| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2016/01004/И |
| Дугаар | 00756 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 00756
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *******, 35Б-11 тоотод байрлах “Стандартформ” ХХК-ийн хүсэлттэй,
хариуцагч “*******” ХХК-ийн захирал Т.Сэргэлэнбаатарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Стандартформ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “*******” ХХК нь 2016 оны 04-р сарын 25-ны өдөр “Стандартформ” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай эд материалыг түрээслэж авсан. “*******” ХХК нь хүлээн авсан эд материалын түрээсийн төлбөрийг графикийн дагуу төлөхөөр болсон боловч, санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн шалтгаанаар түрээсийн төлбөрөө төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж, бидний ажилд хүндрэл учруулж байна. Иймд түрээслэгчийн зүгээс “*******” ХХК-ийн захирал Т.Сэргэлэнбаатарыг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байгаа тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
“Стандартформ” ХХК-ийн хүсэлттэй “*******” ХХК-ийн захирал Т.Сэргэлэнбаатарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
“*******” ХХК-ийн захирал Т.Сэргэлэнбаатар нь 2016.04.25-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу түрээслэгч байх бөгөөд одоо түүний хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт хавсаргасан баримтуудаас үзэхэд “*******” ХХК-ийн захирал Т.Сэргэлэнбаатар нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох бөгөөд тэднийг эрэн сурвалжлуулах болсон үндэслэлийг шүүхэд гаргасан хүсэлтдээ тодорхойлсон байна.
Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, хуулийн этгээдийн гэрчилгээний
хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “*******” ХХК-ийг Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 8-9 тоот байрлах, захирал Т.Сэргэлэнбаатарыг Баянгол дүүргийн 69 дугаар хороо, 47б байрны 37 тоотод оршин суух, /РД:ПЮ88033071/ утасны дугаар 99998180, 98112823, 99903503, 33755654 гэжээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*******” ХХК-ийн захирал Т.Сэргэлэнбаатарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн “Стандартформ” ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар “*******” ХХК /РД:5709873/-ийн захирал Түвшинбаярын Сэргэлэнбаатар-/РД:ПЮ88033071/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар “*******” ХХК /РД:5709873/-ийн захирал Түвшинбаярын Сэргэлэнбаатарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ