Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 00623

 

алж,                                                                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би, 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, “*******с” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч “*******с” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 000 000 төгрөг, 6 сарын хүү 600 000 төгрөг, алданги 500 000 төгрөг нийтдээ 2 100 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Миний бие “*******с” ХХК-ийн нэхэмжилсэн 2 100 000 төгрөгийг 3 сарын хугацаанд 3 хувааж буюу 2016 оны 10 дугаар сарын 12-нд 700 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 12-нд 700 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 12-нд 700 000 төгрөгөөр төлж барагдуулна” гэжээ.

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******с” ХХК нь зээлийн гэрээний үүрэг нийт 2 100 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч ******* нь “*******с” ХХК-тай байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №17 тоот барьцаат зээлийн гэрээгээр 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр 1 000 000 төгрөгийг зээлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна.

  

Талуудын тайлбар, 2016.03.03-ны өдрийн 17 тоот барьцаат зээлийн гэрээ зэргээс үзэхэд хариуцагч ******* нь 2 100 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 2 100 000 төгрөгийг 3 сарын хугацаанд 3 хувааж буюу 2016 оны 10 дугаар сарын 12-нд 700 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 12-нд 700 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 12-нд 700 000 төгрөгөөр хариуцагч ******* төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*******с” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 2 100 000 төгрөгийг 3 сарын хугацаанд 3 хувааж буюу 2016 оны 10 дугаар сарын 12-нд 700 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 12-нд 700 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 12-нд 700 000 төгрөгөөр хариуцагч ******* төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******оос 24 275 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 24 275 төгрөгийг тус тус гаргуулж “*******с” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016.09.05-ны өдөр төлсөн 48555 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

                                                                                          

                                   ШҮҮГЧ                                         Д. ЭНХЦЭЦЭГ