| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/08660/И |
| Дугаар | 210/МА2025/01368 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/01368
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/08570 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч **************-д холбогдох,
10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч **************-д холбогдуулан 10,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Тухайн компанийн байранд суугаад удаагүй байтал хариуцагч ******* компанийн гэх хүмүүс хаалганы цоож эвдэлж, хүчээр дайран орох гэж дайрсан учир хоёр удаа энэ асуудлаар цагдаад дуудлага өгсөн. Тэгээд тухайн байрнаас гаргах гээд байхаар нь би **************-ийн өр авлагыг цуглуулж байгаа, удахгүй өр авлага нь ороод ирэхээр түрээсийг нь төлж болох байхаа гэтэл намайг тэгвэл төлнө гэдгээ бичиж өг гээд бичүүлсэн. Тэгээд та яаралтай мөнгө хийгээдэх гээд байхаар нь 5,000,000 төгрөгөөр 2 удаа 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болоход **************-ийн гэх хүмүүс ирээд **************-ийн түрээсийн хугацаа дууссан учир намайг оффисоос гар гээд хөөгөөд байхаар нь би мөнгөө төлсөн шүү дээ гэтэл таны төлсөн мөнгийг **************-ийн түрээсэнд суутгасан гээд намайг хөөж гаргасан. ************** нь намайг хуурч мэхэлж, **************-ийн түрээсийг төлүүлээд, суулгахгүй хөөгөөд гаргасан. Иймд хариуцагч талд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
3. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3.1. Нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардсан агуулгатай байна.
4. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасан хэргийн харьяаллыг зөрчсөн байна.
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1 дэх хэсэгт Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ,
751.1.1-т бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах;
751.1.2-т дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах;
751.1.3-т хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах;
751.1.4-т бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах гэжээ.
4.2. Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлийг дээрх хуульд тусгайлан заасан байхад Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх хэргийн харьяаллыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.
5. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж, 65 дугаар зүйлийн 65.1.1-т Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн гэж заасан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/08570 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******гийн нэхэмжлэлтэй, **************-д холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ц.АЛТАНЦЭЦЭГ