| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2016/01129/И |
| Дугаар | 00895 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 00895
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ЄМНЄЄС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїгч Д.Энхцэцэг даргалж, тус шїїхийн хуралдааны танхимд хийсэн шїїх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *******,*******,*******-ийн хүсэлттэй,
гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, түүний өмгөөлөгч *******, шїїх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ Миний бие 2006 онд Бүгд найрамдах Солонгос улс руу явах зорилгоор виз гаргадаг зуучлалын компанид хандсан. Зуучлалын компани хурдан хугацаанд найдвартай виз гаргах арга нь бол Солонгос улсын иргэнтэй гэр бүлээ батлуулах гэж хэлсний дагуу би 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Бүгд найрамдах Солонгос улсын иргэн *******тай гэр бүлээ батлуулсан. Би гэрлэлтээ батлуулахдаа гэр бүл болох зорилгогүй байсан бөгөөд Солонгос улс руу хурдан хугацаанд гаргана гэсний дагуу л гэрлэлтээ батлуулсан. Би 2007 оны сүүлээр буцаж Монголдоо ирсэн. Би энэ хүнтэй хэзээ ч хамт амьдарч байгаагүй бөгөөд бид хоёрын дундаас хүүхэд гарч байгаагүй. Одоо би өөр хүнтэй сууж гэрлэлтээ батлуулах боломжгүй болоод байна. Иймд 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0131 дугаар гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэв.
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Солонгос улсын иргэнтэй гэрлэлтээ батлуулсан энэ гэрлэлт нь өөрийн хүсэл зоригоор биш зөвхөн Солонгос улсад ажил, хөдөлмөр эрхлэх зорилготой болохоос гэр бүл болох ямар нэгэн зорилго агуулаагүй юм. Эдгээр хүмүүсийн хооронд эд хөрөнгийн харилцаа болон ойр дотны харилцаа байхгүй байсан. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэг нь шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах эрхтэй юм. Иймд гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ЇНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь БНСУ-ын иргэн *******тай бїртгїїлсэн гэрлэлтийг хїчин тєгєлдєр бус гэж тооцуулахыг хїсч шїїхэд хандсан байна.
*******, ******* нар 2006.03.03-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0131 дугаарт бүртгэж олгосон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, *******г 2006.04.07-ны өдөр хилээр гарсан, 2008.10.08-ны өдөр хилээр орсон талаарх Гадаадын иргэн, харъяатын газрын 2016.09.30-ны өдрийн 05/833 тоот албан бичиг, гэрч ******* мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Иймд виз гаргуулахын тулд БНСУ-ын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн гэх *******гийн тайлбарыг үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэр бїлийн тухай хуулийн 16 дугаар зїйлийн 16.1-д зааснаар гэрлэгчид гэр бїл болох зорилгогїйгээр гэрлэлт бїртгїїлсэн нь илэрсэн байх тул *******гийн хүсэлтийг шүүх хангалаа.
Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 192 дугаар зїйлийн 192.1.1, 192.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх харьяалалаар, мєн хуулийн 135 дугаар зїйлийн 135.2.10-д зааснаар дээрх эрх зїйн ач холбогдол бүхий їйл явдлыг тогтоолгохоор ******* шүүхэд хїсэлт гаргах эрхтэй болно.
Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зїйлийн 133.1, 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2, 135.2.10-д зааснаар*******, БНСУ-ын иргэн ******* нарын 2006.03.03-ны өдөр бїртгїїлсэн гэрлэлтийг хїчин тєгєлдєр бус гэж тооцсугай.
2. Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зїйлийн 56.1, 60 дугаар зїйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зїйлийн 7.1.2-т зааснаар *******гийн улсын тэмдэгтийн хураамжид тєлсєн 70.200 тєгрєгийг улсын орлогод хэвээр їлдээсїгэй.
3. Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зїйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдний тєлєєлєгч, ємгєєлєгч шийдвэрийг эс зєвшєєрвєл, гардан авсан єдрєєс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ