| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/00707/И |
| Дугаар | 4364 |
| Огноо | 2016-06-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 4364
| 2016 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2016/04364 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2-р хороо, Рокмон бюлдинг төвийн 1-р даврах, А заал, Сар шинэ интернешнл ББСБ-ын хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цээсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цээсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: С.Банзрагч нь 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллагатай зээл ба барьцааны гэрээ байгуулж 1 500 000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 3 428 050 төгрөг төлөөгүй байна. С.Банзрагч нь зээл авах үеийн гэрийн хаягтаа байхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан. Иймд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сар шинэ интернешнл ББСБ нь С.Банзрагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Сар шинэ интернешнл ББСБ нь С.Банзрагчтай 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зээл ба барьцааны гэрээ байгуулж 1 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирсон байх ба зээлийн гэрээний үүрэг 3 428 050 төгрөг төлөөгүй гэх маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
Хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо, Хилчний 5-09 тоотод оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2015/21898 тоот захирамж, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь С.Банзрагчийн оршин суугаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Цэдэндорж овогт Санжмятавын Банзрагчийн регистрийн дугаар ЧО64061611 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Эрэн сурвалжлах ажиллагааг Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА