Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 4736

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/04736

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 21-р хороо, Горькийн 17-415 тоотод оршин суух, регистр ВБ87071201, Дуут овогт Баярмөнхийн Содномын хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар  оролцов. 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралданад гаргасан  хүсэлтдээ: Иргэн Л.Мөнхзориг нь Б.Содном надад Хархорин худалдааны төвийн 4-р давхарт байрлах 106 тоот лангууны эзэмших эрхийг 8 сая төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохиролцож надаас урьдчилгаа 5 400 000 төгрөг 2015 оны 9-р сарын 02-ны өдөр авсан боловч энэхүү гэрээнээсээ татгалзаж, урьдчилгаа мөнгийг надад өгөхөөр болсон. Үүнийгээ илэрхийлж 2016 оны 1-р сарын 9-ний өдөр баталгаа бичиж өгсөн боловч хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суух хаягийг мэдэхгүй, Л.Мөнхзоригт нь хархорин худалдааны төвийн эзний дүү гэхээс өөрөөр түүнийг мэдэхгүй байгаа тул Л.Мөнхзоригтыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                            

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Содном нь Л.Мөнхзоригтыг эрэн сурвалжлуулахыг  хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

 

Л.Мөнхзоригт нь 5 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

Нэхэмжлэгч нь Л.Мөнхзоригтын оршин суугаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                        ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Лхамжавын Мөнхзоригтыг эрэн сурвалжилсугай.

 

  1. Эрэн сурвалжлах ажиллагааг Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

         

 

               

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА