Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/01318

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01ий өдрийн 191/ШШ2025/03719 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******, *******

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *******, ******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, *******гийн өмчлөлийн орон сууц, автозогсоолуудыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь *******тэй 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан *******,*******,,,, тоот автозогсоолыг нийт 1,160,064,000 төгрөгөөр, ,,а байр, талбай бүхий орон сууцыг 299,000,760 төгрөгөөр тус тус худалдан авсан. Гэтэл тэрээр орон сууц болон автозогсоолуудыг хүлээлгэн өгсөн атлаа улсын бүртгэлд *******гийн нэр дээр шилжүүлж өгөөгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай шийдвэрээр *******г дээр дурдсан хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн.

1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн талаар мэдсэн. Миний өмчлөлийн орон сууц болон автозогсоолыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар битүүмжилсэн нь үндэслэлгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхэд хандаж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *******, ******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, *******гийн өмчлөлийн орон сууц болон автозогсоолуудыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай захирамжаар *******гөөс 1,201,282,963.82 төгрөгийг гаргуулж, ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд түүний өмчлөлийн *******,*******,,, зоорын давхрын 23, тоот автозогсоолууд, мөн ,,а байр, талбай бүхий орон сууцнуудыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар худалдан борлуулах зорилгоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж, үнэлгээ тогтоолгож, албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсоноор шийдвэр биелэгдэх шатандаа явж байна.

2.2. Үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь төлбөр төлөгч *******гийн бүртгэлд байдаг ба *******, Рояал коунти хотхон 311 дүгээр байр,,, автомашины зогсоолын хамт 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжлэх үед нэхэмжлэгч нь хадгалагч гэж танилцан гарын үсэг зурсан. Гэтэл эд хөрөнгө битүүмжилсэн талаар мэдээгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж буй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор тус хөрөнгүүдийг дүр эсгэж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх үйлдлүүдээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. ******* нь *******-тай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ, мөн баталгааны гэрээг тус тус байгуулж, 480,000 ам.долларыг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай зээл авсан. Гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгон *******, Роял каунти хотхон, 311 дүгээр байр,,, зоорын давхрын 23, тоот автозогсоолууд, мөн ,,а байрны талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай захирамжаар *******гөөс 1,201,282,963.81 төгрөгийг гаргуулан *******-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

3.2. Нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлага хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь заалтыг илт зөрчин хүчин төгөлдөр бус гэрээ хэлцлээр нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна. Учир нь болон ******* нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээ нь талуудын хэлцлээр байгуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хуулийн дагуу худалдан авагчид шилжүүлээгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр *******г тогтоосон шүүхийн үйл явц болон шийдвэр гарсныг ******* мэдээгүй, энэ талаар мэдэгдээгүй нь барьцаалагчийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл болсон. Хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Мөн ******* нь *******-тай байгуулсан барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэлтэй байх тул нэн тэргүүнд барьцаалагчийн шаардлага хангагдах ёстой.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь *******д маргаж буй үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, ******* нь төлбөрөө бүрэн төлсөн боловч түүний нэрийг шилжүүлж өгөөгүй. Улмаар тухайн үл хөдлөх хөрөнгө үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгөөр бүртгэгдсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж тухайн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******гийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *******, ******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, *******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 280,800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэрт барьцааны эрх нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч этгээд ******* болж өөрчлөгдсөн нь барьцааны эрх дуусгавар болох, барьцааны зүйлийг чөлөөлөх, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах үндэслэл болохгүй гэж дүгнэжээ. Гэтэл ******* нь *******тэй 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан *******, Роял каунти хотхон, 311 дүгээр байр,, болон зоорийн давхрын 23, тоот автомашины зогсоолыг нийт 1,160,064,000 төгрөгөөр, мөн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо,,а байр, 12 тоот, 169.58 м.кв талбай бүхий орон сууцыг 299,760,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг гэрээнд тохиролцсоны дагуу бартераар болон бэлэн мөнгөөр бүрэн төлж дуусгасан. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 743 дугаартай шийдвэрээр *******г дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Гэтэл ******* нь үл хөдлөх хөрөнгүүдийг *******-д барьцаалан зээл авсан байх ба ******* нь түүнтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулах үедээ энэ талаар мэдээгүй, харин шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 368 дугаартай захирамжаар *******гөөс 1,201,282,963.52 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ түүний худалдан авсан үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, мөн уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилэн, хураасан болохыг мэдсэн. Шүүхээс тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ ******* маргаан бүхий хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоогдсон нь ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээний үүрэг дуусгавар болох, мөн барьцааны зүйлийг чөлөөлөх үндэслэл болохгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг буруу тайлбарласан буюу барьцааны гэрээнд үнэлэлт дүгнэлт өгсөн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад хүргэсэн.

Учир нь нэхэмжлэгчийн зүгээс ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээ болон барьцааны эрхийг хүчингүй болгуулахаар маргаагүй, Иргэний хуульд заасны дагуу барьцааны эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны эрх хүчинтэй хэвээр байх бөгөөд барьцааны үүрэг шинэ өмчлөгчид шилжих ёстой. Үүний дагуу *******гийн зүгээс өөрт шилжин ирэх барьцааны үүргээс татгалзаагүй, энэ талаар маргаагүй байхад шүүхээс барьцааны эрхийг хүчингүй болгуулахаар маргасан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *******, ******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд уг хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч болох *******д мэдэгдэхгүйгээр, түүнийг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд оролцох боломжоор хангахгүйгээр түүний хууль ёсны эрх ашгийг зөрчин хийгдсэн тул уг тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүхээс хууль зөрчин хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, улмаар барьцаа эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд өмчлөгч болох *******г оролцох эрхийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байхад нэгэнт хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үл ойшоосон, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль зөрчин гүйцэтгэсэн ажиллагааг нэгэнт хийгдсэн тул хүчингүй болгох шаардлагагүй гэж зөвтгөсөн, энэ нь шүүхийн шийдвэр эрх зүйн үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан үйлдэл юм.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 сарын 04 өдрийн *******, ******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу нотариатаар гэрчлүүлсэн байхыг шаарддаг хэлцэл юм. Талууд дээрх хуулийн дагуу гэрээг байгуулсан тохиолдолд маргаан бүхий эд хөрөнгө банкны барьцаанд байсан болохыг мэдэх боломжтой байсан тул энэ талаар мэдээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй. Мөн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд нэхэмжлэгч ******* өөрийн биеэр оролцож, тухайн эд хөрөнгийг худалдан авагч болон эд хөрөнгийн хадгалагчаар гарын үсэг зурж баталгаажуулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.

7.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 733 дугаартай захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулж, *******г өмчлөгчөөр тогтоосон. Гэтэл уг захирамжийг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд буюу *******-ийг тухайн маргаанд оролцуулалгүйгээр талуудын эвлэрлийг баталгаажуулсан нь хууль зөрчсөн байсан. Уг захирамжаар *******г өмчлөгчөөр тогтоосон боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргаан бүхий 2 эд хөрөнгийн өмчлөгч ******* өөрөө байдаг.

Иймд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан үндэслэл хангагдаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд ******* нар тайлбар гараагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

3. Нэхэмжлэгч ******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *******, ******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, *******гийн өмчлөлийн орон сууц, автозогсоолуудыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

4. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 

4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжаар хариуцагч ******* нь 1,201,282,963,81 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 3 дугаар сард 60,064,148.19 төгрөг, 2020 оны 8 дугаар сард0,256,592.76 төгрөг, 2020 оны 9 дүгээр сард 300,320,740.95 төгрөг, 2020 оны 10 дугаар сард 360,384,889.14 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын0,256,592.76 төгрөгөөр тус тус *******-д төлж барагдуулах, дээрх төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд түүний өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, Роял каунти хотхон Тэнгэр рашаан гудамж, 311 дүгээр байр,, зоорийн давхрын 23, тоот хаягт байрлах, автомашины зогсоолын хамт, мөн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн , Сүхбаатарын гудамж,А байр, 12 тоот хаягт байрлах, 169.58 м.кв талбай бүхий 6 өрөө орон сууцнуудыг тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөрийг гаргуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. /хх-ийн 6-9/

 

4.2. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, , Сүхбаатарын гудамж,А байр, 12 тоот, 169.58 м.кв талбайтай, 6 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, *******, Роял каунти /17024/ Тэнгэр рашаан гудамж, 311 дүгээр байр,, зоорийн давхрын 23, тоот хаягт байршилтай 200 м.кв талбайтай, орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус битүүмжилсэн. /хх-ийн 50, 52, 54-59/

 

4.3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийдвэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. /хх-ийн 87-98/

 

4.4. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийдвэрээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдох, *******, Роял каунти /17024/ Тэнгэр рашаан гудамж, 311 дүгээр байрны, 200 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууц, зоорийн давхрын 23, тоот хаягт байрлах автомашины зогсоол, ,а байрны 12 тоот, 169.58 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг худалдан борлуулах анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх-ийн 120-133/

 

4.5. Үүний дараа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар захирамжаар өргөдөл гаргагч ******* нь уригдагч тал *******д холбогдуулан улсын бүртгэлийн дугаартай, *******, Роял каунти хотхон, 311 дүгээр байрны, зоорийн давхрын 23, тоотод байрлах,, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ,,А байр, 12 тоот хаягт байрлах, 169.58 м.кв талбай бүхий 6 өрөө орон сууцны өмчлөгч нь мөн болохыг уригдсан тал хүлээн зөвшөөрч, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэхээр харилцан тохиролцож байгуулсан талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. /хх-ийн 23/

 

4.6. Дээрх шийдвэрийн дагуу тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 183/ дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн үйл баримт тогтоогдсон. /хх-ийн-26/

 

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилснийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай захирамжийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэдсэн, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн талаар хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч *******д мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй нь хууль зөрчсөн... гэж тайлбарлан маргажээ.

 

5.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ******* болон ******* дугаартай тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэхэд нэхэмжлэгч ******* нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан тул түүнийг уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүйг буруутгах үндэслэлгүй байхаас гадна эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна. Учир нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаас хойш буюу 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч *******г маргаан бүхий орон сууцны өмчлөгч мөн болохыг гуравдагч этгээд *******гийн зүгээс хүлээн зөвшөөрсөн тул шүүх талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрх бүртгэлээр үүсэх бөгөөд хэрэгт улсын бүртгэлийн гэрчилгээ болон түүнтэй холбоотой баримт авагдаагүй байна.

 

5.2. Түүнчлэн, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *******, ******* дугаартай тогтоолоор *******, Роял каунти хотхон, 311 дүгээр байрны, зоорийн давхрын 23, тоотод байрлах, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг болон ,,А байр, 12 тоот хаягт байрлах, 169.58 м.кв талбай бүхий 6 өрөө орон сууцыг битүүмжлэх ажиллагаанд нэхэмжлэгч *******г худалдаж авсан иргэн, битүүмжилсэн эд хөрөнгийн хадгалагчаар оролцож гарын үсэг зурсан нөхцөл байдал тогтоогдсон тул тухайн ажиллагааны талаар мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.3. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч этгээд ******* болж өөрчлөгдсөн нь барьцааны эрх дуусгавар болох, барьцааны зүйлийг чөлөөлөх, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах үндэслэл болохгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна. Иймд өмчлөгч өөрчлөгдсөн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдэж оролцуулаагүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тайлбарласан... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *******, ******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, *******гийн өмчлөлийн орон сууц, автозогсоолуудыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03719 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ