Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/189

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: Э.Билгүүн

: Хохирогч Н.М

Хохирогчийн өмгөөлөгч: Э.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б

Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан, гэрч А.Д, Б.Г, Ч.М нарыг байлцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С.Б холбогдох 1812........дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч:  Г.С.Б

      Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч С.Б нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр А аймгийн Ц сумын Х баг Цагаан эрэг гэх газар иргэн Н.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүх хуралдааны үед: 

 

Хохирогч Н.М... 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүмүүс манайд айлчилж ирсэн. Хүмүүс тарах гэж байхад Д манай нөхрийг араас нь цохиод манай нөхөртэй зууралдаад гарсан. Би араас нь байж байгаад гараад салгасан чинь намайг Д хоолойноос боосон. Э чи нөхрөө өмөөрлөө гээд миний нүүр амыг самардсан. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр С.Б охины хамт ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Би намайг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зодчихоод өнөөдөр бас яах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн Э ааваа танай гүү энэ гайгаас болж үхсэн гэхээр нь адуу мал надад ямар хамаатай юм гэхэд С.Б намайг заамдаж аваад толгой дээр нэг удаа, гурвын дунд нэг удаа цохисон. Цохиулснаас болж би толгойдоо гэмтэл авсан. Одоо миний толгой байнга өвддөг ажил хийж чаддаггүй учраас хүүхдүүдээ хараад гэртэй суудаг. Хохирол төлбөрт 4.350.000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүгдэгч С.Б:...2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хохирогчийнд хүмүүс ирсэн. Тэгээд манай охиныг зодсон байсан, Маргааш нь охин намайг цагдаа дагуулаад ирээч эд нар намайг нийлээд зодоод байна гэж хэлсэн. Цагдаа дагуулж очих гэсэн боловч Архангай аймгийн Мандал сумын цагдаа Архангай аймгийн төв дээр ажилтай гээд явсан байсан. тэгээд би явж очсон. Тухайн өдөр Б манай охиныг мотоцикльтой ирээд зодохоор нь Г салгасан байсан. Би Б гадаа ирээд М уулзаад яах гэж дүүгээ зоддог юм гэж хэлэхэд манай хүүхэд рүү дайраад байхаар нь би дундуур нь орж салгасан гэжээ.  

 

Мөрдөн байцаалтын үед: 

    Хохирогч Н.Мын өгсөн:..2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед манайд айлчид ирсэн. А эхнэртэйгээ хүргэн охин хоёр нь хүргэнийхэн аав ээж хоёр манай хадам ээж Д, Д, Э, С эхнэртэйгээ эдгээр хүмүүс ирсэн. Тэгээд манайд хоол цай болоод Аийн шинэ гэр бүл болсон хүргэн, хүүхэн хоёрт нь өмчөө өгөөд тэгээд айлчилж ирсэн хүмүүс 21 цагийн үед манайхаас буцах гээд гарсан. Гэрээс гарсан хойгуур нөхрийн дүү Д буцаж орж ирээд манай нөхрийн толгой руу цохисон. Тэгсэн манай нөхөр яаж байгаан гээд тэр хоёр ноцолдоод гарсан. Би хэсэг хугацааны дараа гэрээсээ гартал Д миний өөдөөс ирээд чи бас айрагаа харамлаа биз дээ гээд Д миний хоолойг шахаад хойш нь түлхээд өөрөө миний дээрээс дараад унасан.  Тэгээд миний амьсгаа боогдоод хэн салгасаныг мэдэхгүй хэсэг хугацааны дараа би босоод ирсэн чинь Э нөхрөө өмөөрдөг хэн бэ гээд намайг алгадаад авсан. Тэгээд Э намайг хэл амаар доромжлоод үсдээд доороо хийгээд дарахаар нь би миний үснээс тавиач гээд Эийн үснээс татсан. Тэгээд А авгай салгасан. Маргааш нь 11 цагийн үед Д Э, Эийн аав Б ээж нь С манай хадам ээж Д хүргэн ах Г, Т нар ирсэн. Тэгээд гадаа ирээд машинтай зогсохоор нь би гэрээсээ гарч ирэхэд Эийн ээж С чи охин дүүгээ яаж байгаа юм бэ гэхээр нь би танай охиныг яасан юм бэ, танай охин миний нүүрийг ийм болгосон байна та миний нүүрийг харалдаа гэсэн чинь тоохгүй яваад өгсөн. Э ааваа танай гүү энэ гайгаас болж үхсэн гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Би чи одоо болиоч яахлаараа танай гүү надаас болж үхдэг юм гэсэн чинь Б намайг чи өдөр болгон нэг нэгээр нь манай малыг алаад байгаараа гээд зулай дээр нэг хамар дундуур нэг цохисон. Миний толгой манараад би нүүрээ дараад доошоо суусан. Би гайгүй болгонгуут нь гэрийнхээ хаяанд очиж суусан. Тэгээд тэр хүмүүс явсан. Д миний хоолой руу шахаж хойш нь унагаагаад миний хүзүүнд  гэмтэп учруулсан. Э миний нүүрийг майжсан миний нүүр сорвитой болсон. Б миний толгой руу болон хамар дундуур гараараа цохиж толгойд гэмтэл учруулсан. Д болон түүний эхнэр Э хоёр хоёулаа архи уусан согтуу байсан. Би эрүүл архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуу/  

Хохирогч Н.Мын дахин өгсөн:…миний урьд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би Бөд толгой руугаа цохиулсанаас болоод толгойндоо гэмтэл авсан. Толгой байнга өвддөг болсон, толгойгоо эмчлүүлмээр байна. Б намайг нэг гараараа заамдаад нөгөө гараараа толгойн зулай хэсэгт мөн гуравын дунд тус тус нэг удаа цохисон. Аль гараараа заамдаад аль гараар цохисоныг санахгүй байна. Би цохиулсаны дараа толгой манараад доошоо суусан. Би гомдолтой байна, эрүүл мэндээрээ хохирсон, надад нэхэмжлэх зүйл байна. Эмчилгээний зардал, унааны болон бусад зардлаа гаргуулж авмаар байна. Би урьд өмнө зам тээврийн осолд болон бусад осолд өртөж, бэртэл гэмтэл авч байгаагүй, үе мөч нурууны архаг өвчин байхгүй. Өнөөдрийн байдлаар миний толгой тархи байнга өвддөг, хүзүүгээр чилдэг нуруу нугас руу чилж өвддөг, хүзүүгээ бөхийлгөх болон гэдийлгэхэд зовиуртай байдаг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

Хохирогч Н.Мын дахин өгсөн:…Миний урьд өмнө мэдүүлсэн бүхэн үнэн зөв нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Т, Э, С нар Бийг намайг цохиж байхыг харсан. Б миний урдаас хараад, Э тойроод хашхичаад орилоод гүйгээд байсан. Т миний баруун талд хүүхдээ тэврээд зогсож байсан. С нөхрийнхөө хажууд зогсож байсан. Манай гадаа Б, С, Д, Г, М нар машинтай ирээд Э С, Т хоёроо гараад ир гээд орилоод байсан. Би гэрийн урдхан талаас бие засчихаад ирж байсан. Т Эийг орилоод байхад нь хүүхдээ тэвэрсэн гарч ирсэн. С миний урдаас ирэхээр нь би охин чинь намайг зодсон охиныхоо хийсэн хэргийг харахгүй юу гэсэн чинь тоохгүй хажуугаар гараад явсан. Э надруу хашхичаад дайраад байсан. Би болиоч гэсэн Э ааваа наад гайгаас чинь болоод танай гүү үхсэн шүү гээд орилоод байсан. Б өдөр болгон миний малыг алаад байгаарай гээд намайг хоёр удаа цохисон. Тухайн үед Д машинаа налаад зогсож байсан, Мг хаана байсаныг мэдэхгүй байна. Г, Б хоёр, хоёр гэрийн дунд хоорондоо маргалдаад байсан. Тыг гэрээс гарч ирэх үед Э намайг хэл амаар доромжлоод тойроод яваад байсан Б бид хоёр бие биенийхээ урдаас хараад зогсож байсан. Г манайд 3, 4 хоногийн өмнө шиг санагдаж байна тарвага агнана гээд буутай ирээд буугаа манай машин дотор хийчихээд дайзтай сумаа аваад явсан байсан. Тэгээд тэр өдөр Г ,Б маргалдаж байхдаа миний бууг аваад ир гээд байсан. Б бууг нь аваачиж өгч байх шиг байсан. Тэр үед намайг Б цохиод би манараад доошоо суусан хэсэг хугацааны дараа гайгүй болохоор нь би өөрийхөө гэрийн хаяанд очоод суусан...гэх мэдүүлэг /хх-ийн 137-139 хуу/

 

    Гэрч Д.А өгсөн:...хэдэн сарын хэдний өдөр байсан талаар санахгүй байна. Манай хүргэн хүүхэн хоёр гэр бүл болоод удаагүй байсан. Тэгээд ах дүү нараараа айл хэсч, ах дүү нартай нь танилцуулаад явж байсан юм. Тэгээд Дын гэрт очоод тэднийд идээ цагаагаа аваачаад удаагүй тэндийхээс гараад хоёр ахынд чинь очье гээд Дыг зам заагаад өг гээд Д, Э, Д, С,Т нартай манай нөхөр С манай охин Т,манай хүргэн Ч бид нар Б, С хоёрынд очсон. Эхлээд Сгийнд ороод ирээ цагаагаа тавьчихаад Бгийнд ороод идээ цагаагаа тавиад байж байтал гэрийн гадаа нь хүмүүс шуугилдаад явчихсан. Тэгэхээр нь би гаргасан чинь Б, Д хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгээд би та хоёр юу болж байгаан эрүүл байж юу болцгоогоод байгаа юм бэ гээд тэр хоёрыг салаад би Дыг аваад явсан. Би гадаа юу болсныг би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/

            Гэрч Д.Сгийн өгсөн:...2019 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө манай охин Э над руу яриад С намайг зодоод байна, Б нь чаддаг юм бол аав ээжийгээ дуудаад ир гээд байна та хоёр хурдан хүрээд ир гэхээр нь бид хоёр мандалын төвөөс гараад хүргэн Д, Д эгч хоёрын гадаа очсон. Тэгээд гадаа нь буусан чинь Д эгч урьд шөнө манайд айлчин ирээд эд нар хоорондоо маргаад Эийг элбээд зодчихлоо цөмөөрөө очоод учрыг нь олье гээд манай хүргэний машинаар манай нөхөр Б, Д эгч, Э, Д ,Т гэдэг хүүхэн бид нар Б, С хоёрынд очсон. Тэгээд очоод машинаас бууцгаагаад манай нөхөр Б түрүүлээд за дүү нар минь юу болоод байгаа юм бэ төрсөн ах дүүсийн хүүхдүүд байж удам судраа бодоход яадаг юм гэсэн чинь тал талаасаа учир нь олдохгүй бөөн хэрүүл болоод байж байхад урьдхан талаас М алхаж ирээд Эийг зодох гээд дайраад байхаар нь манай нөхөр Б хоёр тийш нь салгаад түлхээд зайлуулсан. Тэгээд салгаад Эийг би салгаад машин руу явуулсан. М гэрийнхээ хаяанд суугаад чи ямар өсгөсөн биш гээд надтай хэрэлдэх гээд байхаар нь би дуугүй болсон. Тэгсэн нөхөр Б нь над дээр ирээд намайг занаад чамайг ална гээд байсан. Тэрнээс хойш 4 хоногийн дараа байх Мын эмнэлэгт хэвтчихсэн байна гээд манай гудамжны хүн надад хэлсэн. Тэгээд би гэрийнхэндээ очоод Сумъяа эмнэлэгт хэвтчихсэн юм байна, яасан юм болоо гэж ярьж байсан. Бид нар Мыг С гэж дууддаг юм. Тэгсэн маргааш өглөө нь босоод байж байсан чинь Т гээд Мын төрсөн эрэгтэй дүү над руу утсаар яриад танай нөхөр чинь Мыг зодсон байна, энэ хүн их муу байна гэхээр нь бид нар ямар зодож нүдсэн биш яагаад над руу уурлаад байгаа юм бэ гээд загнаад би утсаа салгасан. Тэгээд үдээс хойш Э бид хоёр эмнэлэгт үзүүчихээд Б Д хоёрыг эмнэлэг дээр дуудаад би Мын биеийг асуух гээд М дээр орсон чинь Б над руу уурлаад байхаар нь би гарч ирээд Б, Т, Б Э бид нар эмчтэй уулзсан. Тэгсэн эмч нь надаас та нар энэ хүнд хэдэн төгрөг өгөх гэж байна энэ хүнийг яагаад ийм болгосон юм гэхээр нь би энэ хүн хэзээ дуудлага өгч ямар эмч очиж үзэж авч ирсэн юм бэ гэсэн чинь би очиж авч ирээгүй замын унаагаар ирсэн гэхээр нь би даралт нь ямар байна гэсэн чинь хэвийн байна бос гэхээр босохгүй байна толгойн жаахан өвдөлттэй байна, бид нар эм тариа хийж байгаа гэсэн. Тэгэхээр нь Э энэ хүнийг эмнэлгээр явах юм бол би хамт явна шүү гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/ 

            Гэрч А.Бгийн өгсөн:...2018 оны 09 дүгээр сарын 30-нд Д, Э, миний ээж Д А, С нар эхнэрийн хамт, Ан шинэ гэр бүл болсон хүргэн, хүүхэн хоёр манайд айлчилж ирсэн. Айлчилж ирсэн хүмүүс эхлээд С ахынд ороод дараа нь манайд орж ирээд архи айраг уугаад нэлээн сууж байгаад айлчилж явах болсон. Айлчдын түрүүчид нь манай гэрээс гараад явсан. Тэгсэн дүү Д хүмүүстэй гарч явсанаа буцаж орж ирээд миний толгой уу цохиод авсан.  Би яаж байгаа юм бэ гэсэн чинь чи айрагаа харамлаа биздээ гэсэн. Тэгээд би зөрүүлээд хоёр гурав цохисон. Тэгсэн А ах салгаж авсан, тэгээд А ах намайг аваад гэр тойруулаад миний дүү болдоггүй юм гээд бид хоёр гэрийн гадаа нэлээн суусан. Тэгээд би Сгийн гэрт ороход миний төрсөн ээж Дг Э, Т нар хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед манай эхнэр М нүүрээ уруулчихсан уйлаад сууж байсан. Айлчилж ирсэн хүмүүс яваад бид нар амарсан. Маргааш өглөө нь манай эхнэр М надад Д Э хоёр намайг зодсон гэхээр нь яагаад зодсон юм бэ гэж асуусан чинь Д намайг айрагаа харамлсан гээд хоолой шахаад унагаасан. Э намайг өргөмөл гуйлгачин гээд алагаад авахаар нь би Эийг үсдээд авсан чинь Э миний нүүрийг маажаад самардсан. Тэгээд бас доромжлоод байсан. Тэгэхээр нь би Дын ах Стэй очсон. Очоод би Эийг Мын нүүрийг самардсан юм уу гэж асуусан чинь Э хуц солиор алсан ч яадаг юм бэ, чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Тэгэхээр нь манай ах С чи яасан хүнийг алдаг юм бэ гэсэн чинь  Э бид хоёрыг хэл амаар доромжлоод намайг түлээгээр миний эгэм рүү хэд хэд цохиод ахыг чулуугаар дал руу нь хоёроос гурав цохисон. Тэгээд бид хоёр яваад би гэртээ хариад ах Ттай уулзах гээд явсан. Хариад байж байхад 11 цагийн үед Б, С, Д, Э, Г, Т миний ээж Д нар манай гадаа ирээд машинаасаа буугаад бөөн хэрүүл болсон. С охиноо өмөөрөөд намайг эхнэр М руу доромжлоод дайраад байсан. Тэгэхээр нь М та миний нүүрийг хараач гэсэн чинь Э нь бас хэл амаар доромжлоод чиний нүүр яадаг юм гээд байсан. Тэгсэн Г надад агсам тавиад байсан. Тэр хооронд Б манай эхнэр Мыг заамдаад авчихсан толгой руу цохиод байсан. Би Гтой ноцолоод байж байтал Б манай эхнэр Мыг өдөр болгон дүү алаад байгаарай гээд намалдаг руу нь цохиод авсан. М доошоо тонгойгоод толгойгоо бариад суусан. Тэгээд би Бөд яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь яадаг юм бэ гээд яваад өгсөн. Д, Э нар Мыг цохиж зодохыг хараагүй, М надад ярихдаа л Д миний хоолойг шахаад унагаасан, Э миний нүүрийг урсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/ 

Гэрч А.Бгийн дахин өгсөн:...тухайн өдөр Г их согтуу буу аваад ир гээд байхаар нь Гийн бууг машинаасаа гаргаж ирээд буугаа ав гээд Дын өөдөөс шидсэн. Д аваад машин дээрээ тавьсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Тэр буу Гийн буу бөгөөд манайд хэд хоногийн өмнө таврага алах гэж ирээд байлгаж байсан буу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 128-129 хуу/ 

            Гэрч Н.Тын өгсөн:..2018 оны 09 дүгээр сард байсан. Хэдний өдрийг нь санахгүй байна. Над руу манай авга ах А яриад Мын бие тааруу байна. Эрдэнэмандал сумын эмнэлэг дээр аваад ирлээ чи хүрээд ир гээд намайг дуудсан. Тухайн үед би очоод М эгчтэй уулзсан, эгчийн бие нь тааруу байсан. Тэгээд би эмчтэй уулзаад бие нь ямар байна гэж асуусан чинь эгч чинь ухаангүй эмнэлэгт ирсэн. Тархи толгойдоо л гэмтэл авсан юм шиг байна. Хүнд зодуулсан гэж ирсэн гэсэн. Тэгээд би М эгчийг сахиж байхад хүргэн Б эмнэлэг дээр ирсэн. Бгаас юу болсон талаар асуухад манайд айлчин ирээд Д цуг ирээд бөөн хэрүүл болоод Д Мыг хүзүүгээр нь ороож унагаагаад Э Мтай үстэлцээд  Мын нүүрийг ураад маргааш өглөө нь Бмөнх С, Э, Д нар ирээд Б ах хүүхдээ өмөөрөөд Мыг хоёр цохиод гэж ярьсан. Тэгээд би М эгчийг сахиж хоносон. Маргааш өглөө нь эмч нь ирээд Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байж эмчилгээ хийнэ гэхээр нь эмчээс нь гуйгаад цагдаад хэлээд яахав ах дүү нар байна, учраа олно гэж гуйгаад Б ахынд очоод С, Э хоёртой уулзаад эгчийн бие муу байна, тар нар очоод учраа ол гэсэн чинь урдаас өөрсдөөс нь болж зодоон болсон гээд миний урдаас нэлээн юм ярьсан. Би М эгчийг хоёр хоног сахиж хоносон. Тэгээд би хөдөө яваад хоёр хоноод ирсэн чинь М эгчийн бие муудаад Эрдэнэмандал сумын түргэний машинтай аймаг явсан. М тухайн үед юу болсон талаараа надад яриагүй, учир нь тэр ярьж чадахгүй байсан. Мын биеийн байдал тааруу, хоол идэж чадахгүй, өвчин намдаах тариа байнга хийлгэж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/ 

Гэрч П.Аийн өгсөн:...2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өглөө Б манай эхнэр ОюунТ руу залгаад манай эхнэр зодуулаад босч чадахгүй байна гэж ярьсан байсан. Тэгэхээр нь Эрдэнэхүү бид хоёр Мын биеийг асуухаар Бгийн гэрт очоод Мын бие нь яаж байна гэхэд М толгой даагдахгүй өвдөөд байх юм толгойгоо өндийлгөж болохгүй байна гэж хэлсэн. Тэгсэн цуг айл байсан Сгийн эхнэр орж ирээд Д авгайтайгаа малчин дагуулж ирээд Мыг Д хоолойг нь шахсан авгайн хэл амаар доромжлоод Мын нүүрийг самардсан. Маргааш нь Д, Э хоёр аав ээжтэйгээ ирээд Б Мыг чи манай малыг ингээд алаад бай гээд хамар руу нь цохиод хамраа бариад суусан чинь толгой руу цохиод авсан гээд бид хоёрт ярьж байсан. Тэгэхээр нь би сүүлд нь наад учраа олцгоон биз гээд Мыг машинд суулгаад Эрдэнэмандал сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн. М нүүрээ уруулсан. Хөл гар нь чичрээд салганаад толгойн унжсан байсан. Би Мыг толгойгоо дээш нь болгож болохгүй байна уу гэсэн чинь толгой даагдахгүй байна гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуу/ 

Гэрч Н.Т өгсөн:.... 2018 оны 09 дүгээр сард байсан. Хэдний өдрийг нь 

санахгүй байна. Над руу манай авга ах А яриад Мын бие тааруу байна. Эрдэнэмандал сумын эмнэлэг дээр аваад ирлээ чи хүрээд ир гээд намайг дуудсан. Тухайн үед би Цүүрд ахындаа байсан. Би ярьсан даруйд нь Эрдэнэмандал сумын эмнэлэгт очоод М эгчтэй уулзсан, эгчийн бие нь тааруу байсан. Тэгээд би эмчтэй уулзаад бие нь ямар байна гэж асуусан чинь эгч чинь ухаангүй эмнэлэгт ирсэн. Тархи толгойдоо л гэмтэл авсан юм шиг байна. Хүнд зодуулсан гэж ирсэн гэж хэлсэн. Тэгээд би М эгчийг сахиж байхад хүргэн Б эмнэлэг дээр ирсэн. Тэгээд Бгаас юу болсон талаар асуухад манайд айлчин ирээд Д цуг ирээд бөөн хэрүүл болоод Д Мыг хүзүүгээр нь ороож унагаагаад Э Мтай үстэлцээд  Мын нүүрийг ураад маргааш өглөө нь Бмөнх С, Э, Д нар ирээд Б ах хүүхдээ өмөөрөөд Мыг хоёр цохиод гэж ярьсан. Тэгээд би М эгчийг сахиж хоносон. Маргааш өглөө нь эмч нь ирээд Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байж эмчилгээ хийнэ гэхээр нь эмчээс нь гуйгаад цагдаад хэлээд яахав ах дүү нар байна, учраа олно гэж гуйгаад Б ахын очоод С, Э хоёртой уулзаад эгчийн бие муу байна, тар нар очоод учраа ол гэсэн чинь урдаас өөрсдөө нь болж зодоон болсон гээд миний урдаас нэлээн юм ярьсан. Би М эгчийг хоёр хоног сахиж хоносон. Тэгээд би хөдөө яваад хоёр хоноод ирсэн чинь М эгчийн бие муудаад Эрдэнэмандал сумын түргэний машинтай аймаг явсан. М тухайн үед юу болсон талаараа надад яриагүй, учир нь тэр ярьж чадахгүй байсан. Мын биеийн байдал тааруу, хоол идэж чадахгүй, өвчин намдаах тариа байнга хийлгэж байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/

 

 Гэрч М.Ч өгсөн:… 2018 оны 08-р сарын сүүлээр байх өдрийн сайн санахгүй байна .Би өөрийн аав, ээж манай эхнэр .хадам аав, ээж бид нар хоёр талын хамаатан саданыхаар айлчилж байсан юм. Тэгээд хадамын талын хамаатан гээд Дынд очоод тэндээсээ Дыг эхнэр, ээж хоёрыхон хамт аваад Дын ах С, Б хоёрынд очсон. Эхлээд С ороод дараа нь Бгынд нь орсон .Тухайн үед нэлээн бүрэнхий болсон байсан хүүхэд уйлаад би эхнэртэйгээ хүүхдээ аваад машиндаа суусан. Тэр хойгуур Бгынд хүмүүс шуугиад гараад ирэхээр нь би Бгынд яваад орсон чинь Д, Б хоёр барьцалдаад авсан цуг байсан хүмүүс нь салгаж байсан. Би Дыг аваад гараад ирсэн. Тэгсэн гадаа Бгын авгай Дын авгай хоёр барьцалдаад авсан байсан. Тэр хоёрыг хадам ээж салгасан. Би зодолдож цохилсоныг нь сайн мэдэхгүй байна барьцалдаад авсан дээр доороо орчихсон л байсан. Манай хадам ээж салгасан Тэгээд тэр хоёр Сгийн гэр рүү орсон араас нь хадам ээж ороод Дын эхнэрийг аваад гараад ирсэн. Тэгээд бид явсан. Намайг байхад зодолдож цохилцсон зүйл болоогүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуу/

Гэрч Ш.Н өгсөн:... Тухайн үед хэдэн сарын хэдний өдрийн сайн санахгүй

байна. Манай хүү шинэ гэр бүл болоод удаагүй байсан. Хүү, хүүхэн хоёроо ах, дүү нартай нь танилцуулахаар хоёр талын төрөл садан айлуудаараа орсон юм. Тэгээд манай бэрийн хамаатан гээд Дынд очсон. Тэнд нэлээн орой болоод Дыг зам заагаад өг гээд тэднийхээс Д авгайтайгаа, ээж нь бид нар Дын ах С,  Б хоёрынд очсон. Эхлээд Сгийд ороод дараа нь Бгынд орсон юм. Тэгээд манай ач хүү уйлаад бид нар гараад ирсэн. Явах гээд байж байхад Д Б хоёр барьцалдаад авсан, Д чи айрагаа харамласан гээд орилоод байсан. Хүмүүс шуугалдаад тэр хоёрыг салгасан байх би сайн мэдэхгүй байна цуг ирсэн хүмүүсийг би машиндаа суу явья гээд хүмүүсийн түрүүч нь суусан Сгийн гэрт хүүхнүүд нь шуугалдаад байсан. Би хүүхэд уйлаад машиндаа сууж байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор юу болоод байгааг ч мэдээгүй. Тэгээд бид нар машиндаа суугаад явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуу/  

Гэрч С.Бийн өгсөн:... 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай охин Э надруу яриад С Бхүү хоёр ална гээд байна цагдаа аваад ир гэхээр нь би өөрийн биеэр эхнэр Стай охин дээрээ очих гээд явж байхад охин замд таараад ганц модон дээр Мын аав Н утсаар яриад хүүхдүүд хоорондоо зодоон хийсэн юм шиг байна бид нарыг ир гээд дуудаад байна гэж утсаар ярисан. Тэгээд Этай Дын ээж Дгийнд очсон. Д эгч гарч ирээд бид нар Б, С хоёрынд очсон. Б гэрээсээ гарч ирээд янз янзаар хэлээд байсан. Тэгсэн М урдхан талаас нь ирэхээр нь та хоёр учраа ол гээд М Э хоёрт хэлсэн чинь М Э руу дайрахаар нь би хоёр тийш нь салгасан. М гэрийн хаяанд суугаад бид нартай хэрэлдээд байсан. Тэгээд бид нар явсан. Надад ярихдаа манай хотонд айлчин ирээд Дыг зам заагаад өг гэхээр нь хадам ээж цуг явъя гээд бид нар Б, С хоёрын гэрт нь очсон. Тэгээд айлчилж ирсэн хүмүүс эхлээд Сгийд дараа нь Бгынд ороод байж байхад Т эгчийг М түлхээд хаалганы босго руу унагаасан би, та яаж байгаан хүн аллаа шүү дээ гэсэн чинь Бхүү гаднаас орч ирээд чи Т эгчийг зодоод байхдаа яадаг юм гээд, намайг алаад өг гээд байсан. М намайг алгадаад авсан тэгээд бид хоёр үс үснээсээ таталзсан. Тэгсэн С орж ирээд манай бэрийг зодоод байхдаа яадаг юм гээд намайг хоёр удаа дэвсээд тэнд байгаа хүмүүсийг салгаад би машинруугаа явж байсан чинь М ирээд хойноос үснээс татаад байсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс салгаад бид нар явсан гэж ярьж байсан. Би Мыг цохиж зодсон зүйл байхгүй. М манай охин Э руу дайраад байхаар нь тэр хоёрыг хоёр тийш нь салгасан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/ 

Гэрч А.Дын өгсөн:... 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр санагдаж байна. Манайд айлчин ирээд намайг зам заагаад өг гэхээр нь би эхнэр, ээж хоёрыг аваад айлчилж ирсэн хүмүүстэй зам заангаа Б, С хоёрынд очсон. Эхлээд Сгийнд ороод дараа нь Бгынд орсон айлчилж ирсэн хүмүүс идээ цагаагаа тавиад нэг шил архи тойруулаад байж байсан хүмүүс гарсан. Хүмүүсийг гарсаны дараа би Бд та яагаад намайг ална гээд байгаа юм бэ гээд бид хоёр маргалдсан. Тэгсэн намайг А ах аваад гарсан. Тэгээд би машин дээр очоод сууж байсан чинь намайг аваач Д гээд манай авгай Э Сгийн гэрээс орилоод байсан. Тэгэхээр нь би машин дээрээс буугаад очих гэсэн чинь А ах чи бууж яах гээд байгаа юм бэ гэхээр нь би А ахын үгэнд ороод байж байхад М, С, Э нар гарч ирээд Э, М хоёр бие биенийхээ үснээс таталцаад орилоод байсан. Тэр хоёрыг айлчилж ирсэн хүмүүс салгаад бид нар явсан. Маргааш өглөө нь Б, С хоёр ирээд манай авгайг хэл амаар доромжлоод хэрэлдээд Б нь Эийг аав, ээжийгээ дууд гээд тэр хоёр хэрүүл хийж байгаад явсан. Тэгсэн манай эхнэр аав, ээж хоёроо дуудаад аав, ээж хоёр ирээд бид нар Б, С хоёрынд очоод хадам ээж юу болоод байгаа юм бэ учир зүйлээ ололц гэсэн чинь М Э руу дайраад байхаар нь хадам аав Б тэр хоёрын дундуур ороод хоёр тийш нь түлхсэн. Тэгээд бид нар явсан. Өмнөх өдөр нь бие биенээ үсдээд хоорондоо зодолдоод байсан. М бид хоёрын дунд зодоон цохион болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/ 

 

Гэрч А.Дын дахин өгсөн:...тухайн өдөр Г, Б хоёр хоорондоо маргалдаад Б Гийг буугаа аваад ир манайхаас зайлаарай гээд гэрийнхээ ард байсан өөрийнхөө жижиг машинаас бууг гаргаж ирээд Гийн тархийг зад буудна шүү гээд буу барьсан яваад байсан. Манай хадам ээж С бууг нь булааж аваад хүн буудаж алахнуу гээд бууг нь хойш нь шидсэн. Шидсэн бууг би очиж аваад өөрийнхөө машин дээр тавьсан. Сумлах үйлдэл хийгээгүй, бугуйндаа байгаа сумаа харуулаад Г чамайг буудна шүү л гэж байсан. Бгийн барьж байсан буу Гийн буу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 хуу/

 

Гэрч Ч.Мгийн өгсөн:...2018 оны 08 дугаар сарын сүүлээр манайд айлчин хийж хүмүүс ирсэн. Би тэр хүмүүстэй цуг айл айлуудаар явсан. Тэгээд Д эгч Д хоёрын гэрт эхлээд очоод тэндээс Б, С хоёрынд очсон юм. Тэгээд архи уугаад нэлээн согтсон. Бгийнхаас гараад машиндаа ороод цуг ирсэн хүмүүсээ явъя гэж хэлсэн. Тэгсэн хүмүүс гарч ирээд гэрийн гадаа бөөн шуугиан болоод байсан, би тухайн үед юу болоод байгааг сайн мэдээгүй. Ирсэн хүмүүс машиндаа суугаад бид нар Дынд очсон. Дыг эгч нартай нь буулгаад би А ахынд ирж хоносон. Маргааш нь С ирээд намайг аваад би Сгийн хамт гэрт нь очсон. Тэгсэн тэднийд Б, Д нар эхнэртэйгээ ирсэн байсан. Тэд нар хоорондоо хэрэлдээд байхаар нь би та нар учраа олооч, эрүүл хүмүүс байж гэж хэлсэн. М, Э хоёр хоорондоо хэрэлдээд бие биерүүгээ дайраад байсан. Б ах тэр хоёрыг салгах гээд дундуур нь орж хоёр тийш нь болгосон. Тэгээд тэр хэд хоорондоо хэрэлдээд байсан. Би машин дээр очоод суусан. Тэгээд хэрэлдэж байгаад Б, Д, Э нар явсан. Би Сгээр гэртээ хүргүүлж ирсэн. Д Мыг цохиж зодсоныг би мэдээгүй, урьд өмнө нь нэлээн согтолттой байсан, маргааш нь бол тийм зүйл болоогүй. Б Мыг цохиж зодсоныг хараагүй, маргааш нь бөөн хэрүүл болоод байсан. Би тэр үед машины хажууд очоод зогсож байсан. Бгийн гэрийн гадаа бөөгнөрөөд зогссон хэрэлдээд байсан.  Э, М хоёр зодолдоогүй, хоорондоо хэрэлдээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/ 

 

Гэрч Б.С өгсөн:...манай хүргэн хүүхэн хоёр 2018 оны 08 дугаар сарын 22-нд шинэ гэр бүл болсон. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын сүүлээр хүргэн хүүхэн хоёроо, хоёр талын ах дүү нартай нь танилцуулахаар бид нар айлуудаар явсан. Нэлээн хэдэн айлаар ороод хамгийн сүүлд С очоод Сгийнд орчихоод Бгынд орсон. Тэгээд тэнд хоол цай идээ будаа болж байгаад бид нар явахаар болоод Бгийхаас гараад би машиндаа суусан. Гадаа нэлээн харанхуй юм харагдахгүй байсан. Цуг ирсэн хүмүүс машиндаа суухгүй болохоор нь би машинаасаа буусан хүмүүс чанга чанга ярилцаанд байхаар нь би очсон чинь Э, М хоёр үснээсээ зулгаацалдсан хэрэлдээд зогсож байсан. Би тэр хоёрыг салгаад Мыг Сгийн гэрт оруулсан. Тэгсэн Э цуг орж ирээд Стэй хэрэлдээд байсан. С Эийг өшиглөөд авч харагдсан. Тэгээд бид нар Сгийн гэрээс гараад машиндаа суугаад явсан. Э Мыг зодож цохисоныг би хараагүй. Тэр хоёр үснээсээ Зцалдаад байсан би очоод салгасан. Тухайн үед Т бид хоёр байсан. М Э хоёр намайг очиход үснээсээ зулгаацалдаад зогсож байсан хэн нэгнийгээ цохисон зүйл харагдаагүй. Д М хоёр намайг байхад хэрэлдэж зодолдож цохилцоогүй..гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/

 

 Гэрч Д.Аийн дахин өгсөн:...би Д Мыг зодож цохисныг 

хараагүй. Архи уусан нэлээн согтолттой байсан. Нэг мэдсэн хоёр хүн барьцалдаад авах шиг болсон. Тэр үед тас харанхуй байсан. Тухайн үед Д байсан, би Дыг юу болж байгаа юм бэ гээд аваад явсан санагдаж байна. Би өөрөө ч сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/

 

Гэрч Н.Тын өгсөн:...Э Мыг хэл амаар доромжлоод алгадаад үснээс нь татаад нүүрийн майжсан. Би гэртээ байсан манай гэрийн хаяанд шуугалдаад надад эв ил дуулдаж байсан. Би тэгээд гэрээс гарсан. Тухайд үед А ахын авгай Сээмээ эгч А ах, Э, М бид нар байсан. С эгч тэр хоёрыг салгасан. Д Мыг хоёр гараараа хоолой руу нь шахаад багалзуурдаад унагаасан. Унагааж байхыг А ах бид хоёр харсан. А ах тэр хоёрыг салгасан. М хүчтэй унаагүй багалзуурдуулаан доошоо сөхөрөөд унасан. Б Мын толгой болон хамар руу нь гараараа цохиж авсан. Тухайн үед Бын авгай С, Д, Э, манай хадам ээж Д, Б бид нар харсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/ 

 

Гэрч Б.Эийн өгсөн:..2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн үед гэртээ байж байхад нөхрийн талын хамаатан манайд айлчин хийж ирээд идээ будаагаа тавиад удаагүй Б очихоор явах гээд зам заагаад өгөөч гэхээр Д, хадам ээж Д бид 3 айлчин хийж ирсэн хүмүүстэй хамт яваад С, Б хоёрынд очоод Сгийнд түрүүлж орсон. Удалгүй Бгийнд ороод нэгээс хоёр шил архи задалсан. Тэгээд байж байхад тэр хүмүүс манайд хоёрдох айлчин ирлээ гээд халамцуу байж байсан. Айлчин хийж ирсэн хүмүүс идээ будаагаа тавьчихаад явах гээд байж байхад Г Тгийн өвдгөн дээр нь гараа тавьтал Т Гийн нүүр рүү хоёр удаа алгадаад тэр хоёр маргалдсан. Тэгсэн М Гийг өмөөрөөд Тг ар тийш нь савуулаад түлхээд унагаасан. Т толгой гэж орилоод босож чадахгүй байсан. Би З эгчээ яаж байгаа юм бэ гээд Тг татаад босгосон .Т босож ирээд хадам ээж Дг бэрээ хүмүүжүүлэхэд яадаг юм гээд нөхөрийнхөө малгайгаар ороолгоод авсан. Тэгсэн Б гаднаас орж ирээд Т эгчийг хэн зодож байгаа юм бэ бүгдийг чинь ална гэхээр нь хадам ээж Д бид хоёр танай авгай түлхээд унагаачихлаа гээд бид нар бужигнаад гарсан. Тэгсэн Б Д хоёр барьцалдаад авсан байсан. А ах тэр хоёрыг салгаад Дыг машиндаа аваад суусан гадаа харанхуй байсан. Би машиндаа суух гээд явах гэтэл М намайг алгадаад үсдээд унагаасан. Тэгээд бид хоёр дээр доороо ороод үс үснээсээ таталзсан. Тэгсэн айлчингийн хоёр ээж нь ирж бид хоёрыг салгаж авсан. Тухайн үед миний өмсөж явсан дээл урагдсан дээлээ янзлаад зогсож байхад Сгийн гэрээс Б, Маа Эийг алаад өг гээд орилоод байсан. Би та нар намайг яагаад энгээд байгаа, алах гээд байгаан бол алаач гээд би Сгийнд ортол М ахиж ирээд намайг үсдээд унагаасан миний нүд гар руу өшиглөж цохисон. Б алаад өг гээд орилоод байсан. Гаднаас С орж ирээд миний давсган дээр хоёр, цээжин дээр нэг дэвссэн. Тэгээд айлчин хийж явсан хоёр ээж орж ирж салгасан. Тэгээд бид нар явсан. Маргааш өглөө гэртээ унтаж байхад Б ирсэн араасан Сн Гтой давхиж ирсэн. Гийн толгойноос цус гарсан ирсэн. Тэгээд С мотоциклоо түлхэж унагаагаад газраас богино мод бариад авсан чамайг цохиж ална гээд модоороо миний дал, мөр рүү хоёроос гурван удаа цохисон. Тэгсэн Б хэл амаар доромжлоод Б, С ,Норовсамбуу гурвыг дуудаад ир М бид хоёрыг байнга архи уудаг гэж ярьсан байсан тэр гурвыг дуудаад ир гээд байсан. Би утсаар ярьж аав, ээж хоёрыг дуудаж цагдаа аваад ир гэж хэлсэн. Аав ээж хоёр цагдаа байхгүй байна ах дүү улсууд байж нэг нэгнээ яах гэж байгаа, нутгийн булай болох гээ юу гэж хэлсэн. Тэгээд аав ээж хоёр ах дүү улсууд байж учраа ол гээд ээж, аав хадам ээж, Г, Т эгч бид нар Б, С хоёрынд очсон. Б гарч ирээд хэл амаар доромжлоод бүх хүмүүс рүү дайраад байсан. М урдаас алхаж ирээд бид нартай хэрэлдээд намайг зодох гээд над руу дайраад байсан би хэрэлдээд зогсож байхад аав дундуур орж ирээд нутгийн булай болох гээ юу эгч дүү хоёр байж ичихэд яадаг юм гээд бид хоёрыг хоёр тийш нь түлхээд салгасан. Г Б хоёр ноцолдоод дээр доороо оролцоод байсан тэгсэнээ Б машин руугаа гүйж очиж буу гаргаж ирээд Гийн тархийг зад буудна гээд бугуйндаа байсан дайзтай сумнаасаа авах гээд байхаар нь манай ээж С гүйж очин буугийн хойш авч шидсэн Д гүйж ирж буугийн авч өөрийнхөө машин дээр тавьсан. Тэр үед С байхгүй хониндоо явсан байсан. Бид нар явах гээд байж байхад С ирсэн аав, ээж хоёр Сг тосож очоод яагаад миний охиныг ийм болгож байгаан дүүгээ гэсэн чинь С, ахаа уучлаараа Б, М хоёр алаад өг гэхээр нь би балай юм шиг өшиглөж нүдсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар тарсан. Тэрнээс хойш С, Б хоёр байнга намайг ална гээд давхиж ирээд байдаг байсан. Д.М  зодож цохисон зүйл байхгүй. М руу ойртоочгүй. Б Мд гар хүрээгүй бид хоёрыг салгах гээд хоёр тийш нь түлэхсэн. М бид хоёр барьцалдаж авсан үс гэзэгнээсээ таталзсан тухайн үед хүмүүс ирээд салгаад авсан. Би нэг аяга айраг л уусан байсан. Эрүүл байсан. Тэнд байсан хүмүүс согтоогүй....гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/

Гэрч Б.Гийн өгсөн:... 2018 оын 09 дүгээр эхээр санагдаж байна би Бгийд байхад хүмүүс айлчин хийж ирсэн. Тэгээд ирсэн айлчид эхлээд Сгийд ороод тавгийн идээ тавиад дараа нь Бгийнд орсон Бгийд айлчин хийсэн хүмүүс тавгийн идээ тавиад би Бгийн зүүн талын орны урд сууж байхад миний ард орон дээр нэг хүүхэн сууж байсан би таны дээр суучих уу гээд өвдгөн дээр нь дараад боссон чинь тэр хүүхэн намайг нүүр рүү хоёр алгадаад авсан. Тэгсэн М та яаж байгаан наад хүн чинь ах дүү нар дээрээ ирсэн хүн гээд М тэр хүүхнийг татаад унагаасан тэгсэн чинь Э юу болж байгаа юм бэ гээд унасан хүүхнийг татаж босгосон. Миний хамраас цус гараад би гараад явсан .Тэгээд би цусаа арилгах гээд Сгийнд ороод гараад ирэхэд ирсэн хүмүүс явсан би Бгийнд үлдсэн . Маргааш нь Б Дынд очсон байсан. С бид хоёр араас нь очсон тэгээд Б, С, Э гурав хэрэлдээд С, Эийг мөр рүү нь богино модоор цохиод байсан. Тэгээд ээж нь гарч ирээд та нар юу болж байгаа юм бэ ах дүү хүмүүс байж гэж хэлсэн. Тэгсэн С Б хоёр яваад өгсөн би Дынд үлдсэн. Дынд байхад Эрдэнэмандал сумаас Эийн аав, ээж хоёр ирээд юу болоод байгаа юм бэ та нар ах дүү хүмүүс байж очиж учраа ол гээд Эийн аав ээж Д өөрийнхөө ээжтэйгээ бид нар Бгийнд очсон. Тэгсэн Б эхнэр хүүхэдтэйгээ гарч ирсэн. Э, М хоёр хэрэлдээд бие биерүүгээ дайраад байсан Тэгэхээр нь Б ах очоод та хоёр яасан сонин хүүхдүүд бэ учир зүгээ олж болдоггүй юм уу гээд Мын дээлийн энгэрээс нь нэг гараараа бариад нөгөө гараараа түлхсэн М тонгойгоод сууж харагдсан жаахан байж байгаад босоод гэрийнхээ хаяанд очоод суусан. Тэгээд ирсэн хүмүүс явсан. Маргааш нь Мын нүүр урагдсан харагдаж байсан. Эийн нэг нүдэн хөхөрсөн харагдаж байсан юу болсон талаар нь би мэдээгүй. Зодож цохисон зүйл байхгүй дээлийн энгэрээс нь нэг гараараа бариад нөгөө гараараа түлхэж байсан. Би өмнөх өдөр нь архи уусан гэхдээ согтоогүй байсан. Маргааш өдөр нь эрүүл байсан. М зүгээр цайгаа чанаад үнээгээ саагаад явж байсан. Харин нүүрээ уруулсан харагдаж байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/

 

Гэрч Г.Дгийн өгсөн:.. 2018 оны 09 дүгээр сарын эхээр байсан санагдаж байна. Намайг ажил дээр байхад М гэх иргэн толгойгоо даахгүй, ухаан алдаж унасан гэсэн зовиуртай 16-17 цагийн үед ах дүү нарын хамт гурвуулаа орж ирсэн. Би үзэж тархины хаван буулгах, өвдөлт намдаах антибиотик, шингэн сэлбэсэн зэрэг эмчилгээнүүд хийсэн. Тэгээд хоёр хоног манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ба зовиур багасаагүй тул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. М нь анх ирэхдээ толгойны зулай хэсэг нь хавдсан, нармайдаа цохиулсан, хоёр нүдны дунд бага зэрэг хөхөрсөн,хоёр нүдээ нээж харж чадахгүй нүдээ нээхээр толгой эргээд байн, хүнд зодуулсан гэж хэлсэн. Өвчтөн өөрөө босч сууж чадахгүй хэвтрийн байдалтай толгойгоо даахгүй байсан. Тодорхой юм яриагүй хүнд зодуулсан гэж л байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/ 

 

Гэрч Н.Тын өгсөн:...тухайн өдөр Б, С, Д,Э манай хадам ээж Д, Г нар манайд ирээд Э, М хоёр хэрэлдээд Б Мын бариад авсан хойгуур Г Б хоёр хажуухан талд нь бас хэрэлдээд байсан. Тэгсэн Б нэг буу гэрээс гаргаж ирээд Гийн хажууд газар тавиад чи энэ буугаа аваад яв гэсэн тэгсэн Г би чиний дух нь дунд чинь сум зооно шүү гээд байхаар нь Б чи яахлаараа хүний духанд сум зоодог юм бэ гээд бууг нь аваад Дын машины дэвшин дээр шидсэн. Тэгсэн Д бууг нь аваад машины кабинд хийж байсан өөр буутай холбоотой асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуу/

 

Гэрч Б.Гийн өгсөн:... Би 2018 оны 09 дүгээр сард Цэцэрлэг сумын Хужирт багийн Цагаан эрэг гэх газар хадам дүүгийндээ малын хашаа янзалж өгөхөөр очоод 2 хонож байсан юм. Гтэл манай хүргэн болох Бгийнд шинэ айл гэр болсон гээд хамаатны хүмүүс нь ирсэн тэгээд тэр өдөр тэнд бага хэмжээний дайллага, цайллага архи дарс болцгоосон. Би ороод сууж байтал гаднаас ирсэн нэг эмэгтэй намайг нүүр рүү хоёр удаа алгадсан. Тэгээд миний  хамраас цус гараад гадагшаа гараад явчихсан намайг гадаа цусаа угаагаад байж байтал ирсэн хүмүүс нь буцаад явцгаасан. Маргааш нь ах дүү хүмүүс байж учраа олцгооё гэж ярьцгаагаад байсан би тухайн асуудалд оролцоогүй. Надад маргааш өдөр нь хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдсан асуудал огт байхгүй. Би тэр өдөр буцах гэж байсан юм намайг гадаа хүмүүстэй хамт зогсож байхад гэрээс Б намайг та буугаа авч явах уу гээд гэртээ байсан миний бууг гаргаж ирсэн. Гэтэл түүний төрсөн дүү нь болох Д нь миний бууг аваад машиндаа хийсэн тэгээд л тэндээс хөдөлсөн. Тэрнэээс биш би болон хэн нэгэн буу шийдэм гаргаж хэн нэгнийг ална тална гэсэн асуудал огт болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/

 

Гэрч Ч.Х өгсөн:...Б нь төлөв даруу зантай, томоотой, дуу цөөнтэй өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь биелүүлдэг, хүнтэй харьцах харьцаа сайн хүнд тусархуу, хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй хүн байгаа юм. Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, архи хэрэглэсэн ч илүү дутуу зан гаргаад байдаггүй. Тэр болгон архи уугаад яваад байдаг хүн бишээ...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/

 

Гэрч Б.Л өгсөн:...Б нь ааш зан томоотой хүнтэй харьцах харьцаа сайн хүнд тусархуу, хамт олонч, миний мэдэхийн хэрүүл маргаан хийж байсан удаа байхгүй. Б нь хааяа баяр ёслолоор архи бага зэрэг хэрэглэдэг, хэрэглэсэн ч илүү дутуу зан байдаггүй хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/

 

Гэрч Н.Д гийн өгсөн: ...Б Мын дух хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Тухайн үед М доошоо тонгойгоод хагас суусан. Хэсэг байж байгаад босоод гэрийнхээ хаяанд очоод суусан. Тэгээд бид нар явсан. Б замдаа бөө хүнээс цус гардаг юм цус гарсангүй гэж яриад байсан. Б Мыг юунаас болж цохисон бэ гэхээр урьд өдөр нь манай хүүхдүүд айл хэсээд манай хоёр бэр хоорондоо маргалдсан байсан. Маргааш нь Б эхнэртэйгээ ирээд намайг аваад Б, Сгийнд очсон. Очоод гэрийн гадаа маргалдаад байцгаасан. Б охин Эаа өмөөрөөд Мын дух хэсэгт нь цохиод авсан. Б Гийг буу аваад ир гээд нэг буу гаргаж ирээд Гийн хажууд тавьж байсан. Тэр бууг нь Дын машинд хийсэн байсан. Хэн хийснийг нь би хараагүй. Өөр ямар нэгэн байдлаар буутай холбоотой зүйл мэдэхгүй, буу бариад ална хядна гээд явсан хүн ч байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 141-142 хуу/

 

Шинжээч Б.О ын өгсөн:.. Энэ дүгнэлт үндэслэлтэй. Би 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Б шинжээч томилсон тогтоолоор Н.Мын биед үзлэг хийж мөн 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан материал дээрх эмчийн үзлэг ба оношийг нэгтгэн 461 тоот дүгнэлтийг гаргасан.  Тархи доргилт нь мохоо зүйлд шууд цохиулах, ямар нэг хатуу биетэд цохигдох, толгойгоор юм мөргөж унах үед үүсэх боломжтой. Нэг удаагийн болон хэд хэдэн цохих, цохигдох үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой. Надад хэлэхдээ хүнд зодуулсан, миний хоолойг багалзуурдаж унагаасан, толгой тархи руугаа цохиулсан гэж ярьж байсан. Н.М нь хүзүүндээ бэхэлгээтэй, духанд 5 ширхэг цайвар зураасан жижиг сорвитой, хамрын доод хэсэгт 2 ширхэг бор жижиг сорвитой байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Дээрх гэмтэл нь зодуулах үед болон ямар нэг мохоо зүйлд цохигдох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зодуулсаны дараа болон мохоо зүйлд цохих, цохигдох хүчин зүйл, авто ослын дараа, эхний өдөр тархи хүчтэй доргисон бол тэр өдөртөө болон шөнөдөө тархи доргилтын үед илрэх шинж тэмдгүүд болох, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжис цутгах, бөөлжих, нүд эрээлжлэх, шилэн хүзүүгээр хөших, бие сулрах гэх мэт олон зовиурууд тархи доргилтийн хөнгөн, дунд хүнд зэргээс хамааран янз бүрээр илэрч болно. Мөн дээрх зовиурууд шууд илрэхгүйгээр дараа нь аажмаар эхэлж болно. 1-2 хоногийн дотор цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Нэг удаа зөөлөн алгадах, үснээс зулгааж татах үед хүн өөрийгөө хамгаалж, зууралдан биеэ чангалах тул тархи доргихгүй байж болно, хуйханд механик гэмтэл үүснэ. Биеийн хүндийн жингээр дарж унагаах үед толгойгоор юм мөргөх, үснээс огцом дугтарч татах, толгойгоор арагш савж унах, толгой руу шууд цохих буюу хүч үйлчлэх, цохигдох үеийн алинд ч тархи доргих боломжтой.. гэх мэдүүлэг /хх-ийн  67-68 хуу/

Шинжээч Б.От дахин өгсөн:.. Энэ дүгнэлт үндэслэлтэй. Би 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Баянтамирын шинжээч томилсон тогтоолоор Н.Мын биед үзлэг хийж мөн 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан материал дээрх эмчийн үзлэг ба оношийг нэгтгэн 461 тоот дүгнэлтийг гаргасан.  МР1 гэдэг нь соронзон резонанст томографийн шинжилгээ юм. Энэ нь олон зүслэгээр эрхтнүүдийн бүтэц гэмтлийг харуулах боловч булчин, шөрмөс, зөөлөн эдийн гэмтлийг илүү нарийвчлан харуулдагаараа КТ шинжилгээнээс давуу юм. М нь хүзүү нурууны МР1 оношлогоо хийлгэсэн. Энэ нь нарийн мэргэжлийн эмчийн түвшинд хийгддэг шинжилгээ юм. МР1 шинжилгээний түвшинд хийгдсэн эмчийн дүгнэлтийг үндэслэсэн. Хүзүүний 5,6,7-р нугалмын жийргэвчийн цүлхийлт, мэдрэлийн язгуурын сувгийн нарийсал нь архаг өөрчлөлт юм. Авто осол, өвчин эмгэг, ясны сийрэгжил, хүзүү нуруунд ачаалал өгөх зэрэг олон шалтгааны улмаас хүзүү, бүсэлхий нурууны диск буюу мөгөөрсөн хэсэг хоорондоо шахагдан барьцалдаж, шохойжин аажмаар дээрх өөрчлөлтөнд ордог. Энэ нь хүзүү боомилох, үсдэх, толгой руу цохих, тархи доргих үед үүсэхгүй учир өмнө үүссэн архаг хууч өөрчлөлт гэж үзнэ. Үүнээс шалтгаалж гар бадайрах. хүзүү хөших зэрэг зовиур илэрч болно. Тийм учир гэмтлийн зэрэг тогтоогоогүй. Эмч тухайн үед тархи доргилт, хүзүү орчмын зөөлөн эдийн няцрал гэж урьдчилсан онош тавиад хүзүүний бэхэлгээ хийх, МР1 хийлгэж онош тодруулах талаар эхэлж бичсэн байна. Дараа нь МР1 шинжилгээ хийгдсэн. КТ шинжилгээнд ...тархины бор цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай гэж бичигдсэн байсан. Энэ нь тархи доргилтын нэг шинж нь юм. Зөөлөн эдийн няцрал гэдгийг оросоор ушиб мягкий ткань гэдэг. Ер нь манай эмч нар толгой дараалан энэ оношийг шууд тавьдаг нь буруу. Жижигхэн шалбарсан байсан ч эмч нар зөөлөн эдийн няцрал гэж бичдэг. Зөөлөн эдийн няцрал гэдэг нь яснаас бусад арьс, булчин, шөрмөс, өөхөн эдийн давхаргыг хамарсан гэмтэлийг хэлнэ. Зөөлөн эдийн няцрал нь ил харагдах байдлаараа хөхөрсөн, хавагнасан, тэмтрэхэд эмзэглэлтэй байдаг. Тухайн үед миний үзлэгээр 10 сарын 03-нд тийм өөрчлөлт байгаагүй, тогтоолд 08 сарын 30-нд зодуулсан байсан. Тийм учраас дүгнэлтэнд тусгагдаагүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн  69-70 хуу/

 

С.Б ийн яллагдагчаар өгсөн.... Би 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэмандал суманд гэртээ байхад манай охин Э надруу яриад аав ээж, хоёроо цагдаа аваад хүрээд ир гэсэн би цагдаа аваад очих гэсэн тухайн үед Эрдэнэмандал сумын цагдаа байхгүй байсан. Тэгээд би эхнэр Стай хамт Д эгчийд очсон Д эгчийд очиход Д эгч урд шөнө бид нар С, Б хоёрынд айлчин хийж очсон чинь хүүхдүүд маргалдаад одоо бүгдээрээ очоод учрыг нь олье гэсэн. Би манай Эхнэр С, Э, Д эгч, Д, Т бид нар С Б хоёрынд очсон. Бид нар машинаасаа буутал учиргүй Б бид нар руу огшоод байсан М гэрийхээ урдаас бие засаж ирээд бид нартай хэрэлдээд байсан. Тухайн үед Мын үс нь сэгсийсэн нүд нь хавдсан гурвын дунд нь хөхөрсөн байсан. М хэрүүл гээд Эийг зодох гээд заамдаад авахаар нь би М, Э хоёрын дундуур нь ороод гараараа хоёр тийш нь салгасан. Цохисон, зодсон зүйл байхгүй. Тэгээд бид нар явах гээд машин руугаа явж байхад араас М хэрэлдээд байсан. Эргээд хартал Б жижиг машин руугаа гүйж очоод дотроос нь буу гаргаж ирээд бүгдийг нь ална эхлээд Гийн тархийг зад буудна гээд бугуйндаа байсан дайзтай сумнаасаа авах гээд байхаар нь манай эхнэр С дээр очоод бууг нь авах гэж ноцолдоод байж байхад буу нь газар унасан бууг нь манай хүргэн Д өөрийн машин дээр аваачиж тавьсан тэгээд бид нар явсан. Би М тай өс хонзогийн зүйл байхгүй ах дүүгийн хобоотой...гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 461 дугаартай дүгнэлт:

1. М.Мын биед тархи доргилт, дух хамрын доод хэсэгт жижиг зулгаралтын сорви 

гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 

3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тархи доргилт нь 

биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт нь биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 

6. М.М нь хүзүүний нугалмын MRI шинжилгээгээр хүзүүний 5,6,7-р нугалмын 

жийргэвчний цүлхийлт, мэдрэлийн язгуурын сувгийн нарийсал архаг өөрчлөлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 56-57 хуу/

Яаралтай тусламжийн хуудас /хуулбар/ /хх-ийн 58 хуу/

Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /хх-ийн 59 хуу/

Хохирогч Н.Мын эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 60-62 хуу, 101 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 85 хуу/

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 86-87 хуу, 91 хуу/

Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллого /хх-ийн 92-93 хуу/

Хохирогч Н.Мын мөрдөн байцаалтын үед гаргаж өгсөн хохирлын тооцоо, хохиролтой холбоотойгоор гарсан зардлын баримтууд /хх-ийн 100 хуу, 102-113 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 94-95 хуу, 147-148 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Бөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт баг Цагаан эрэг гэх газат хохирогч Н.М нь С.Бөд зодуулж, биед нь тархи доргилт, дух хамрын доод хэсэгт жижиг зулгаралтын сорви бүхий гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Б үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Мын өгсөн:..2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед манайд айлчид ирсэн. А эхнэртэйгээ хүргэн охин хоёр нь хүргэнийхэн аав ээж хоёр манай хадам ээж Д Д, Э, С эхнэртэйгээ эдгээр хүмүүс ирсэн...Б намайг чи өдөр болгон нэг нэгээр нь манай малыг алаад байгаараа гээд зулай дээр нэг хамар дундуур нэг цохисон. Миний толгой манараад би нүүрээ дараад доошоо суусан. Би гайгүй болгонгуут нь гэрийнхээ хаяанд очиж суусан. Тэгээд тэр хүмүүс явсан. Д миний хоолой руу шахаж хойш нь унагаагаад миний хүзүүнд  гэмтэл учруулсан. Э миний нүүрийг майжсан миний нүүр сорвитой болсон. Б миний толгой руу болон хамар дундуур гараараа цохиж толгойд гэмтэл учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуу/  

Хохирогч Н.Мын дахин өгсөн:…миний урьд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би Бөд толгой руугаа цохиулсанаас болоод толгойндоо гэмтэл авсан. Толгой байнга өвддөг болсон, толгойгоо эмчлүүлмээр байна. Б намайг нэг гараараа заамдаад нөгөө гараараа толгойн зулай хэсэгт мөн гуравын дунд тус тус нэг удаа цохисон. Аль гараараа заамдаад аль гараар цохисоныг санахгүй байна. Би цохиулсаны дараа толгой манараад доошоо суусан. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

            Гэрч А.Бгийн өгсөн:...манай эхнэр М нүүрээ уруулчихсан уйлаад сууж байсан. Айлчилж ирсэн хүмүүс яваад бид нар амарсан. Маргааш өглөө нь манай эхнэр М надад Д Э хоёр намайг зодсон гэхээр нь яагаад зодсон юм бэ гэж асуусан чинь Д намайг айрагаа харамлсан гээд хоолой шахаад унагаасан. Э намайг өргөмөл гуйлгачин гээд алагаад авахаар нь би Эийг үсдээд авсан чинь Э миний нүүрийг маажаад самардсан. Тэгээд бас доромжлоод байсан. Тэгэхээр нь би Дын ах Стэй очсон. Очоод би Эийг Мын нүүрийг самардсан юм уу гэж асуусан чинь Э хуц солиор алсан ч яадаг юм бэ, чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Тэгэхээр нь манай ах С чи яасан хүнийг алдаг юм бэ гэсэн чинь  Э бид хоёрыг хэл амаар доромжлоод намайг түлээгээр миний эгэм рүү хэд хэд цохиод ахыг чулуугаар дал руу нь хоёроос гурав цохисон. Тэгээд бид хоёр яваад би гэртээ хариад ах Ттай уулзах гээд явсан. Хариад байж байхад 11 цагийн үед Б, С, Д, Э, Г, Т миний ээж Д нар манай гадаа ирээд машинаасаа буугаад бөөн хэрүүл болсон. С охиноо өмөөрөөд намайг эхнэр М руу доромжлоод дайраад байсан. Тэгэхээр нь М та миний нүүрийг хараач гэсэн чинь Э нь бас хэл амаар доромжлоод чиний нүүр яадаг юм гээд байсан. Тэгсэн Г надад агсам тавиад байсан. Тэр хооронд Б манай эхнэр Мыг заамдаад авчихсан толгой руу цохиод байсан. Би Гтой ноцолоод байж байтал Б манай эхнэр Мыг өдөр болгон дүү алаад байгаарай гээд намалдаг руу нь цохиод авсан. М доошоо тонгойгоод толгойгоо бариад суусан. Тэгээд би Бөд яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь яадаг юм бэ гээд яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

Гэрч Б.Гийн өгсөн:... Э, М хоёр хэрэлдээд бие биерүүгээ дайраад байсан Тэгэхээр нь Б ах очоод та хоёр яасан сонин хүүхдүүд бэ учир зүгээ олж болдоггүй юм уу гээд Мын дээлийн энгэрээс нь нэг гараараа бариад нөгөө гараараа түлхсэн М тонгойгоод сууж харагдсан жаахан байж байгаад босоод гэрийнхээ хаяанд очоод суусан....гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/

Гэрч Н.Тын өгсөн:..Б Мын толгой болон хамар руу нь гараараа цохиж авсан. Тухайн үед Бын авгай С, Д, Э, манай хадам ээж Д, Б бид нар харсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/ 

 

Гэрч Н.Дгийн өгсөн: ...Б Мын дух хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Тухайн үед М доошоо тонгойгоод хагас суусан. Хэсэг байж байгаад босоод гэрийнхээ хаяанд очоод суусан. Тэгээд бид нар явсан. Б замдаа бөө хүнээс цус гардаг юм цус гарсангүй гэж яриад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 141-142 хуу/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 461 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Аймгийн Прокурорын газраас С.Бийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.    

 

Иймд шүүгдэгч С.Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

               Шүүгдэгчийн өмгөөлөгч  Ц.Б“шүүгдэгч С.Б нь гэм буруугүй байна, С.Б тухайн гэмт хэргийг үйлдээгүй байх тул гэм буруугүйд тооцож өгнө үү” гэсэн саналыг гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр  шүүгдэгч С.Б нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирогч Н.Мын өгсөн... 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед манайд айлчид ирсэн. А эхнэртэйгээ хүргэн охин хоёр нь хүргэнийхэн аав ээж хоёр манай хадам ээж Д Д, Э, С эхнэртэйгээ эдгээр хүмүүс ирсэн. Тэгээд манайд хоол цай болоод Аийн шинэ гэр бүл болсон хүргэн, хүүхэн хоёрт нь өмчөө өгөөд тэгээд айлчилж ирсэн хүмүүс 21 цагийн үед манайхаас буцах гээд гарсан. Гэрээс гарсан хойгуур нөхрийн дүү Д буцаж орж ирээд манай нөхрийн толгой руу цохисон. Тэгсэн манай нөхөр яаж байгаан гээд тэр хоёр ноцолдоод гарсан. Би хэсэг хугацааны дараа гэрээсээ гартал Д миний өөдөөс ирээд чи бас айрагаа харамлаа биз дээ гээд Д миний хоолойг шахаад хойш нь түлхээд өөрөө миний дээрээс дараад унасан.  Тэгээд миний амьсгаа боогдоод хэн салгасаныг мэдэхгүй хэсэг хугацааны дараа би босоод ирсэн чинь Э нөхрөө өмөөрдөг хэн бэ гээд намайг алгадаад авсан. Тэгээд Э намайг хэл амаар доромжлоод үсдээд доороо хийгээд дарахаар нь би миний үснээс тавиач гээд Эийн үснээс татсан. Тэгээд Аийн авгай салгасан. Маргааш нь 11 цагийн үед Д Э, Эийн аав Б ээж нь С манай хадам ээж Д хүргэн ах Г, Т нар ирсэн. Тэгээд гадаа ирээд машинтай зогсохоор нь би гэрээсээ гарч ирэхэд Эийн ээж С чи охин дүүгээ яаж байгаа юм бэ гэхээр нь би танай охиныг яасан юм бэ, танай охин миний нүүрийг ийм болгосон байна та миний нүүрийг харалдаа гэсэн чинь тоохгүй яваад өгсөн. Э ааваа танай гүү энэ гайгаас болж үхсэн гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Би чи одоо болиоч яахлаараа танай гүү надаас болж үхдэг юм гэсэн чинь Б намайг чи өдөр болгон нэг нэгээр нь манай малыг алаад байгаараа гээд зулай дээр нэг хамар дундуур нэг цохисон. Миний толгой манараад би нүүрээ дараад доошоо суусан. Би гайгүй болгонгуут нь гэрийнхээ хаяанд очиж суусан. Тэгээд тэр хүмүүс явсан. Д миний хоолой руу шахаж хойш нь унагаагаад миний хүзүүнд  гэмтэп учруулсан. Э миний нүүрийг майжсан миний нүүр сорвитой болсон. Б миний толгой руу болон хамар дундуур гараараа цохиж толгойд гэмтэл учруулсан. Д болон түүний эхнэр Э хоёр хоёулаа архи уусан согтуу байсан. Би эрүүл архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуу/, гэрч Б.Гийн өгсөн... 2018 оын 09 дүгээр эхээр санагдаж байна би Бгийд байхад хүмүүс айлчин хийж ирсэн. Тэгээд ирсэн айлчид эхлээд Сгийд ороод тавгийн идээ тавиад дараа нь Бгийнд орсон Бгийд айлчин хийсэн хүмүүс тавгийн идээ тавиад би Бгийн зүүн талын орны урд сууж байхад миний ард орон дээр нэг хүүхэн сууж байсан би таны дээр суучих уу гээд өвдгөн дээр нь дараад боссон чинь тэр хүүхэн намайг нүүр рүү хоёр алгадаад авсан. Тэгсэн М та яаж байгаан наад хүн чинь ах дүү нар дээрээ ирсэн хүн гээд М тэр хүүхнийг татаад унагаасан тэгсэн чинь Э юу болж байгаа юм бэ гээд унасан хүүхнийг татаж босгосон. Миний хамраас цус гараад би гараад явсан .Тэгээд би цусаа арилгах гээд Сгийнд ороод гараад ирэхэд ирсэн хүмүүс явсан би Бгийнд үлдсэн . Маргааш нь Б Дынд очсон байсан. С бид хоёр араас нь очсон тэгээд Б, С, Э гурав хэрэлдээд С, Эийг мөр рүү нь богино модоор цохиод байсан. Тэгээд ээж нь гарч ирээд та нар юу болж байгаа юм бэ ах дүү хүмүүс байж гэж хэлсэн. Тэгсэн С Б хоёр яваад өгсөн би Дынд үлдсэн. Дынд байхад Эрдэнэмандал сумаас Эийн аав, ээж хоёр ирээд юу болоод байгаа юм бэ та нар ах дүү хүмүүс байж очиж учраа ол гээд Эийн аав ээж Д өөрийнхөө ээжтэйгээ бид нар Бгийнд очсон. Тэгсэн Б эхнэр хүүхэдтэйгээ гарч ирсэн. Э, М хоёр хэрэлдээд бие биерүүгээ дайраад байсан Тэгэхээр нь Б ах очоод та хоёр яасан сонин хүүхдүүд бэ учир зүгээ олж болдоггүй юм уу гээд Мын дээлийн энгэрээс нь нэг гараараа бариад нөгөө гараараа түлхсэн М тонгойгоод сууж харагдсан жаахан байж байгаад босоод гэрийнхээ хаяанд очоод суусан. Тэгээд ирсэн хүмүүс явсан. Маргааш нь Мын нүүр урагдсан харагдаж байсан. Эийн нэг нүдэн хөхөрсөн харагдаж байсан юу болсон талаар нь би мэдээгүй. Зодож цохисон зүйл байхгүй дээлийн энгэрээс нь нэг гараараа бариад нөгөө гараараа түлхэж байсан. Би өмнөх өдөр нь архи уусан гэхдээ согтоогүй байсан. Маргааш өдөр нь эрүүл байсан. М зүгээр цайгаа чанаад үнээгээ саагаад явж байсан. Харин нүүрээ уруулсан харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/, гэрч Н.Тын өгсөн.. Э Мыг хэл амаар доромжлоод алгадаад үснээс нь татаад нүүрийн майжсан. Би гэртээ байсан манай гэрийн хаяанд шуугалдаад надад эв ил дуулдаж байсан. Би тэгээд гэрээс гарсан. Тухайд үед А ахын авгай Сээмээ эгч А ах, Э, М бид нар байсан. Сээмээ эгч тэр хоёрыг салгасан. Д Мыг хоёр гараараа хоолой руу нь шахаад багалзуурдаад унагаасан. Унагааж байхыг А ах бид хоёр харсан. А ах тэр хоёрыг салгасан. М хүчтэй унаагүй багалзуурдуулаан доошоо сөхөрөөд унасан. Б Мын толгой болон хамар руу нь гараараа цохиж авсан. Тухайн үед Бын авгай С, Д, Э, манай хадам ээж Д, Б бид нар харсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/, зэрэг мэдүүлгээр няцаагдаж байх тул шүүгдэгчийн өмгөлөөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. 

 

Хохирогч Н.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож 4.350.100 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба хохиролтой холбоотойгоор /хх-ийн 100-113 хуу/ баримтуудыг хэрэгт хавсаргасан мөн шүүх хуралд 272.000 төгрөгийн баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна. Хэрэгт авагдсан хохирогч Н.Мын хохиролтой холбоотой /хх-ийн 100-113 хуу/ авагдсан баримтуудаас дараах нотлох баримтуудыг шүүх нотлох баримтын шаардлага хангасан байх тул үндэслэсэн болно. 

Үүнд: Хүдэрбаян эмийн сангаас эм 47.500+Мөнгөн эм итпекс 15.000+Манал оточ эмнэлэг 600.000+25.000+300.000+ДубХХК 240.000+35.000+Мед эмнэлэг 240.000+Люкс центр 240.000+өвгөн хад эмийн сан 176.000+түргэний машин 50.000+50.000+180.000+Мэд эмнэлэг 35.000+архангай эмийн хангамж 30.000+Монгол эм импекс 26250+ УБ 25400+25400+Дархан Орхон Ник шатахууны 80.000+20.000+50.000 мөн Дархан УБ явсан зардал болох 19.300+30.000+25.400+8.100+25.400+25.400+19.300+25.400+8.100+25.300 нийт 2.702.250 төгрөгийн нотлох баримтад шүүх үндэслэн шүүгдэгч С.Бөөс 2.702.250 төгрөг гаргуулан хохирогч Н.Мд олгуулж, үлдэх 1.647.850 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул 1.647.850 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, С.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.   

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

                                                                  ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Г. С. Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, С.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бөөс 2.702.250 төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг 01-12 тоотод оршин суух, Г.Н. М /РД:/-д олгож, хохирогч нь 1.647.850 төгрөгийн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ОТГОНЦЭЦЭГ