| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2024/08180/И |
| Дугаар | 210/МА2025/01352 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01352
2025 08 15 210/МА2025/01352
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/04720 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох
Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байрны, ******* тоотод байрлах 90 м.кв талбай бүхий орон сууцыг 2010 онд худалдан авч байсан, өнөөдрийн байдлаар *******гийн өмчлөлд бүртгэлтэй.
1.2. ******* нь 2007 онд өөрийн төрсөн эгч тай хамтран *******-ийг үүсгэн байгуулж, 50, 50 хувийн хувьцааг эзэмшиж байсан. Компанийн үйл ажиллагаа амжилттай явагдаж ашиг орлого сайн байсан тул 2015 онд , эгч ******* нар нь Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байрны *******, , ******* тоот хаягт байрлах 3 ширхэг орон сууцыг худалдаж авсан, ингэхдээ *******, ******* тоот хаягт байрлах 2 ширхэг орон сууцыг ы өмчлөлд, ******* тоотод байрлах 1 ширхэг орон сууцыг *******гийн өмчлөлд авсан.
Тухайн үед талууд харилцан тохиролцон дээрх 3 ширхэг орон сууцаа *******-ийн шүдний эмнэлгийн үйл ажиллагаанд буюу оффисын зориулалтаар ашиглахаар тохиролцсон. Ингээд ******* 2019 оны 05 сарын 23-ны өдөр АНУ руу ажиллаж амьдрахаар явсан. Орон сууцанд *******-ийн шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан.
1.3. ******* 2024 оны 08 сарын 05-ны өдөр Монгол улсад буцаж ирэхэд *******гийн зөвшөөрөлгүйгээр *******-ийн 50 хувийн өмчлөлийн хувьцаа д шилжсэн байсан. Одоо ******* нь 100 хувь ы өмчлөлд шилжсэн байгаа хэдий ч гэрээ байгуулагдаагүй. Учир нь, тухайн үед компанийг , ******* нар 2 тэнцүү хэмжээгээр эзэмшиж байсан. *******гийн АНУ-аас буцаж ирээд дээрх орон сууцаа чөлөөлүүлж авах гэсэн боловч тус компани чөлөөлж өгөхгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байрны ******* тоотод байрлах 90 м.кв талбай бүхий орон сууцыг *******-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******, нар нь эгч дүүс. Эмнэлгээр ашиглаж байгаа орон сууцны нэг хэсэг нь *******гийн нэр дээр байдаг. Уг орон сууцыг тусгаарлаж авна гэвэл нээлттэй байгаа. Харин барилгын ханыг хэрхэн засаж, хуваах вэ гэдэг дээр маргадаг.
******* нь эгчтэйгээ уулзаад тохиролцох бүрэн боломжтой байгаа. Хууль бусаар 50 хувийн хувьцааг аваагүй. ******* нь итгэмжлэл явуулж орон сууцыг шилжүүлж аваарай гэсэн тул тухайн үед хувьцааг нь шилжүүлж авч байсан. Уг орон сууц нь 3 айлын орон сууцыг нийлүүлж шүдний эмнэлгийн зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд эмнэлгийг нь ажиллуулдаг.
2.2. *******гийн нэр дээр Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байрны ******* тоотод байрлах, 90 м.кв орон сууц бөгөөд *******, ******* орон сууц нь ы нэр дээр, ******* орон сууц нь *******гийн нэр дээр тус тус бүртгэлтэй. Манайх өгөхгүй гэж хэлээгүй, харин ханыг хэрхэн тусгаарлах, ямар байдлаар авах талаар ******* нь ирээд уулзаж шийдвэрлэх боломжтой гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг *******-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн.
4.1. Шүүх хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг хэн алиных нь хүсэл зоригийн үндсэн дээр тохиролцож, шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулж, 2015 оноос хойш ашиглаж байгаа гэж тайлбарласан хэмээн хариуцагчийн хариу тайлбарыг илт буруу тодорхойлсон. Учир нь, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаагүй, харин *******гийн орон сууцыг чөлөөлж өгөхөд бэлэн байгаа, гагцхүү хэмжилтийн асуудал байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байхад шүүх буруу тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Шүүх тухайн тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг батлах боломжтой байсан.
4.2. Нэхэмжлэгч нь өмчлөгч гэх үндэслэлээр зөвхөн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй. Өмчлөгч байх нь нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл мөн боловч хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэдэг үндэслэлийг мөн заасан. Хэдийгээр тухайн орон сууцыг харилцан тохиролцож *******-ийн эмнэлгийн үйл ажиллагааг явуулж байсан боловч 2024 оны 08 сард нэхэмжлэгч ******* Монголд буцаж ирээд өөрийн төрсөн эгч, тус компанийн захирал тай уулзаж өөрийн орон сууцыг буцаан авах талаар шаардлага тавихад компанийн зүгээс татгалзсан хариуг өгсөн ба энэ үеэс эхлэн дээрх маргааны зүйл болсон орон сууцыг эзэмшиж байгаа хариуцагчийн хууль бус эзэмшил эхэлсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг буруу тодорхойлж, ... нэхэмжлэгч ******* нь орон сууцны өмчлөгч мөн боловч 2015 оноос хойш хариуцагч тухайн орон сууцыг харилцан тохиролцсоны үндсэн дээр хууль ёсоор эзэмшиж байна, хууль бус эзэмшил болох нь тогтоогдохгүй байна гэж тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн.
4.3. Хариуцагч тал анхан шатны шүүх хурал дээр орон сууцыг чөлөөлж өгөхөд бэлэн байгаа гэх тайлбар гаргасан бөгөөд бид энэхүү тайлбарт нь итгэж байсан тул шүүхийн шийдвэрийг аваад орон сууцаа чөлөөлүүлж авахаар хариуцагчтай холбогдоход орон сууцыг чөлөөлөх боломжгүй, шүүхийн шийдвэр гарсан тул үргэлжлүүлэн эзэмших болно гэх тайлбарыг өгсөн. Ингээд нэхэмжлэгч нь өмчлөлийн орон сууцаа эзэмших, ашиглах, орон сууцандаа нэвтрэх боломжгүй болсон гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал зарим зүйл дээр илт худал ярьж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа ******* нь эгчтэйгээ уулзаж, орон сууц чөлөөлөхийг шаардахад зөвшөөрөөгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан. Шүүх хуралдааны үед ******* Монголд байгаа юу гэж асуухад АНУ-руу явсан гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр уулзсан гэж тайлбарлаж байгаа нь худал ба ******* нь Монгол улсад байх хугацаандаа өөрийн төрсөн эгч тай уулзаагүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт хууль бус эзэмшлийн тухай хууль тогтоогч тодорхойлсон. 2015 онд ******* нь эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 1 давхрын 3 орон сууц худалдаж авсан ба үүнээс 1 орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь *******гийн нэр дээр гарсан. Нэхэмжлэгч нь 2024 оныг хүртэл *******-ийн ажилтнаар бүртгэлтэй байсан ба 2025 онд тэтгэвэрт гараад АНУ-руу явсан. Мөн шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг буруу тодорхойлсон гэж нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо дурдсан. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх зөв тодорхойлж, дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 90 м.кв талбай бүхий орон сууцыг *******-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Тэрээр үндэслэлээ ...******* нь 2007 онд өөрийн төрсөн эгч тай хамтран *******-ийг үүсгэн байгуулж, 50, 50 хувийн хувьцааг эзэмшиж байсан, компанийн үйл ажиллагаа амжилттай явагдаж ашиг орлого сайн байсан тул 2015 онд , эгч ******* нар нь Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байрны *******, , ******* тоот хаягт байрлах 3 ширхэг орон сууцыг худалдаж авсан, ингэхдээ *******, ******* тоот хаягт байрлах 2 ширхэг орон сууцыг ы өмчлөлд, ******* тоотод байрлах 1 ширхэг орон сууцыг *******гийн өмчлөлд авсан, тухайн үед талууд харилцан тохиролцон дээрх 3 ширхэг орон сууцаа *******-ийн шүдний эмнэлгийн үйл ажиллагаанд буюу оффисын зориулалтаар ашиглахаар тохиролцож орон сууцанд *******-ийн шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан боловч ******* АНУ-аас буцаж ирээд дээрх орон сууцаа чөлөөлүүлж авах гэсэн боловч тус компани чөлөөлж өгөхгүй байгаа... гэх агуулгаар тайлбарлажээ.
3. Хариуцагч нь ...*******гийн нэр дээр Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байрны ******* тоотод байрлах, 90 м.кв байр бөгөөд , орон сууц нь ы нэр дээр, байр нь *******гийн нэр дээр тус тус бүртгэлтэй, манай тал өгөхгүй гэж хэлээгүй, харин ханыг хэрхэн тусгаарлах, ямар байдлаар авах талаар ******* нь ирээд уулзаж шийдвэрлэх боломжтой гэж тайлбарласан.
4. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
5. Хэргийн баримтаас үзвэл, иргэн *******г Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 90 м.кв талбайтай, үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, иргэн ыг мөн байрны ******* хаягт байршилтай 68 м.кв талбайтай, контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт тус тус бүртгэжээ. /хх-7, 49/
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байрны *******, *******, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгүүд нь анхнаасаа нийлсэн тус тусдаа эд хөрөнгүүд биш боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд нь тус тусдаа гарсан талаар зохигч талууд тайлбарласан байна. /хх-7, 48-49/
Дээрх нийлсэн үл хөдлөх эд хөрөнгөөс нэхэмжлэгчийн шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгө болох 90 м.кв талбайг хэрхэн салгаж гаргуулах нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэргийн 71 дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан Үйлчилгээний талбайн хэмжилт гэх бүдүүвч зурагт аль хэсэг нь маргааны зүйл болох ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө болох, иргэн *******, нарын өмчлөлийн *******, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгүүд аль хэсэгт нь хамаарч байгаа нь тодорхойгүй байна. Уг нөхцөл байдлыг тодруулахад мэргэжлийн байгууллагын дүгнэлт шаардлагатай байхад анхан шатны шүүх талуудаас тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн буруу болжээ.
6. Мөн шүүхийн шийдвэр гарснаар гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэхийг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Учир нь, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байрны ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй байх бөгөөд шүүхийн шийдвэр гарснаар түүний эрх, үүрэг хөндөгдөх эсэх талаар талуудаас тодруулж холбогдох ажиллагаа явуулаагүй байна.
Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/04720 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.ЦЭНД