй гэх зөрчилд хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудаар ******* гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байх боломжгүй, хэрэв хэрэгжүүлээгүй тохиолдолд хуульд заасан журмаар хариуцлага хүлээхээр хуульчилсантай нийцэхгүй, түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудад тусгагдсан үйл баримтыг үнэн зөвөөр үнэлээгүй.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3-т тус тус зааснаар ******* 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай тогтоолын 1 дэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 27, 33 дугаар зүйлийг зөрчиж төрийн жинхэн албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон хавсралтад заасан 2013-2017 оны тушаалыг хүчингүй болгож, албан тушаалын сул орон тоог хууль, журамд заасны дагуу нөхөх арга хэмжээ авахыг , *******ад зөвлөсүгэй гэж тусгайлан заасан. Энэ тогтоолын хавсралтын 1 дүгээрт Янжингийн Болдбаатар-ыг заасан байсан. Дээрх хуулийн 30.1, 30.2, 30.3 дахь хэсэгт зааснаар Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн үүрэг даалгаврыг ******* биелүүлэх үүрэгтэй байсан ба үүнийг биелүүлснийг ******* илтэд болгоомжгүй байдлаар төрд хохирол учруулсан гэж үзэх нь гэм буруугийн хэлбэрийн талаарх хууль хэрэглээний алдаа болсон. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн тохиолдолд энэ нь тухайн этгээдийг огцруулах үндэслэл болно гэж зааснаар , аялал жуучлалын сайд ******* нь хэрэв ******* дээрх тогтоолыг биелүүлэх үүргийг хэрэгжүүлээгүй, зөрчсөн тохиолдолд өөрөө хариуцлага хүлээх, огцруулах арга хэмжээ авагдах үндэслэл болохоор байсан. Түүнчлэн, Төрийн албан тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, 65.8, 65.9, 66.1 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай эрх зүйн хэлбэрийн хувьд тогтоол хэлбэртэй актыг хэрэгжүүлснийг илтэд болгоомжгүй гэж дүгнэх нь Иргэний хуульд нийцэхгүй.
4.2. ******* тогтоолыг хэрэгжүүлж сайдын гаргасан 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах талаарх нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийдвэрээр 2017 онд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс хүчингүйд тооцогдсон 2002 оны Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2016 оны төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо буюу захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон нь Төрийн албаны тухай 2002 оны хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед хамаарч байх ба үүнийг шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлд хамааруулан үзэж уг хуулийн 27, 33 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх боломжгүй, хуулийг буцаан хэрэглэхгүй тул тухайн үед үүссэн харилцаанд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг хэрэглэхгүй гэсэн дүгнэлт тусгагдсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар магадлалаар зарим өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээсэн.
Дээрх шийдвэр, магадлал болон уг захиргааны хэрэгт тус ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийг буруу болох талаар дүгнэсэн бөгөөд уг шийдвэр гаргах үйл явцад албаны чиг үүргийн хувьд оролцсон ******* албан тушаалтнууд, *******, Албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн дагуу тухайн сайдын шийдвэрийн төслийг хянан боловсруулах чиг үүрэг бүхий захиргаа, удирдлага, хүний нөөц, хуулийн хэлтсийн албан тушаалтнуудыг гэм буруугийн хэлбэрийн талаар ямар нэгэн дүгнэлт өгөгдөөгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн төрлийг ******* гаргаагүй тул *******ыг тухайн хохирлыг хариуцах илтэд болгоомжгүй гэм буруугийн хэлбэр байсныг нотлох баримт болохооргүй бөгөөд харин хэргийн бодит байдлыг авч үзвэл ******* тухайн тогтоолыг гаргасан албан тушаалтнууд илтэд болгоомжгүй үйлдэл бодитоор уг хохирол учрахад нөлөөлсөн. Учир нь ******* нь Төрийн албаны тухай хуулийн 65.6, 65.8, 66.1 дэх хэсэгт зааснаар ******* тогтоолыг биелүүлэхгүй байх боломжгүй, хөндлөнгөөс тухайн тогтоолыг өөрөөр тайлбарлан хэрэгжүүлэх бүрэн эрхгүй, энэ тохиолдолд хариуцлага хүлээх эрх зүйн орчинд ажиллаж байснаас гадна тухайн ажлаас чөлөөлөх шийдвэрийг дангаар илтэд болгоомжгүй хэлбэрээр гаргах боломжгүй, тухайн шийдвэрийг чиг үүргийн алба, хэлтсээс хянуулахгүй бие даан гаргасан гэж үзэх нотлох баримт цуглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах тухай шийдвэрийн үндэслэлд дурдагдсан нь Иргэний хуульд заасан гэм буруутайгаар гэм хор учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Төрийн албаны зөвлөл нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн хувьд оролцохдоо хэргийн оролцогчийн хувьд эдлэх эрх, хүлээх үүргийг тэгш байдлаар эдэлж оролцох тул *******ын гэм бурууг нотлох үүргээ хангалтгүй биелүүлснийг төрийн байгууллага гэдэг утгаар зөвтгөх боломжгүй.
4.3. ******* нь нийтэд илэрхий үйл баримтаар буюу Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаартай захирамжаар тус яамны сайдын албан үүргээс чөлөөлөгдсөн ба түүнийг чөлөөлөгдсөний дараа буюу 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гарсан шийдвэр, магадлалаар төрд учирсан хохирлыг түүнд хариуцуулах боломжгүй. Учир нь гэм хорын шалтгаан холбоо байх шаардлагын үүднээс авч үзвэл түүнийг албан үүргээс чөлөөлөгдсөний дараах хугацаанд *******ын ******* дугаар тушаалыг хянах, хүчингүй болгох бүрэн эрх шинэ сайдад шилжсэн байсан төдийгүй, түүний урьд гаргасан ******* дугаартай тушаалыг зөвтгөн хамгаалах байр суурийг *******аас үл хамаарах, захирах-захирагдах ёсны төрийн албаны харилцаагүй албан тушаалтан захиргааны хэргийг анхан болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо баримталж оролцсон. Өөрөөр хэлбэл, ******* сайд байх хугацаандаа гаргасан тушаалыг хүчингүй болгох бүрэн эрхтэй байсан шинээр томилогдсон сайд, яамны холбогдох албан тушаалтнууд албаны чиг үүргийн хувьд анхаарахгүйгээр чөлөөлсөн гэх шийдвэрийг хүчингүй болгоогүй, харин үндэслэлтэй зөв гэж маргасан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан зохицуулалтаар нэхэмжлэгч хамтран хариуцвал зохих хуульд заасан этгээдүүдийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Түүнчлэн, иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдал, хууль дээдлэх ёс болон шударга ёсны зарчимтай нийцсэн.
Иймд *******аас 4,342,555 төгрөгийг гаргуулах шийдвэрийн хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Төрийн албаны зөвлөлөөс , аялал жуулчлалын яаманд хяналт, шалгалт хийснээр 28 дугаар тогтоолыг гаргасан. , аялал жуулчлалын яамны сайдад 2013-2018 оны хооронд нэр бүхий албан тушаалд төсвийн шууд захирагчийн тусгай шалгалт буюу төрийн албаны шалгалт өгөөгүй хүмүүс томилогдсон байх тул эдгээрийг зөвтгөх талаар зөвлөмжийг уг тогтоолоор хүргүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол гаргана, уг тогтоолыг холбогдох этгээд заавал биелүүлэх ёстой. ******* сайд тухайн үед дээрх тогтоолыг биелүүлэхдээ төрийн албанаас сонгон шалгаруулалт зарлуулж *******ыг төрийн албанд орох боломжоор хангасны дараа тухайн шалгалтад орж тэнцээгүй тохиолдолд дараагийн хүнийг нэр дэвшүүлж, *******ыг төрийн албанаас чөлөөлсөн бол уг тогтоол хууль ёсны дагуу биелэгдэх байсан. Гэтэл тогтоолыг үндэслэн *******ыг ажлаас чөлөөлсний үндсэн дээр хууль ёсны дагуу томилогдоогүй хүнээр тухайн албан тушаалыг орлуулсан тул ******* нь шүүхэд хандсан. Улмаар 3 шатны шүүхийн шийдвэрээр сайдын 2018 оны ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, *******ыг эгүүлэн ажилд томилсон. Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг *******т олгосон. Төрийн албаны зөвлөлөөс гаргаж буй тогтоолыг ******* сайд хэрэгжүүлэх үүрэгтэй боловч энэ үүргээ зөв хэрэгжүүлээгүй. Нэгэнт шүүхээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн албаны зөвлөл нь ******* сайдын гаргасан ******* дугаар тушаалаар *******ыг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой маргаан үүсгээгүй. Харин уг тушаалд холбогдон гарсан үр дагавар буюу төрд учирсан хохирол 14,400,000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэл гаргасан. Шүүхээр шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тохиолдолд дахин нотлох шаардлагагүй.
5.2. Анхан шатны шүүх уг үйл баримтыг илтэд болгоомжгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг 4,300,000 төгрөгөөр хангасан. Гэтэл энэ нь илтэд болгоомжгүй үйлдэл биш, харин ч илтэд санаатай үйлдэл гэж нэхэмжлэгч талын зүгээс үзэж байна. Учир нь хариуцагч ******* ******* 28 дугаар тогтоолыг биелүүлэхдээ сонгон шалгаруулалтыг зарлах боломжтой байсан гэж нэхэмжлэгч тал зөвлөсөн болохоос шууд ажлаас нь чөлөөлөх талаар зөвлөмж хүргүүлээгүй. ******* тогтоол, шийдвэр нь өөрийн байгууллагын хүрээнд эцсийн шийдвэр боловч 3 шатны шүүх уг асуудлыг хэлэлцэж, хариуцагчийн гаргасан ******* дугаар тушаалыг хүчингүй болгосон. Тиймээс дээрх үйл баримт нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан илтэд санаатай үйлдэл гэж харагдахаар байна.
Мөн хариуцагч тал уг тогтоолыг биелүүлэхэд , аялал жуулчлалын яамны газар, хэлтсийн мэргэжилтнүүд хяналт тавихгүйгээр сайд ганцаараа тухайн тушаалыг гаргаагүй гэж маргадаг. Эрх хэмжээний хүрээнд сайд өөрөө тамга тэмдгийг эзэмшиж, гарын үсэг зурж, шийдвэр гаргах эрхтэй этгээд юм. Дээр дурдсан албан хаагчид хэдийгээр ажлаа хийсэн боловч Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар гаргасан шийдвэрийнхээ эрх зүйн үндэслэлийг хариуцах эрх бүхий албан тушаалтан нь сайд гэх агуулгаар сайдыг хариуцагчаар татсан. Сайдын ******* дугаар тушаалыг үндэслэн нийт 14,400,000 төгрөгийн хохирол Төрийн албаны зөвлөлд учирсан байхад анхан шатны шүүх энэ нь сайдад хамааралгүй гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Уг тогтоолыг биелүүлээгүй тохиолдолд сайд өөрөө ажлаас халагдана гэж хариуцагч тал тайлбарладаг. Ажлаас халагдах асуудал дараа нь яригдах бөгөөд тогтоолыг хууль ёсны дагуу биелүүлсэн тохиолдолд төрд хохирол учрахгүй байх байсан.
Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч *******ад холбогдуулан төрд учруулсан хохирол 14,475,182 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараахь үйл баримт тогтоогджээ. Үүнд:
4.1. ******* даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хооронд , аялал жуулчлалын яам, түүний харьяа төрийн захиргааны зарим байгууллагуудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, энэ хүрээнд ажлын хэсгийн дүгнэлт гаргажээ. /хх-ийн 110-125/
4.2. Уг ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ******* 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор ...Төрийн албаны тухай хуулийн 27, 33 дугаар зүйлийг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон хавсралтад заасан 2013-2017 оны тушаалыг хүчингүй болгож, албан тушаалын сул орон тоог хууль, журамд заасны дагуу нөхөх арга хэмжээ авахыг , *******ад зөвлөсөн. /хх-ийн 7/
4.3. Дээрх тогтоолыг хэрэгжүүлж ,ын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалаар *******ыг тус яамны харьяа захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил албан тушаалаас 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөр дуусгавар болгон чөлөөлсөн. /хх-9/
4.4. *******ын зүгээс ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр ,ын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралттай байх хугацаанд ажилласан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган тооцож олгохыг даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар магадлалаар *******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,475,182.95 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. /хх-ийн 10-34/
4.5. Шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/46 дугаар тушаалаар 14,475,182 төгрөгийг *******т олгосон байна. /хх 35-36/
4.6. Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаартай захирамжаар ...*******ыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн ,ын албан тушаалаас чөлөөлсөн. /хх-ийн 157 тал/
5. Төрд хохирол учирсанд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байсан эсэх, гэм буруутай үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нь талуудын маргааны зүйл болсон.
5.1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т төрийн албаны төв байгууллага ...төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. Иймээс Төрийн албаны зөвлөл нь хариуцагч *******ад холбогдуулан хохирол гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй.
5.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй-г, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, харин хариуцагчийн учруулсан гэм хорыг төр хариуцан арилгасан бол байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-дахь хэсэгт зохицуулжээ.
5.3. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн албан хаагчийг хууль бусаар халсныг шүүхээс тогтоосон тохиолдолд бусдад учирсан гэм хорыг төр хариуцан арилгах ба гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр бусдад гэм хор учруулсан гэм буруутай этгээдээр хариуцуулан арилгуулахаар байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч *******ын шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байх учиртай.
5.4. Шүүхийн шийдвэр, магадлалд ...хариуцагч захиргааны байгууллагаас *******ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа хуульд заасан ямар үндэслэлээр чөлөөлж байгаагаа тодорхой заагаагүй нь хууль бус, тушаалд ******* тогтоолыг үндэслэсэн боловч уг тогтоолд ,ад зөвлөсөн шинжтэй байхад тогтоолыг шууд үндэслэл болгон нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх албан хаагчийг томилохдоо сонгон шалгаруулалт заавал зарлах хуулийн зохицуулалтгүй. Иймд ,ын 2019 оны Б/12 дугаар тушаал үндэслэл бүхий зорилгодоо нийцсэн байх шаардлагыг хангаагүй тул эрх зүйн зөрчилтэй уг захиргааны актыг хүчингүй болгоно гэж дүгнэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.
5.5. Хариуцагч ******* нь ******* 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ албан тушаалын сонгон шалгаруулалт зарлаагүй нь ажилтнаас үл хамаарах нөхцөл байдал болохыг анхааралгүйгээр *******ыг ажлаас чөлөөлсөн, ингэхдээ сайдад зөвлөмж болгосон эрх зүйн актыг төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан гэм хорын бүрэлдэхүүн болох илтэд болгоомжгүй гэх зөрчилд хамаарч байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
5.6. Учир нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хариуцагч *******ыг , аялал жуулчлалын яамны сайдаар ажиллаж байхдаа тус яамны харьяа захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ыг ажлаас чөлөөлсөн ,ын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгосон. Хариуцагч ******* нь *******ыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа түүнийг 2002 онд батлагдсан Төрийн албаны хууль үйлчилж байхад дээрх ажил албан тушаалд томилогдсон байхад 2017 онд батлагдан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж буй хуулийн үйлчлэлд хамааруулах эсэхийг тогтоогоогүй үйлдэл нь түүний гэм буруугийн илтэд болгоомжгүй шинжийг агуулж байна.
Тодруулбал, хариуцагч ******* нь *******ыг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахдаа албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх албан хаагчийг томилоход сонгон шалгаруулалт заавал зарлах хуулийн зохицуулалтгүй болохыг нягталж, хянах боломжтой, энэ нь хууль хэрэглээний хувьд мэргэжлийн нарийн түвшингийн мэдлэг шаардахгүй атал илтэд болгоомжгүй байдлаар хандсанаас хууль зөрчсөн шийдвэр гаргажээ. Иймд нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч *******аас хохирол шаардах эрхтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлээгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасан.
6.1. Анхан шатны хариуцагч ******* нь *******ыг ажлаас чөлөөлөх тухай хууль зөрчсөн шийдвэр гаргахад ******* гаргасан зөвлөмж нөлөөлсөн эсэхийг харгалзан нийтийн ашиг сонирхолд учруулсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг 70 хувиар бууруулж, 4,342,555 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/04650 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,431 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ