| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04087/И |
| Дугаар | 210/МА2025/01370 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01370
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******гийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* ХК
Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ******* шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1019 дугаар магадлалаар зээлийн гэрээний үүрэгт 4,088,486,318 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдахаар шинжээч томилон үнэлгээ гаргаж танилцуулсаныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
*******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* тоотод байрлах 61.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 167,300,000 төгрөгөөр үнэлсэн нь уг үл хөдлөх эд хөрөнгийн байршилд байгаа бусад орон сууцны зах зээлийн үнэлгээ 1 м.кв нь 3,500,000 төгрөгөөс багагүй байхад миний барьцааны хөрөнгийг 1 м.кв-ыг 2,734,000 төгрөгөөр үнэлж нийт 167,300,000 төгргөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу ойролцоогоор 48,650,000 төгрөгөөр багаар үнэлсэн.
*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай ******* байрлах 63 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 192,044,190 төгрөгөөр үнэлсэн нь уг үл хөдлөх эд хөрөнгийн байршилд байгаа бусад орон сууцнуудын зах зээлийн үнэлгээ 1 м.кв нь 3,500, 000 төгрөгөөс багагүй байхад миний барьцааны хөрөнгийг 1 м.кв-ыг 3,048,000 төгрөгөөр үнэлж, нийт 192,044,190 төгргөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу ойролцоогоор 28,458,000 төгрөгөөр багаар үнэлсэн.
*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай ******* тоотод байрлах, 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 207,667,000 төгрөгөөр үнэлсэн уг байрны гэрчилгээнд м.кв бага боловч хуучны орон сууц тул гал тогооны өрөө болон бусад хэсгийн м.кв-ыг ороогүй, одоогийн орон сууцны хэмжилтээр 68 м.кв-тай 3 өрөө бөгөөд зах зээлийн ханшаар 250,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байна.
*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай *******/6 тоотод байрлах 20.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 57,126,000 төгрөгөөр үнэлсэн нь уг үл хөдлөх эд хөрөнгийн байршилд байгаа бусад орон сууцнуудын зах зээлийн үнэлгээ 1 м.кв нь 3,300,000 төгрөгөөс багагүй байхад 1 м.кв-ыг 2,828,020 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу ойролцоогоор 9,534,000 төгрөгөөр багаар үнэлсэн.
ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* тоотод байрлах 56 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн 56 м.кв талбайтай газрын хамт 196,000,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас доогуур бөгөөд тухайн газар нь арьс шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг үйлдвэрүүд төвлөрсөн, тухайн байршилд нэмж газар олгогдохгүй байгаагаас хамааран үйлдвэрийн зориулалттай барилга газрын үнэ өссөн. Иймд тухайн үл хөдлөх хөрөнгө болон газрын одоогийн ханш нь 250,000,000 төгрөг байдаг.
******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* тоотод байрлах 44 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 249,375,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл тухайн байрны гэрчилгээнд м.кв нь бага боловч хуучны орон сууц тул гал тогооны өрөө болон бусад хэсгийн м.кв-ыг ороогүй, одоогийн орон сууцны хэмжилтээр 78 м.кв-тай 4 өрөө орон сууц бөгөөд зах зээлийн ханшаар 350,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байна. Тухайн орон сууц 1 давхарын худалдаа үйлчилгээний зориулалттай, одоо үсчин ажилладаг байхад багаар үнэлсэн.
******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* тоотод байрлах 402 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын ******* дугаарт бүртгэгдсэн 134 м.кв талбайтай газрын хамт 1,427,426,263 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас доогуур бөгөөд тухайн газар нь арьс шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг үйлдвэрүүд төвлөрсөн, уг байршилд нэмж газар олгогдохгүй байгаагаас хамааран үйлдвэрийн зориулалттай барилга газрын үнэ өссөн. Үл хөдлөх хөрөнгө болон газрын одоогийн ханш 2,000,000,000 төгрөг байх тул үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх эд хөрөнгүүдийг үнэлсэн нь үндэслэлгүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/01019 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар тогтоолоор *******гээс төлбөрт 4,088,486,318.84 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 20,740,782 төгрөг, нийт 4,109,227,100.84 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгож, төлбөрийн үүрэг биелэгдээгүй тохиолдолд *******тоотод байрлах 3691,06 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай газар, *******, ******* байрлах, 72 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар, ******* хороонд байрлах, 134 м.кв талбай бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалттай газар, ******* тоот хаягт байрлах 540 м.кв талбай бүхий газар, *******тоотод байрлах 56 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай хөрөнгө, ******* тоотод байрлах, 63 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, ******* тоотод байрлах, 44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, ******* тотод байрлах, 42 м.кв талбай бүхийн 3 өрөө орон сууц, ******* тотод байрлах, 20,2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, *******тоотод байрлах, 61,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, ******* тоотод 402 м.кв талбай бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилга, ******* тоотод байрлах, 68 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга, ******* тоотод байрлах, 700 м.кв талбайтай газар, ******* тоотод байрлах, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, ******* тоотод байрлах, 50 м.кв талбай бүхий хувийн орон сууц, *******гийн Улаанбаатар хотын банк дахь данс, ХХК-ийн дансны орлого болон бусад арилжааны банкууд дахь харилцах дансны бүх орлогоос тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
2.2. Төлбөр төлөгч *******д төлбөрийн үүрэг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийн үүрэг биелэгдээгүйн улмаас барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэн хураан авч шинжээ томилон үнэлгээ тогтоолгоход ******* нарын өмчлөлийн ******* тоотод байрлах 2 өрөө, 61.2 м.кв талбайтай орон сууцыг 167,300,000 төгрөгөөр, ******* тоотод байрлах, 2 өрөө, 63 м.кв талбайтай орон сууцыг 192,044,190 төгрөгөөр, ******* тоотод байрлах 3 өрөө, 42 м.кв талбайтай орон сууцыг 207,667,000 төгрөгөөр, ******* тоотод байрлах 1 өрөө, 20,2 м.кв талбайтай орон сууцыг 57,126,000 төгрөгөөр, ******* тоотод байрлах 4 өрөө, 44 м.кв талбайтай орон сууцыг 249,375,000 төгрөгөөр, ******* тоотод байрлах, 402 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт 134 м.кв талбайтай газрыг 1,427,426,263 төгрөгөөр, ******* тоотод байрлах 56 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт 56 м.кв талбайтай газрыг 196,000,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн.
Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан, хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн шинжээч томилж үнэлүүлсэн тул нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:
Нэхэмжлэгч эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарласан боловч үүнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Түүнчлэн, нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэх боловч шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчсөн эсэх, хэдэн төгрөгөөр үнэлэгдсэн эсэхийг мэдэхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан төлбөр төлөгч *******гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ******* байр, 22 тоотод байрлах 61.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 167,300,000 төгрөгөөр үнэлсэн / ХХК/-ийн хөрөнгийн үнэлгээ, төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* тоотод байрлах 63 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 192,044,190 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* тоотод байрлах, 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 207,667,000 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн үнэлгээ, төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Х******* тоотод байрлах 20.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 57,126,000 төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, төлбөр төлөгч ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* байрлах 56 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн 56 м.кв талбайтай газрын 196,000,000 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, төлбөр төлөгч Мөнх Шинэ Од ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* тоотод байрлах 44 м.кв 4 өрөө орон сууцыг 249,375,000 төгрөгөөр үнэлсэн ******* үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, төлбөр төлөгч ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* тоотод байрлах 402 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн 134 м.кв талбайтай газрын хамт 1,427,426,263 төгрөгөөр үнэлсэн ын хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. ******* нь ******* ХХК-аас зээл авч, улмаар ******* тоот хаягт байрлах 3691,06 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад уг барилгаас гадна 15 төрлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэтэл барилгыг худалдан авахдаа ******* нарт 50 хувийг залилуулсны улмаас зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Залилуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлсэн боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэрлэхээр буцаасан.
Дээрх үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад 15 төрлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл уг иргэний хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч уг хүсэлтийг шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.
5.2. Итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл S93.4 гэсэн оношоор эмнэлгийн магадлагаагаа тус шүүхэд хүргүүлсээр байхад шүүх хуралдааныг явуулсан нь талуудыг мэтгэлцэх эрхээр хангаагүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Үнэлэгдсэн хөрөнгүүдийн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаан үүссэн бөгөөд нэхэмжлэгчийн ярьж буй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагчийн удирдлагад шилжүүлсэн. Тухайн хөрөнгө манай шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар худалдан борлуулах хөрөнгийн жагсаалтад байхгүй, талууд хөрөнгийн үнэлгээний талаар маргалдаж байгаа боловч эрүүгийн хэргийг энэ хэрэг маргаанд татан оролцуулах гэж байгаа нь ямар ч уялдаа холбоогүй. Тухайн хөрөнгө нь манай байгууллагаар дамжуулан худалдан борлуулагдах хөрөнгө биш тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ тодорхойлоогүй атлаа хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргасан. Мөн тухайн хөрөнгө нь манай байгууллагаар худалдан борлогдох хөрөнгө биш, төлбөр авагчийн удирдлагад шилжүүлсэн байгаа хөрөнгө юм.
Иймд шүүх иргэний хэргийг түдгэлзүүлэх захирамж гаргах шаардлагагүй тул шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцоно гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Хариуцагч талын байр суурийг дэмжиж байна. *******д олон тооны хөрөнгө буюу нийт 10 гаруй хөрөнгө байсан. Тухайн хөрөнгүүдийн харилцаа холбоог тус бүрд нь шалгаж, авч үзэх ёстой. Тухайн хөрөнгөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэ хэрэг маргааны хувьд хөрөнгийн үнэлгээний гомдол гаргасан байдаг. Анхан шатны шүүхээс тухайн хөрөнгө нь энэ хэрэг маргаанд хамааралгүй хөрөнгийн үнэлгээний маргаан байна. Тиймээс энэ хэргийг түдгэлзүүлэх нь үндэслэлгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй гэх шийдвэрийг гарсан тул шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан *******, ******* нарын өмчлөлийн ******* 22 тоотод байрлах 61.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 167,300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, *******гийн өмчлөлийн ******* тоотод байрлах 63 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 192,044,190 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, ******* тоотод байрлах, 42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 207,667,000 төгрөгөөр үнэлгээг, ******* тоотод байрлах 20.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 57,126,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, ХХК-ийн өмчлөлийн ******* тоотод байрлах 56 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 56 м.кв талбайтай газрыг 196,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, ******* тоотод байрлах 44 м.кв 4 өрөө орон сууцыг 249,375,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, ******* тоотод байрлах 402 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 134 м.кв талбайтай газрын хамт 1,427,426,263 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
4. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Улаанбаатар хотын банк ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ9101/190319 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч *******гийн зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3,399,990,000 төгрөг, зээлийн хүү 687,567,380.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 825,438.57 төгрөг, нотариатын зардал 103,500 төгрөг, нийт 4,088,486,318.84 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд иргэн Ү.Хулан, Ж.Мөнхбаяр нарын өмчлөлийн ******* тоотод байрлах, 3691,06 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Ж.Мөнхбаярын эзэмшлийн *******, ******* тоотод байрлах, 540 м.кв талбай бүхий, эзэмших эрхтэй газар, ******* тоотод байрлах, 68 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга, ******* ХХК-ийн эзэмшлийн *******, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороонд байрлах, 134 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар, Х******* тоотод байрлах, 56 м.кв талбай бүхий, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* тоотод байрлах, 44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, ******* тоотод байрлах, 402 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга, *******гийн өмчлөлийн ******* тоотод байрлах, 63 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, ******* тоотод байрлах, 42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, ******* тоотод байрлах, 20,2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, иргэн ******* нарын өмчлөлийн ******* тоотод байрлах, 61,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Ш.Оюунцэцэгийн өмчлөлийн ******* тоотод байрлах, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ******* өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 63 дугаар гудамж, 863 тоотод байрлах, 50 м.кв талбай бүхий хувийн орон сууц, Улаанбаатар хотын банк дахь *******гийн тоот харилцах данс, ХХК-ийн 2600097566 дугаар харилцах дансны орлого болон бусад арилжааны банкууд дахь харилцах дансны бүх орлогоос тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/01019 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснийг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /1-р хх-ийн 79-108/
4.2. Төлбөр төлөгч нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаарт тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ГХ2022/01739 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. /1-р хх-ийн 73-78, 116/
4.3. Шүүхийн шийдвэрт заасан дээрх эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн /01 болон 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн /02, /03, /04, /05, /06, /07, /08, /09, /10, /11, /12, /13, /14 дугаартай тогтоолуудаар битүүмжлэн, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн /02 дугаартай болон 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн /16, /17, /18, /19, /20, /21, /22, /23, /24, /25, /26, /27, /28, /29 дугаартай тогтоолуудаар хураан авсан. /1-р хх-ийн 121-122, 150-151, 123-124, 152-153, 125-126, 154-155, 127-128, 156-157, 129-130, 158-159, 131-132, 160-161, 133-134, 162-163, 135-136, 164-165, 137-138, 166-167, 139-140, 168-169, 141-142, 170-171, 143-144, 172-173, 145-146, 174-175, 147-148, 176-177/
4.4. Дээрх битүүмжлэн, хураан авсан үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгосон боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4/73 дугаартай тогтоолоор хөрөнгийн үнэлгээг талуудад болон өмчлөгч нарт мэдэгдэх, тайланг танилцуулах ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулаагүй гэх үндэслэлээр 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /1-р хх-ийн 198-199/
4.5. Үүний дараа дээрх эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн /31, /32, /33, /34, /35, /36, /37, /38, /39 дугаартай тогтоолуудаар тус тус хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /1-р хх-ийн 204-229/
4.6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийг талуудаас авахад төлбөр төлөгч *******, ******* нар ******* тоотод байрлах 61.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 220,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч ******* нь ******* тоотод байрлах 63 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 182,700,000 төгрөгөөр, ******* тоотод байрлах 20.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 56,000,000 төгрөгөөр, ******* тоотод байрлах 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 190,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч Ж.Оюунцэцэг нь ******* тоотод байрлах, нэгж талбарын *******, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 80,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч Ж.Мөнхбаяр нь ******* тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206051819 дугаартай, 68 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг 20,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч *******, ******* нар ******* тоотод байрлах 44 м.кв 4 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр, ******* тоотод байрлах 402 м.кв талбайтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт 1,500,000,000 төгрөгөөр, ******* тоотод байрлах, 56 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт 200,000,000 төгрөгөөр, ******* ХХК-аас ******* тоотод байрлах 44 м.кв 4 өрөө орон сууцыг 200,000,000 төгрөгөөр, ******* тоотод байрлах 402 м.кв талбайтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт 1,500,000,000 төгрөгөөр, ******* тоотод байрлах, 56 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт 200,000,000 төгрөгөөр худалдах үнийн санал тус тус өгсөн байна. /1-р хх230-249/
4.7. Талууд тохиролцож чадаагүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 5/187 дугаартай тогтоолоор ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******тоотод байрлах 56 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн 56 м.кв талбайтай газрын хамт үнэлгээг тогтоолгохоор Дельтамон ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 196,000,000 төгрөгөөр, /2-р хх-ийн 190-209/
- 5/188 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******тоотод байрлах 20.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор Виннер-Вэй үнэлгээ ХХК-ийг томилсон бөгөөд шинжээч уг эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 57,126,000 төгрөгөөр, /2-р хх-ийн 62-86/
- 5/189 дугаартай тогтоолоор ******* ХХК-ийн эзэмшлийн ******* тоот хаягт байрлах 402 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, эзэмших эрхийн Э-2206000911 дугаартай, үйлдвэрийн зориулалттай газар зэргийн үнэлгээг тогтоолгохоор Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт үнэлгээчин ыг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч уг эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг нийт 1,427,426,263 төгрөгөөр, /2-р хх-ийн 87-119/
-5/190 дугаартай тогтоолоор ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* тоотод байрлах 44 м.кв талбай, 4 өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч уг эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 249,375,000 төгрөгөөр, /2хх 152-189/
-5/191 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* тоотод байрлах, 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор Буфа үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч уг эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 207,667,000 төгрөгөөр, /2-р хх-ийн 234-240, 3-р хх-ийн 1-13/
-5/193 дугаартай тогтоолоор ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* тоотод байрлах 61.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор ХХК-ийн үнэлгээчин ийг томилсон бөгөөд уг эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 167,300,000 төгрөгөөр, /2-р хх-ийн 210-233/
- 5/194 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* тоотод байрлах 63 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч уг зах зээлийн үнэ цэнийг 192,044,190 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /2хх 120-148/
4.8. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4-1391/14368 тоот мэдэгдлээр ХХК-д, 4-1391/14374 тоот мэдэгдлээр Ж.Оюунцэцэгт, 4-1391/14371 тоот мэдэгдлээр ******* нарт, 4-1391/14373 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч *******д, 4-1391/14372 тоот мэдэгдлээр Ж.Мөнхбаярт үнэлгээний тайланг тус тус мэдэгдсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон. /2-р хх-ийн 14-19/
5. Шинжээч Дельтамон ХХК-ийн үнэлгээчин , ХХК-ийн үнэлгээчин , Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт-ийн үнэлгээчин , ХХК-ийн үнэлгээчин Б.Батзаяа, Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин , ХХК-ийн үнэлгээчин , Буфа үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин нар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь Хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон байхаас гадна хариуцагч байгууллагаас шинжээч нарт эрх, үүргийг тайлбарлан, гарын үсэг зуруулан баталгаажуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /2-р хх-ийн 27-32, 57-61, 81-85, 145-147, 186-187, 211, 233, 237-238, 3-р хх-ийн 3-6/
6. Түүнчлэн, дээрх үнэлгээний тайлангууд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангасан байна.
7. Харин нэхэмжлэгч нь хөрөнгийг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй талаар шүүх зөв дүгнэжээ.
Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хөрөнгийн үнэлгээ тогтоох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...уг хэргийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
8.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хянан хэлэлцээд уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй байхаас гадна шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн...шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн... гэх агуулга бүхий гомдол гаргасан байна.
9.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтдээ хавсарган ирүүлсэн эмнэлгийн магадлагааны баримт нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүгч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлгэдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/04508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ