Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01371

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29ий өдрийн 191/ШШ2025/04855 дугаар шийдвэртэй

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК, ******* ХХК, *******, *******, *******, ******* нарт холбогдох,

 

Ажлын хөлсөнд болон гэм хорын хохиролд 655,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч *******, хариуцагч *******ы өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ТӨҮГ-аас зохион байгуулсан тендерийн шалгаруулалтад манай компани шалгаран, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК нь ТӨҮГ-тай Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт 5 дугаар өтгөрүүлэгчид хучилт хийх ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэх үүргээ *******аар гүйцэтгүүлэхээр тохиролцож түүний ******* ХХК-тай 2021 оны 03 сарын 09-ний өдөр туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээгээр ******* ХХК нь ийн баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн 5 дугаар өтгөрүүлэгчид хучилт хийх ажлын зургийг гаргаж, зургийн дагуу чанарын болон мэргэжлийн өндөр түвшинд ажил хийж гүйцэтгэх, ******* ХХК-аас төлсөн 215,000,000 төгрөгнөөс бусад ажлыг хийж дуусахад шаардагдах хөрөнгийг ******* гаргаж ажпыг гүйцэтгэж дуусгах үүргийг хүлээсэн. Гэрээний дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэж эхэлсэн бөгөөд ажил гүйцэтгэх хугацаанд *******тай хамаарал бүхий *******, ******* болон С.Баасандагвын компани болох ******* ХХК гэх нэр бүхий хүмүүсээр зураг төслийн ажпыг гүйцэтгүүлж, боловсруулсан.

******* ХХК-ийн боловсруулсан Эрдэнэт баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэг 5 дугаар өтгөрүүлэгчид хийх хучилтын ажлын зургийг барилгын эксперт *******гээр хянуулахад тус ажлын зургууд норм ба нормативийн бичиг баримтын шаардлага хангаж байгаа тул уг зургийн дагуу ажил гүйцэтгэх боломжтой гэх дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг үндэслэн ******* болон ******* ХХК нь барилга угсралтын ажил гүйцэтгэн 2021 оны 10 дугаар сард барилгыг хүлээлгэж өгч туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон. Үүнээс хойш 3 сарын дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын дундуур барилга нурж, шалтгааныг тодруулахаар мэргэжлийн инженерүүдээр ашигласан бараа материал, зураг төслийг шалгуулахад тэдгээр зураг төсөл хуурамчаар үйлдэгдсэн, чанарын шаардлага хангаагүй буюу уг зургийн дагуу барилга барих боломжгүй байхад хуурамч зураг баталж, чанаргүй бараа материал ашигласан байна гэсэн.

1.2. Загвар хийц, ажлын зураг төсөл баталж, түүний дагуу чанарын шаардлага хангасан, мэргэжлийн түвшинд барилгын ажил гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээний үндсэн үүрэгт манай компанийн зүгээс 500,000,000 төгрөг, нэмэлтээр 5,000,000 төгрөг, нийт 505,000,000 төгрөг төлсөн. Улмаар барилга нурсны улмаас ТӨҮГ-ийн чанарын шаардлага хангаагүй барилгаа нурааж, цэвэрлэх шаардлагын дагуу өөрийн зардлаар барилгыг нурааж, цэвэрлэхэд 150,000,000 төгрөгийн зардал гаргасан. Тиймээс *******, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК-ийн зургийн автор *******, инженер ******* нарын буруутай үйлдлээс болж туслан гүйцэтгэгч *******, түүний ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажил үр дүнгүй болж ******* ХХК нь цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд их хэмжээгээр хохирсон.

Иймд ажлын хөлсөнд төлсөн 500,000,000 төгрөг, нэмэлтээр авсан 5,000,000 төгрөгийг нийт 505,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК, ******* нараас буцаан гаргуулж, гэм хорын хохиролд барилгын ажлыг нураах, түүнийг цэвэрлэх ажлыг гуйцэтгэхэд гаргасан 150,000,000 төгрөгийн зардлыг *******, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК-ийн зургийн автор *******, инженер *******, нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ы татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Би ******* ХХК-д инженерээр ажиллаж байхдаа ******* ХХК-ийн захирал той танилцаж, улмаар ийн баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн 5 дугаар өтгөрүүлэгчид хучилт хийх ажлын гэрээг байгуулсан. Уг гэрээг ******* ХХК-ийн захирал нь зөвшөөрөөгүй тул би бригадын журмаар ажлыг гүйцэтгэх болсон. Хэрэв ******* ХХК-иар хийлгэвэл гэрээг ******* биш захирал хийж, гэрээний төлбөр уг компанийн дансанд орох байсан. Тухайн үед би ******* ХХК-ийн захирал од мэдэгдэж, уг компанийн нэр дээр ажил явуулахаар зөвшөөрөл авсан. Тэгээд бригадын журмаар хүмүүстэй гэрээ байгуулж, ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөөд төлбөрийг өөрийн хувийн дансаар авсан.

2.2. Би ******* ХХК-ийн захирал *******ар барилгын зураг төсөл хийлгэж, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраар тус тус батлуулсан. Уг зургийг *******д өгөхөд Барилга хөгжлийн төвөөр эксперт хийлгэн тодорхойлолт гаргуулж байж хүчинтэй болно гэж хэлсэн. Энэ талаар ******* ХХК-д хэлсэн боловч өөрөө зохицуулчих гэж хэлсэн. Зургаа эхний удаа хийлгэсэн одоо яах талаар захиалагчийн хяналтын инженер н.Баярмаад хандахад наад зурган дээрээ заавал зургийн зөвлөх инженерээр тамга даруулж ир тэгвэл болно гэж хэлсэн. Үүний дагуу *******д зургаа үзүүлж танилцаад тамга дарж өгөхийг гуйхад аливаа барилгатай холбоотой зураг нь гүйцэтгэгч тал зургийн компанитай гэрээ байгуулан зураг хийгдэж, дараа нь Барилга хөгжлийн төвөөр орж экспертээр батлуулж тодорхойлолт гаргаж байж хүчинтэй болдог гэхэд би нөхцөл байдлыг хэлж байгаад тамга даруулсан.

2.3. Ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсний дараа буюу 2022 оны 01 дүгээр сард үйлдвэрийн захиргаанаас уг байгууламж хотойж байгаа тухай захиралд хэлээд бид очиж үзсэн. Барилга байгууламж хэрхэн хотойв, юунаас болов гэдэг талаар үйлдвэрийн захиргааньг төлөөлөгчид болон ******* ХХК захирал, бид нар хамтран хуралдсан. Энэ хурал дээр би яагаад хотойлт үүссэн талаар хөндлөнгийн эксперт оруулахыг шаардахад уг асуудлыг газар авахуулахгүй харилцан тохиролцож шийдвэрлэх санал тавьсан. Мөн ******* ХХК-ийн захирал нь удахгүй 3,5 тэрбум төгрөгийн хашаа барих ажил авах учраас хэл ам хийгээд яах юм бэ надаас мөнгө аваад хучилтыг буулгах ажил гүйцэтгэчих, би хашааныхаа ажлыг хөөцөлдөе гэж тохиролцож би өөрөөсөө мөнгө гаргаж хучилтын ажлыг буулгасан.

Иймд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд миний зүгээс гэрээний үүргийн зөрчил гаргаагүй, тухайн үүргийн зөрчил нь үүрэг гүйцэтгэгчийн үйлдлээс болж үүссэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч ******* нь 2021 онд нэхэмжлэгч байгууллагын захиралтай уулзаад хийлгэх гэж байгаа ажлыг компанийн нэр оруулж хийе гэсэн. Ингээд хариуцагч ******* нь гэрээний төлбөрийг авах дансаа өөрийн хувийн дансаа бичээд мөнгөө тэр дансаараа авч байсан. Энэ нь компанид ямар ч ашиггүй байсан учраас энэ ажилд компанийг оролцуулах шаардлагагүй гэж үзэж байгаа талаараа болон хариуцагч *******ыг той хувиараа асуудлаа зохицуул гээд албан бичиг өгсөн. Манай компанийн хувьд үүнээс хойш тухайн ажилд оролцоогүй тул мэдэхгүй. Нэхэмжлэгч байгууллагын хувьд манай байгууллагатай гэрээ байгуулаагүй гэж үзнэ.

Манай байгууллагын дансанд мөнгө ороогүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Албан бичгийг ******* ХХК-д мэдэгдээгүй. ******* ах бид нар Чойрын барилгаас хойш ажил мэргэжлийн хувьд байнгын хамтын ажиллагаатай байдаг учраас манай тамга, тэмдэг ашигладаг байсан. Энэ компани миний 100 хувь эзэмшлийн компани бөгөөд гэрээ, хэлцэл байгуулах талаар *******д бичгээр зөвшөөрөл өгөөгүй, тухай бүрт хоорондоо ярилцаж тохиролцоод амаар зөвшөөрөл олгоод явдаг байсан.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч ******* ХХК болон ******* нарын татгалзал, тайлбарын агуулга:

******* ХХК нь ******* ХХК-тай баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт 5 дугаар өтгөрүүлэгчид хучилт хийх барилгын зургийг гүйцэтгэхээр гэрээ байгуулаагүй, ямар нэг үйлчилгээний төлбөр аваагүй авч эрх зүйн харилцаа үүсгээгүй. Харин ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгч ******* нь 2021 онд хамтран ажиллана барилгын зураг хийгээд өг гээд дээр 2021 оны 01 дүгээр сард хамт очиж газар дээр нь танилцсан. Ажлын зураг хийлгэе эхлээд загвар зураг хийлгэж захиалагчид үзүүлж зураг төслийн мөнгө аваад ирээд гэрээ байгуулъя гэхээр нь өөрийн ******* ХХК-ийн нэрээр барилгын загвар зураг гаргаж өгөхөд ******* нь дээр очоод удалгүй барилгын ажлын зургийг өмнө хийлгэсэн тул барилгын ажлын зураг шаардлагагүй гэж мэдэгдсэн.

Гэтэл ******* ХХК-ийн барилгын ажлын зургийг Гурван мөнх констракшн ХХК, инженер *******гоор гүйцэтгүүлсэн. Харин 2022 онд ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгч ******* дахин надтай холбогдож барилгын зураг хийгээд өг гэхээр нь татгалзтал барилга нурж унасан барилгын хучилтийн зураг хийгээд өгөөч гэж ирж уулзахад би манай компаний нэрийг ашиглаад Гурван мөнх констракшн ХХК, инженер *******гоор зураг хийлгэснийг мэдэж магадлалын тамга, гарын үсэг хуурамч хийсэн байсан тул ерөнхий гүйцэтгэгч ******* ХХК-ийн захиралтай уулзаж бичиг баримт, барилгын зурагтай нь танилцахад манай ******* ХХК-ийн барилгын загвар зургийг хавсарган өөр компнийн барилгын ажлын зургаар гүйцэтгэж, барилгын ажлын зурагт өөр магадлал хийлгээгүй, албан ёсоор томилогдоогүй экспэрт *******гээр гарын үсэг зурж, тамга даруулсан зэрэг бичиг баримт нь хуурамчаар үйлдэгдсэн байсан. Мөн ******* нь ******* ХХК-ийн инженерээр ажиллаж байгаагүй, хамааралгүй болно.

Иймд ******* ХХК болон ******* нарт холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

******* ХХК-тай баяжуулах үйлдвэрийн 5 дугаар өтгөрүүлэгчийн хучилтын зураг төсөл боловсруулах талаар гэрээ байгуулж, мөнгө аваагүй. Харин 2021 оны 2 дугаар сард ийн магадлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн , зөвлөх инженер ******* нар захирал ******* бид хоёртой уулзаж ******* ХХК-ийн боловсруулсан архитектор С.Баасандавга, инженер , шалгасан инженер нарын шифртэй ийн 5 дугаар өтгөрүүлэгчийн купол хучилтын батлагдаагүй ажлын зураг төсөл үзүүлж ын компани болох Гурван мөнх констракшн ХХК-ийн нэр дээр зурагт өөрчлөлт хийж захирал *******г зөвлөхийн тамга дарж өгөхийг хүссэн.

Бид зурагтай танилцаж үзээд анхны зохиогч инженерт ханд гэсэн боловч ******* тэр хүмүүс олдохгүй байгаа гэсэн шалтгаан хэлж, захирал *******гээс дахин гуйсан тул зурагт засвар хийж өгсөн. Ажлын зургийг барилгын хөгжлийн төвийн магадлалаар орж хянуулж байж баталгаажих ёстой гэдэг зөвлөгөө өгч, хэрэв магадлалаар оруулах зураг төсөл хийлгэх бол ажлын хөлсөө тохироод гэрээгээ хийгээд явах шаардлагатай гэж хэлсэн.

Иймд батлагдаагүй зураг төслөөр ажил гүйцэтгэсэн тул ******* миний биеийг холбогдох хэргээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч ******* нь анх ажил дээр ирээд ******* ХХК, ******* гэсэн барилгын загвар зургийг үзүүлж сайжруулахад туслаач гэсний дагуу хариуцагч ******* бид хоёр зөвлөгөө өгч, схем зурж өгсөн. Тухайн зургийг ийм байдлаар хийвэл зүгээр гэж саналаа хэлсэн байхад намайг экспертийн дүгнэлт хийсэн гэж хохирол нэхэмжилж байна. Тухайн барилга нурснаас хойш буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн миний тэмдэг, гарын үсэгтэй дүгнэлт гэсэн баримтаар намайг экстертизийн дүгнэлт гаргасан мэтээр оролцуулж буй нь үндэслэлгүй.

Би экспертийн дүгнэлт гаргах эрхтэй боловч өөс томилогдож хийгээд ийн тамга, тэмдэг дарагддаг. Би анхнаасаа дүгнэлт гаргаагүй, барилга нурсан хойно ч хийгээгүй тул ямар нэгэн хохирол учруулсан зүйлгүй. Харин *******гийн өөрчилсөн хэсэгт тамга дарсан атал миний шалгасан зургийн тамга, гарын үсгийг С.Баасандагвын хийсэн загвар зургийн нүүр хэсэгт дарсан нь яаж үйлдсэнийг мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК болон хариуцагч ******* нараас 555,000,000 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулах, хариуцагч ******* ХХК, *******, *******, ******* нараас 100,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,432,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч нараас нийт 655,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч уг шаардлагаа дэмжих байр суурьтай оролцсон. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй, өөр үнийн дүнгээр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

8.2. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд болон урьд өмнөх шүүхийн хэлэлцүүлгүүдээр хариуцагч нар ямар буруутай үйлдэл хийсэн болох нь тодорхой нотлогдож, хариуцагч нар ч өөрсдөө энэ талаар хангалттай тайлбаруудыг өгсөн. Тодруулбал, ******* ХХК болон ******* нь зураг төслийн ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй байхад чанар, стандартын шаардлага хангахгүй загвар зургийг бэлдэж түүнд гарын үсэг зурж, тамга дарсан, мөн ******* нь тухайн загвар зурагт Д.Батсайхны захиалгаар нэмж засвар хийсэн, шаардлага хангахгүй, үндсэн норм, дүрэм журмын дагуу хийгдээгүй зураг төсөл гэдгийг мэдсээр байж тухайн барилгын зургийн зарим хуудсыг ******* инженер баталж экспертийн дүгнэлт гаргасан. Энэ нь хариуцагч Д.Батсайхны захиалгаар хариуцагч ******* ХХК, *******, *******, ******* нар зурагт автор хийх, хуульд журмын дагуу зураг зурах чиг үүргээ зөрчиж чанаргүй, шаардлага хангахгүй зураг үйлдсэний улмаас барилга нурсан.

Мөн хариуцагч ******* нь урьд урьдын шүүхийн хэлэлцүүлгүүдэд ч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэрээний дагуу авсан 451,700,000 төгрөгийг авсан болохоо илэрхийлж, үүнийгээ буцааж өгөхөө амаараа болон бичгээр нотлох баримтаар ч баталгаа болгож гаргаж өгсөн. Гэтэл шүүх эдгээр үйл баримтуудыг үнэлэлгүйгээр хууль бус, чанаргүй, зураг төсөл хийсэн хариуцагч нарын үйлдлийг орхигдуулж шийдвэр гаргасан байгаагаас үзэхэд тухайн шүүхийн шийдвэр илт хууль бус, үндэслэлгүй болсныг илтгэж байна. Шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд хэрэгт нотлох баримт хангалттай цугларснаас гадна шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч нар хуурамч зураг үйлдсэн үүнээс болж барилга нурсан нь тэдний өгсөн зөрүүтэй тайлбар, мэдүүлгээс хангалттай нотлогдсон. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотолж чадаагүй гэх үндэслэлээр хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, бусад нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд хариуцагч нарын тайлбар, хариулт зэргийг үнэлэхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт хууль бус, үндэслэлгүй байна.

8.3. Шүүхээс маргаан бүхий гэрээг байгуулах эрхийг хариуцагч *******д ******* ХХК-ийн эрх бүхий этгээдээс итгэмжлэлээр олгоогүй боловч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар ******* нь хариуцагч ******* ХХК-ийг төлөөлөн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч компанитай байгуулсан гэж үзнэ гэж дүгнэсэн. Гэвч хэрэгт ******* ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа авагдсан бөгөөд үүнд хариуцагч ******* нь маргаан бүхий гэрээ байгуулах үед тухайн компанийн гүйцэтгэх албан тушаалд байгаагүй болох нь харагддаг. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулах үед ******* нь тус компанийн гүйцэтгэх удирдлагаар ажилдаггүй, улсын бүртгэлийн лавлагаанд түүний нэр эрх бүхий албан тушаалтнаар бүртгэгдээгүй. Түүнчлэн хэрэгт ******* ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбарт тус компанийн гүйцэтгэх захирал нь ...хариуцагч *******тай үе үе хамтарч ажил гарах үед л хамтарч ажилладаг... гэх тайлбар, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* ХХК-аас *******д явуулсан албан тоот мэдэгдэх хуудсаар компаний нэр дээр ******* ХХК-тай хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус тухайг мэдэгдсэн зэргээс үзэхэд ******* нь ******* ХХК-г төлөөлөх бүрэн эрхгүй байсан нь хангалттай нотлогддог.

Гэтэл шүүх ******* ХХК-ийг ******* төлөөлсөн гэх ойлголтыг ******* ХХК-д ойлгуулахаар нөхцөлийг бүрдүүлсэн гэх утгаар дүгнэж дээр дурдсан нотлох баримтыг дутуу үнэлж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх заалтаас үзвэл нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлэх тухай хуулийн урьдчилсан нөхцөл нь төлөөлүүлэгч, төлөөлөгчийн хоорондын буюу ******* ХХК, ******* нарын хооронд үүсч болох харилцаа болохоос шийдвэрт дурдсанчлан хэлцлийн нөгөө тал болох ******* ХХК-д маргаан бүхий гэрээг ******* ХХК-ийг төлөөлөн ******* байгуулсан гэх нөхцөл байдал, ойлголтыг төрүүлэхтэй холбоогүй тул хуулийн уг урьдчилсан нөхцөл хангагдаагүй.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ы өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 512 дугаар зүйлийн 512.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн хууль бус гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, түүнийгээ баримтаар нотолсон байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллага болон ******* ХХК нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээний 1.1-т ...ийн баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт 5 дугаар өтгөрүүлэгчээр хучилт хийх ажлыг захиалагч буюу нэхэмжлэгч талын баталсан зураг, загвар хийц, нэмэлт өөрчлөлт оруулах саналыг үндэслэн нэхэмжлэгч талын өгсөн зургийн дагуу тухайн ажлыг хийж гүйцэтгэнэ... гэж, 3.1-т ...гэрээт ажил нь батлагдсан зураг төслийн дагуу хийгдэх бөгөөд тухайн ажлын хөлс 500,000,000 төгрөг байна... гэж заасан.

Мөн ээс зарлагдсан тендерт оролцож шалгарсны дараа ******* ХХК-тай байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний 6.1-т ...тухайн ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэж, ажлыг актаар хүлээлгэж өгнө... гэж талууд харилцан тохиролцсон. Туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгүүлэх гэрээ болон ТӨҮГ-тай байгуулсан ерөнхий гэрээнээс тус тус үзэхэд нэхэмжлэгч байгууллага нь барилгын зураг төслийг батлуулах үүрэгтэй байсан нь нотлогдож байна. Түүнчлэн, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.16, 4.1.30-д тус тус заасны дагуу тухайн байгууламжийн зураг төслийг хийж гүйцэтгэн, барилга байгууламжийн зураг төслийн магадлалаар оруулж, ерөнхий дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан. Энэ тухай хариуцагч ******* нь ...зураг төслийг өөр батлуулж дүгнэлт гаргуулах шаардлагатай, батлагдаагүй зураг төслийн дагуу ажил хийж гүйцэтгэсэн тохиолдолд асуудал гарна... гэж хэлж байсан тухайгаа анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед мэдүүлсэн.

Гэтэл захиалагч байгууллагын зүгээс барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгосны дагуу хариуцагч ******* нь ажлаа хийж гүйцэтгэсэн бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн. Барилгыг улсын комисс хүлээн авсны дараа дээврийн хэсэгт хотойлт үүссэн. Нэхэмжлэгч ******* ХХК нь дээврийн хэсэгт хотойлт үүссэний улмаас барилгыг ашиглах боломжгүй болсон гэж үзэн, барилгыг нураасан. Хэний буруутай үйл ажиллагааны улмаас дээврийн хэсэгт хотойлт үүссэн талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй тул хариуцагч уг асуудлаар маргадаг. Нэхэмжлэгч байгууллага өөрсдийн санаачилгаар барилгыг 150,000,000 төгрөгийн зардал гаргаж нураасан гэх боловч тус барилга нураалтын ажлыг хийж гүйцэтгэхэд ажиллаж байсан ажилтан 150,000,000 төгрөгийн зардал бус 20,000,000-30,000,000 төгрөгийн зардал гарсан тухай мэдүүлсэн. Хариуцагч *******ы буруутай үйл ажиллагааны улмаас барилгын дээврийн хэсэгт хотойлт үүсэж, барилгыг нураасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******гийн тайлбарын агуулга:

Би хариуцагч *******ы гуйлтаар хариуцагч ******* хийсэн эскиз зурагт нэмэлт сайжруулалт хийсэн. ******* ХХК-тай би хамааралгүй бөгөөд бидний дунд гэрээний харилцаа үүсээгүй. Барилгын зураг төслийг ийн магадлалаар оруулан, дүгнэлт гарсны дараа барилгын ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай талаар *******д удаа дараа хэлсэн, барилга баригдаж байгаа тухай би мэдээгүй. Дараа нь *******ы гуйлтаар барилгын газар дээр очиход ийн магадлалаар ороогүй, миний нэмэлт сайжруулалт хийж өгсөн зураг төслөөс өөр зургаар барилга баригдаж байсан. Дараа нь барилгын дээврийн хэсэгт хотойлт үүссэн тул намайг зөвлөгөө өгөөч гэж ******* гуйсны дагуу би барилгын талбайд очсон. Ямар шалтгааны улмаас дээврийн хэсэгт хотойлт үүссэн талаар тодорхойлуулж хөндлөнгийн хяналт хийлгэх шаардлагатай гэж зөвлөсөн ч хөндлөнгийн хяналт хийлгэлгүй барилгыг нураасан байсан гэжээ.

 

11. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч ******* тайлбарын агуулга:

Миний хувьд энэ маргаанд хамааралгүй тул ******* ХХК-ийн захирлын хувиар тайлбар өгье. Манай байгууллага уг ажлыг хийж гүйцэтгэхээр т биечлэн очиж барилгын газартай танилцсаны дагуу захиалагч талд загвар зураг хийж өгсөн. Ажлын зураг хийж гүйцэтгэх үнийн санал хүргүүлсэн боловч захиалагч тал зураг төсөл хийх шаардлагагүй болсон гэж хэлсэн. Үүнээс 2 жилийн дараа нэхэмжлэгч тал барилгын зурагтай холбоотой асуудлаар маргасан. Бид нэхэмжлэгч байгууллагатай зураг төсөл хийж гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгөх акт үйлдээгүй.

Улсын төсвөөр ажил гүйцэтгэхэд шаардагддаг зохиогчийн хяналтын гэрээ байгуулаагүй байхад барилгын ажил эхлэх зөвшөөрлийг хууль бусаар гаргуулж, барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Барилгыг улсын комисс хүлээж авахаас өмнө зураг төсөл зохиогчийн дүгнэлт гарах ёстой. Гэтэл батлагдаагүй зураг төслөөр зөвшөөрөлгүй барилга баригдаж, түүнийг нь улсын комисс хүлээн авсан. ******* ХХК нь барилгын зураг төслийн зохиогч биш тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК, *******, *******, *******, ******* нарт холбогдуулан гэрээний үүргийг зөрчсөнөөс учирсан хохиролд 655,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. ТӨҮГ болон ******* ХХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ТӨҮГ-ын баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн 5 дугаар өтгөрүүлэгчид хучилт хийх ажлын гэрээ, уг ажлыг ******* ХХК нь ******* ХХК-иар туслан гүйцэтгүүлэхээр 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээнүүд хэргийн 1 дүгээр хавтасны 8-14 дүгээр талд авагдсан байна.

 

3.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллахдаа ажлын зураг төслийг хуурамчаар үйлдсэн, барилгын магадлан итгэмжлэлээр батлуулаагүй зураг төслөөр ажлыг гүйцэтгэснээс 3 сарын дараа барилга нурсан гэж, хариуцагч ******* ХХК нь зураг төслийг хуурамчаар үйлдээгүй, ажлыг улсын комисст хүлээлгэн өгсөн, ТӨҮГ технологийн алдаа гаргасан гэж тус тус мэтгэлцсэн.

 

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2024 оны 11 дүгээр 22-ны өдөр шүүхэд АК-21/04 шифрийн дугаартай, Эрдэнэт баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн 5 дугаар өтгөрүүлэгчид хучилт хийх ажлын зургийг , болон ТӨҮГ-аас  гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 366 дугаар тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх хангагдаагүй гэж үзнэ. /2-р хх-ийн 11, 23-26/

 

4. Түүнчлэн, ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн 5 дугаар өтгөрүүлэгчид хучилт хийх ажлын тендерт орох, ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахад зураг төсөл батлагдсан байсан эсэх, ******* ХХК-ийн хийлгэсэн гэх зураг төслөөр барилгын ажлыг гүйцэтгэсэн эсэх, хэрэв уг зураг төслөөр барилгын ажлыг гүйцэтгэсэн бол ТӨҮГ болон зураг төсөл зохиогчоос хяналт тавьж байсан эсэх, мөн ТӨҮГ-аас Эрдэнэт баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн 5 дугаар өтгөрүүлэгчид хучилт хийх ажлыг улсын комисс хүлээн авахад захиалагч ТӨҮГ болон зураг төсөл зохиогч оролцсон эсэхийг тодруулах шаардлагатай байхаас гадна барилгын ажлыг гүйцэтгэсэн зураг төсөл, барилгыг улсын комисс хүлээж авсан акт, барилга нурсантай холбоотой акт зэрэг шаардлагатай баримтууд авагдаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

 

5. Мөн барилгын ажил нурсан маргааныг хянан шийдвэрлэхэд гуравдагч этгээд болох ТӨҮГ-ын эрх ашиг хөндөгдөх эсэхийг тодруулах шаардлагатай. Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6.Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/04855 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,432,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ