| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2016/01115/И |
| Дугаар | 00815 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 00815
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхон N21-3-1 тоотод байрлах, Вива Сити-1 СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхон S-23-5-5 тоотод оршин суух, Ширээт овогт Данийдагвын Баттөмөр /РД:ТГ86010511/-т холбогдох,
дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал, нотариатын хураамж нийт 147 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Вива Сити-1 СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Д.Баттөмөрөөс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал, нотариатын хураамж нийт 147 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Баттөмөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Миний бие Вива Сити-1 СӨХ-ны нэхэмжилсэн 147 000 төгрөгийг 2016.10.10-наас өмнө төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Вива Сити-1 СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 140 000 төгрөг, нотариатын хураамж 7000 төгрөг нийт 147 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй болно.
Талуудын тайлбар, төлбөр төлсөн баримт, банкны хуулга зэргээс үзэхэд хариуцагч Д.Баттөмөр нь 147 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 147 000 төгрөгийг хариуцагч Д.Баттөмөр нь 2016.10.10-нд төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Вива Сити-1 СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 147 000 төгрөгийг хариуцагч Д.Баттөмөр нь 2016.10.10-нд төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Баттөмөрөөс 2530 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 2620 төгрөгийг тус тус гаргуулж Вива Сити-1 СӨХ-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016.09.05-ны өдөр төлсөн 4850, 2016.09.06-ны өдөр төлсөн 300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д. ЭНХЦЭЦЭГ