| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/04524/И |
| Дугаар | 3686 |
| Огноо | 2016-05-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 3686
| 2016 оны 5 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2016/03686 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Толгойт ХД-52-д байрлах, “Свийт Рөүд” ХХК-ийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэсумъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Долгион оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэсумъяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Энхбатын Батцэнгэл нь “СвийтРөүд” ХХК-тай 2014 оны 09 сарын 04-ний өдрөөс 14/19 тоот “Борлуулагчийн гэрээ”-г байгуулан хамтран ажилласан билээ. Уг гэрээгээр борлуулагч нь компаний бараа бүтээгдэхүүнийг борлуулах ажлыг хийж гүйцэтгэх, компани хөлс төлөхөөр харилцан тохиролцсон. Э.Батцэнгэл ажиллаж байх хугацаандаа компанид 11 452 364 төгрөгний бэлэн мөнгөний дутагдал, 2 265 400 төгрөгийн нийт 13 717 764 төгрөгийн зээлийн өр үүсгэсэн. Өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй бөгөөд эдгээр өр дутагдлын ихэнхийг хувьдаа ашиглаж компанийг их хэмжээгээр хохироож байна. “СвийтРөүд” ХХК нь Э.Батцэнгэлд холбогдуулж 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэдийгээр Э.Батцэнгэлийн гэрийн хаяг тодорхойгүй байдаг боловч 99022180 гэсэн утасны дугаар дээрээ байнга байдаг. Хамгийн сүүлд 2016 оны 02 сарын 13-ны өдөр утсаар ярьж албан ёсныхоо хаягийг өгөөч гэж хэлсэн боловч санаатай зугтаагаад байдаг. Иймд Энхбатын Батцэнгэл (ЧЖ:81030278)-ийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Свийт Рөүд” ХХК нь Э.Батцэнгэлийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Э.Батцэнгэл нь “Свийт Рөүд” ХХК-д 13 717 764 төгрөгний хохирол учруулсан гэх маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 50 мянгат гудамж, 18-р байр 3 тоотод оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8-р сарын 18-ны өдрийн 25833 дугаар шүүгчийн захирамж зэргээр тус тус тогтоогдсон байна. Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Энхбатын Батцэнгэл, регистрийн дугаар ЧЖ81030278, холбоо барих 99022180, 99007436 дугаарын утастай, Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 50 мянгат гудамж, 18-р байр 3 тоотод оршин сууж байх боломжтой.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Э.Батцэнгэлийг эрэн сурвалжлах ажиллагааг Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА