Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 1957

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 3 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2016/01957

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

         Нэхэмжлэгч: Сүхбаатар, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, Бага наран 45-р гудамж, 9-5А тоотод оршин суух, Буяндэлгэрийн Баттулгад холбогдох 63 780 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнээс шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Скайтел” ХХК нь Б.Баттулгад холбогдуулан 96648690 дугаарын төлбөр болох 63 780 төгрөгийг нэхэмжилсэн. Б.Баттулга нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Б.Баттулгад холбогдох 63 780 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Баттулга нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Баттулгад холбогдох 63 780 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Б.Баттулгаас нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийн 2 275 төгрөгийг улсын төсвөөс, 2 275 төгрөгийг хариуцагч Б.Баттулгаас тус тус гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА