| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2015/09315/И |
| Дугаар | 3011 |
| Огноо | 2016-04-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 3011
| 2016 оны 4 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2016/03011 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12-р хороо, 5А байрны подвальд байрлах, “Солонго- Ай” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, 17-р бай 23 тоотод оршин суух, регистр МЖ71012407, Монгол овогт Самбилдондовын Наранчимэгт холбогдох 166 050 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Солонго-Ай” СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус СӨХ-ны 17-р байрны 23 тоотод оршин суугч С.Наранчимэг нь 2015 оны 5-р сараас 2016 оны 1 сарыг хүртэлх 9 сарын СӨХ-ны төлбөр 166 050 төлөөгүй байна. Иймд С.Наранчимэгээс 166 050 төгрөгийг УТХ-ын хамт гаргуулж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Солонго-Ай” СӨХ нь С.Наранчимэгт холбогдуулан 166 050 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч С.Наранчимэг нь нэхэмжлэлийн шаардлага 166 050 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2016 оын 03 дугаар сарын 19-ний өдөр төлбөрийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Солонго-Ай” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага 166 050 төгрөгийг 2016 оны 3 сарын 19-ний өдөр төлж барагдуулсан хариуцагч С.Наранчимэг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 613 төгрөгийн 2 806,5 төгрөгийг улсын төсвөөс, 2 806,5 төгрөгийг хариуцагч С.Наранчимэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Солонго-Ай” СӨХ-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА